| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0113/Э |
| Дугаар | 114 |
| Огноо | 2019-08-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 114
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Ө.Б ,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ямаат овгийн Ө.Б од холбогдох 1928001750116 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 25-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 1, Өмнөговь аймаг Даланзадгад сум 6-р баг .................. тоотод оршин суух, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 10-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Ямаат овгийн Ө.Б , регистрийн дугаар ......................,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Ёлын ам гэх газарт Б.О ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэдэн найзуудтайгаа ууланд яваад Б.О тай маргалдаад цохисон. Миний буруу гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 07-р сарын 20-ны өдөр Найз Б , Ө.Б , А.О , Н , найз залуу Б.Ж нарын хамт ууланд гарч амрахаар аймгаас баруун тийш ёлын ам газар руу явсан. Замдаа бид нар Ёлын ам юм уу Хавцгайтын ам явна гэж хоорондоо зөрөлдөж маргалдсан. Тэгээд Ёлын ам явахаар болоод би уурлаад ёлын аманд очихдоо би нилээн ууртай очсон. Тэгээд би арын суудал дээр хэвтээд машинаас буугаагүй манай найз залуу Б.Ж , А.О , Н нар хорхог хийх махаа янзлаад, гал түлж чулуу халаагаад хорхгоо хийсэн. Тэгээд би машинд хэвтэж байсан чинь Б , Ө.Б нар хоорондоо маргалдаад байгаа тоглоод байгаа нь мэдэгдэхгүй Б машинаас буугаад аймаг явлаа гээд явсан. Тэгээд араас нь Н Ө.Б нар Б ыг авчрахаар яваад би машинаас буугаад үлдсэн тэр 2 Б ыг аваад ирэхээр би машины арын суудал дээр ороод хэвтсэн Б машины буруу талын суудал дээр хэвтэж байхад нь Ө.Б Б тай тоглоод тэврээд байсан чинь Б ёо пизда чамайг ингэнэ гэж мэдсэн юм аа ингэж байхаас Б.О ыг оролдооч гэсэн чинь намайг бас тоглоод цээж болон гэдэс рүү илээд машинаас буугаад ир гэхээр нь би хөгшөөн би ядраад байна жоохон байж байгаад бууя гэсэн чинь дахиад цээж болон гэдэс илэхээр нь би машинаас буугаад Б.Ж д танай найз чинь яагаад байгаа юм гээд хэлсэн чинь манай найз залуу Ө.Б ыг дуудаад юу болсон талаар асуусан чинь инээгээд тэгээд юу гэж хөгшөөн гэхээр нь миний дургүй хүрээд солгой гараараа Ө.Б ыг алгадсан чинь манай найз залууг Ө.Б ыг зөрүүлээд цохиод авсан тэгсэн чинь манай найз зууралдаад газар унасан чинь Б.Ж болио хөгшөөн гэхээр нь би салгах гээд очсон чинь Ө.Б намайг шууд гараараа цохихоор нь би яана миний хөмсөг язалчихлаа гэсэн чинь Н , Б 2 ирээд салгаад Б.Ж бид 2 шууд яваад бид хэдээс ойрхон 2 гадаад иргэн дээр очсон чинь миний шархыг боож өгсөн тэгээд тэр 2-той дохио зангаагаар ойлголцоод амруу хүргүүлсэн. Тэгээд тэндээс найз Ба-г дуудаад аймагт ирсэн...” гэжээ. /хх-8-9/,
Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 07 сарын 20-ны өдөр Өмнөговь аймгаас- баруун зүгт 30 км зайд Ёлын ам гэх газар салхинд гарах гэж найз А.О , Н , Ө.Б , Б , Б.Ж нарын хамт зургуупаа явсан. Тэгээд ууланд очоод манай найз залуу Б.Ж хоол хийгээд Б . Ө.Б хоёр машины хажууд тоглоод байгаа маргалдаад байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад Б нь гүйгээд, аймаг явлаа гээд явсны дараа Ө.Б , Н хэсэг хугацааны дараа Б ын араас машинтай яваад аваад ирсэн. Тэгээд Б нь машины урд талд жолооч талын эсрэг суудал дээр сууж байхаар нь би машины ард ороод хэвтэж байсан чинь Ө.Б машинд орж ирээд Б ыг илээд тоглоод байх шиг болсон чинь Б чи одоо болиоч дээ хашаа юм бэ ингэж байхаар ард хэвтэж байгаа Б.О ыг оролдооч гэж хэлсэн Ө.Б руль талын сандал дээр суучихсан байсан болохоор эргэж хараад намайг илээд хөх болон гэдэс хэсгээр гараараа илээд байхаар нь би болиоч дээ би ядраад байна тэгж байгаад гараад очъё гэсэн чинь дахиад инээгээд нөгөө үйлдлээ хийгээд байхаар нь би машинаас буугаад гадаа гараад найз залуу Б.Ж д хэлсэн чинь манай найз залуу Б.Ж юу болсон талаар Ө.Б оос өөрөөс нь асуух гээд дуудсан чинь Ө.Б машинаас буугаад гадаа сууж байгаад үгүй шүү дээ тэгээд юу гэж хөгшөөн яасан гээд тоглоод байхаар нь чи үнэн биз дээ гээд солгой гараараа шанаа хэсэг рүү нь алгадаад авсан чинь манай найз залууг шууд нүүр хэсэг рүү нь цохиод авсан чинь манай найз залууг яагаад байгаа юм бэ гээд барилцаад авсан чинь Ө.Б дарж унагаагаад магай найз залууг зодоод байсан чинь Б манай найз залууг цохиод байх шиг байсан. Би яг хаана цохиод байсныг нь сайн хараагүй. Манай найз залуу тэр хоёроос болъё гээд гуйгаад байхаар нь би хүрээд очсон чинь Ө.Б миний баруун хөмсөг рүү цохиод язлаад цус гарахаар нь миний хөмсөг язарчихлаа гээд би найз залуутайгаа зугтаагаад явсан чинь та хоёрыг ална гээд араас гүйж ирээд миний хоёр гарыг мушгиад өчөөд газар унагахаар нь бид хоёр зугтаагаад явсан чинь араас Б хохь чинь муу хоёр пизда гээд үлдсэн. Тэгээд бид хоёр цаашаа гүйгээд амарч байсан хоёр гадаад иргэн дээр очсон чинь миний хөмсгөнд боолт хийгээд өгөхөөр нь дохио зангаагаар дохиод Ёлын ам руу хүргүүлээд тэндээсээ найз Ба гэх залууг аймгийн төвөөс дуудаад эмнэлэг рүү хүргүүлсэн...” гэжээ./хх-10-11/
Гэрч Ө.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ”... Би 2019 оны 07-р сарын 20-ны өдөр 16 цагийн үед найз Б.Ж , Б.О , Н , А.О , Б нарын хамт Даланзадгад сумаас Н гийн эзэмшлийн приүс-20 маркийн 10-91 өмү улсын цугаартай тээврийн хэрэгсэлтэй ёлын ам руу явсан. Тэнд очоод бүгдээрээ лаазтай пиво ууцгаасан би 4 ширхэг лаазтай пиво уусан тэгээд байж байтал Б.О намайг алгадаад авахаар нь би Б.О ын найз залуу Б.Ж ыг толгой руу цохиод авсан чинь Б.О дахиад миний нүүр рүү гараараа цохиод авахаар түлхээд унагаад Б.Ж ыг дахиад боосон чинь Н ирж салгасан чинь Б.О хөмсөг язалчлаа гээд Б.Ж тэр 2 зугтаагаад явсан. Тэгээд нэг мэдсэн чинь аймагт ирсэн байсан...” гэжээ. /хх-12-13/
Гэрч Б.Б.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:”... Би 2019 оны 07-р сарын 20-ны өдөр найз Б , Ө.Б , А.О , Н найз охин Б.О нарын хамт ёлын ам гэх газар луу Даланзадгад сумаас 14 цагийн үед явсан. Тэгээд тухайн газар очоод мах бэлдээд авч очсон лаазтай пиво ууцгаагаад би А.О , Н нарын хамт хорхог хийгээд байж байхад 19 цаг болж байсан байх хорхог хийж дуусаад махаа ид гэж хэлсэн чинь манай найз охин Б.О уурлаад машинд сууж байсан.Яагаад уурласан гэхээр замдаа бид нар хоорондоо ёлын ам явна эсвэл Хавцгайтын ам явна гээд маргалдаад тэгээд манай найз охин Б.О машинаас бууж ирээд гэнэт над руу хандаж танай найз Ө.Б миний хөх гэдэс иллээ гэхээр нь би Ө.Б ыг дуудаад яасан юм манай найз охины хөхийг барьсан юм уу гэсэн чинь Ө.Б үгүй гээд инээсэн чинь манай найз охин Б.О Ө.Б ын нүүр рүү нь алгадсан чинь Ө.Б зүүн шанаа руу цохиод авахаар нь би бариад авсан чинь намайг заамдаад газар унагасан чинь манай найз охин боль гээд цохиод байсан би газар унаад босоод ирсэн чинь манай найз охин Б.О ын баруун хөмсөг нь сэтэрсэн байсан. Тэгээд тэд нараас салаад шууд бид нарын хажуу талд 2 гадаад иргэн байж байхаар тэр 2 хүн манай эхнэрийн задарсан хөмсгөнд боолт хийж өгөөд бид 2 дохио зангаагаар дохилцоод амруу хүргүүлээд аман дээр ирээд найз Ба хүүг дуудаж аймагт ирсэн...”гэжээ./хх-14-15/
Гэрч А.А.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ”... Би 2019 оны 07-р сарын 20-ний өдөр 17 цагийн үед байх би яг хэдэн цаг болж байсныг анзаарч хараагүй. Тэгээд хорхог хийж идье гээд Б , Б.Ж , Ө.Б Н бид хэд махаа янзалж гал түлсэн тэгээд Б.О машинаас буухгүй байхаар нь очиж одоо машинаасаа буугаад бөөнөөрөө эвтэй байя гэж хэлсэн чинь юу ч дугарахгүй байхаар нь би буугаад ирэх байлгүй дээ гээд яваад хорхгоо хийлцсэн чинь Б машин руу нойр хүрээд байна гээд орсон. Ө.Б , Н Б.Ж бид хэд хорхгоо хийж дуусгаад бөөнөөрөө махаа идье гээд Ө.Б машинд байгаа 2-г дуудах гээд машин руу орсон тэгээд тэнд юу болсныг бол мэдээгүй. Тэгээд Н бид 2 мах идчихээд уулын энгэрт сүүдэрт сууж юм яръя гээд явсан. Тэгээд бид 2 юм яриад сууж байсан Б.О алхъя явъя гэх шиг болсон Б.Ж араас нь очоод юм яриад байх шиг болсон удалгүй Ө.Б ыг дуудсан чинь юм яриад байх шиг болсон нэг харсан чинь Б.О Ө.Б ыг алгадаад авах шиг болсон чинь Ө.Б Б.О ын найз залууг Б.Ж ыг цохиод авах шиг болсон тэгээд Н бид 2 гүйгээд очоод Н очоод салгах гэсэн чинь зууралдаад байсан нэг харсан чинь Б.О газар унасан яагаад унасныг бол мэдээгүй.Тэгээд Б.Ж , Б.О 2 доошоо алхаад доор байсан машинтай хүн дээр очихоор нь араас нь хүрээд очсон чинь Б.О ын баруун хөмсөг задарсан цус гараад нөгөө 2 жуулчин боолт нааж өгсөн...”гэжээ. /хх-16-17/
Шүүгдэгч Ө.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2019 оны 07-р сарын 20-ны өдөр 15 цагийн үед Даланзадгад сумаас Ёлын ам гэх газар руу найз нарын хамт яваад 17 цагийн орчимд ёлын аманд очсон. Тэгээд авч очсон пивонаас 5 лааз пиво уугаад хорхог хийж идээд 19 цагийн орчимд найз Б.О ыг мах ид гээд дуудсан тухайн үед Б.О машинд суучихаад буухгүй байхаар нь би очоод цээж болон гэдсийг нь тоглоод илсэн чинь уурлаад найз залуу Б.Ж д хэлээд намайг нүүр рүү алгадаад авахаар нь би зөрүүлээд гараараа Б.О ын баруун нүдний хөмсгийг нь яз цохиж гэмтэл учруулсан...” гэжээ./хх-25-26/,
2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...Б.О ын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины язарсан шарх, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл үүсжээ. Дээрх гэмтэл нь тухайн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саргиулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ /хх-19/ зэрэг болно.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О ын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-5/,
Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгийн талаарх лавлагаа /хх-29/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/,
Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-31/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-32/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-34/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх-42/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханхонгор сум Ёлын ам гэх газарт Б.О ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Ө.Б од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханхонгор сум Ёлын ам гэх газарт Б.О тай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн “...Б.О ын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины язарсан шарх, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл үүсжээ. Дээрх гэмтэл нь тухайн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саргиулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр /хх-19/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Б урьд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх-42/-оор тогтоогдож байх бөгөөд урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан дахин хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгч өөрийн гэм буруутай үйлдлийг ухамсарлаж засарч хүмүүжсэн гэж үзхээргүй байна.
Иймд шүүгдэгч Ө.Б ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө.Б 1997 оны 09 дүгээр сарын 25-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 1, Өмнөговь аймаг Даланзадгад сум 6-р баг Их-Уулын 16-14 тоотод оршин суух хаягтай, Өмнөговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 10-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн болох нь оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-31/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-32/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-34/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол /хх-42/-оор тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О шүүгдэгч Ө.Б од гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрт 200.000 төгрөг авсан гэсэн мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Ө.Б ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Ө.Б од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Б оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүхэд Ө.Б өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ямаат овгийн Ө.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б од 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ө.Б оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ө.Б хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О ын хохирол төлбөрт 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ө.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ө.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ