Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 111/ШШ2017/0017

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам, нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , гуравдагч этгээд , гэрч  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар -ны нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга -д холбогдох “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлыг дахин явуулж, 1 дүгээр багийн Засаг даргыг сонгох сонгуулийг дахин явуулахыг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие  нь 1970 онд төрсөн юм. Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Засаг даргыг сонгох Иргэдийн Нийтийн Хуралд оролцож өөрийн нэрийг 1 дүгээр багийн Засаг даргад дэвшүүлсэн. Ингээд сонгууль 2 үе шаттай болж, эхний шатанд 4 хүн нэр дэвшсэн бөгөөд үүнээс миний бие  болон нэр дэвшигч  нар хамгийн олон санал авч дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн. Ингээд дахин санал хураалт болоход гаднаас 1 дүгээр багийн иргэд биш огт шилжүүлэггүй тус багт бүртгэлгүй иргэдийг оруулж, гарын хээ иргэний үнэмлэхтэй тулгалгүй хууль бус үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл танхимд орж байгаа иргэдийн нэрстэй нь тулган оруулалгүй, орох гэсэн хүн бүрийг шууд нэрийг нь бичээд оруулсан байсан. Ингээд сонгууль болоход миний бие 15 хүний саналаар ялагдсан. Тэгээд маргааш өглөө нь тухайн нэрсийг иргэний бүртгэлийн системтэй тулгаж үзэхэд 19 хүн нь манай 1 дүгээр багийн иргэд биш байсан. Үүний дагуу дээд шатны Засаг даргад 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр сонгууль хууль бус шударга биш боллоо гэхэд хариу өгөхгүй байсаар 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр улс төрийн шалтгаанаар шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Хуульд зааснаар багийн иргэдийн Нийтийн Хуралд тухайн багт л амьдардаг, албан ёсны бүртгэлтэй иргэд оролцож багийн Засаг дарга сонгох ёстой байдаг. Гэтэл энэ заалтыг зөрчиж сонгууль явуулж тогтоол гаргасанд гомдолтой байх тул Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож, Баян-Овоо сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурлыг дахин явуулж 1 дүгээр багийн Засаг даргыг дахин сонгох сонгуулийг дахин явуулахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баян овоо сумын Мандалхайрхан 1-р багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдаан 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 13 цагт эхэлж багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүулэгчдийг сонгох, Багийн Засаг даргыг сонгох тухай асуудал хэлэлцэж багийн Иргэдийн Нийтийн хурлын даргаар , тэргүүлэгчдээр , , ,  нарыг сонгосон. Багийн засаг даргын сонгуулийг зохион байгуулахаар томилогдож ирсэн ажлын хэсэг , , , Хэсгийн төлөөлөгч  нар Багийн Засаг даргыг сонгох сонгуулийг зохион байгуулж, сонгуулийн дэгийг танилцуулж, сайтар зохион байгуулсан. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэхэд , , , нар нэр дэвшсэн бөгөөд багийн иргэд багийн Засаг даргад нэр дэвшиж байгаа 4 хүнийг танина мөн ухуулга таниулга хийхдээ бүх өрхүүдээр орж өөрсдийгөө бүрэн танилцуулсан мөрийн хөтөлбөр хийх ажлаа иргэдэд ойлгуулсан. Тиймээс санал хураалтыг шууд эхлүүлье гэсэн санал гарч дэмжигдэн. Санал хураалт тухайн өдрийн 15 цаг 40 минутанд эхэлж ямар нэгэн маргаан зөрчилгүй ард иргэдийн сонгох сонгогдох эрх бүрэн хангагдсан ирц бүрдсэн сонгууль болсон. Санал хураалт эхлэхэд нэр дэвшигч нараас нэг нэг ажиглагч тавьж ажиглагч нарыг ямар нэгэн зөрчил маргаан, хууль бус зүйл гарвал тэр даруйд нь сонгууль зохион байгуулах ажлын хэсэгт мэдэгдэх, дутагдлыг засах мөн бүрэн хянах бололцоотой газарт асуудал засаж бололцоогоор хангаж ажиглагчийн эрх үүргийг бүрэн танилцуулж ажилласан байна. Нэр дэвшигч ы ажиглагчаар төрсөн дүү Т.Х, нэр дэвшигч -ийн ажиглагч эхнэр , нэр дэвшигч -ын ажиглагчаар эхнэр , нэр дэвшигч -гийн ажиглагчаар дүү нар ажилласан. Нэгдүгээр шатны санал хураалт 17 цагт дуусч санал тоолоход сонгууль зохион байгууллах ажлын хэсэг 4 ажиглагч байлцуулж тоолоход нэр дэвшигч 118 санал,  107 санал, 62 санал,  78 санал тус тус авч олонхийн санал аваагүй тул олон санал авсан , нарыг дахин санал хураалт явуулахад нэр дэвшигч 165 санал, нэр дэвшигч 150 санал тус тус авсан байна. Тухайн үед өвлийн хүйтэн, цаг орой аажуу болсон тул бүх сонгогчдын тулгалт хийж оруулах нь хүндрэлтэй тул жагсаалт үйлдэж санал өгүүлэх тухай нэр дэвшигчид, ажиглагчидтай ярилцан тохиролцож санал хураалтыг явуулсан байна. Жагсаал үйлдэх явцад дараалал их байх яаруу бичсэн тул алдаа гарсан байх магадлалтай байна. Нэр бүхий 19 хүний нэрийг шүүж сонгуулийн нэрстэй тулгаж үзэхэд  манай багийн иргэн Д гэдгийг нь  гээд биччихсэн -ийг гэж бичсэн , , , , нар түр шилжиж яваад буцаж шилжиж ирсэн. багийн иргэний овгийг С гэж андуурч бичсэн. овог ташаарсан , , , , нар санал өгөхөөр түр шилжиж ирсэн. ******* ******* овог буруу бичигдсэн гэх мэт алдаа гарсан байх бөгөөд тус багт харъяалалгүй хүн саналаа өгөөгүй энэ нь сонгуулийн дүнд нөлөөлөхгүй хэмээн үзсүгэй. Иймд сонгуулийг хуулийн дагуу шударга болсон хэмээн үзэж дахин сонгууль явуулах шаардлагагүй хэмээн үзсүгэй.” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “ миний биеийг -ы гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсний дагуу гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна.

2017 оны 1 сарын 09-ний өдрийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хуралд манай багийн сонгуулийн насны 497 иргэн оролцох байснаас эхний шатанд хоёрдугаар шатанд 316 иргэн оролцож сонгох эрхээ хэрэгжүүлсэн. Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан байгаа юм.

Нэхэмжлэгч нь чухам ямар баримтыг үндэслэн харъяалалгүй 19 иргэн сонгууль өгсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Холбогдох журмын дагуу бол санал хураалтын хуудас нь нууц байдаг ба тухайн үед санал авахдаа хуульд заасан журмын дагуу иргэн бүрийн иргэний үнэмлэхийг шалгаж оруулж байсан. Ирсэн хүмүүсийг харахад ч багийн иргэн биш огт хамааралгүй хүн байгаагүй. Учир нь нэр дэвшихдээ багийнхаа өрхүүдээр мөрийн хөтөлбөрөө танилцуулж явж байсан.

Хэрэв харъяаллын бус хүн оруулсан бол энэ нь ажлын хэсгийнхний хариуцлагагүй байдал юм. жлын хэсгийн хайнга байдлаас шалтгаалан харъяаллын бус иргэд орсон байлаа гэхэд сонгуульд оролцсон багийн иргэдийн нэрсийг харж үзэх нь зүйтэй болов уу. Багийн дийлэнх иргэд сонгуульдаа оролцсон байвал иргэдийн сонголтыг хүндэтгэх нь зүй ёсны хэрэг юм.

Иймд Баян-Овоо сумын 1 дүгээр багийн 2017 оны 1 сарын 09-ний өдрийн иргэдийн нийтийн хурал нь хуульд заасан журам зөрчөөгүй болсон гэж үзэж байгаа нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, хурлыг дахин явуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, гэрч нарын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурланхэргийн нөхцөл байдлыг цаашид нэмж тодруулах шаардлагатай гэж үзэн, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Баян-Овоо сумын 1 дүгээр Багийн Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн “Сумын Засаг даргад санал уламжлах тухай” 01 дүгээр тогтоолыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 Баян-Овоо сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн “Багийн Засаг даргыг сонгох сонгуулийн товыг тогтоох тухай” 01 дүгээр тогтоолоор багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн хурлыг 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр зарлан хуралдуулахаар багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга нарт уламжилж шийдвэрлэсэн байна.

Улмаар Багийн Иргэдийн Нийтийн хурал 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж, маргаан бүхий 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн “Сумын Засаг даргад санал уламжлах тухай” 01 дүгээр тогтоолыг гаргаж, олонхийн санал авсан гэж үзэн -ы нэрийг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилжээ.

Хүчингүй болгуулахаар маргаж буй Баян-Овоо сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлын тогтоолын хууль зүйн үндэслэлийг хариуцагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэг гэж тодорхойлсон бөгөөд уг тогтоолын улмаас нэхэмжлэгч өөрийн сонгогдох, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх эрхүүдийг зөрчсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.

Баян-Овоо сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн “жлын хэсэг томилох тухай” 04 дүгээр захирамжаар Багийн Засаг даргыг сонгох сонгуулийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг , , , цагдаагийн 2 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. жлын хэсгийн санал хураалтын дүнг үндэслэн 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлаас 2017 оны 01 дүгээр тогтоолыг гаргасан гэх боловч ажлын хэсгийн гаргасан алдаа дутагдлыг харгалзан үзээгүй нь буруу байна.

Сонгуулийн ажлыг зохион байгуулах ажлын хэсэг тухайн багт бүртгэлтэй эсэхийг биеийн байцаалт, холбогдох баримттай тулган үзээгүй, харъяалалгүй иргэдийг санал хураалтад оролцуулсан, иргэдийн овог, нэрийг буруу бичсэн, санал өгч оролцсон иргэдийн бүртгэл болон саналын хуудасны тоог зөрүүлсэн зэрэг зөрчлийг гаргаж, хариуцагч эдгээрийг харгалзалгүй маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална.”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэлээ.

Багийн Засаг даргыг сонгох 1 дүгээр шатны санал хураалтад нэр бүхий 368 иргэн санал өгч оролцсон, үүнээс -гийн төлөө 62, -ны төлөө 118, -ны төлөө 107, -гийн төлөө 78 иргэн санал өгсөн, 3 саналын хуудас хүчингүй болсон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдов.

Багийн Иргэдийн Нийтийн хурлаас тогтоосон 50 хувиас дээш санал авах, боломжгүй тохиолдолд хоёр дахь шатны санал хураалтад хамгийн их санал авсан 2 нэр дэвшигчийг оролцуулах дэгийн дагуу , нарын хооронд 2 дахь шатны санал хураалт явагджээ. Уг санал хураалтад 316 /Саналын хуудасны тоогоор/ иргэн оролцсон, үүнээс -ы төлөө 165, -ы төлөө 150 санал, 1 саналын хуудас хүчингүй болсон атал санал хураалтад оролцогчдын бүртгэлээр 314 иргэний нэр бүртгэгдсэн, 315 гэж дугаарлагдсан, , , , , , гэсэн нэр бүхий 6 иргэн хоёр дахь шатны санал хураалтад оролцсон гэж бүртгэгдсэн ч тэдгээрийн овог, нэрийн зөрүүтэй байдлыг нягтлаагүй, тухайн багт харъяалалгүй ******* *******, ******* *******, ******* *******, ******* *******, ******* , , , зэрэг 8 иргэний нэр тухайн үед ашиглагдсан сонгогчдын нэрсийн жагсаалт, шилжиж ирсэн иргэдийн бүртгэлд байхгүй байхад санал хураалтад оролцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдов. Эдгээр иргэдийг хоёр дахь шатны санал хураалтад оролцуулсан нь саналын нийт дүнд нөлөөлөх, түүнчлэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 09-ний хооронд шилжин ирсэн нэр бүхий иргэдийг санал хураалтад оролцуулах, эс оролцуулах /хууль тогтоомжид заасны дагуу/, саналыг тооцох эсэх, тухайн багт бүртгэлтэй иргэдийн нэрсийг тулгах зэрэгасуудлуудыг дахин тодруулах шаардлагатай болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар авагдсан Баян-Овоо сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн “Шилжилт хөдөлгөөн түр зогсоох тухай” 6 дугаар захирамжаар хэргийн оролцогчдын хэн аль нь маргаагүй тул уг захирамжид шүүх дүгнэлт өгөөгүй, хариуцагч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад дээрх нөхцөл байдлуудыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой тухай дурдах бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр Багийн Иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн “Сумын Засаг даргад санал уламжлах тухай” 01 дүгээр тогтоолыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДРГЛГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСЙХН