Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Бт холбогдох эрүүгийн 1807005970109 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , од аав, ээж, дүүгийн хамт оршин суух,

урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,

мөн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 10 хоногийн баривчлах ял шийтгэсэн,

мөн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн ********** дугаартай, Боржигон овогт Б.Б.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь ны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн үед иргэн Б.Ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа нүүр хэсэгт 5-6 удаа цохиж газар унахад нь дээрээс нь 2-3 өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө нь мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Архи уугаад тийм юм болсон. Гэмшиж байна” гэв.           

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 20-ны орой ны Нисэхийн гудамжинд А.Аийн хамт явж байхад Тайван гэдэг  залуу таарч цуг ууя гэхэд чамтай уухгүй гээд яваад өгсөн юм. Архиа уучихаад явж байхад дахин Тайван таарахад нь чи надтай хамт архи уусангүй гээд би заамдаж чирээд нүүр, ам, нүд рүү нь 4-5 удаа цохиж гэмтэл учруулсан нь үнэн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 69 дүгээр хуудас/

            Хохирогч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ны Нисэхийн 4 дүгээр гудамжинд найз охин болох Нямаатай утсаар яриад явж байтал хашааны буланд зогсож байсан хүн намайг дуудахаар нь би тоогоогүй цаашаа явж байтал гэнэт хажуу талаас нэг нь намайг цохиод авсан. Тэгээд намайг газар унагаад тэр хоёр залуу зодож байгаад хүзүүнээс заамдаад чирээд явсан. Тэгтэл гудамжны үзүүрээс нэг машин гарч ирээд нэг залуу нь тухайн машинд суугаад явсан. Нэг залуу нь цаашаа гудамж руу гүйгээд яваад өгсөн. Би утсаа хайгаад олоогүй. Намайг цохих үед миний утас унаад өгсөн. Тэгээд би тухайн хоёр залууг аваад явчихлаа гэж бодсон. Тэгээд шууд гэртээ хариад өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад ирж өргөдөл гаргасан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

            Гэрч А.А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 10 дугаар сарын хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Тэгтэл Тайванаа Батбаяр хоёр ярьж байгаа зүйлээсээ болж маргалдсан тэгтэл Хүсэлбаяр чи Батбаярыг аваад яваа энэ хоёр зодолдож магадгүй юм шиг байна гэхээр нь би Батбаярыг дагуулаад 4 дүгээр гудамжинд байдаг нэг балгасан байшин руу дагуулж орсон. Тэгтэл Батбаяр нэг шил архи авсан байсан. Бид хоёр уг буудал дээр байж байтал Тайванаа Нисэхийн 4 дүгээр гудамж уруудаад гараад ирсэн. Тэгтэл Батбаяр Тайванаагийн урдаас гүйж очиж заамдаж аваад зодолдож эхэлсэн. Би тэр хоёрыг салгах гэж нэлээн зууралдсан. Батбаяр Тайвнааг газар унагаад нүүр хэсэгт нь нэлээд хэд цохисон. Тэгээд нэлээн удаан зодолдож байж салцгаасан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 26 дугаар хуудас/,

             Гэрч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ..манай хүү Батбаяр нь төлөв даруу , ажилч хичээнгүй, хүнд тус нэмэртэй. Одоо өвгөн бид 2 той амьдарч байна. хаяа найзуудтайгаа нийлээд жаахан архи уудаг гэсэн мэдүүлэг / Хх-32 р хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/534 дүгээр:

            “1. Б.Тгийн биед баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт, нүүр, хүзүү, цээжинд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

           

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37 дугаар хуудас/,

            Иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-38 дугаар хуудас/,

            ны тодорхойлолт /хх-40 дүгээр хуудас/,

            Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Б нь ны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн үед иргэн Б.Ттай архи өгсөнгүй гэж маргалдан улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тайван таарахад нь чи надтай хамт архи уусангүй гээд би заамдаж чирээд нүүр, ам, нүд рүү нь 4-5 удаа цохиж гэмтэл учруулсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг дуудахаар нь би тоогоогүй цаашаа явж байтал гэнэт хажуу талаас нэг нь намайг цохиод авсан. Тэгээд намайг газар унагаад тэр хоёр залуу зодож байгаад хүзүүнээс заамдаад чирээд явсан....” гэсэн мэдүүлэг, Гэрч А.А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тайванаа Нисэхийн 4 дүгээр гудамж уруудаад гараад ирсэн. Тэгтэл Батбаяр Тайванаагийн урдаас гүйж очиж заамдаж аваад зодолдож эхэлсэн. Би тэр хоёрыг салгах гэж нэлээн зууралдсан. Батбаяр Тайвнааг газар унагаад нүүр хэсэгт нь нэлээд хэд цохисон...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн  2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №08 шэ/534 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Иймд шүүхээс Боржигон овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч  нь шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдлыг харгалзан түүнд хуулинд заасан бага хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргаж оролцлоо.

 

            Шүүх талуудын шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар санал дүгнэлтийг  хянан үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

            Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...би Батбаярт гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол барагдуулсан болно...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД