| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0756/э |
| Дугаар | 767 |
| Огноо | 2019-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 767
2019 08 20 2019/ШЦТ/767
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Г.Ганбаатар, шүүгдэгч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дэмиднямбуугийн Зоригтод холдбогдох эрүүгийн “1909019680822” дугаартай, 185/2019/0756/э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 38 дугаар гудамж, 528 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Д.З /РД:ХН66040670/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Д.З нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ахмадын хотхон 601 дүгээр байрны 90 тоотод оршин суух А.Цэцэгбалыг гэрт нь бусадтай хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, цох, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 2 дугаар шүдний сулрал, хүзүүнд зулгаралт, зүүн эгэмэнд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн дал, зүүн гуянд цус хуралт, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Д.З хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч А.Цэцэгбалын:..гэртээ ганцаараа байж байтал манай гэрийн хаалгыг тогшихоор нь онгойлгосон, гаднаас Зоригт согтуу орж ирээд намайг элдвээр хэлж байрны янз бүрийн хүмүүстэй хардахаар нь би чи юу яриад байгаа юм гэхэд янхан минь гэд миний дух орчим мөргөөд хөл, гар нуруу бөөр орчим гар болон хөлөөрөө цохиод элдвээр хэлээд орилоод байхаар нь цагдаа дуудахад гараад явсан. Зоригт намайг эхэлж мөргөөд би нүүрээ дараад газар унахад миний зүүн гарын шууг хазаж хөл болон гараараа миний хаа сайгүй цохиж байсан, эмнэлэгт үзүүлсэн төлбөр болон хамар шүдээ янзлуулмаар байна, зодооны асуудал манай гэрт болсон, баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй, эмнэлэгт үзүүлсэн төлбөр болон хамар шүдээ янзлуулмаар байна гэх мэдүүлэг /хх-н 17-18/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч П.Тулгаагийн:.. хүү Зоригоо нь сүүлийн 3 жил Цэцэгбал гэх эмэгтэйтэй хамт амьдарсан. Архи ууж салж нийлээд л амьдраад байдаг. Зоригт нь сүүлийн З жил архи гэдэг зүйлийг хэрэглэж байна. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Цэцэгбал гэх эмэгтэй над руу залгаад танай хүү намайг
зодчихлоо гэхээр нь цагдаа сэргийлэхэд өг гэхэд өгсөн зугтаад алга боллоо гэж
хэлж байсан гэх мэдүүлэг. /хх-н 30-31/,
2.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5744 тоот актын:
1.А.Цэцэгбалын биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, цох, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 2 дугаар шүдний сулрал, хүзүүнд
зулгаралт, зүүн эгэмэнд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн дал,
зүүн гуянд цус хуралт, зүүн гуянд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, тархи
доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн.
3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-н 33/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч:..хавтаст хэргээс 17-18,20 дугаар хуудас хохирогч А.Цэцэгбалын мэдүүлэг, 33 дугаар хуудас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №5744 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав гэв.
Шүүгдэгч:..шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэв
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Знь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ахмадын хотхон 601 дүгээр байрны 90 тоотод оршин суух А.Цэцэгбалыг гэрт нь
бусадтай хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, цох, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 2 дугаар шүдний сулрал, хүзүүнд зулгаралт, зүүн эгэмэнд цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн дал, зүүн гуянд цус хуралт, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч А.Цэцэгбал, гэрч П.Тулгаа нарын мэдүлэг, шүүх эмнэлгийн шинжилгээний №5744 тоот дүгнэлт, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Д.Згэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Знь гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Зоригтыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Зоригтыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирол төлбөрийн тухайд хохирогч А.Цэцэгбал нь хохирол нэхэмжлээгүй боловч цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулах хүсэлтэй байна гэсэн тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй , хохирогч А.Цэцэгбал нь эмчилгээ хийлгэсэн нотлох баримтаа бүрдүүлж, гэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар жич нэхэмжлэх, хохирогч А.Цэцэгбал нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Збусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Зоригтыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Зоригтод оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Знь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хохирогч А.Цэцэгбал нь цаашид эмчлүүлэхэд гарсан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай
6.Шүүгдэгч Д.Знь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Зоригтод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ