| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0107/Э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2019-08-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 111
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Б.Г ,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтай өртөөчин овгийн Б.Г эд холбогдох 1928001650110 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг, Ноён суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Ноён сум ................. хад гэх газарт оршин суух, Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Алтай өртөөчин овгийн Б.Г , регистрийн дугаар .............................;
Яллах дүгнэлтэд бичигдснээр:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 07-ны шөнө 24 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Т.Э тай маргалдан толгойн хуйх, хацар, гар, хөлөнд архины хагархай шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Г ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өмнөговь аймгийн наадам болсны орой захирлыг гаргаж өгчихөөд эргээд Ө тай хамт гэр рүүгээ явж байхад араас Т.Э 11 дүгээр цэцэрлэгийн зогсоол дээр байна хүрээд ир гэж дуудахаар нь очиход Т.Э нь И , З гэх залуутай гурвуулаа байсан. Тэгээд машинд орж сууж байхад З , Т.Э хоёр элдвийн үгээр хэлээд байсан. Би машинаас нь буугаад байж байтал нөгөө машин хөдлөөд явсан. Ө ын машинд суугаад хөдлөх гээд машины араар нь тойрсон чинь Т.Э ирээд чи яасан их даварч байна аа гээд цохиод авсан. Тэгэхэд нь би ойчоод гарт архины шил таарсныг аваад толгой руу нь цохьсон. Архины шил толгой дээр нь хагараад хагарсан шилнүүд нь доошоо унаад зүссэн юм шиг байсан. Цус гарахаар нь эмнэлэг дээр авч очиж түргэн тусламж үзүүлсэн. Тэгээд цагдаа намайг эрүүлжүүлэх байранд авч очсон гэв.
Хохирогч Т.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 07 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед гэрээсээ гараад найзуудтайгаа уулзаад гаднаас ирсэн бөхчүүдийг гаргаж өгөхөөр төмөртэй овоон дээр очиж 2 шил соёмбо гэх 0,75 грамм архи хувааж ууж гаргаж өгчихөөд буцаад аймгийн төв дээр орж ирээд Ө найзыгаа уулзья гэж утсаар дуудаад 11 дүгээр цэцэрлэгийн урд талын зогсоол дээр байж байтал Ө Б.Г ийг дагуулаад хүрээд ирсэн. Тэгээд Б.Г , Ө 2 машинаасаа буугаад миний сууж байсан машинд ирээд суухад З Б.Г хоёр маргалдаад байхаар нь тэр хоёрыг болиулаад И З хоёрыг явуултал Б.Г согтуураад хашгираад байхаар нь ахын чанараар очоод түлхээд дуугүй бай гэсэн чинь хойшоо 2-3 алхаад нэг юм бариад дайрах шиг болсон. Нэг мэдсэн миний биеийн энд тэндээс цус гарсан байсан. Тэгээд Ө , Б.Г хоёр эмнэлэг явья гээд эмнэлэгт очиж оёдол боолт хийлгэсэн..., ...надад ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Бөх хүмүүс хоорондоо учраа олоод эмчилгээ төлбөр, хойш урагшаа явсан зардал барагдуулсан...” /хх-8-9/
Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны дугаар сарын 07 ны өдөр Ө тай хамт зогсож байсан ба Ө луу Т.Э утсаар залгаад 11 дүгээр цэцэрлэгийн урд байна хүрээд ир гэсэн тухайн үед 22 цаг болж байсан байх очход бид хоёр машинаасаа буугаад очсон очход машин дотор И гэх залуу жолоон дээр З гэх залуу урд талын суудал дээр би хойд талын суудал дээр Ө , Т.Э , Туван нарын хамтаар сууж байсан тухайн үед төмөртэйн овоон дээрээс С , С ах нарыг хотруу гаргаж өгчихөөд бид хоёр ирээд байж байхад дуудсан юм тэрнээс болсон байх Т.Э арслан гэнэт дүү яагаад олон юм яриад байна гэхэд нь би юу ярьсан юм гэхэд Т.Э ах З чи хэлдээ гэхэд З нь чи муу бацаан минь олон юм яриад л байсан биздээ гэхэд юу ярьсан юм чи үнэнгийн хэлэлдээ хоёр хүний голд хов зөөгөөд байгаа юм бэ гэсэн. Тэгэхэд чи ер нь даварчихсан бацаан бэ гээд намайг цохих гээд хоёр удаа оролдсон би цохиулаагүй миний гар хэсэг рүү цохиод авсан. Тухайн үед З гэгч нь писдаг ер нь ална гээд машины урд талын хайрцагыг онгойлгоод тонгойх үед би машинаас буухад З нь ер нь писдаг машинаар дайрч алнаа гээд жолоочын суудал руу босход нь И гэх залуу нь болиулаад суулгачихсан.Тэгээд би юмыг яаж мэдхэв гээд зогсоолын хажууд байсан жижигхэн хогын сав бариад зогсож байсан чинь И нь машинаа асаагаад хөдөлгөөд явсан би машиндаа суух гээд байж байхад нэг хүн хүрч ирээд зогсож байтал араас нэг хүн ирээд нүүрлүү нэг удаа цохиод авхад нь би гараараа тулаад газар унасан тэгээд ахиад цохих гээд дайрхад нь би газар байсан архины шилийг аваад толгой хэсэг болон гар шуу хэсэг рүү нь шилээрээ цохисон тэр шилээр би эхлээд толгой руу цохисон юм шиг байна лээ тэгээд шил нь хагараад бусад газар нь зүсэгдсэн юм байна лээ.Би Т.Э ахыг байна гэж мэдээгүй би бас жаахан халамцуу байсан тухайн үед харанхуйд нэг хархад Т.Э ах байсан би таныг хүндэлдэг чигээрээ үлдий 470 унасан хүмүүс гэхээрээ хүн зоддог юм уу гэж хэлхэд чи намайг юугаар цохиод авав миний толгойноос цус гараад байна гэж байсан.Тэгээд бид нар бөөндөө эмнэлэг явсан...” гэжээ. /хх-10-11/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Э ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 07 дугаар сарын 07 өдөр 21 цагийн үед гэртээ байж байх үед З гэх найз маань утсаар залгаад уулзахаар болоод бид гурав уулзаад гаднаас ирсэн бөхчүүдийг гаргаж өгхөөр болоод Төмөртэйн овоо орсон тэгээд тэнд бид нао нэлээн архи ууж байгаал буцаад аймаг орсон би Ө гэх найзтайгэа уулзахаар 11-р цэцэрлэгийн урд дуудсан ба Ө Б.Г ийн хамтаар ирсэн.Тэр хоёр машинд суусан машинд З , И Ө , Б.Г би гээд 5 уулаа сууж байсан тэгсэн Б.Г нь орч ирээд З г сандалаа урагшпуул гээд миний хөл багтахгүй байна гээд байсан ер нь тэр үеэс л маргаан эхэлсэн Б.Г З д хандаж чиний машинд миний гуя багтахгүй байна гээд тэгэзд ер нь нэлээн агсараад л байсан З г нэг цохиод авч байгаа харагдсан би бас жаахан согтуу байсан орж гараад л байна.Тэгээд Ө тэр хоёр буугаад явчихсан тэгээд би З И хоёрыг явуулаад Б.Г тэй уулзахаар явсан машинаас буугаад очтол намайг Б.Г цохиод унагаад юугаар цохисоныг нь бол би мэдээгүй нэлээн олон удаа цохиод байсан би Б.Г ийг тэр үед цохисгүй тэгээд гэнэт л нойтон оргойд бороо ороод байна уу гэж бодсон тэгээд толгойноэс цус гараад З Бат-И эхнэрээ дуудаад эмнэлэг явсан...” гэжээ. /хх-14/,
Гэрч Д.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “...Б.Г машины урдуур тойрсон чинь пид пад гээд дуугарахаар нь машинаас буугаад очсон чинь Т.Э арслан, Б.Г хоёр барилцаад авсан байхаар нь салгасан чинь Т.Э арслан тайвшруулаад тамхи татуулаад суулгаж байсан чинь Т.Э арслан миний толгойноос цус гараад байна гэхээр нь үзсэн чинь цус гарсан байхаар нь эмнэлэг рүү хүргэж өгөөд би гэр лүүгээ явсан...” /хх-15-16/
Шүүгдэгч Б.Г ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 07-р сарын 07-ны орой 22 цагийн үед аймгийн төвд 11-р цэцэрлэгийн урд талын машины зогсоолын талбай дээр аймгийн арслан Т.Э тай муудалцаад бие эрх чөлөөнд нь архи шилээр цохиж гэмтэл учруулсан...Би машииндаа суух гээд байж байтал араас нэг хүн түлхээд авахаар нь цаашаа газар тулаад босоод ирэхэд гарт нэг архины шил хагарсан Т.Э ы гар чихний хэсэгт зүссэн байсан...” гэжээ. /хх-31-32/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 421 дугаартай “...Т.Э ы биед тархи доргилт, хуйханд гурван ширхэг, зүүн шанаа, хацар, баруун бугуй, зүүн бугалга, шуу, бугуй, баруун хөлийн нэгдүгээр хурууны зүсэгдсэн шарх гэмтлүүд үүсчээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-22 /,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-23-24/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-25/
Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-36/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-38/,
Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран багийн засаг даргын тодорхойлолт /хх-39/,
Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-40/,
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-41/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-42/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-50-54/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Г ийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод И ээр үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч Б.Г ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 07-ны шөнө 24 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Т.Э тай маргалдан толгойн хуйх, хацар, гар, хөлөнд архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй хөтөлбөргүй тогтоогдож байна.
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан байдаг.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Г бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-8-9/, шүүгдэгч Б.Г ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Цагдаагийн газар ирээд согтуурлын зэргээ шалгуулахад 0,40 хувьтай байсан...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Э ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 421 дугаартай “...Т.Э ы биед тархи доргилт, хуйханд гурван ширхэг, зүүн шанаа, хацар, баруун бугуй, зүүн бугалга, шуу, бугуй, баруун хөлийн нэгдүгээр хурууны зүсэгдсэн шарх гэмтлүүд үүсчээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /хх-22 / тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48/, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар /хх-50-54/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй хэдий ч энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн нь гэмшиж гэм буруугаа ойлгосон гэж үзэх боломжгүй юм.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Г эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүх ялын дүгнэлтээр ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Г 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Эны эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч Б.Г ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би Т.Э д эмчилгээний зардал хохирол гэж 3.000.000 төгрөг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-31-32/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Э ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Бөх хүмүүс хоорондоо учраа олоод эмчилгээний төлбөр хойш урагшаа явсан зардал барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-8-9/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-72/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ