| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2024/01286/И |
| Дугаар | 207/ма2025/00053 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 207/ма2025/00053
2025 06 05 207/МА2025/00053
............ ББСБ ХХК-ийн
нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.............,
Н............. нарт холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/00238 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : ............ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч............., Н............. нарт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 86,148,491 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхнарангийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайхан, Э.Норжинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхнаран, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ............ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч иргэн ............ ............, батлан даагч ............ ............ нар нь ............ ББСБ-тай 2023 оны 5-р сарын 5-ны өдөр ............тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан бизнесийн эргэлтийн хөрөнгө зориулалтаар 70,000,000 /далан сая/ төгрөгийг жилийн буюу 365 хоногт тогтмол 36 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар бизнесийн зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 6,854,936.88 /зургаан сая найман зуун тавин дөрвөн мянга есөн зуун гучин зургаан төгрөг наян найман мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүнд 15,574,808.44 /арван таван сая таван зуун далан дөрвөн мянга найман зуун найман төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 220,254.68 /хоёр зуун хорин мянга хоёр зуун тавин дөрвөн төгрөг жаран найман мөнгө/ нийт 22,650,000 /хорин хоёр сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нар нь Банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан ............дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2023 оны 10-р сарын 30-ны өдрөөс хойшхи графикт зээлийн төлбөрөө төлж чадахгүй хугацаа хэтрүүлж өнөөдрийн байдпаар 232 хоног хугацаа хэтрүүлээд байна. ............ ББСБ нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлхийг зээлдэгч, барьцаалуулагч нараас утасаар болон мессежээр шаардаж, олон удаа мэдээлэл өгч ажилласан.
Гэвч зээлдэгч бизнесийн үйл ажиллагааны төрөл өөрчлөгдсөн, удахгүй төлбөрөө хийнэ гэж удаа дараа тайлбар өгч сар бүр төлөх графикт төлбөрөө сунжруулж хойшлуулсаар гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй ирсэн. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөр болох 74,240,111.72 /далан дөрвөн сая хоёр зуун дөчин мянга нэг зуун арван нэгэн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг бүрэн төлүүлнэ. Зээлдэгч нь ............дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 05-р сарын 05-ны өдрийн ИГ02/023050512-01 дугаар Ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгөөр хангана гэж батлан мэдэгдсэн байна. Зээлдэгч ............ овогтой ............ өмчлөлийн доорх хөрөнгийг барыдаалсан болно. Үүнд: 1.Орон сууц: ............ тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн дугаар ............, гэрчилгээний дугаар ............, 56.43 мкв,
1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ............дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 63,145,063.12 /жаран гурван сая нэг зуун дөчин таван мянга жаран гурван төгрөг арван хоёр мөнгө/ 2024 оны 06-р сарын 17-ны өдрийн байдлаархи үндсэн хүү 10,815,771.42 /арван сая найман зуун арван таван мянга долоон зуун далан нэгэн мянган төгрөг дөчин хоёр мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 279,277.18 /хоёр зуун далан есөн мянга хоёр зуун далан долоон төгрөг арван найман мөнгө/ нийт 74,240,111.72 /далан дөрвөн сая хоёр зуун дөчин мянга нэг зуун арван нэгэн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг иргэн ............, Н............. нараас гаргуулах;
2/ Зээлдэгч ............, Н............. нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурьдсан барьцаа хөрөнгөөр болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.
Хариуцагч ............ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Мөнх-Ундраа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
............ ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ............ ББСБ ХХК нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ЗГО1/023050512 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 63,145,063.12 /жаран гурван сая нэг зуун дөчин таван мянга жаран гурван төгрөг арван хоёр мөнгө/ 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх үндсэн хүү 10,815,771.42 /арван сая найман зуун арван таван мянга долоон зуун далан нэгэн мянган төгрөг дөчин хоёр мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 279,277.18 /хоёр зуун далан есөн мянга хоёр зуун далан долоон төгрөг арван найман мөнгө/ нийт 74,240,111.72 /далан дөрвөн сая хоёр зуун дөчин мянга нэг зуун арван нэгэн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг иргэн ............, Н............. нараас гаргуулах, Зээлдэгч ............, Н............. нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгөөр болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тус банк бус санхүүгийн байгууллагад тодорхой төлбөрийг төлж байсан бөгөөд энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ
Хариуцагч Н............. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
............ ХХК нь ............ болон надаас 74,240,111 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Би тус банк бус санхүүгийн байгууллагаас ямар нэгэн мөнгө авч, хэрэглэж байгаагүй. Иймд ............ ХХК нэхэмжилсэн нэхэмжлэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч ............ ББСБ ХХК нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Зээлдэгч иргэн ............ ............, батлан даагч ............ ............ нар нь ............ ББСБ-тай 2023 оны 5-р сарын 5-ны өдөр ............тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан бизнесийн эргэлтийн хөрөнгө зориулалтаар 70,000,000 /далан сая/ төгрөгийгжилийн буюу 365 хоногт тогтмол 36 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч ............ нь ............дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтөд нийт 17 удаагийн гүйлгээгээр 22,650,000 /хорин хоёр сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг ............ ББСБ ХХК-ийн Хас банкин дахь 5002437458 тоот төгрөгийн дансанд төлсөн. Зээлдэгч ............ нь ............дугаартай зээлийн гэрээний Хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан сар бүр төлөх ёстой зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 10-р сарын 30-ны өдрөөс эхлэн төлөлгүй 2024 оны 12 сарын 09-ны өдрийн байдлаар 406 хоног хугацаа хэтрүүлээд байна. ............ ББСБ нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч, барьцаалуулагч нараасутасаар болон мессежээр шаардаж, олон удаа мэдээлэл өгч ажилласан. Гэвч зээлдэгч бизнесийн үйл ажиллагааны төрөл өөрчлөгдсөн, удахгүй төлбөрөө хийнэ гэж удаа дараа тайлбар өгч сар бүр төлөх графикт төлбөрөө сунжруулж хойшлуулсаар гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй ирсэн.
Нэхэмжлэгч нь 2024 оны 07 сарын 02-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хариуцагчаас нэхэмжилсэн зээлийн нийт төлбөрийг 2024 оны 06 сарын 17-ны өдрийн байдлаар тооцон гаргасан байсан юм. Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд 2024 оны 06 сарын 17-ны өдрөөс 2024 оны 12 сарын 09-ны өдөр хүртэл зээлийн үндсэн хүүгийн төлбөр 10,836,730.79 /арван сая найман зуун гучин зургаан мянга долоон зуун гучин төгрөг далан есөн мөнгө/ төгрөгөөр, зээлийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,071,649.33 /нэг сая далан нэгэн мянга зургаан зуун дөчин есөн төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгөөр тус тус нэмэгдсэн тул Зээлийн гэрээнд зааснаар нэмжтооцон нэхэмжлэлийн шаардлага ихсэж 2024 оны 12-р сарын 09-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 63,145,063.12 /жаран гурван сая нэг зуун дөчин таван мянга жаран гурван төгрөг арван хоёр мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэлд 21,652,502.21 /хорин нэгэн сая зургаан зуун тавин хоёр мянга таван зуун хоёр төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг, зээлийг хугацаандаа төлөөгуйгээс үүссэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,350,926.51 /нэг сая гурван зуун тавин мянга есөн зуун хорин зургаан төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг нийт 86,148,491.84 /наян зургаан сая нэг зуун дөчин найман мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийн өр төлбөр үүссэн байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөр болох 86,148,491.84 /наян зургаан сая нэг зуун дөчин найман мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг бүрэн төлүүлнэ. ............дугаартай зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 05-р сарын 05-ны өдрийн ИГ02/023050512-01 дугаар Ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгүүдээр хангана гэж батлан мэдэгдсэн байна.
Зээлдэгч ............ овогтой ............ийн өмчлөлийн доорх хөрөнгүүдийг барьцаалсан болно. Үүнд: 1. Орон сууц: ............ тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн дугаар ............, гэрчилгээний дугаар ............, 56.43 мкв,
1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ............дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 63,145,063.12 /жаран гурван сая нэг зуун дөчин таван мянга жаран гурван төгрөг арван хоёр мөнгө/ 2024 оны 12-р сарын 09-ны өдрийн байдлаархи үндсэн хүү 21,652,502.21 /хорин нэгэн сая зургаан зуун тавин хоёр мянга таван зуун хоёр төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,350,926.51 /нэг сая гурван зуун тавин мянга есөн зуун хорин зургаан төгрөг тавин нэгэн мөнгө/ нийт 86,148,491.84 /наян зургаан сая нэг зуун дөчин найман мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг иргэн ............, Н............. нараас гаргуулах, Зээлдэгч ............, Н............. нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурьдсан барьцаа хөрөнгүүдээр болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ............ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Мөнх-Ундраа нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:
1/ иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бухий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ............дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгуй нийт үндсэн зээлийн төлбөр 63,145,063.12 /жаран гурван сая нэг зуун дөчин таван мянга жаран гурван төгрөг арван хоёр мөнгө/ 2024 оны 12-р сарын 09-ны өдрийн байдлаархи үндсэн хүү 21,652,502.21 /Хорин нэгэн сая зургаан зуун тавин хоёр мянга таван зуун хоёр төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,350,926.51 /нэг сая гурван зуун тавин мянга өсөн зуун хорин зургаан төгрөг тавин нэгэн мөнгө/ нийт 86,148,491.84 /наян зургаан мянга нэг зуун дөчин найман төгрөг дөрвөн зуун ерин нэгэн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг ............, Н............. нараас гаргуулах;
2/ зээлдэгч ............, Н............. нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гуйцэтгэлийг дээр дурьдсан барьцаа хөрөнгүүдээр болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж, Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зуйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.Хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Н............. нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:
1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бухий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон ............дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгуй нийт үндсэн зээлийн төлбөр 63,145,063.12 /жаран гурван сая нэг зуун дөчин таван мянга жаран гурван төгрөг арван хоёр мөнгө/ 2024 оны 12-р сарын 09-ны өдрийн байдлаархи үндсэн хүү 21,652,502.21 /Хорин нэгэн сая зургаан зуун тавин хоёр мянга таван зуун хоёр төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,350,926.51 /нэг сая гурван зуун тавин мянга өсөн зуун хорин зургаан төгрөгтавин нэгэн мөнгө/ нийт 86,148,491.84 /наян зургаан мянга нэг зуун дөчин найман төгрөг дөрвөн зуун ерин нэгэн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг ............, Н............. нараас гаргуулах, хэмээн 2024 оны 12 сарын 09-ны өдөр ............ ББСБ ХХК-н нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/00238 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч ............ээс 86,148,4921 төгрөгийг гаргуулж ............ ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д заасныг баримтлан хариуцагч ............ нь нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 86,148,491 төгрөгийг сайн дураараа эс төлбөл барьцааны зүйл болох ............ тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 875,036 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ............ээс 875,036 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ............ ББСБ ХХК-д олгож, Нэхэмжлэгчээс хариуцагч Н.............д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхнаран шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шуүхийн 312/ШШ2025/00238 дугаартай шийдвэрээр хариуцагч ............ээс 86,148,49.21 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатньг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан зөрчсөн гэж үзэж байгаа тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд зөрчлийн шүүх хуралдаантай талаар шуүх хуралдааны тов мэдэгдсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шуүхэд хүсэлтийн хамт хүргүүлсэн гэтэл шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь мэтгэлцэх эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Орон зайн хувьд болон цаг хугацааны хувьд хоёр өөр аймагт ижил цагт шүүх хуралдаан оролцох боломжгүй нөхцөл байдлыг шуүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Мөн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шүүх хуралдаан явуулах журмыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч талд итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байна гэж шүүх асуухад одоо аваад ирье түр завсарлуулъя гэж хуралдааныг дундаас нь шууд завсарлуулж, улмаар баримтыг хэрэгт хавсарган хуралдааныг үргэлжлүүлсэн. Ингэхдээ шүүх хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт саналгүй байхад хуралдааныг завсарлуулж үргэлжлүүлсэн. Улмаар шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэнгээр хэрэгт ямар нэгэн баримт ирээгүй, шүүх хуралдааны дүрс бичлэгийг узэхэд шүүхэд шинээр гаргаж өгөх баримт байхгүй, өгөөгүй байхад шүүх хэрэгт баримт хавсаргаж уг баримтаа үндэслэн хэргийн оролцогчоор оролцуулан тайлбар авч хуралдааныг үргэлжүүлсэн нь илтэд үндэслэлгүй байна.
Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хамтран хариуцагчаас татгалзсан хүсэлтийг гаргасан байхад хүсэлт шийдвэрлэхдээ шүүх хуралдааны танхимд уншин сонсгосон захирамжийн агуулга, хэрэгт бичгээр албажсан захирамжинд зөрүүтэй байдлаар хоёр өөрөөр тусгасан байна. Шүүх хуралдааны бичлэгээс харахад хамтран хариуцагчийг оролцуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааны танхимаас хариуцагчийг тусгаарласан атлаа, хэрэгт авагдсан захирамжинд уг хүсэлтийг огт шийдвэрлээгүй мэтээр зөрүүтэй байна. Мөн шүүх хэргийг хянан хэлэлцээд шийдвэрээ уншин сонсгохдоо хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг 529,151 төгрөг гэж уншин сонсгосон атлаа бичгээр албажиж талуудад гардуулсан шүүхийн шийдвэртээ өөрөө буюу 875,036 гэж зөрүүтэй тусгажээ.
Дээрхээс үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй мөн зохигчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн зэрэг үндэслэлүүдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундыи анхан шатны шүүхийн 2025 оиы 2 сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/00238 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Норжинсүрэн давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:
Хариуцагч ............ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхнарангийн Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шуүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 312/ШШ2025/00238 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолтой танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. Үүнд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, зохигчдын мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдлын үндэслэлээ тодорхойлжээ.
Нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сард шүүхэд гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мөнх-Ундраа гэх хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаад 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр нотлох баримт гаргуулах үндэслэлээр хуралдаан хойшлогдож 2025 оны 1 дүгээр сарын 07-ний өдөр шүүх хуралдаан товлоход итгэмжлэгдсэн төлөөлөгч Мөнх-Ундраа өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хуралдааныг мөн оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүртэл хойшлуулсан бөгөөд мөн өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Мөнх-Ундраа нь Үжин гэх өмгөөлөгчтэй хуралдаанд ирсэн бөгөөд өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцана гэх хүсэлтийг шүүх хангаж шүүгчийн захирамж гаргаад 2025 оны 02 дугаар сарын 12-ний өдөр шүүх хуралдаан товлосон.
Ингээд шүүх хуралдааны өдөр хариуцагч урьдах итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс татгалзсан баримт шүүхэд ирүүлээд дахин итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Мөнхнаран гэх хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон бөгөөд уг төлөөлөгч Булган аймагт зөрчлийн хуралтай гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг шүүх хэлэлцээд хуралдааныг хариуцагчийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр үргэлжлүүлсэн болно.
Учир нь Булган аймаг дахь зөрчлийн хуралдааны товоос өмнө иргэний хуралдааны товыг мэдсэн байх учиртай. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, удаа дараа санаатайгаар шүүх хуралдааныг хойшлуулж байгаа нь шүүхийг үл хүндэтгэсэн асуудал юм.Анхан шатны шүүх зохигчдын мэтгэлцэх эрхийг хангаж байсан боловч хариуцагч эрхээ хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос зайлсхийсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргасан бол гомдолдоо уг зөрчил шүүхээс гарах шийдвэрт хэрхэн нөлөөлсөн талаар тодорхой дурдах учиртай.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн хариуцагчийн тайлбарт нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх боловч ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаар үндэслэл бүхий нотлох баримтад тулгуурлан тайлбарлаагүй.
Хариуцагч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй нь шүүхээс гарах шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдюрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2.-т заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэх боломжгүй юм. Учир нь анхан шатны шүүх хариуцагчийн эрхийг хангалттай хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Шүүх ч гэсэн хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч ч гэсэн хуулийн хугацаанд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулахыг хүсэж тайлбар гаргалаа гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ............ ББСБ ХХК нь хариуцагч Ч............., Н............. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86,148,491 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч ............ээс 86,148,4921 төгрөгийг гаргуулж ............ ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д заасныг баримтлан хариуцагч ............ нь нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 86,148,491 төгрөгийг сайн дураараа эс төлбөл барьцааны зүйл болох ............ тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхнаран нь 2025 оны 02 дугаар сарын 12 ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгчийн захирамжинд “...хариуцагч нь өмгөөлөгч авах итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих гээд удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан, оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Мөнхнаран хэргийн материалтай танилцсан, шүүх хуралдааны товыг авсан байна, тийм учраас шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1444 дугаар захирамжийн Үндэслэх хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Хариуцагч ............ийн зүгээс удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байсныг шүүх эрхийг нь хангаж хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд хойшлуулж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1444 дугаар захирамжийн Үндэслэх хэсэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэнтэй тохирохгүй байх тул дээрх захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ: Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны явцад даргалагч шүүгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Норжинсүрэнд олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байна гээд шүүх хуралдааныг түр завсарлуулж, улмаар баримтыг хэрэгт хавсарган шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн, шүүх хуралдаанд дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайхан нь хамтран хариуцагч Н.............аас татгалзсан хүсэлтийг шүүхэд гаргасныг шийдвэрлэсэн гэтэл шүүх хуралдааны танхимд уншин сонсгосон захирамж нь хэрэгт албажсан захирамжийн Үндэслэх болон Захирамжлах хэсгүүд зөрүүтэй байдлаар бичигдсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхнарангийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой юм.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхнарангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 875,036 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/00238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхнарангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 875,036 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР