| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/00102/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/102 |
| Огноо | 2019-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч хяналтын прокурор Э.А,
хохирогч Б.Б,
шүүгд Б.Г, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Аын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Г, ******* овогт Б.Бнарт холбогдох эрүүгийн 1807006830107 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгд нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, *******тай, эрэгтэй, яс үндэс халх, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, *******, ******* тоотод , хамт оршин суух,
урьд Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
мөн Налайх, Багахангай дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж тус тус шийдвэрлэсэн, регистрийн ********** дугаартай, ******* овогт Б.Б,
Монгол Улсын иргэн, -ны өдөр төрсөн, тай, эрэгтэй, яс үндэс халх, ******* боловсролтой, мэргэжилтэй, *******, *******, , тоотод , , хамт оршин суух,
урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, регистрийн ********* дугаартай, ******* овогт Б.Г.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн орчимд У.Птой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойгоороо нүүрэн тус газар руу нь 1 удаа мөргөж, гараараа нүүрэн тус газар руу нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн яллагдагч Б.Г нь Б.Бтай бүлэглэн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадаа 2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчимд зүс таних Б.Быг зодож түүний биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын угалзанд шарх гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгд Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Ярих юм байхгүй. Хохирогчид хандаж хэлэхэд хийдэг ажил яс үндэс гарал үүслээр битгий доромжлоорой. Би энэ үгээр өөрийгөө өмгөөлж буруугүй гэж хэлж байгаан биш. Цаашдаа бодоорой. Би хохирлыг нь барагдуулна. Олон хүмүүсийн дунд намайг янз бүрээр хэлээд байхаар нь би цохьсон . Миний буруу” гэв.
Шүүгд Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Баранд байхад намайг цохиод гараад ир гэсэн . Барнаас гараад Б ахтай муудалцахаар нь би хажуунаас нь цохьсон.” гэв.
Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Найзуудтайгаа “” баранд ороод уугаад гэр лүүгээ харих гээд шатан дээр зогсож байхдаа Г, Б нартай маргалдаад намайг бүлэглэж зодсон. Би их согтуу байсан болохоор хүмүүсийг элдвээр хэлсэн нь миний буруу. Хэрэгт баримтаар авагдсан хохирлоо нэхэмжилж байна. ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгд Б.Гын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ...4 эрэгтэй ажилчид ярилцаад хойд талын “” бааранд оръё гээд 00 цагийн үед бааранд орсон. ...Намайг цохисон улаан куртиктэй буюу хохирогч гараа ир учираа олъё гэхээр нь араас нь гарсан. Гадаа гарахад капитал Б ахтай тэр залуу муудалцаад зогсож байсан. Б ахыг чиний дуулдаг гэж юу байдаг юм. Үеэ өнгөрөөсөн хөгшин кобра, архичин гэж мэтээр доромжлоод байхаар нь чи ер нь яагаад хүмүүсийг зүгээр байлгахгүй байгаа юм бэ гэж хэлээд тэр залуугийн нүүрэнд баруун гараараа алгадаад цамцнаас нь татаад доош нь дарсан. Тэр үед Б тэр залуугийн нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэр залуу дээшээ өнгийхөд хамраас нь цус гарч байсан. Би тэр залуугийн нүүрэн тус газар нь 2-3 удаа гараа цохисон.... 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн орчимд ...П гэх залуу орж ирсэн. Текэн дээр очоод бармен залуутай юм яриад над руу хараад юм яриад инээгээд байхаар нь би босч текэн дээр очоод хамт ажилладаг залуугаа яагаад андаа бөгс ухаад байгаа юм бэ гэхэд чи надтай яаж харьцаад байгаа юм бэ. Чам шиг гөлөг надтай ингэж харьцах болоогүй шүү гэж хэлэхээр нь миний уур хүрээд нүүрэн тус газар нь нэг удаа мөргөөд гараад явсан. Гараад явж байсан чинь П араас гарч ирээд намайг хэл амаар доромжлоод араас чангаар орилохоор нь эргэж П дээр очоод нүүрэн тус газар нь хоёр удаа гараараа цохисон. гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас, 162 дугаар хуудас/
Шүүгд Б.Бын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “” нэртэй баар руу 00 цагийн орчимд орсон. Тухайн газар бид нар 2 шил архи авч уусан. Тэгээд би тамхи татах санаатай гадагшаа гарсан. Гадаа хэд хэдэн хүмүүс байсан. Тэр залуучуудын нэг нь капитал Б ах дуулахгүй юм уу гэхэд Г бид хоёрт зодуулсан гэх залуу энэ пиздакын дуулдаг гэж юу байдаг юм. Архичин пизда гэж хэлсэн. Миний нас зогсоод чинийх түрүүлчихсэн үү. Үе тэнгийн болчихсон юм уу гэж хэлээд тэр залуутай муудалцсан. Бааран дотор Г дүүтэй муудалцаад байсан залуу байсан. Г чи хүнтэй зүгээр ярьж байхад зүгээр яриач гэж тэр залууд хэлсэн. Тэр залуу би чамтай яриагүй байна мангар бацаан минь чи дуугүй бай гэж Г руу тэр залуу томорсон чинь Г тэр залууг алгадаад мөрнөөс татсан. Доошоо тонгойход би нүүр рүү нь баруун хөлөөрөө өшиглөсөн гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчимд найз Л, Х нартай уулзаж “Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” бааранд ороод дахин пиво ууж байгаад 02 цагийн орчимд гэртээ харих санаатай ганцаараа уг газраас гараад ирэх үед гадна хаалга шатан дээр капитал Б гэх ах хамарт нэг удаа цохиж цус гараад доош тонгойх үед Г гэдэг залуу нь нүүрэнд хэд хэдэн удаа өшиглөсөн тул зугтааж такси бариад шууд эмнэлэг дээр ирээд хамрын зүүн хэсгийн үзүүр хэсэгт сэтэрсэн байсан учир 2 оёдол тавиулж гэртээ харьсан юм. Тэгээд маргааш өглөө нь цагдаагийн газарт ирж өргөдөл гаргасан болно.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 14 дүгээр хуудас/
Гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өчигдөр “” баараар үйлчлүүлээд сууж байтал манай найз Быг гадаа хүн зодчихлоо гээд хамраас нь цус гараад ороод ирэхээр нь хэн яасан гэж зодсон юм бол гээд гарсан чинь Г, Б гэх хоёр хүн байсан. Тэгээд би Г гэх залуутай муудалцаад барилцаж аваад байж байх үедээ газар унасан. Тэгээд газар унахдаа гараа эвгүй дараа унасан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 29 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/38 дугаар:
Хохирогч У.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны 23 цагийн орчимд “” бааранд ороод зогсож байх үед урьд өмнө нь хамт сургуульд сурч байсан Г гэх залуу баарны ажилтан Тулгаатай уулзаж пиво зээлж авах гэж маргалдаж байсан юм. Тэгээд өгөхгүй болохоор нь Г буцаад суудалдаа суусан байсан учир би Тулгаатай юм яриад зогсож байхад Г буцаж ирээд намайг битгий бөгс ухаад байгаарай гэж хэлээд миний нүүрэнд толгойгоороо нэг удаа мөргөж, гараад явсан. Би араас нь яагаад намайг мөргөж байгааг нь асуух санаатай араас нь гарсан чинь баарны гадаа Г миний нүүрэн тус газар 2 удаа гараараа цохиж хамарнаас цус гаргасан учир буцаж ороод бие засах газарт ороод цусаа угаагаад гараад ирэхэд Г явсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-108 дугаар хуудас/
Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “” бааранд Г орж ирээд нэг шил архи зээлээр өгөөч гэхээр нь болохгүй гэж хэлээд явуулсан юм. Тэгээд У.Птой ойр зуурын юм яриад зогсож байсан чинь Г буцаж ирээд битгий бөгс ухаад байгаарай гэж хэлээд У.Пийн нүүрэнд толгойгоороо нэг удаа мөргөөд гараад явсан араас нь П гараад явсан түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй ” гэсэн мэдүүлэг /хх-116 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №113 дугаар:
1.У.Пийн биед хамрын зөөлөн эдийн няцрал, муруйлт , цус хуралт, зулгаралт, зовхи, хацарт цус хуралт, эрүү сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 125 дугаар хуудас/
Шүүгд нарын хувийн байдалтай холбоотой:
Шүүгд нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Налайх дүүргийн ны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, зэргийг шинжлэн судлав.
Шүүгд нарын гэм буруугийн талаар:
Шүүгд Б.Г, Б.Б нар нь бүлэглэн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадаа 2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчимд зүс таних Б.Быг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгд Б.Гын өгсөн “...тэр залуугийн нүүрэнд баруун гараараа алгадаад цамцнаас нь татаад доош нь дарсан. Тэр үед Б тэр залуугийн нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэр залуу дээшээ өнгийхөд хамраас нь цус гарч байсан. Би тэр залуугийн нүүрэн тус газар нь 2-3 удаа гараа цохисон..." гэсэн мэдүүлэг, шүүгд Б.Бын өгсөн: “Г тэр залууг алгадаад мөрнөөс татсан. Доошоо тонгойход би нүүр рүү нь баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэнд байсан танихгүй залуучууд салгасан. Би баарны урд байсан таксинд суугаад гэр рүүгээ харьж амарсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...02 цагийн орчимд гэртээ харих санаатай ганцаараа уг газраас гараад ирэх үед гадна хаалга шатан дээр капитал Б гэх ах хамарт нэг удаа цохиж цус гараад доош тонгойх үед Г гэдэг залуу нь нүүрэнд хэд хэдэн удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Быг гадаа хүн зодчихлоо гээд хамраас нь цус гараад ороод ирэхээр нь хэн яасан гэж зодсон юм бол гээд гарсан чинь Г, Б гэх хоёр хүн байсан. гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08 шэ/38 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Мөн шүүгд Б.Г нь 2018 оны 12 дугаар сарын 21 ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаас хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн орчимд У.Птой маргалдаж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгд Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний уур хүрээд нүүрэн тус газар нь нэг удаа мөргөөд гараад явсан. Гараад явж байсан чинь П араас гарч ирээд намайг хэл амаар доромжлоод араас чангаар орилохоор нь эргэж П дээр очоод нүүрэн тус газар нь хоёр удаа гараараа цохисон...." гэсэн мэдүүлэг, хохирогч У.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний нүүрэнд толгойгоороо нэг удаа мөргөж, гараад явсан. Би араас нь яагаад намайг мөргөж байгааг нь асуух санаатай араас нь гарсан чинь баарны гадаа Г миний нүүрэн тус газар 2 удаа гараараа цохиж хамарнаас цус гаргасан...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...У.Пийн нүүрэнд толгойгоороо нэг удаа мөргөөд гараад явсан араас нь П гараад явсан түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Удалгүй Пийн хамарнаас нь цус гарсан орж ирсэн” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №113 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгд Б.Г, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгд нарын гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгд ******* овогт Б.Гыг 2 хүний болон бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, ******* овогт Б.Ббүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас зүгээс ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн шинж байдлыг харгалзан Шүүгд Б.Гт 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдБ.Бт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүх хянаж үзээд Эрүүгийн хуулийн 6.5 , 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба шүүгд тус бүрийн үйлдсэн гэмт хэргийн шинж , хувийн байдлыг харгалзан тэдэнд ялгамжтай байдлаар буюу шүүгд Б.Гт 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгд Б.Бт 600 нэгжтэй тэнцэх буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч Б.Б нь 250,000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн 240,550 төгрөгийг эмчилгээтэй холбоотой шаардлагыг хангаж шүүгд тус бүрээс 120,275 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож 9,450 төгрөгийн шаардлагыг нотлох баримтгүй, ямар зардал гэдэг нь тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин хохирогч У.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хүсэлтдээ “гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн болно.
Шүүгд Б.Г нь урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн байх ба уг ялаа эдэлж дууссан болох нь Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор тогтоогдож байх тул шүүгдид Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэл нэмж оногдуулах үндэслэлгүй байна.
Энэ хэрэгт шүүгд нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурьдлаа.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгд нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ялимгүй шалтгаанаар бусдыг үл хүндэтгэсэн зан авиртай нь холбоотой гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Шүүгд ******* овогт Б.Г, ******* овогт Б.Бнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн, ******* овогт Б.Гыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгд Б.Г 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгд Б.Быг 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгд Б.Бт оногдуулсан торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгд Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн бол эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгд Б.Г, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгд Б.Г, Б.Б нараас тус бүрээс нь 120,275 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,450 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгд Б.Г, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД