| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01220/и |
| Дугаар | 01209 |
| Огноо | 2016-09-16 |
| Маргааны төрөл | Эцэг эх байх эрх хассан , |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 01209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/1341/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дүгээр баг, Цэнгэлдэхийн ****** дугаар гудамж ****** тоотод оршин суух ******* овогт *******гийн *******, /РД: *******, утас: 9578-1670/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Хорих ****** дугаар ангид хүмүүжиж байгаа ялтан ******* овогт *******ын *******, /РД: *******/-д холбогдох
“Эцэг байх эрхийг хасуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний талийгаач охин нь 2009 онд 19 настай байхдаа өөрөөсөө 10 насаар ах Г.******* гэх хүнтэй гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн. Тухайн үед би болж бүтэж байвал яахав дээ гэж бодож гэр бүлийн харилцаанд нь хөндлөнгөөс оролцоогүй. 2011 онд том хүү , 2012 онд бага хүү нарыгаа төрүүлсэн. Охин маань ам бүл дөрвүүлээ болсон хэдий ч тусдаа гарсан амьдралгүй, манайхаар эсвэл хадам аавынхаа гэрт амьдарч байсан. 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин г маань нөхөр Г.******* нь 2 настай гийн дэргэд өөрөөс нь салах гэлээ гэсэн шалтгаанаар зодож, онц харгис хэрцгий аргаар буюу хоёр гарынх нь булчин хэсгээр зүсч, хоолойг нь хэрчиж санаатайгаар алсан. Тухайн гэмт хэргээс болж 2 настай хүү нь цочролд орж 3 сар гарангийн хугацаанд хэлгүй болсон. Шөнө унтахгүй уйлж, цочиж сэрэх зэргээр жил гарангийн хугацаанд хүнд байдалтай байсан. Миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар захирамжаар асран хамгаалагчаар нь тогтоогдон, охиныхоо 2 хүүг өөрийн асрамжид авч, одоо эрүүл саруул өсгөж хүмүүжүүлж байна. Эцэг нь гэх Г.******* нь миний охины амь насыг онц харгис хэрцгий аргаар хохироосон хэрэгтээ 22 жилийн ял авч одоо Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Хорих ****** дугаар ангид ялаа эдэлж байгаа хэдий ч үхтэл үр харам гэгчээр одоо хүртэл энэ хүнд маш их гомдолтой байна. Иймд дээрх нөхцлүүдийг харгалзан үзэж *******ын *******г эцэг байх эрхийг хасаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;
Маш их гомдолтой байна. Эцэг байх эрх хасуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Г.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.*******ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. ******* овогтой ******* миний бие Д.******* гэгч хадам ээж миний амьдралд орж, дундуур хэтэрхий их орж бид 2-ыг хөндий харилцаа үүсгэж байсан мөн хүргэн ах болох н. нь миний амьдралд бас орж байсан. Сэтгэл санаа, оюун ухаанд минь маш их цочрол үүсгэж байсан. Хоёр хүүхдийг минь сайн хүн болгож хүмүүжүүлээрэй. Над шиг хүн битгий болгоорой. Хүргэн ээс хол байлгахыг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь 2011 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү , 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү нарын төрсөн эцэг Г.*******н эцэг байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэл гаргасаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор ... Г.******* нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн өглөөний 10.00-11.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт 10-р хэсэг ****** тоот өөрийн гэртээ эхнэр г өөрийн төрсөн хүү 2 настай гийн дэргэд өөрөөс нь салах гэлээ гэсэн шалтгаанаар 2 гарын булчин хэсгээр зүсч, өвтгөн шаналгаж, тарчилган зовоож, ойр дотны буюу эх, эгч нарыг нь утсаар ярихад “Болортуяаг алж байгаа” талаараа хэлж сэтгэл санааны хувьд хүндээр шаналгаж, онц харгис хэрцгий аргаар хоолойг нь хэрчиж, санаатай амь насыг нь хохироож, шатаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 22 жилийн хорих ялаар шийтгэж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. / хх-ийн 8-15/
Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаартай Асран хамгаалагч тогтоох тухай захирамжаар ...******* овогт *******гийн Цогтхүү, ******* овогт *******гийн Тэмүүжин нарын асран хамгаалагчаар эмэг эх ******* овогт *******гийн *******ийг тогтоожээ. / хх-ийн 4/
Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан ...сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан хүний эцэг байх эрхийг шүүх хасаж болно” гэж зааснаар 2011 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү , 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү нарын төрсөн эцэг Г.*******н эцэг байх эрхийг хасах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч Г.*******гээс сар бүр тэтгэлэг гаргуулан , нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 46475 төгрөг тус тус гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА