| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0130/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/133 |
| Огноо | 2019-08-26 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа,улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 900048 дугаартай, 8/209/030/Э/ индекстэй хэргийг 209 оны 08 сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
. Монгол улсын иргэн, 998 оны 09 сарын 0-ний өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, эх, эмээ, дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 0-8 тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн - тоот хашааны үүднээс 209 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Б.*******ын өмчлөлийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн - ХОБ улсын дугаартай мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн ...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт 0 мянгатын хамгийн хойт талын гудамж болох - тоот Ц.Батсайханы хашааны даамангийн гадна болж өнгөрсөн байх бөгөөд уг хашааны хаалга Ховд аймгийн наадмын талбай руу харсан засмал замаас 4 метр зайтай байв...Хашааны гадна мотоцикль байсан гэх газарт мотоциклийн мөр байсныг хэмжээс тавьж гэрэл зургаар бэхжүүлэн авав.Мотоциклийн мөрийг дагаж мөшгөж үзэхэд засмал зам руу гарсан бөгөөд засмал замаас буусан байж болох уулзваруудыг эрж хайхад мөр олдоогүй... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 7-9-р хуудас/
Цэнхэр өнгийн, Мустанг-5 маркийн, улаан өнгийн суудлын бүрээстэй, - ХОБ улсын дугаартай никель ачаатай мотоцикль хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 0--р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / 974 оны 03 сарын -нд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ******* регистрийн дугаартай/ ******* овогт *******ийн *******ын өгсөн...Би 209 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн -0 тоот хашааны үүдэн дээр ирээд зогстол Б.******* ирээд надаас ширхэг тамхи аваад явсан.Тухайн үед би тэр айлд ороод 40 минут болоод гараад иртэл миний унаж явсан мотоцикль байхгүй байсан.Тэгээд би цагдаад хандсан.Би мотоциклио 208 оны 07 дугаар сарын 5-ны өдөр 500000 төгрөгөөр худалдан авч байсан.Миний мотоцикль цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн - ХОБ улсын дугаартай бага зэрэг хуучин мотоцикль байсан... гэх мэдүүлэг / хэргийн 9-20-р хуудас/
Гэрч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б.******* нь хойт аав З.Чинбаттай маргалдаж айсандаа зугтаж яваад хүний мотоцикль авч явсан гэж бодож байна. Тухайн үед өөрөө надад тэгж тайлбарлаж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 28-29р хуудас/
Гэрч З.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 209 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Б.******* бид хоёр Манхан сум руу хамт явах гэж байгаад Б.******* миний мотоциклийг унаж яваад оройтоод ирэхээр нь би “хаагуур яваад ирэв “ гээд жаахан маргалдсан. Цагдаагийн байгууллагад хандахад миний биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, надад гомдол саналгүй гээд салсан юм. Тэрнээс өмнө маргалдаж байгаагүй. Тухайн өдөр Б.******* надтай маргалдсанаасаа айгаад хүний мотоцикль авч явсан байсан. Энэ тухайгаа ээждээ болон надад тэгж тайлбарласан... гэх мэдүүлэг / хэргийн 27-р хуудас/
Мотоцикль үнэлсэн тухай шинжээчийн...Мустанг маркийн мотоцикль ширхэг -500 000 төгрөг... гэх үнэлгээ / хэргийн 33-р хуудас/
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн...209 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хойт аав З.Чинбат бид хоёр Ховд аймгийн Манхан сум руу явж мал авчрахаар яриад зах гарч бэлтгэлээ хийсэн.Тухайн үед би мотоцикль унамаар санагдаад байхаар нь аавынхаа мотоциклийн түлхүүрийг аваад гадуур баахан явж байгаад орой .30 цагт гэртээ ирэхэд хойт аав З.Чинбат архи уучихсан гэртээ байж байсан ба “ чи хаагуур яваад байгаа юм бэ? Хөдөө явах гээд чамайг ямар их хүлээв” гээд орилоод байхаар нь би маргаж байгаад түлхэж унагаачихаад гэрээс гараад явсан. Тэгээд явж байтал манай хүргэн ах Б.******* мотоцикльтой явж таарахаар хүрч очоод тамхи гуйж аваад татаад зогсож байтал Б.******* ах Буянт багийн -0 тоот хашаа руу яваад орчихсон.Тэр үед хүргэн ах мотоциклио хашааны гадна үлдээгээд түлхүүрийг нь зоолттой үлдээчихээр нь би мотоциклийг нь асааж унаж аваад шууд Ховд аймгийн Мянгад сумын Цагаан овоо гэх газар хүргэн ахын өвөлжөөний ойролцоо явж байтал нойр хүрээд байхаар нь өвөлжөөн дээр нь очиж хоносон. Маргааш өглөө нь Мянгад сумын төв орчихоод аймгийн төв рүү явах гээд Мянгад сумын Хар толгой давж чадаагүй мотоцикль унтарчихаар нь замаас гаргаж тавьчихаад замын унаанд суугаад аймгийн төв орж ирсэн. Аймагт ирээд гадуур явж байгаад орой 2 цагийн үед гэртээ ирэхэд аав цагдаад мэдэгдсэн байсан... гэх мэдүүлэг / хэргийн 4-42-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгч Б.******* нь 209 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүргэн ах Б.*******ын өмчлөлийн мотоциклийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хохирогч Б.*******ын мэдүүлэг, гэрч Ц.*******ийн ... Б.******* нь хойт аав З.Чинбаттай маргалдаж, айсандаа зугтаж яваад хүний мотоцикль авч явсан гэж бодож байна. Тухайн үед өөрөө надад тэгж тайлбарлаж байсан... гэх мэдүүлэг, гэрч З.Чинбатын... Тухайн өдөр Б.******* надтай маргалдсанаасаа айгаад хүний мотоцикль авч явсан байсан. Энэ тухайгаа ээждээ болон надад тэгж тайлбарласан... гэх мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мотоциклийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч Б.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчийн мотоциклийг буцаан өгч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:
Шүүгдэгч Б.******* нь 209 оны 07 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 0-08 тоот хашаанд өөрийн хойт эцэг З.Чинбаттай маргалдаж, улмаар гэрээсээ гарч явах үедээ Буянт багийн дугаар гудамжны 0 тоот хашааны үүдэнд хүргэн ах Б.*******тай таарч, түүнтэй мэндлэн тамхи авч татчихаад зогсож байтал хүргэн ах Б.******* нь мотоциклийнхоо түлхүүрийг зоолттой орхиод айлд орох үед нь түүнд хэлэхгүйгээр мотоциклийг унаж, Ховд аймгийн Мянгад сумын Цагаан овоо гэх газарт байсан хүргэн ахынхаа өвөлжөөнд очиж хоноод маргааш нь Ховд аймгийн төв рүү буцаж ирж байх үедээ мотоциклио Буянт сумын нутагт орхисон, хүргэн ах Б.******* нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, улмаар мотоциклио хүлээн авсан хэргийн үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч Б.******* нь хойт эцэгтэйгээ муудалцаж маргалдаад гэрээсээ гарч явж байх үедээ хүргэн ах Б.*******тай таарч, тамхи авч татаад, мотоциклийнхоо түлхүүрийг зоолттой орхисныг мэдэж бухимдлаа тайлах зорилгоор мотоциклийг нь зөвшөөрөлгүйгээр унаж явсан үйлдэл нь авто тээврийн хэрэгслийг завших зорилго агуулаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн -д заасан... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан... гэх хулгайн гэмт хэргийн шинж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .2 дугаар зүйлийн -д заасан... Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан.. гэх дээрэмдэх гэмт хэргийн шинжийг аль алиныг нь агуулаагүй байх тул авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн -д заасан буюу Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан ... гэх гэмт хэргийн шинжийг агуулсан, шүүгдэгч Б.*******гийн бусдын мотоциклийг завших зорилгогүйгээр авч явсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.*******г Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь хохирогч С.*******ын мотоциклийг буцаан хүлээлгэн өгсөн нь хохирогч С.*******ын ... мотоциклио бүрэн хүлээж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй... гэх мэдүүлэг, мотоцикль хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 43 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар Ц.*******ийн гэрчээр өгсөн...Б.******* нь миний том хүү байгаа юм. Одоо хойт эцэг, нэг дүү ээжийнхээ хамт амьдардаг. Б.******* нь хүний үгнээс гардаггүй, цайлган ******* сэтгэлтэй, төлөв даруу, илүү дутуу зан аашгүй хүүхэд, ээж дүү нартаа их тусархуу. 206-20 онд Баян-Өлгий аймагт цэргийн алба хаасан...гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.*******гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учирсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.
Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******г Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч Б.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй , хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөнийг тус тус дурдаж, шүүгдэгчийн Ротензо маркийн ******* өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Миний бие нь гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн мотоциклийг буцаан өгч, хохирлоо төлж барагдуулсан.Улсын яллагчийн санал болгосон торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар гаргав.
Шүүхээс шүүгдэгч Б.*******гийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон тул Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг бодит байдлаар төлсөн, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч Б.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 0000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн 900048 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол бодит байдлаар төлөгдсөн, шүүгдэгчийн эзэмшлийн Ротензо маркийн ******* өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн прокурорын 209 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5/83 дугаартай” Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж,шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйл, ., .2 дугаар зүйлийн , 2, 4 дэх хэсэг, .6, .7, .8, .0, .3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******г авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .7 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 0000 төгрөгний торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 - д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарласугай.
5. Эрүүгийн 900048 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн мотоциклийг буцаан өгч, хохиролыг бодит байдлаар төлсөн болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн Ротензо маркийн ******* өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн прокурорын 209 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5/83 дугаартай” Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Б.******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА