| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00388/И |
| Дугаар | 181/ШШ2016/00410 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2016/00410
| 2016 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 181/ШШ2016/00410 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргэг, 20 дугаар хороо, 5 дугаар гудамж, 107 тоотод оршин суух Хөх маш овогт Гонгорын Энхбаяр /РД: ОЭ68022679/-ын хүсэлттэй,
Х.Саранцэцэг /РД:ОЮ65122964/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Энхбаяр, нарийн бичгийн дарга Ц.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2015 оны 11 дүгээр сарын сүүлээр би Хятадын Эрээн хот руу явж бараа аваад 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотруу ачаа тээвэрлүүлэхээр Саранцэцэг гэдэг хүнтэй тохиролцон ачаагаа 6500 юанаар ачуулахаар болсон. Урьдчилгаанд 1000 юан төлөөд ачаагаа ачигдахаар үлдэгдлийг гуйвуулахаар болсон. Ингээд миний ачааг ачууллаа гэхээр нь 6020 юан гуйвуулсан. 2015 оны 12 дугаар сарын 15-ны орчим ачаагаа ав гэж Бямбанайдан гэх хүн ярьсан ба миний ачаа дутуу ирсэн байсан. Тэгээд 3000 юан нэхэхээр нь би мөнгөө төлсөн тул дахин мөнгө өгөхгүй гэхэд тэгвэл буйданг чинь барьцааллаа гээд авсан. Ингээд би хохирлоо барагдуулахаар шүүхэд Бямбанайданд хобогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. гэвч энэ хэрэгт Саранцэцэгийг хамтран хариуцагчаар татах шаардлагатай болоход Саранцэцэг нь бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй байх тул түүнийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь Х.Саранцэцэгээс 3 630 000 төгрөг гаргуулах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хүсэлтийг хангах үндэстэй байна.
гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 3 630 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандах гэхэд Х.Саранцэцэгийн оршин суугаа хаяг тодорхой бус болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тус хорооны засаг даргын тодорхойлолт болон бусад баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Х.Саранцэцэг /РД:ОЮ65122964/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Х.Саранцэцэгийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО