Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 36

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8,  36.10, 36.12, 36.13,  37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О тайж овогт Л-н М-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  зааснаар шүүгдэгч Л.М-г 10/арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д оногдуулсан 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Л.М-н цагдан хоригдсон 60 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Шүүгдэгч Л.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Л.М-а нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2.180.000 төгрөгийн хохирол төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-у нь үлдэх 995.600 төгрөгийг авахаас  татгалзсан болохыг дурдсугай.

7.Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/38 дугаартай захирамжаар шүүгдэгч Л.М-н 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү М.Ц-н / ...../-н асран хамгаалагчаар С.Х тогтоосныг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн лентээр ороосон иштэй, ажлын хэсэг нь 14 см урттай, иш нь 10 см урттай, нийт 24 см урт хутгыг устгасугай.

9.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид гардуулсугай.

11.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.НАРАНТУЯА

                ШҮҮГЧИД                           Г.САРАНТУЯА

                                                                Б.ЭРДЭНЭМӨНХ