| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2016/00462/И |
| Дугаар | 181/ШШ2016/00832 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2016/00832
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 38-02 тоот хаягт оршин суух Хасбаганын Чинбат /РД:ХБ72011417/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 50/28-20 тоот хаягт оршин суух БНХАУ-ын иргэн Wuenbateer /Л.Үнэнбаатар/-т холбогдох
Гэрээниы үүргийн гүйцэтгэлд 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Чинбат, хариуцагч Wuenbateer /Л.Үнэнбаатар/, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тамир нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Чинбат би БНХАУ-ын иргэн Л.Үнэнбаатар гэж эртний танил ахтай 2013 оны 8 дугаар сард тааралдсан. Л.Үнэнбаатар нь бизнес хийж байгаа, ахад нь 40 000 000 төгрөг хэрэгтэй байна, хэрэгтэй үед чинь буцаагаад өгье гээд 40 000 000 төгрөгийг хүүгүйгээр түр хэрэглэнэ гэж авсан юм. 2014 оны 8 дугаар сард мөнгө хэрэг болоод мөнгөө нэхсэн. 8 дугаар сард 15 000 000 төгрөг, 11 сард 5 000 000 төгрөг нийт 20 000 000 төгрөг буцааж өгсөн. Дахин мөнгө хэрэг болоод нэхэх үед одоо удаахгүй өгнө, бизнес удахгүй сайжирна, мөнгөтэй болохоороо өгнө гээд өнөөдрийг хүрлээ. Зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Чинбатаас мөнгө авсан нь үнэн. Надад олон асуудал гарсаны улмаас мөнгийг дутуу өгсөн юм. Одоогоор мөнгө бэлэн байхгүй байгаа болохоор төлж чадахгүй байна.” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Чинбат нь хариуцагч Л.Үнэнбаатарт холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргаж байх боловч зээлийг буцаан төлөх мөнгөгүй байгаа учраас зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.Чинбат болон хариуцагч Л.Үнэнбаатар нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ амаар байгуулагдан, нэхэмжлэгч Х.Чинбат нь хариуцагч Л.Үнэнбаатарт 40 000 000 төгрөгийг зээлсэн байх ба талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн хэмжээ, нөхцөл, буцаан төлсөн мөнгөн дүнгийн хэмжээнд маргахгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс 40 000 000 төгрөгийг зээлэн авч үүнээс 20 000 000 төгрөгийг буцаан талсан болох нь зохигчдийн шүүх хуралдаанд гарагсан тайлбар, “2013 оны 8 сарын 10-ны өдөр Л.Үнэнбаатар нь Х.Чинбатаас 40 000 000 төгрөгийг зээлж, бэлнээр хүлээж авав” гэсэн агуулгатай гараар бичсэн баримт /хх-3 тал/, “2014 оны 12 сарын 15-нд Л.Үнэнбаатар миний бие Х.Чинбатаас зээлсэн 40 000 000 төгрөгнийхөө 20 000 000-ыг буцаан өгсөн бөгөөд дахиад 20 000 000 төгрөгийн үлдэгдэл зээл байгаа болно. Энэ үлдэгдэл 20 000 000 төгрөгийг ойрын хугацаанд буцаан өгөх болно” гэсэн агуулгатай гараар бичсэн баримт /хх-4 тал/ зэргээр тогтоогдож байна.
Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дахь заалтад заасан зээлийн гэрээний харилцаа байна.
Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дахь заалтад “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийг буцаан шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулгатай буюу нэхэмжлэгчээс 40 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн, үүнээс 20 000 000 төгрөгийг буцаан төлсөн, 20 000 000 төгрөгийн төлбөр үлдсэн байгаа хэдий ч одоогоор мөнгөгүй байгаа тул төлөх боломжгүй гэсэн тайлбарыг гаргаж байх боловч хариуцагчийн энэхүү тайлбар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
Иймд хариуцагч Л.Үнэнбаатараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Чинбатад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР