| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2024/01238/И |
| Дугаар | 207/ма2025/00055 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 207/ма2025/00055
2025 06 05 207/МА2025/00055
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 312/ШШ2025/00495 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг ...Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 48 дугаар зүйлийн 48.1., Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д заасныг тус тус баримтлан 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Б.........., Б............. нарыг 3 нас хүртэл буюу 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл сар бүр эцэг Б.................с 1,075,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч........-д олгож, хүүхэд асрах үйлчилгээний сар бүрийн төлбөр 3,120,000 төгрөг, ипотекийн зээлийн 50% болох 76,079,541 төгрөгийг Б.Батбаяраас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай... гэж,
Шийдвэрийн 5 дахь заалтанд ...хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай... гэсний дараа ...нэхэмжлэгчээс 559,674 /таван зуун тавин есөн мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай... гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч Ч.............., түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нар давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА