Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 04724

 

 

   Нэхэмжлэлийг хүлээн авахаас

   татгалзах тухай

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би Н.Номин-Эрдэнийн хүсэлттэй “*******ийг эрэн сурвалжлуулах, оршин суугаа газрыг тогтоолгох” тухай хүсэлтийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Хүсэлт гаргагч Н.Номин-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хүсэлтэдээ:

“Миний бие *******ийн охин бөгөөд 1999 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******* шийдвэрээр тэтгэлэг авч эхэлсэн юм. Тэрээр 2009 оноос огт мөнгө төлөөгүй. ******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, үйлдвэрийн гудамж 4 тоотод сууж ******* ******* үйлдвэрт ажиллаж байгаа гэсэн боловч олдоогүй. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй учир *******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Хүсэлт гаргагч Н.Номин-Эрдэнэ нь *******ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

Хүсэлт гаргагч  Н.Номин-Эрдэнэ нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна гэж үзлээ.

 Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангасны эцэст дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар Н.Номин-Эрдэнийн хүсэлттэй *******ийг эрэн сурвалжлуулах тухай 2 хуудас хүсэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

          

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУЯА