Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогчийн өмгөөлөгч Г.Минжмаа,

хохирогч Н.Г,

шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлөг овогт Б.Иэд холбогдох эрүүгийн 1807000270014 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, ******* *******, *******,*******, *******, *******, *******, *******, *******, , , тоотод оршин суух, урьд ял шийгүй, регистрийн ********** дугаартай, Өөлөг овогт Б.И.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

            Шүүгдэгч Б.И нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний бичил уурхайд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 05 цагийн орчим ажиллаж байсан Н.Г нь шороонд дарагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.И нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би амарч байсан. Гэртээ байхад шөнө 04-05 цагийн үед ах залгаад “хүн шаварт цохиулчихлаа” гэхээр нь гялс босоод уурхай дээрээ яваад очтол ах шаварт цохиулаад эмнэлэг рүү аваад явсан байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад таазанд ангайсан байсан шавах хуураад нуруу нь дээр нь цохисон гэж байсан. Ороод харахад тодорхой хэмжээний шавар унасан байсан.” гэв.

 

            Хохирогч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “2017 оны 12 дугаар сарын 29-ний үүрээр 05 цагийн үед би шаваранд цохиулж, бүсэлхийнээс доош мэдээгүй болоод, гэмтлийн эмнэлэгт очиж хагалгаанд орсон. Түүнээс хойш ийм байдалтай л байна. Нэхэмжлэж байгаа зүйл гэвэл эмчилгээний зардал, гарсан хохирлоо нэхэмжилж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

                Шүүгдэгч Б.И нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр “” ХХК-ийн эзэмшлийн талбайд нэг нүүрсний ам хариуцаж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Э ахлагчтай “” нөхөрлөлийн гишүүнээр 2017 оны 10 дугаар сард ороод шинээр уурхайн цооног гаргаж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж уурхайн цооногийг хариуцаж ажиллаж байсан. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ээлжийг хариуцаж ажиллаж байгаад 28-ны өглөө бууж Тд ээлжээ өгөөд Налайхын төвд гэртээ амарч байхад 29-ний үүрээр Т над руу утсаар ярьж “уурхайд хүн шаварт цохиулчихлаа” гэж хэлэхээр нь би уурхайн аманд очтол гэмтэж түүнийг эмнэлэг рүү авч явсан байсан...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 64-65 дугаар хуудас/

            Хохирогч Н.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тын уурхайд ажиллахаар очсон. Ингээд Т бид нарт зааварчилгааны дэвтэр өгөөд гарын үсэгээ зурцгаа гэхээр нь бүгдээрээ зураад орсон. Хамт ажилладаг хүмүүсийнхээ нэрүүдийг сайн мэдэхгүй. Учир нь тухайн аманд ажилд ороод удаагүй байсан. Дөрөв нь уурхай дээр үлдээд доошоо уурхайн гүн рүү наймуулаа орсон ба 2 хүн ковшинд яваад эхлээд гурав гураваараа 2 салаад ажиллаж байтал 22 цагийн үед байх ковшинд ажиллаж байсан залуу удаан 3 салаанд ороод яв гэхээр нь нэг залуугийн хамт нэг салаа руу ороод ажиллаж байтал 05 цагийн үед утасныхаа цагийг харчихаад ковшинд нүүрс хийж байхад гэнэт дээрээс шавар унаад, дараад би босож чадахгүй нуруу огт мэдээгүй босох гэтэл босож чадахгүй бөгсөн бие мэдээгүй болчихсон. Тэгээд цаанаас бас нэг залуу ирээд надтай хамт ажиллаж байсан залуутай хамт өргөөд ковшинд дээш гаргаад Тын машинд суулгаад шууд гэрт очиж ийг аваад гэмтлийн эмнэлэг дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 13-15 дугаар хуудас/

 

            Гэрч Т.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр анхныхаа удаа Тын уурхайд 21 цагийн үед ажиллахаар очсон. Тэгээд Т хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд намайг уурхайн гүнд орж ковшинд явж ажилла гэхээр нь зөвшөөрөөд доошоо орж ажилласан юм. Ингээд дээр 4 залуу үлдээд бусад нь уурхайн гүнд ажилласан ба 05 цагийн үед болов уу ковш дээшээ татаад би ардаас нь дагаад алхаж явтал доороос хүн орилохоор нь ковшоо зогсоо гэж байгаа юм болов уу гэж бодоод зогсоогоод эргээд хартал М байсан ба “наашаа хүрээд ир” гэхээр нь яваад очтол салаанд ковшин дээр бага зэрэг шавар унасан хажууд нь сүүлд нэрийг нь мэдсэн ковшин дээр гараараа тулсан хагас суусан байдалтай байхаар нь “яасан бэ” гэхэд “шаварт цохиулчихлаа хөдөлж болдоггүй ээ” гээд зогсож байтал Г ирээд бид нар нийлж дээрээс ковш авч ирээд ийг ковшинд суулгаад дээш гаргаж ирэхэд Т аваад шууд эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

            Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн үед уурхай дээр очоод ажлаа хувиарлаж аваад тухайн үед ажиллаад удаагүй байсан болохоор хамт ажилладаг хүмүүсийнхээ нэрийг мэдэхгүй байна. Дээр , өөр 2 залуугийн хамт үлдээд уурхайн гүн рүү үлдсэн хүмүүс нь орж  ажилласан. Ингээд бид нар 2 салаанд хуваагдаж орж ажилласан. Шөнө дунд 01 цагийн үед болов уу яг цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна ямарч байсан нэг харахад 3 дахь салаанд , нар орчихсон ажиллаж байсан. Ингээд би ковшоо аваачиж өгөөд нүүрсээ хийлгээд дээшээ татаж байсан ба 06 цагийн үед би ковш салаанд оруулж өгчихөөд буцаад гараад дээшээ багалзуур руу дараагийн ковшоо авахаар явж байтал доороос “хүн шаварт цохиулчихлаа” гэхээр нь буцаад гүйгээд хамгийн түрүүнд би очсон. Намайг очиход ахыг гаргаад ирчихсэн цаана  нь бага зэрэг шавар мухартаа унасан харагдсан. Ингээд л бусад салаанд байсан хүмүүс гарч ирээд ахыг өргөөд ковшинд суулгаад дээшээ гаргаад эмнэлэг авч явсан...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

            Гэрч О.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 07 цагийн үед гэртээ унтаж байтал гэрийн хаалга хүн нүдээхээр нь онгойлгож өгөхөд манай нөхөртэй хамт ажилладаг Энхтөгс гэж залуу бас нэг залуугийн хамт орж ирээд “танай нөхөр чинь шаварт цохиулчихлаа эмнэлэг явъя” гэхээр нь “манай нөхөр хаана байгаа юм бэ” гэхэд “машин дотор байгаа гэсэн. Ингээд би хувцасаа өмсөөд гартал манай нөхрийг машиныхаа урд суудал дээр хэвтүүлчихсэн байсан ба өвчиндөө орилж хашгираад ёолоод бөгсөн бие ямар ч мэдээгүй болчихлоо гээд байсан. Ингээд шууд Улаанбаатар хот ороод гэмтлийн эмнэлэг дээр очоод хагалгаанд ороод  одоо 7, 11 дүгээр нуруунууд бяцарсан, 3 сэртэн хугарсан, 2 хавирга хугарсан гэсэн оноштой бөгсөн биенээс доошоо огт мэдээгүй байгаа...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 23-24 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүмбэр хутаг ХХК-ийн газар дээр нүүрсний уурхай дүү Иийн хамт хамтарч ажиллуулдаг юм. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цаг 30 минутын үед шөнийн ээлж оруулаад 06 цагийн үед бригадын дарга Мөнгөнтуяаг доор мөргөцөг дээр ийг шаварт цохиулчихлаа гээд ковшинд ийг суулгасан гараад ирэхээр нь шууд машиндаа суулгаад замаараа ийн ийг гэрээр нь орж аваад шууд Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд нуруу хугарсан хэвтэх шаардлагатай гээд хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 25-26 дугаар хуудас/

 

            Гэрч Ч.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагааа явуулдаг Тын уурхайд молдокчингоор ажилладаг юм. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн үед ажилдаа гарахаар очиход өдрийн бригад бууж байсан ба манай ээлжний жинхэнэ нэрсийг нь мэдэхгүй байна Зоригоо, Буянаа, болон танихгүй 4 залуугийн хамт уурхайн гүнрүү орж ажилласан юм. Орж ажиллахын өмнө Т хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд дэвтэрт бүгдэнгээр нь гарын үсэг зуруулаад орсон. Ингээд доор 3 салаанд хоёр хоёроороо орж ажилласан ба Буянаа бид хоёр нэг салаанд, шаварт цохиулдаг залуу хоёр нэг салаанд, танихгүй хоёр залуу нэг салаанд тус тус ороод Зоригоо танихгүй залуугийн хамт ковшинд явсан. Ингээд өглөө 06 цагийн үед Зоригоо Буянаа хоёр бид хоёр дээр хамт ажиллаж байсан залуу нь шаварт цохиулчихлаа гэхээр нь яваад очиход газар хэвтэж байсан ба яаж байна гэж асуухад нуруу өвдөөд байна гэхээр нь ковшинд өргөж суулгаад дээшээ гаргахад Т машиндаа суулгаад шууд Улаанбаатар хотруу явсан. Бид нар үлдсэн...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 27-28 дугаар хуудас/

 

            Гэрч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сар өдрийг нь сайн санахгүй байна. Шөнийн ээлжинд ажиллаж байсан юм. ах бид хоёр орой 22 цагийн орчимд нүүрсний уурхайн гүнд амнаас 60 орчим метрийн гүнд орж ажиллаж байгаад шөнийн 4, 5 цагийн үед дээрээс шавар унаж ах дарагдсан. Би молдок барьж нүүрс ховхлоод ах нүүрсээ хүрздэж ковш руу хийж байсан юм. Тэгтэл дээрээс шавар унахдаа намайг шүргэж би эргээд хартал ах ковшны булан дээр суугаагаараа даруулсан байдалтай эргэн тойронд нь шавар унаж бутарсан байдалтай байсан. ахынх нь хөл мэдээгүй болчихлоо татаад босгоорой гэхээр нь би шаврыг нь холдуулж босгоод ковшинд суулгаж дээшээ татуулж гаргасан. Тэгээд нүүрсний амны эзэн залуу Төөжий ийг машинд суулгаж авч явсан...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 29 дүгээр хуудас/

 

            Гэрч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХК-ны лицензтэй талбайд нүүрс олборлохоор 2017 оны 10 дугаар сард дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар, ХХК-ны захирал С.Ганбат нартай манай нөхөрлөл гурвалсан гэрээ байгуулсан. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмаараа нөхөрлөл байгуулах шаардлагатай тул хэдэн хүн нэгдэж нөхөрлөл байгуулан ахлагчаар миний бие төлөөлөн гурвалсан гэрээнд орсон юм...” /1хх-ийн 31 дүгээр хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/111 дүгээр: 1. Н.Гийн биед сээрний 11-р нугалмын нугасыг чөлөөлсөн мэс заслын дараах байдал /2017.12.31/, сээрний 7, 11-р нугалмын шахагдсан бяцарсан хугарлыг засаж сээрний 6-12-р нугалмуудад бэхэлгээ мэс заслын дараах байдал /2017.12.31/, бүсэлхийн1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 9, 11-р хавирганы зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /1хх-ийн 37 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 816 дугаар: “1. Урьд гаргасан №08шэ/111 тоот дүгнэлт үндэслэлгүй байна. 2. Н.Гийн биед сээрний 10-11-р нугалмын түвшингийн нугасны няцрал, доод мөчдийн саажил, сээрний 7, 11-р нугалмуудын их биеийн хугарал, сээрний 10, 11-р нугалмуудын арын нумны хугарал, сээрний 10-р нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 9-10-р хавирганы хугарал гэмтэл, сээрний нугалмын хугарлыг засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 3.1.6-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 10-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 60% алдагдуулна.” гэх дүгнэлт, /1хх-ийн 48-49 дүгээр хуудас/

 

            Шинжээчийн 02-06-366/03 дугаар: “2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээнд нөхөрлөлийн ахлагчаар Ч.Э, нөхөрлөлийн гишүүнээр осол гарсан уурхайн эзэн иргэн Б.И бүртэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/ заалтыг, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дах /Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл. хурц хордлогоос сэргийлэх; болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх" заалтыг, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дах /Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ заалтыг, мөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7 "Бичил уухайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөж, ослоос урьдчилан сэргийлэх" заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлт, /1хх-ийн 53 дугаар хуудас/

 

            Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээ, /1хх-ийн 166-169 дүгээр хуудас/

            Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллах баталгаа гаргах тухай, /1хх-ийн 170 дугаар хуудас/

            Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, /1хх-ийн 117 дугаар тал/

            Иргэний үнэмлэхийн лавлагаа, /1хх-ийн 119 дүгээр тал/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /1хх-ийн 199 дүгээр тал/

            Нүүрсний уурхайд ажилчдын ажлын байран дахь ХАБЭА-г өдөр тутмын давтан зааварчилгааны дэвтэр зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Б.И нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар уг хуулийн үйлчлэлд  хамаарагдан хохирогчтой Н.Гтэй иргэд хоорондын гэрээгээр ажиллахаар тохиролцон  Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний бичил уурхайдаа ажиллуулж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.6 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтуудыг , Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7 "Бичил уухайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөж, ослоос урьдчилан сэргийлэх" заалтыг тус тус зөрчсөний улмаас буюу  2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 05 цагийн орчим хохирогч нь ажиллаж байсан уурхайн мөргөцөгт шавранд дарагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь Шүүгдэгч Б.Иийн  шүүхийн хэлэлцүүлэгт:... Би 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр “” ХХК-ийн эзэмшлийн талбайд нэг нүүрсний ам хариуцаж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Э ахлагчтай “” нөхөрлөлийн гишүүнээр 2017 оны 10 дугаар сард ороод шинээр уурхайн цооног гаргаж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж уурхайн цооногийг хариуцаж ажиллаж байсан. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ээлжийг хариуцаж ажиллаж байгаад 28-ны өглөө бууж Тд ээлжээ өгөөд Налайхын төвд гэртээ амарч байхад 29-ний үүрээр Т над руу утсаар ярьж “уурхайд хүн шаварт цохиулчихлаа” гэж хэлэхээр нь би уурхайн аманд очтол гэмтэж түүнийг эмнэлэг рүү авч явсан байсан. гэсэн мэдүүлэг,  Хохирогч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “2017 оны 12 дугаар сарын 29-ний үүрээр 05 цагийн үед би шаваранд цохиулж бүсэлхийнээс доош мэдээгүй болоод, гэмтлийн эмнэлэгт очиж хагалгаанд орсон. Түүнээс хойш ийм байдалтай л байна. Нэхэмжлэж байгаа зүйл гэвэл эмчилгээний зардал, гарсан хохирлоо нэхэмжилж байна...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тын уурхайд ажиллахаар очсон. Ингээд Т бид нарт зааварчилгааны дэвтэр өгөөд гарын үсэгээ зурцгаа гэхээр нь бүгдээрээ зураад орсон. Дөрөв нь уурхай дээр үлдээд доошоо уурхайн гүн рүү наймуулаа орсон ба 2 хүн ковшинд яваад эхлээд гурав гурваараа 2 салаад ажиллаж байтал 22 цагийн үед байх ковшинд ажиллаж байсан залуу удаан 3 салаанд ороод яв гэхээр нь нэг залуугийн хамт нэг салаа руу ороод ажиллаж байтал 05 цагийн үед утасныхаа цагийг харчихаад ковшинд нүүрс хийж байхад гэнэт дээрээс шавар унаад, дараад би босож чадахгүй нуруу огт мэдээгүй босох гэтэл босож чадахгүй бөгсөн бие мэдээгүй болчихсон..” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...05 цагийн үед болов уу ковш дээшээ татаад би ардаас нь дагаад алхаж явтал доороос хүн орилохоор нь ковшоо зогсоо гэж байгаа юм болов уу гэж бодоод зогсоогоод эргээд хартал М байсан ба “наашаа хүрээд ир” гэхээр нь яваад очтол салаанд ковшин дээр бага зэрэг шавар унасан хажууд нь сүүлд нэрийг нь мэдсэн ковшин дээр гараараа тулсан хагас суусан байдалтай байхаар нь “яасан бэ” гэхэд “шаварт цохиулчихлаа хөдөлж болдоггүй ээ” гээд зогсож байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд би ковшоо аваачиж өгөөд нүүрсээ хийлгээд дээшээ татаж байсан ба 06 цагийн үед би ковш салаанд оруулж өгчихөөд буцаад гараад дээшээ багалзуур руу дараагийн ковшоо авахаар явж байтал доороос “хүн шаварт цохиулчихлаа” гэхээр нь буцаад гүйгээд хамгийн түрүүнд би очсон. Намайг очиход ахыг гаргаад ирчихсэн цаана  нь бага зэрэг шавар мухартаа унасан харагдсан. Ингээд л бусад салаанд байсан хүмүүс гарч ирээд ахыг өргөөд ковшинд суулгаад дээшээ гаргаад эмнэлэг авч явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч О.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хувцасаа өмсөөд гартал манай нөхрийг машиныхаа урд суудал дээр хэвтүүлчихсэн байсан ба өвчиндөө орилж хашгираад ёолоод бөгсөн бие ямар ч мэдээгүй болчихлоо гээд байсан. Ингээд шууд Улаанбаатар хот ороод гэмтлийн эмнэлэг дээр очоод хагалгаанд ороод  одоо 7, 11 дүгээр нуруунууд бяцарсан, 3 сэртэн хугарсан, 2 хавирга хугарсан гэсэн оноштой бөгсөн биенээс доошоо огт мэдээгүй байгаа...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн ээлж оруулаад 06 цагийн үед бригадын дарга М доор мөргөцөг дээр ийг шаварт цохиулчихлаа гээд ковшинд ийг суулгасан гараад ирэхээр нь шууд машиндаа суулгаад замаараа ийн ийг гэрээр нь орж аваад шууд Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд нуруу хугарсан хэвтэх шаардлагатай гээд хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орж ажиллахын өмнө Т хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд дэвтэрт бүгдэнгээр нь гарын үсэг зуруулаад орсон. Ингээд өглөө 06 цагийн үед Зоригоо Буянаа хоёр бид хоёр дээр хамт ажиллаж байсан залуу нь шаварт цохиулчихлаа гэхээр нь яваад очиход газар хэвтэж байсан ба яаж байна гэж асуухад нуруу өвдөөд байна гэхээр нь ковшинд өргөж суулгаад дээшээ гаргахад Т машиндаа суулгаад шууд Улаанбаатар хотруу явсан. гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн 4, 5 цагийн үед дээрээс шавар унаж ах дарагдсан. Би молдок барьж нүүрс ховхлоод ах нүүрсээ хүрздэж ковш руу хийж байсан юм. Тэгтэл дээрээс шавар унахдаа намайг шүргэж би эргээд хартал ах ковшны булан дээр суугаагаараа даруулсан байдалтай эргэн тойронд нь шавар унаж бутарсан байдалтай байсан. ахынх нь хөл мэдээгүй болчихлоо татаад босгоорой гэхээр нь би шаврыг нь холдуулж босгоод ковшинд суулгаж дээшээ татуулж гаргасан. Тэгээд нүүрсний амны эзэн залуу Төөжий ийг машинд суулгаж авч явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХК-ны лицензтэй талбайд нүүрс олборлохоор 2017 оны 10 дугаар сард дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар, ХХК-ны захирал С.Ганбат нартай манай нөхөрлөл гурвалсан гэрээ байгуулсан. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмаараа нөхөрлөл байгуулах шаардлагатай тул хэдэн хүн нэгдэж нөхөрлөл байгуулан ахлагчаар миний бие төлөөлөн гурвалсан гэрээнд орсон юм гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 816 дугаар: …Н.Гийн биед сээрний 10-11-р нугалмын түвшингийн нугасны няцрал, доод мөчдийн саажил, сээрний 7, 11-р нугалмуудын их биеийн хугарал, сээрний 10, 11-р нугалмуудын арын нумны хугарал, сээрний 10-р нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 9-10-р хавирганы хугарал гэмтэл, сээрний нугалмын хугарлыг засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 3.1.6-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт, Шинжээчийн 02-06-366/03 дугаар: “уурхайн эзэн иргэн  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх, Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл. хурц хордлогоос сэргийлэх; болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх, Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах заалтуудыг…тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлт, Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээ, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллах баталгаа гаргах тухай бичгэн баримт, эд мөрийн хураагдсан Нүүрсний уурхайд ажилчдын ажлын байран дахь ХАБЭА-г өдөр тутмын давтан зааварчилгааны дэвтэр зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Иэд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүхээс Өөлөг овогтой Б.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хууль , түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял ший оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Хохирогч Н.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид эмчилгээ, асрахтай холбогдуулан нийт 52,052,615 төгрөгийг нэхэмжилснээс шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн эмчилгээ болон асран хамгаалахтай холбоотой зарцуулагдсан 3,890,015 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.   

 

            Шүүгдэгчийн зүгээс хохирогчид мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 6,000,000 төгрөгийг төлсөн талаар хэргийн оролцогч нар мэдүүлсэн байх тул шүүх хуралдаанаар хохирогчийн  хангасан 3,890,015 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлагыг төлсөнд тооцлоо.

 

            Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчид нэхэмжлэл хангагдсан эсэх нь тодорхойгүйгээр  2,109,985 төгрөгийг төлсөн байна.

 

            Харин хохирогч нь  өмгөөлөлийн үйлчилгээтэй холбоотой зардал болох 3,500,000 төгрөгийн шаардлагаа нотолж шүүхэд гэрээ, өмгөөлөгчид мөнгө төлсөн талаар баримтыг хэлэлцүүлсэн ч хохирогч өмгөөлөгчийн сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээ хэлцлийн уг зардал нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан шүүгдэгч зайлшгүй төлөх зардалд тооцогдохгүй байх тул хангах үндэслэлгүй байна.  

 

            Мөн хохирогчийн сэ санааны хохирол 3,000,000 төгрөгийн шаардлага нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар  энэ гэмт хэргийн улмаас алдар нэр хүндэд хохирол учирсан эсэх нь тодорхойгүй үндэслэлээр уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

            Ингээд хохирогчийн  цаашид эмчилгээ болон асрахтай холбоотойгоор 7 462 600 төгрөг, олох байсан орлого буюу 34,200,000 төгрөг бүгд 41,662,600 төгрөгийн шаардлагатай холбоотой нэхэмжлэл нь нотлох баримт бүрдэл дутуу, ирээдүйд зайлшгүй зарцуулагдах талаар иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйгээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Иэд холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалын олборлох үйл ажиллагааг  1 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хорих ял оногдуулах тухай дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэж гэм буруугаа хүлээж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан ялаас чөлөөлүүлэх талаар санал гаргаж оролцлоо.

 

            Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал дүгнэлтүүдийг хянаж үзээд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцлийг хангасанд тооцож Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу үндсэн ял болох хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, урьд эрхэлж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23 дахь хэсэгт заасан бичил уурхай эрхлэх үйл ажиллагааг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Хэрэгт авагдсан эд мөрийн баримт болох Нүүрсний уурхайд ажилчдын ажлын байран дахь ХАБЭА-г өдөр тутмын давтан зааварчилгааны дэвтэр 1 ширхэгийг хэргийн хамт хадгалуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлөг овогт Б.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль , түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас  хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иийг бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Иэд оногдуулсан бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.Иэд мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Н.Гийн шүүгдэгч Б.Иээс нэхэмжилсэн 6,500,000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Г нь цаашид гарах цалин хөлс болон эмчилгээний зардалын нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нүүрсний бичил уурхайн ажилчдын ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй өдөр тутмын давтан зааварчилгааны 22 хуудас бүхий дэвтрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

8. Шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Иэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Х.ГАНБОЛД