Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй

иргэдийн төлөөлөгч Ш.Бейбитгүль,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, 

улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,

шүүгдийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгд Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д.Хт холбогдох эрүүгийн 1807006610082 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, , тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар түүнд эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 73 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

мөн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар тус тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 149 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 466 дугаар захирамжаар нийт эдлэх ялаас 2 жил 5 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар захирамжаар хугацааны өмнө тэнсэж суллагдсан, регистрийн ********** дугаартай, ******* овогт Д.Х.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгд Д.Х нь Замчины 13-96 тоотод 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Н.Стэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зэвсгийн чанартай зүйл болох хутгаар зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үеийг зүсэж тайрсан, мөн цээжин тус газар руу нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгд Д.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт: “11 дүгээр сарын 12-ны өдөр манай гэрт Н.С, Ү 2 ирсэн. Н.С бид 2 “” комданид цуг ажилладаг юм. Тэгээд ирээд “хамт архи ууя” гэхээр нь “би уухгүй” гэхэд Н.С “хамт ажлаас буучихаад сүртэй юм” гээд тэгээд архи уусан. 1 шил архи ууж дуусгачихаад би Үыг хүргэж өгөх гээд гараад явсан. Гарахдаа Г, Н.С хоёрт “галаа түлчихээрэй” гэж хэлчихээд гараад явсан. Үыг хүргэж өгчихөөд буцаад ирэхэд хоёулаа унтаж байсан ба “галаа түлчихгүй яасан юм бэ” гэхэд Н.С над руу дайраад “өөрөө галаа түлэхгүй юу, албатай юм уу” гээд намайг цохиж зодоод эхэлсэн. Би түлхчихээд гарах гэсэн боловч хаалга алдалж зогсчихоод намайг гаргахгүй байсан. Тэгээд л хоёулаа хоорондоо маргалдаад босоод ирсэн. Тэгсэн цээжнээс нь цус гарчихсан байсан. Би сандарсандаа гараад явсан.” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгд Д.Х нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байтал манай гэрт найз болох Ү, Н.С нар орж ирсэн. Тухайн үед Н.С нэг шил архи авсан байсан тэгээд “хамт ууя” гэсэн тухайн үед “манай найз охин ирчихсэн байгаа

 

би уухгүй” гээд хэлтэл Н.С “чи цуг ажлаас бууж ирчихээд сүртэй юм бэ” гээд байхаар нь хамт уусан. Тэгтэл Н.Сийн авч ирсэн архи дуусч байтал манай найз болох Г гаднаас орж ирсэн. Тэгээд Н.С дахиад дэлгүүр ороод нэг шил архи авч ирсэн. Уг архиа дуусгаад би Үыг гэрт нь хүргэж өгөхөөр гарсан. Гарахдаа би Г, Н.С 2-т галаа түлчихээрэй хоёроо гээд гарсан. Удалгүй би буцаад ороод иртэл тэр 2 нэг нь орон дээр нөгөөдөх нь газар хэвтэж байхаар нь би “галаа түлчихгүй яасан юм бэ” гэтэл Н.С “албатай юм уу” гээд босож ирээд муудалцаж байгаад намайг нэг өшиглөөд 2 удаа цохисон. Бид муудалцаж байгаад гал тогоонд ороод барилцаж аваад би ширээн дээр байсан хутга санаандгүй авсан байсан тухайн үед ноцолдож байгаад Н.Сийг дарж унагаах явцдаа цээжин хэсэгт нь зүсчихсэн байсан. Би тэгэхдээ тухайн үед мэдээгүй, гэнэт Н.С орилохоор нь сандраад боссон. Босоод хартал Н.С цээжин хэсэгтээ гараараа дарчихсан тухайн хэсгээс нь цус гарчихсан байсан. Н.С босч ирээд шууд гараад яваад өгсөн, би тухайн үед цус хараад их сандарсан байсан болохоор айгаад гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-68 дугаар хуудас/

 

            Хохирогч Н.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өглөө Улаанбаатар хотоос ирсэн хамт ажилладаг залуу болох Атэй уулзаад хамт нэг шил архи ууцгаагаад найз Аийнд хоносон. Өглөө буюу маргааш нь өдөр 12 цагийн үед нд найз Үтай уулзаад дэлгүүр ороод нэг шил архи аваад Д.Хийнд очоод “хамт архи ууя” гэтэл Д.Х “би архи уухгүй, найз охин ирчихсэн байгаа” гэсэн. Тэгэхээр нь би “чи цуг ажлаас бууж ирчихээд сүртэй юм хамт уучих” гээд хамт уухаар болсон. Уг архи дуусч байх үед гаднаас Г орж ирсэн. Гт би картаа өгөөд “дэлгүүр ороод архи аваад ир” гээд явуулаад бид 4 хамт ууцгаасан. Тэгтэл Ү “би гэртээ харих х******* байна, манай охин гэртээ ганцаараа байгаа” гээд Д.Х хүргэж өгөхөөр явсан. Гэрээс гарахдаа Д.Х “та 2 гал түлж байгаарай” гэсэн. Д.Хийг иртэл Г бид 2 унтаж байсан. Тэгтэл Д.Х ирээд “бос л доо та 2 галаа түлчихгүй яасан юм бэ” гэж  байсан. Би тэгэхээр нь “албатай юм уу, өөрөө түлэхгүй юу” гээд хоорондоо муудалцаад би Д.Хийн шанаа хэсэгт цохисон. Д.Х “чи гэрт орж ирчихээд хүн дээрэлхэхгүй шүү гээд бид 2 гал тогооны өрөөнд ноцолдоод би доор нь ороод унасан. Тэгтэл цээж халуу дүүгээд явсан “болъёо” гэтэл Д.Х дээрээс боссон. Би шууд гараад гүйгээд яваад найз Эын гэрт очсон. Тэгээд хаалгыг нь нүдээд Н ээ гээд дуудаад үүдэн дээр нь суугаад байж байтал цагдаа ирсэн байсан. Ирээд түргэн дуудаад намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

            Гэрч К.Ргийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 13-17 цаг хүртэл хамт гэрт нь байсан. Тэр үед С манай гэрт согтуу унтаж байсан. Хенжэбек буюу М бид 2 гэртээ байж байсан. Тэгтэл С сэрээд “архины мөнгө байна уу, архи ууя” гээд байхаар нь би Сг “манай М архи уухгүй, архины ч мөнгө байхгүй, чи одоо яв” гэж хэлээд хөөж явуулчихаад би Налайх дүүрэг 4 дүгээр хороо тоот гэр рүүгээ яваад өгсөн. Тэгсэн чинь орой 00 цаг 30 минутын үед Д.Х өөрийн 88520087 дугаарын утсаар над руу залгаад “намайг битгий орхиоч, намайг битгий хаяач, хоёулаа цуг амьдрана шүү, надад чамаас өөр хэн ч байхгүй, би хэрэг хийчихлээ” гээд яриад байхаар нь “юу болсноо надад хэлээч” гэж хэлсэн чинь юу болсон талаараа, мөн хаана байгаа талаараа надад хэлэхгүй байж байснаа утсаа салгачихсан. Эргүүлээд залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Ер нь бол С манай гэрт амьдардаг бөгөөд тэр хэрэг болдог өдөр би уг нь Сг согтуу байхаар нь хөөгөөд явуулсан, хэзээ нь ирээд ийм зүйл болсныг би мэдэхгүй байна. гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22-24 дүгээр хуудас/

 

            Гэрч Ц.Үын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Хийг “Н.Сийг над руу явуулчих” гэхэд удалгүй Н.С ирээд бид 2 манайхаас нэг шуудай нүүрс аваад Д.Хийн гэрт очиход ганцаараа байсан ба бид 3 дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Цагаан нэртэй архи аваад тэрийгээ уугаад сууж байтал 21 цагийн үед гаднаас Г орж ирсэн. Тэгээд архи дууссан болохоор “би өглөө эрт ажилтай явлаа” гээд гэрээс гараад явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/

 

            Гэрч З.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Н.С, Ү бид 3 нд уулзаад дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн архи аваад Д.Хийн Замчинд /хаягийг нь сайн мэдэхгүй байна/ байх гэр рүү нь орсон. Тэгтэл Д.Х гэртээ ганцаараа сууж байсан. Тэгээд С, Ү, Д.Х бид 4 Д.Хийн гэрт нийтдээ 2 шил 0,75 литрийн архи уугаад би нэлээн согтоод гэр рүүгээ яваад унтаж байгаад орой 21 цагийн үед сэрээд гэрээс буцаж гараад Д.Хийн гэрт очсон чинь Н.С, Ү, Д.Х нар уугаад л сууж байсан. Тэгээд би тэр гуравын ууж байсан архинаас ууж байгаад тасраад орон дээр нь унтаад өгсөн бөгөөд тэгсэн чинь Н.С, Д.Х нар хоорондоо бага зэрэг маргалдаад байх шиг байсан. Тэр үед би ерөөсөө босож чадахгүй байсан. Тэгсэн Д.Х, Н.Сийг “би та хэдэд дуугүй байдаг шүү давраад байгаарай” гээд байх шиг байсан. Н.С болохоор “боль л доо хөгшөөн, хутгаа боль л доо” гээд орилоод байсан. Тэгээд Н.С гараад явчих шиг болсон чин Д.Х над дээр ирээд “одоо чамайг ална” гээд дээр гараад толгой хэсэг рүү гараараа цохиод мөн нэг хатуу юмаар цохих шиг болсон. Тэгээд зууралдаж байгаад арай гэж гэрээс нь гарч зугтаагаад Замчины 25 дугаар гудамж руу орж явсан чинь манай хадам дүү Отгонсувд тааралдаад “Д.Х хаана байна, Н.Сийг хутгалчихсан байна” гээд явж байсан бөгөөд би шууд гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 27-29 дүгээр хуудас/

 

            Гэрч Д.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Д.Х 1989 онд Налайх дүүрэгт төрсөн юм. Манай дүү 8 нас хүртлээ гэртээ өсөж хүмүүжсэн бөгөөд 1997 онд Налайх дүүргийн 4 дүгээр найман жилийн сургуульд суралцсан. Сургуульд суралцаж байхдаа хичээлдээ сайн, ангийнхандаа нэр хүндтэй, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог сурагч байсан юм. Тэгээд 2005 онд сургуулиа төгсөөд Налайх дүүргийн Мэргэжил сургалтын төвд орж 2 жил суралцаад цахилгаанчин мэргэжил эзэмшээд 2007 онд төгссөн. Сургуулиа төгсөөд манай дүү хувийн байгууллагад ачааны машины жолоочийн ажил эрхлэж байгаад Налайх дүүргийн Эрчим хүчний Түгээх төвд цахилгаанчинаар 1 жил орчим мөн ажилласан юм. Түүний дараа нд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхайд 2 жил ажилласан. Түүнээс хойш тодорхой ажил эрхэлдэггүй байж байгаад 2018 оны 7 дугаар сараас хойш суманд үйл ажиллагаа явуудаг “Оюу толгой” ХХК-д ажиллаж байгаа юм

...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

            Гэрч П.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 11-ний оройхон 23 цаг өнгөрч байхад манай хашааны хаалгыг нэг хүн балбаад орилж, хашгираад “авраарай” гээд байхаар нь би гэрээсээ гарч очиход хашаа налаад хэвтчихсэн орилоод байсан. Сайн харахад манай гудамжинд байсан Н.С гэх залуу “ээ би хутгалуулчихлаа” гэхээр нь цагдаа, түргэн 2 руу залгаж дуудлага өгсөн юм. Н.Сийн гар хуруу нь нэл цус болсон байсан ба би цамцыг нь сөхөж үзэхэд цээж хувцас хунар нь цус болсон байсан. Удалгүй цагдаа, түргэн ирж авч явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 41-43 дугаар хуудас/

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/23 дугаар: “1. Н.Сийн биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий шингэн хуралдалт, зүүн сарвууны 2-р хурууны 1-р үений тайрагдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Зүүн сарвууны 2-р хурууны 1-р үений тайрагдалт гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар  алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.15.87.1-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 47 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08/002 дугаар: “1. Хэргийн газраас ирүүлсэн 4 ширхэг гарын мөрнөөс №4 гэж тэмдэглэсэн гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Бусад гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд тэнцэж буй гарын мөр нь папилон санд МИ000410006616 дугаарт бүртгэгдсэн Даадайгийн Хэнжебекийн баруун гарын дунд хуруутай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 53-58 дугаар хуудас/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 03-08 дугаар хуудас/

 

            Шүүгдийн хувийн байдалтай холбоотой:

 

            Шүүгдийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар, “Елдауысы ТББ”-ийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ны тодорхойлолт, Налайх дүүргийн прокурорын газарт хохирогчийн гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судлав.

             Шүүгдийн гэм буруугийн талаар:

 

Шүүгд нь бусдын биед хохирол учруулахдаа хутга биш төмс арилгагчаар халдсан гэж мэдүүлсэн ч Шүүгд Д.Х нь Замчины 13-96 тоотод өөрийн гэртээ 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө найз Н.Стэй гэрт галаа түлсэнгүй гэх шалтгаанаас болж маргалдан улмаар хутгыг зэвсэг болгон ашиглан түүний зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үеийг зүсэж тайрсан, мөн цээжин тус газар руу нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгд Д.Хийн өгсөн: ...11 дүгээр сарын 12-ны өдөр манай гэрт Н.С, Ү 2 ирсэн. Тэгээд ирээд “хамт архи ууя” гэхээр нь “би уухгүй” гэхэд Н.С “хамт ажлаас буучихаад сүртэй юм” тэгээд архи уусан. 1 шил архи ууж дуусгачихаад би Үыг хүргэж өгөх гээд гараад явсан. ...Гарахдаа би Г, Н.С 2-т галаа түлчихээрэй хоёроо гээд гарсан. Удалгүй би буцаад ороод иртэл тэр 2 нэг нь орон дээр нөгөөдөх нь газар хэвтэж байхаар нь би “галаа түлчихгүй яасан юм бэ” гэтэл Н.С “албатай юм уу” гээд босож ирээд муудалцаж байгаад намайг нэг өшиглөөд 2 удаа цохисон. Бид муудалцаж байгаад гал тогоонд ороод барилцаж аваад би ширээн дээр байсан хутга санаандгүй авсан байсан тухайн үед ноцолдож байгаад Н.Сийг дарж унагаах явцдаа цээжин хэсэгт нь зүсчихсэн байсан. Босоод хартал Н.С цээжин хэсэгтээ гараараа дарчихсан тухайн хэсгээс нь цус гарчихсан байсан. Н.С босч ирээд шууд гараад яваад өгсөн, би тухайн үед цус хараад их сандарсан байсан болохоор айгаад гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг Хохирогч Н.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ....Гт би картаа өгөөд “дэлгүүр ороод архи аваад ир” гээд явуулаад бид 4 хамт ууцгаасан. Тэгтэл Ү “би гэртээ харих х******* байна, манай охин гэртээ ганцаараа байгаа” гээд Д.Х хүргэж өгөхөөр явсан. Гэрээс гарахдаа Д.Х “та 2 гал түлж байгаарай” гэсэн. Д.Хийг иртэл Г бид 2 унтаж байсан. Тэгтэл Д.Х ирээд “бос л доо та 2 галаа түлчихгүй яасан юм бэ” гэж  байсан. Би тэгэхээр нь “албатай юм уу, өөрөө түлэхгүй юу” гээд хоорондоо муудалцаад би Д.Хийн шанаа хэсэгт цохисон. Д.Х “чи гэрт орж ирчихээд хүн дээрэлхэхгүй шүү гээд бид 2 гал тогооны өрөөнд ноцолдоод би доор нь ороод унасан. Тэгтэл цээж халуу дүүгээд явсан “болъёо” гэтэл Д.Х дээрээс боссон. Би шууд гараад гүйгээд яваад найз Эын гэрт очсон. Тэгээд хаалгыг нь нүдээд Н ээ гээд дуудаад үүдэн дээр нь суугаад байж байтал цагдаа ирсэн байсан. Ирээд түргэн дуудаад намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч К.Ргийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгсэн чинь орой 00 цаг 30 минутын үед Д.Х өөрийн 88520087 дугаарын утсаар над руу залгаад “намайг битгий орхиоч, намайг битгий хаяач, хоёулаа цуг амьдрана шүү, надад чамаас өөр хэн ч байхгүй, би хэрэг хийчихлээ” гээд яриад байхаар нь “юу болсноо надад хэлээч” гэж хэлсэн чинь юу болсон талаараа, мөн хаана байгаа талаараа надад хэлэхгүй байж байснаа утсаа салгачихсан. гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Үын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Хийг “Н.Сийг над руу явуулчих” гэхэд удалгүй Н.С ирээд бид 2 манайхаас нэг шуудай нүүрс аваад Д.Хийн гэрт очиход ганцаараа байсан ба бид 3 дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Цагаан нэртэй архи аваад тэрийгээ уугаад сууж байтал 21 цагийн үед гаднаас Г орж ирсэн. Тэгээд архи дууссан болохоор “би өглөө эрт ажилтай явлаа” гээд гэрээс гараад явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч З.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би тэр гуравын ууж байсан архинаас ууж байгаад тасраад орон дээр нь унтаад өгсөн бөгөөд тэгсэн чинь Н.С, Д.Х нар хоорондоо бага зэрэг маргалдаад байх шиг байсан. Тэр үед би ерөөсөө босож чадахгүй байсан. Тэгсэн Д.Х, Н.Сийг “би та хэдэд дуугүй байдаг шүү давраад байгаарай” гээд байх шиг байсан. Н.С болохоор “боль л доо хөгшөөн, хутгаа боль л доо” гээд орилоод байсан. Тэгээд Н.С гараад явчих шиг болсон гэсэн мэдүүлэг, Гэрч П.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 11-ний оройхон 23 цаг өнгөрч байхад манай хашааны хаалгыг нэг хүн балбаад орилж, хашгираад “авраарай” гээд байхаар нь би гэрээсээ гарч очиход хашаа налаад хэвтчихсэн орилоод байсан. Сайн харахад манай гудамжинд байсан Н.С гэх залуу “ээ би хутгалуулчихлаа” гэхээр нь цагдаа, түргэн 2 руу залгаж дуудлага өгсөн юм. гэсэн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/23 дугаар: “1. Н.Сийн биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий шингэн хуралдалт, зүүн сарвууны 2-р хурууны 1-р үений тайрагдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08/002 дугаар: “1. Хэргийн газраас ирүүлсэн 4 ширхэг гарын мөрнөөс №4 гэж тэмдэглэсэн гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй гарын мөр нь папилон санд МИ000410006616 дугаарт бүртгэгдсэн Даадайгийн Хэнжебекийн баруун гарын дунд хуруутай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгд Д.Хт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс шүүгд ******* овогт Д.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдид холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 9 жилийн хорих ял оногдуулах тухай дүгнэлт, шүүгдийн өмгөөлөгч нь шүүгдийг бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулинд зааснаас доогуур ял оногдуулах талаар санал гаргаж оролцлоо.

 

            Шүүх шүүгдийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан талуудын гаргасан санал дүгнэлтийг хянаад ял шийтгэл хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байдлыг харгалзан шүүгдид ял шийтгэл оногдууллаа.

 

            Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ шүүгдид ямар нэг гомдол санал, нэхэмжлэх хохирол байхгүй” гэсэн байх тул шүүгдийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгд ******* овогт Д.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгд Д.Хийг 7 /долоо/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгд Д.Хт оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгд Д.Х нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгд Д.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД

                                    ШҮҮГЧИД                              Д.ЧИНЗОРИГ

                                                                                   Г.МӨНХЗУЛ