Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01064

 

  *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/05148 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 7,968,200 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч*******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан хэв, сав, тогоо, сүүний мөнгө нийт 7,968,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ... мах боловсруулах цехийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, газрыг түрээслэн авахаар нэхэмжлэгчтэй тохирч, түүний хэлсний дагуу хэвний үнэ 2,166,000 төгрөг, савны үнэ 66,000 төгрөг, тогтооны үнэ 294,200 төгрөгийг тус тус шилжүүлсэн, мөн их хэмжээий сүүг бусдаас 5,442,000 төгрөгөөр авсан, гэвч нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ байгуулаагүй, хөөж гаргасан ... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... түрээсийн гэрээ байгуулаагүй байж хариуцагч нь их хэмжээний сүүг надаас хамааралгүйгээр бусдаас худалдан авсан, харин хэв, сав, тогтоо зэрэг нь Хятад улсаас ирсэн карго дээр байгаа ... гэж тус тус тайлбарласан байна.

4. Хэргийн 28-34-р талд авагдсан Түрээсийн гэрээ-ний төсөл (2024 оны 10 сарын 17-ны өдөр гэсэн огноотой), 51-78-р талд авагдсан шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн талуудын цахимаар харилцсан зурвас, түүнд хавсаргасан файл зэргийг зохигчийн тайлбартай харьцуулан үнэлбэл,*******, ******* нар Сонгинохайрхан дүүрэг, *******хороо, ******* ******* гудамж, ******* ******* тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмж, газар зэргийг түрээслэх, түрээслүүлэхээр харилцан тохиролцож, үүний дагуу******* нь үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмж, газар зэргийг *******ын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн боловч хоорондоо бичгээр гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байна.

5. Иймд анхан шатны шүүхийн хийсэн ... талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна ... гэсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бол хүчин төгөлдөр бус байхаар заасантай нийцжээ.

6. Хариуцагч*******ын хэлсний дагуу нэхэмжлэгч ******* нь 2024 оны 10 сарын 18-ны өдөр *******аас хэв авах гүйлгээний утгатайгаар 2,166,000 төгрөг, Сав авах гүйлгээний утгатайгаар 66,000 төгрөг, мөн 2024 оны 10 сарын 22-ны өдөр ******* тогооны гүйлгээний утгатайгаар 294,200 төгрөг, нийт 2,526,200 төгрөгийг*******д шилжүүлсэн болох нь хэргийн 9-10-р талд авагдсан Хаан банкны дансны хуулгаар нотлогдсон.

Иймд уг 2,526,200 төгрөгөөс 2024 оны 10 сарын 18-ны өдөр хариуцагчийн буцаан шилжүүлсэн 21,000 төгрөгийг хасч, үлдэх 2,505,200 төгрөгийг хариуцагч*******аас гаргуулан нэхэмжлэгч *******т олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ, ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

7. Харин ... хариуцагч тал хариу тайлбартаа болон шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч тал сүү худалдан авсан, тухайн сүүгээр сүүний цехэд цагаан идээ боловсруулсан буюу аарц хэлбэрээр байгаа гэж хэлсэн бөгөөд энэ талаар огт маргаагүй байхад анхан шатны шүүх 5,463,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй ... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Учир нь, хэдийгээр нэхэмжлэгч бусдаас сүү худалдаж авч, аарц болгон боловсруулсан үйл баримттай хариуцагч маргаагүй боловч сүүний үнэ 5,463,000 төгрөг болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчаас уг дүнг гаргуулах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь ... сүүний үйлдвэр дээр очиж сүү худалдаж авахад 5,442,000 төгрөгийг төлж хохирсон ... гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотолж чадаагүй.

8. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/05148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 102,358 /70,200+32,158/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР