| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2023/01256/И |
| Дугаар | 207/ма2025/00048 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 207/ма2025/00048
2025 05 29 207/МА2025/00048
С.............гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Б.............т
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00223 шийдвэртэй,
Нэхэмжлэгч : С.............гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.............т холбогдох,
“Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшс энээс үүсэх үүрэгт 15,364,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бадамханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С............. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
С............. би ............ болон түүний охин ............тэй 2021 оноос танилын холбоотой болсон. 2022 оны 12 сард ............ эгч манай охин ............д ажиллаж байгаа. Би чамайг охинтойгоо яриад нөхөртэй чинь хамт ............ улсруу 1000 еврогийн цалинтай, машинд хэрэглэгддэг зэс утсыг ороодог үйлдвэрт ажилд зуучлаад өгье. Хоёр хүний зуучлалын хөлс нийлээд 3000 орчим евро /Монгол мөнгөөр 15,000,000 төгрөг орчим/ төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би охин ............ээс нь яг найдвартай юу? гэж асуухад ............ нь цагийн зөрүүгээ гаргаад ажилдаа шууд орно. Ажил бэлэн байгаа. Зүгээр надад итгэ. Хүнд итгэхгүй хаашаа юм. Өдий хүртэл найзалж нөхөрлөчихөөд, хүн та нарын амьдралыг дээшлүүлж өгөх гээд байна. Ойлгох хэрэгтэй гэж хэлсэн. Би, нөхөр бид 2 ажлын шаардлагыг нь хангах болов уу, ............йн ажил олгогчоос ямар шаардлага тавьж байгаа вэ гэж асуухад ............ хөнгөн ажил учраас сүртэй шаардлага байхгүй, үйлдвэрийн ажил учраас хэл шаардлагагүй. Зүгээр очоод ажилла. Тогтмол цалинтай ажил байгаа гэж хэлэхэд би итгэж ............ын ............ банкны ............ тоот дансруу дараах гүйлгээнүүдийг хийсэн. Үүнд: 2023.02.19-ний өдөр 3,474,000 төг /3,056,000₮ + 122,000₮ + 296,000₮ гэж тус тус хувааж шилжүүлсэн/. 2023.02.19-ний өдөр 11,890,000 төг /4,000,000₮ + 4,000,000 ₮ + 3,890,000 ₮ гэж тус тус хувааж шилжүүлсэн/, нийт 15,364,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд ............ ............рүү нисээд оч, очихоор чинь манай охин тосоод авна гэж хэлээд охиндоо аваачаад өгчих гээд хайрцагтай зүйл өгч явуулсан. Ингэхэд нь би дотор нь юу байгаа юм бэ? хууль бус, хилээр гаргахыг хориглосон юм байгаа юм биш биз? гэж асуухад цагаан сар болж байгаа учир охинд нь хэрэг болно гээд буузны жигнүүр, ойр зуурын чихэр байгаа юм гэж хэлсэн. Би нөхөртэйгөө хамт онгойлгож үзэхэд үнэхээр жигнүүр бас чихэр байсан. 2023.02.09-ний өдөр ............рүү онгоцоор нисэж 2023.02.10-ны өдөр ............д очиж буудалд байрласан. ............ын охиныг олж очиж уулзаад хэзээнээс ажилдаа орохыг асуухад англи хэл дээр намтар бичээд өгчих гэсэн. Би, бид хоёрыг ирэхээс өмнө авахгүй яасан юм гэж хэлэхэд ............йн баяр болж байсан учир анкет авахгүй байсан юм гэж хэлэхэд нь нөхөр бид хоёр, ............ ажил бэлэн гэж худлаа хэлсэн юм шиг санагдаж хар төрсөн. Ингээд ............д ажилд орох журмыг өөрсдөө судалж үзэхэд Монголоос зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр дамжуулж ажилд зуучлуулдаг, ............ ямар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй болохыг нь мэдсэн. Энэ үед би нэгэнт хил даваад, маш их зарлага гаргаад хүрээд ирсэн юм чинь ямар ч хамаагүй ажил хийе гэж бодож ажилд оруулж өгөхийг нь 2023.04.13 хүртэл хүлээсэн. Ингээд ажилд оруулж өгөөгүй, бүх мөнгөө хэрэглэж дууссан учраас Монгол руугаа буцсан. ............ нь гадаад улсад ажилд зуучлах эрхгүй этгээд мөртлөө биднийг ажилд зуучилна гэж худал хэлсэн, бид нар өөрсдийнхөө мөнгөө нислэгийн тийз аваад очингуут ажилд оруулж өгч чадаагүй юм. Би Монголд ирээд ............т өгсөн 15,364,000 төгрөгөө нэхэхэд та нарт банкны картаа өгч явуулсан. Миний дансанд орсон мөнгийг та нар идэж ууж хэрэглэсэн байна. Тийм учраас та нарт мөнгө өгөхгүй гэсэн. Бид картыг нь авч яваагүй, картнаас нь ямар ч мөнгө хэрэглээгүй учир ............ыг 15,364,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд хариуцагчаас 15,364,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч С.............гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн нэхэмжлэгчийг би огт танихгүй бөгөөд 2023 оны 04 дүгээр сард ............ дугаараас Та ............а байна, тантай уулзмаар байна, охины талаар ярилцах зүйл байна гэсэн. Ямар асуудлаар гэж тодруулахад таны дансаар миний мөнгө орсон байгаа, таны охин, миний мөнгийг луйвардчихлаа, та бас оролцоотой, таны дансаар миний мөнгө орсон гэсэн. Ингээд ямар учиртайг мэдэх санаатай их залуу самбарын тэнд анх түүний царайг харсан ба, миний зүс харсан ............ гэх хүн, бас хүү гэх залуу болон утсаар ярьсан гэх бүсгүй гурав уулзсан. ............ нь уулзахад учир зүггүй загнаад луйварчин минь мөнгө өг, банкруу орж лавлагаа авч өг гэх зэргээр загнаад би огт мэдэхгүй асуудлаараа юу ч хариулж чадахгүй зогссон. Үүний дараа ............ нь чи дансруу хийсэн мөнгийг аваад идсэн байна гээд байсан. Тэднээс салаад Белгоград улсад байгаа өөрийн охин ............ рүү ярьж, ийм улсууд надад хандлаа, ямар учиртай юм бэ гэхэд наад хүмүүс чинь худлаа ярьж байна, би мэднэ та ............д олон улсын картаа надад өгүүлэхээр явуулснаа санаж байна уу, энд ирээд олон улсын карт байхгүй гээд таны картыг тэд ашиглаад байсан, би гэрч болж чадна, өөрсдөө л ашиглаж байгаад буцсан, сайн шалгуулбал наад карт чинь гадаадад ашигласан нь нотлогдоно, та санаа зоволтгүй, яасан айхтар худлаа хүн гүтгэсэн улсууд вэ гэж хэлсэн. Энэ үед би үнэхээр гомдсон, яаж хүнийг худлаа гүтгэж чаддаг байна гэж бодоод өнгөрсөн. Гэтэл нэхэмжлэлтэй танилцаад би бүр их шоконд орж, даралт ихсэж, зүрх хаагдах дөхлөө. Би 2023.01 сарын сүүлээр ............ гэх зүс харсан хүнд охиныхоо хүсснээр өөрийн нэр /охин гадаадад байсан учир миний нэр дээр карт нээлгэсэн/ дээр карт нээлгээд, огт идэвхжүүлээгүй картыг өгсөн. ............ гэх хүн ирж авахдаа өөрөө ч аваагүй, гэрийн гадаа машинтай ирсэн байна гээд нэг эрэгтэй хүн /өөрийнх нь хүү гэж нэрлэсэн/ гэрт орж ирээд авсан. Тухайн картыг өгөөд явуулснаа охиндоо хэлсэн билээ. Картыг огт задлаагүй дугтуйтай чигээр нь өгсөн. Харин тухайн улсууд охинтой уулзана гэсэн учраас жигнүүр, чихэр гоймон гурав өгч явуулсан. Хэсэг хугацааны дараа бид нар Дархан аймагт явж байна таны картыг 7777 тоогоор идэвхжүүллээ. Санаа зоволтгүй, охинд чинь өгнө гэсэн. Үүнээс хойш уг улстай би огт холбоо бариагүй, охиноосоо юу юу өгч явуулснаа тухайн үед хэлсэн, харин охин хэд хоногийн дараа таны явуулсан зүйлийг авлаа гэсэн. Би карт авсан уу гэж тусгайлан асуугаагүй, охин ч энэ талаар юу ч яриагүй. ............ гэх хүн намайг загнаж, уулзсны дараа би охиноос утсаар асуухад картыг гадаадад байхдаа ............, ............ нар өөрсдөө ашигласан, би хамт байсан буцаад явахад нь би картыг авсан гэж хэлсэн. Миний бие анх удаагаа ............ улс руу 2023.05 сард өөрийн ач, зээ 5 хүүхдээ авчрахаар явсан. Би нэг ч удаа олон улсын карт хэрэглэж үзээгүй. Тухайн карт одоо охинд байгаа бөгөөд охин ашиглаж байгаа гэж хэлсэн болно. Иймд тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2023.01 сараас-2023.05 сар хүртэл нэг ч удаа гадаадад байгаагүй, тэднээс мөнгийг авах боломжгүй болно. Мөн би нэг ч хүнийг гадаад руу ажилд зуучилж байгаагүй, энэ талаар юу ч мэдэхгүй тэтгэврийн хүн болно. Энэхүү нэхэмжлэлийг хүлээн аваад, тухайн дансны талаарх гүйлгээг авч үзэхэд дан гадаадаар бичсэн ойлгомжгүй, гадаад улсад хийгдсэн гүйлгээнүүд байсан болно гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00223 шийдвэрээр:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.............аас 15,364,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.............д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,770 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.............аас улсын тэмдэгтийн хураамжаар 234,770 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.............д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.02.07-ны өдрийн 142/ШШ2024/ 000223 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргах нь: Хариуцагчаас Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан 15,364,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.............ыг Иргэний хуулийн 410-р зүйлийн 410.1-т заасан гэрээ хийсэн, уг гэрээгээ зөрчсөн гэж үзсэн. Нэхэмжлэгч нэхэмжпэлийн шаардлагадаа 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ............ улсруу ниссэн гэх ба 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Б.............ын ............ тоот дансанд мөнгө шилжүүлсэн үйл баримт байх ба энэ үед Б............. уг олон улсад ашиглагдах боломжтой дансыг гадаад гүйлгээгээр ашиглах боломжгүй Монголд байсан үйл баримт нотлогдсон ба нэхэмжпэгч ............ улсад очсон хойно буюу 10 хоногийн дараа бусдаас мөнгө аваад уг дансанд хийсэн болох нь нотлогдох ба уг мөнгө захиран зарцуулагдахдаа ............ Улсад хийгдсэн гадаад гүйлгээ буюу Монгол Улсад хийгдээгүй талаарх баримтууд хэрэгт авагдсан. Зарим дансны гүйлгээ нь нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээдүүдийн дансруу хийгдсэн гүйлгээнүүд болох нь Г.............ын “дансны хуулга” баримтаас харагдана. Тухайн 15,364,000 төгрөгийг өөрсдөө захиран зарцуулсан талаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд нэхэмжпэгч гаргах ба хэд хэдэн хүн хамт ............ улсад очсон тухай мөн тайлбарладаг. Эдгээр хүмүүсээс авсан мөнгөө нэхэмжпэгч өөрөө төлж дуусгасан гэх үндэслэлийг зааж, төлсөн гэх үндэслэлээрээ тухайн хүмүүсийн нэрийн өмнөөс уг мөнгийг мөн нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлана. Энэхүү тайлбар үйл баримтад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл уг дансыг гадаадад ашигласан, нэхэмжпэгч гадаад улсад байхдаа уг мөнгийг шилжүүлж, уг дансанд орсон мөнгөнөөс хоол хүнс болон буудлын зардал болон бусад зардлыг гадаад байхдаа өөрөө хэрэглэсэн гэх боловч, хэр хэмжээний мөнгийг өөртөө хэрэглэсэн талаараа нэхэмжлэгч нотлоогүй. Шүүх нэхэмжпэгчийн Г.............ын дансаар дамжуулан гадаадад гүйлгээ хийсэн гэх, нэхэмжлэгч уг гүйлгээг буудал болон хүнсэнд захиран зарцуулсан гэх үндэслэлд Иргэний хуулийн 219-р зүйлийн 219.1-д заасан “учирсан хохирол” гэх үндэслэлийг хамаатуулан хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь 1. Энэхүү заалтыг хэрэглэхдээ Г............. ямар үүрэг зөрчсөн болох, тухайн зөрчилд Г............. буруутай гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт нэхэмжлэгч хэрэгт бүрдүүлж өгсөн эсэх, үүргийн хугацааг хожимдуулсан гэх үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй атлаа шууд үүргээ зөрчсөн, үүнд хариуцагч буруутай гэж үзэн шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслээгүй. 2.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч Г.............т өгсөн мөнгөө хоёр хүний зуучлалын хөлс гэж нэхэмжлэлдээ тайлбарлах ба уг мөнгө 15,000,000 төгрөг орчим гэж хэлсэн гэх боловч, шүүхэд гаргасан тайлбартаа хэд хэдэн хүний мөнгө нийлээд 15,364,000 төгрөг өгсөн гэж тайлбарыг гаргаж, аль тайлбар үнэн зөв болох эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Хэрэгт хэд хэдэн хүнээс мөнгө авч шилжүүлсэн, эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчийн хүсэлтээр гадаадад ажил хийх гэж байсан гэх хүмүүс гэж тайлбарлах бөгөөд тухайн хүмүүс нь Г.............тай огт уулзаагүй зуучлагч хий хүсэлт тавиагүй хүмүүс байдаг юм. Огт уулзаагүй хүмүүсээс зуучлалын хөлс авсан, үүнийг нь нэхэмжпэгч төлөөлөн нэхэмжлэх эрхтэй байсан гэх холбогдох баримтыг хэрэгт нэхэмжпэгч ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл зуучлалын хөлс гэх энэхүү мөнгө нь хэн хэнээс хэд хэдэн төгрөгний зуучлалын хөлс авсан болох нэхэмжлэгч өөрийн хэдэн төгрөгний зуучлалын хөлсийг өгсөн болох зэргийг тогтоогоогүй атлаа бүх мөнгийг “зуучлалын хөлс” мэт үзэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. 3.Нэхэмжлэлд мөнгөө гадаад улсад очихоос өмнө өгсөн мэт тайлбарладаг атал дансны хуулга бусад баримтаар ............-д очсон хойноо уг мөнгийг дансанд шилжүүлсэн, уг шилжүүлсэн мөнгөний захиран зарцуулалт, нэхэмжлэгчийн хамт явсан гэх нэхэмжлэгчийн хамаатан ............ гэх хүний мэдэлд Г.............ын олон улсын карт байсан гэх цаг хугацаанд байх ба тухайн данснаас захиран зарцуулалт нь гадаад улсад байхад нь хийгдсэн зэрэг үндэслэлийг хүнс болон буудлын зардал бусад зүйлийг худалдан авахад зарцуулагдсан, өөрийн байсан гэх буудлын мөнгө зэрэг болох талаар шүүхэд тайлбар гаргаж өөрчилсөн ба эдгээр мөнгөнөөс гадаад улсад байхдаа захиран зарцуулалт хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад хариуцагчийг “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. 4.Нэхэмжлэгч Г.............ын гадаад улсад ашиглагдах боломжтой данс гадаад гүйлгээнд ашиглагдсан ба нэхэмжлэгчийг ............ улсад байх цаг хугацаатай давхцдаг ба Г............. нь ашиглаагүй, өөрийн эзэмшилдээ захиран зарцуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй байхад хөрөнгө олж авсан этгээд гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зуучлалын гэрээ байгуулсан, гэрээний үүргийг хариуцагч зөрчсөн байна гэх дүгнэлт хийсэн атлаа үүргийг зөрчих ойлголт, үүрэг үүсээгүй гэх ойлголтууд өөр өөр үр дагавартай харилцааг харилцан хамааралтай гэж үзэн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. б.Нэхэмжлэгчийн тайлбараар ............ улсад “Зэс ороодог үйлдвэрт ажилд оруулах”- аар зуучлуулсан хөлс гэх тайлбар гаргадаг ба зуучлуулагчийг төлөөлсөн гэж буруутгагдаж байгаа Г............. нь “зуучлагч” мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.............т ямар бүрэн эрхийг нэхэмжлэгч олгосон болох талаар нэхэмжлэгч өөрөө нотлоогүй байхад түүнийг зуучлагч гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч гадаадад ажил хийхээр хил нэвтэрсэн эсэх нь хэрэгт нотлогдоогүй болно. 6.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Г.............ыг өөрийгөө найз гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл “өдий болтол найзалж нөхөрлөчихөд” гэх тайлбарыг нэхэмжлэлдээ бичсэн. Г............. үүнийг үгүйсгэсэн тайлбар гаргасан. Шүүх хуралдаанд “бие биенээ” танихгүй талаар хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан зэрэг үйл баримтад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07- ны өдрийн 312/ШШ2025/000223 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч С............., хариуцагч Б.............т холбогдуулан “Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 15,364,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.............аас 15,364,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.............д олгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Нэхэмжлэгч С.............гийн ............ банкны ............ дугаар данснаас хариуцагч Б.............ын ............ банкны ............ банкны ............ дугаарын дансанд 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 3. 056 .000 төгрөг /жирэмсэн охин гэх утгатай/, мөн өдөр 122. 000 төгрөг /буудал гэх утгатай/, мөн өдөр 296. 000 төгрөг /80 евро гэх утгатай/, 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 4.000.000 төгрөгийг хоёр удаа, мөн өдөр 3.890.000 төгрөгийг /тус бүр 3000 евро гэх утгатай/ нийт 15.364 .000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогттогджээ.
Хариуцагч Б.............ын ............ банкны ............ дугаар данс хариуцагчийнх мөн бөгөөд тухайн дансыг өөрийн охин Л.............ийн хүсэлтээр өөрийн нэрээр нээлгэж Д.............гаар ............ улс руу өгч явуулсан байна.
Нэхэмжлэгч С............. нь “...Б............. нь ............ улс руу 1000 еврогийн цалинтай ажилд зуучлуулахаар 15,364,000 төгрөгийг өөрийн ............ банкны ............ тоот данс руу шилжүүлэн авсан. Ингээд нөхрийн хамт 2023.02.09-ний өдөр ............ рүү онгоцоор очиж, 2023.02.10-ны өдөр буудалд байрласан. ............ын охиныг олж уулзаад хэзээнээс ажилдаа орохыг асуухад англи хэл дээр намтар бичээд өгчих гэсэн. Монголоос зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр дамжуулж ажилд зуучлуулдаг, ............ ямар ч тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй болохыг нь мэдсэн... гэх нэхэмжлэл болон тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс зохигчдын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн үндэслэлгүй харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч С............. нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч Б.............аас түүнд шилжүүлсэн 15,364,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй болно.
Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч Б.............аас 15.364.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.............д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нь “...Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07- ны өдрийн 312/ШШ2025/000223 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “...нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх...” үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 234.770 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00223 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 234.770 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч
буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР