Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 01190

 

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/1218/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, Залуучуудын өргөн чөлөө, Төрийн банкны Дархан-Уул салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, Мангирт ****** дүгээр хэсэг, ****** дугаар гудамж, ******  тоотод оршин суух *******гийн *******, /РД: *******, утас: 9921-2938/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, Тосгоны ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух *******ийн *******, /РД: , утас: 9539-4404/ нарт холбогдох

“14.780.377.38 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбар нь шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

           “Иргэн С.*******, С.******* нар нь 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ЗГ-385741 тоот Зээлийн гэрээ, ЗГ-385741 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 18.900.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй авсан юм. Зээлдэгч нар нь зээл авсан цагаас хойш удаа дараа хуваарьт хугацааг зөрчдөг мөн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 53 хоног хугацаа хэтрүүлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байгаа, зээлийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн зориулалт бусаар ашигласан зэрэг нь зээлийн гэрээний 7 дугаар заалтын 7.1.1, 7.1.6-г зөрчиж байна. Зээлдэгч нараас зээл төлөхийг удаа дараа шаардаж зээл буцаан дуудах мэдэгдэх хуудас хүргүүлсэн, зээл төлөх өргөдлийг зээлдэгч нараар бичүүлж авсан боловч зээл төлөхөөс байнга зайлсхийдэг. Зээлээ төлөхийг шаардахад шаардлага биелүүлэхгүй янз бүрийн тайлбар өгдөг зэргээс зээл төлүүлэхэд хүндрэлтэй байгаа учраас гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчээр хангуулж, 14.780.377.38 төгрөг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж болон нотариатын хөлсийн хамт гаргуулах, зээлдэгч нар нь үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хөрөнгөөр төлөх боломжгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч С.*******, С.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Бид 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банкнаас хашаа, байшин худалдан авах хэрэглээний зээл төрийн банкнаас авсан. 18.900.000 төгрөгийг зээлийг авсан нь үнэн. Бие өвдсөн учир зээлээ хугацаа хэтрэн алдагдаж нөхөн төлөлтийн графикаас хоцорсон. Нэхэмжилсэн 14.780.337.38 төгрөгийг төлнө, банкийг хохиролгүй болгоно. Эргэн төлөх хугацааг 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл өгнө үү. Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн 6-92 тоот хашаа, байшинг зарж төлбөрөө төлнө” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбар нь хариуцагч С.*******, С.******* нарт холбогдуулан 14.780.377.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.*******, С.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, банкыг хохиролгүй болгоно гэх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Төрийн банкны Дархан-Уул салбарын нэхэмжлэлтэй хариуцагч С.*******, С.******* нарт холбогдох “14.780.377.38 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.851 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******, С.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 115.925 төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 115.925 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Д.АЛТАНТУЯА