| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2024/00899/И |
| Дугаар | 207/ма2025/00057 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 207/ма2025/00057
2025 06 09 207/МА2025/00057
Н.............ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Г.............т холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Б............., Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00448 шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Н.............ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.............т холбогдох,
............гудамжны 2526-105 дугаар хаягт байрлах хашаа,байшингийн үнэ 22,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н............., охин Г............., Г............. нарт оногдох хөрөнгө болохыг тогтоолгох тухай болгож нэхэмжлэлийн шаардлагатай,
Гуравдагч этгээд Н............. нь нэхэмжлэгч Н.............т холбогдуулан ............гудамжны 2526-105 дугаар хаягт байрлах хашаа, байшинд оруулсан 15,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэдийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, гуравдагч этгээд Н............., нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь Г.............тай 2017.11.16-ны өдрөөс танилцаж хамт амьдарч эхэлсэн. 2018.08.03-ны өдөр охин Г............., 2022.02.07-ны өдөр охин Г............. нарыг тээн төрүүлсэн. Дээр дурдсан хугацаанаас хойш хамтран амьдарч байгаад хүүхдийн эцэг Г............. нь хүүхдээ анхаарч хайхрахгүй, бид нартай харьцахаа больсон тул 2024.01.26-ны өдрийн Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2024/00214 дугаартай шийдвэрээр төрсөн охин болох Г............., Г............. нарыг Н.............ийн асрамжид үлдээсэн. Г............. нь 2 хүүхдийнхээ тэтгэмжийн мөнгийг өгдөггүй. Иймд 2024.02.21-ний өдрийн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 142/ШЗ2024/0157 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн болно.
Н............. нь Г.............ын төрсөн 2 охиныг тээж төрүүлэн, эсэн мэнд өсгөн цэцэрлэгт хүмүүжүүлж байна. Төрсөн эцэг болох Г............. төрсөн алаг үрээ алагчилж үзэн Г.............ийг миний хүүхэд биш гэсэн учраас ............ нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. 2023.12.25-ны 5854 тоот Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр Г............. нь Г.............ийн төрсөн эцэг болох 99.9 хувиар тогтоогдсон шинжээчийн дүгнэлт гарсан.
Н............. нь Г.............тай хамтран амьдрахдаа гэрлэлтийн баталгаа хийлгэж амжаагүй, гэрлэлтээ батлуулах, бэр гуйх санаачилгыг Г............. гаргаагүй. П............. болох ээжийнх нь гэрт Г............. болон Н............. нар нь хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Зуны 3 сард Г............., Н............. нар нь хүүхдүүдийн хамт өөрийн гэртээ амьдардаг байсан. ............ тоот 105-т байх хашаа байшинд Н.............ийн нэрийг оруулаагүй. Гэвч Н............. нь хамтран амьдрах хугацаАндаа цэцэрлэгийн багшийн ажлыг хийж, амьдрал ахуйдаа тусалж, амьдралаа цуг босголцсон. Энэ хаягтаа хамт амьдарч байсан нь үнэн болно. Г............., Н............. нь хадам ээжээсээ асууж хашаа байшингаа зарж байраа томруулж шинж байранд орж, амьдралаа дээшлүүлэх хүсэлт тавьж хашаа байшингаа 30,000,000 төгрөгөөр зарсан.
Г............. нь өөрийн төрсөн эгчдээ Н.............т мэдэгдэхгүйгээр өөрийн нэр дээр зээл авч өгсөн байсан. Нөхөр Г............. нь эгчдээ зээлж авсан мөнгөө төлөхөөр хашаа байшин зарсан 30,000,000 төгрөгөөс 6 сая төгрөгийг авч явсан. Энэ байшинг зарагдсан хугацаанаас хойш ааш зан нь өөрчлөгдөж ............ болон үр хүүхэдтэйгээ харьцангуй гэр рүүгээ яваад ирээгүй. Н............. нь ............2 өрөө 44.1 м.кв байрыг ипотекийн зээлээр 88,200,000 төгрөгөөр худалдан авч охин Г............., Г............. нартай хамтран амьдарч, ............багшийн ажил хийж 2 хүүхдээ цэцэрлэгт нь явуулж өсгөн хүмүүжүүлж байна. Иймд Н............. болон охин Г............., Г............. нарт ногдох хөрөнгөөс 22,500,000 төгрөгийг авахаар нэхэмжилж, хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:
Миний бие Н............. нь Г.............тай 2017 оны 11 сарын 6-ны өдөр танилцаж, ............сумын 22-р баг ............-т байх хашаа байшинд хамт амьдарсан. 2018 оны 08 сарын 03-ны өдөр охин Г............., 2022 оны 02 сарын 07-ны өдөр охин Г............. нар төрсөн. Хамт амьдрах хугацаанд Г............. хүүхдүүддээ анхаарал халамж муу тавьдаг. Би цэцэрлэгт багшаар ажилладаг. Зуны байшин учраас өвөл хүйтэн байдаг. Хамтран амьдрах хугацаандаа цэцэрлэгийн багшийн ажлыг хийж, амьдрал ахуйдаа тусалж, амьдралаа цуг босголцсон. Хашаа байшин ганц Г.............ын нэр дээр байдаг. Миний нэрийг оруулаагүй. Хамт амьдрах хугацаанд гэрлэлтийн баталгаа хийлгэж амжаагүй, гэрлэлтээ батлуулах, сэр гуйх санаачилга Г............. гаргаагүй. Уул нь хамтдаа амьдралаа 2 талаасаа босгосон юм. Дулаан алдалт ихтэй дулаалга хийх гэхээр их мөнгө орох гээд байсан болохоор хашаа байшингаа 2023 оны 04 сарын 17-ны өдөр газрын хамт 30,000,000 төгрөгт зарсан.
Ипотекийн зээл хөөцөлдөхөд хэн хэн нь зээлгүй байх шаардлагатай гэсэн. Г............. надад хэлэлгүй эгчдээ 6,000,000 төгрөг өөрийн нэр дээрээ зээл авч өгсөн байсан. Хашаа байшингийн мөнгөнөөс 6,000,000 төгрөгийг авч зээлээ төлсөн. Хашаа байшингаа зараад мөнгөө шинэ байранд орж, амьдралаа дээшлүүлэх гэж зарсан юм. Хашаа байшинг зарж борлуулах талаар хадам ээжтэй ярицаж, зөвшөөрсний дагуу бид худалдсан. Хашаа байшингаас үлдсэн 23,500,000 төгрөгийг үрчих байх гэж бодоод бид хоёр ярилцаж байгаад миний ээж П.............ы дансанд хийхээр болж хийлгэсэн.
Гэтэл ааш занаа өөрчилж, надтай болон үр хүүхэдтэйгээ харьцахгүй гэр рүүгээ яваад ирээгүй. Г............. бид нар дээр ирэхгүй, хүүхдүүд санаад юу болж байгаа юм гээд уулзтал салъя цаашид хамт амьдрахгүй гэсэн. Г............. өөр хүнтэй болчхоод ирэхгүй байсныг саяхан мэдсэн. Одоо хамт амьдарч байгаа юм билээ. Бид гэрлэлтийн батлахгүй мөн цаашид хамт амьдрахгүй гэсэн учраас Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 214 дугаартай шийдвэрээр хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгосон. 23,500,000 төгрөгийг өөртөө болон хүүхдүүддээ зарцуулчихсан. 23,500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хүүхдүүдийн тэтгэлэгт тооцуулан суутгуулах хүсэлтэй байна. Иймд ............сумын 22-р баг ............-т байх хашаа байшингаас 22,500,000 төгрөгийг Н............., Г............., Г............. нарт оногдох хөрөнгө болохыг тогтоож, бидний эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г............. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний хуваарьт хөрөнгө болох эцэг эхээс минь өгсөн хашаа байшинг ............ нь худалдах итгэмжлэл өгснийг маань далимдуулж, худалдаж, улмаар худалдсан үнэ болох 24,000,000 төгрөгийг ээж П............. шилжүүлж байхгүй болгосон. Миний аав Ц............., ээж Н............. хоёр надад 2020 онд хашаа байшин худалдан авч, надад бэлэглэсэн. Өөрийн гэсэн орон гэртэй болсон тул Н............. болон хүүхдүүдээ гэртээ авчирч хамт амьдрах болсон. Гэтэл 2023 онд эхнэр Н............. нь орон сууцанд ормоор байна, байрны урьдчилгаанд хашаа байшингаа зарчих гэхээр нь эхнэр Н.............ийн үгэнд орж , хашаа байшингаа худалдах эрхийг Н.............т олгосон.Энэ байдлыг далимдуулан хашаа байшинг зарж, худалдсан үнэ 24000000 төгрөгийг хадам ээж П.............ы дансруу шилжүүлсэн байсан. Яагаад ээж П.............д шилжүүлсэн юм гэтэл ээжийн нэр дээр байж байг, бид үрчихнэ, энэ дансанд байж байг гэсэн.Үүнээс хойш орон байртай больё гэж шаардах болгонд байнга хойшлуулах болсон, шалтгааныг нь тодруулахад тодорхой шалтгаан хэлэхгүй сүүлдээ сална гэх болсон.
Ингээд П.............аас мөнгөө авъя гэтэл хэл амаар доромжилж, мөнгийг маань өгөөгүй. Хадам ээж П............. нь үндэслэлгүйгээр миний хашаа байшингийн мөнгийг авсан учир шүүхэд хандсан. Үүнийг мэдмэгцээ хамтын өмч байсан мэт худал нэхэмжлэл гаргасан байх ба тухайн мөнгийг надад өнөөдрийг хүртэл огт өгөөгүй болно. Хуваарьт хөрөнгө болох хашаа байшин томруулж, дундын өмч хөрөнгөтэй болно гэх нэрийн дор хашаа байшинг худалдан борлуулж, мөнгийг авмагцаа, уг зорилгоо биелүүлээгүй өөртөө болон хүүхдүүдээ захиран зарцуулсан талаар бичсэнтэй танилцаад үнэхээр гомдолтой байна. Анхнаасаа хашаа байшингаа томруулах, орон сууц авах зорилгогүй байсан байжээ гэж бодож байна. Яагаад намайг хуурч мэхлэн орон байрыг минь зарж, намайг орох оронгүй болгож, хоёр хүүхдийг минь ч орох оронгүй болгосон үйлдлээ хаацайлж, өөртөө болон хүүхдүүд маань зарцуулсан гэж хэлж, бичиж чадаж байна.
Намайг орон гэртээ болгох гэж ээж аав минь яаж хичээсэн билээ. Тэдний насаараа хөдөлмөрлөж бий болгосон хөрөнгийг зарсан би өөртөө зарцуулсан гэж яаж хээв нэг бичдэг байна. Хүний үнэргүй зүйл хийсэнд маш их гомдолтой байна. Би өөрийн хуваарьт хөрөнгөө гэр бүлийн гишүүн нэмэгдсэн, илүү сайжруулах зорилгоор орон байр авахад зориулж зарж борлуулж, гэр бүлийн дундын өмч хөрөнгөтэй болох юм байна гэж бодож зөвшөөрсөн болохоос иргэн ............ийг өөртөө зарцуулахыг зөвшөөрөөгүй болно.Бид дундын өмч хөрөнгөтэй ур хүүхдүүд минь сайхан орон гэрт амьдраасай гэж бодож явсан болохоос миний хөрөнгийг үрэн таран хийж, өөртөө захиран зарцуулна гэж санаагүй явсан. Мөн хүүхдүүдийн нэр барьж захиран зарцуулсан мэт худал тайлбар гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна. Хүүхдүүдийг орон гэргүй болгочхоод хүүхдүүдэд зарцуулсан гэж худлаа хэлээд бичээд байж болохгүй байхаа.
............тоот 105 байх хашаа байшин гэр бүлийн дундын хөрөнгө биш бөгөөд тухайн хөрөнгийг бий болоход Н.............ийн өмч хөрөнгө, мөнгө огт ороогүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Н............. шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:
Миний бие ............ овогтой ............ нь 2020 оны 05 сард 25,000,000 төгрөгөөр зуны зориулалтаар амьдрах ............тоот хашаа байшинг худалдан авахаар болж, надад 15000000 төгрөг байсан учраас хүүгээ дэмжихийг хүсэхэд 10.000.000 төгрөг өгсөн. Ингээд хашаа байшингаа авсан. Тухайн хашаа байшин зуных байсан ба тухайн хөрөнгөө өөрийн нэр дээр шилжүүлээгүй удсан. Энэ үед Г............. нь эхнэр болно гэх Н.............ийг, хоёр ач болох Г............., Г............. нарын хамт, миний гэрт болон хадам ............ынд ээлжлэн ирэн очин, салж нийлэн амьдарч байсан тул гэр бүлийн хамтын амьдралтай болоосой гэж бодож, өөрийн авсан хашаа байшингаа би өөрийн нэр дээр болголгүй байлгаж байгаад хожим буюу 2022 онд хүү Г.............ын нэр дээр болгож өгсөн юм. Ингэж болгох болсон шалтгаан нь гэр бүлийн хамтын амьдралтай болоосой, гэр бүлийн тусдаа тусдаа амьдраад байгаа амьдрал нэг болоосой, албан ёсоор эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдраасай гэж бодож шууд өөрийн хүү Г.............т шилжүүлэн өгсөн.
Байшин хашааг аваад зуных гэх байдлаар тухайн хашаа байшинд тэд амьдраагүй, мөн л айл айл хэссэн, салж нийлсэн амьдрал хэвээр байсан бөгөөд 2023 оны 04 сард хашаа байшинг зармаар байна, бид хоёр орон сууцны ипотект хамрагдах гэж байгаа гэхээр би зөвшөөрсөн ба үүнээс хойш байшин хашаагаа зарлаа, удахгүй орон байртай болно гэж байснаа тун удалгүй бид хоёр салах боллоо гэсэн. Би уурлаж, та хоёр гэр бүл болно гэж миний хөрөнгийг өөртөө шилжүүлж авчихаад яагаад одоо болохоор сална гээд байгаа юм гэхэд хашаа байшингийн мөнгийг хадам ээж ............ авсан байна, байр авна гэсэн. Би мөнгийг ээжээс аваад таны мөнгийг өгнө гэсэн. Сүүлдээ шүүхэд хандсан гэх болсон. Нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаан болоод байгаа хашаа байшинг би анх худалдан авсан ба мөнгийг худалдан авагчид би өөрөө шууд шилжүүлэн өгч байсан. Би өөрийн хүү Г.............ыг хашаа байшинтай болог, гэр бүлээ өөрийн гэсэн, гэр орондоо авчирч, хамтын амьдралтай болог гэж итгэж өгсөн. Гэтэл тухайн хашаа байшинг гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө гэж эхнэр Н ............ нь үзэж, ногдох хэсгийг шаардсан байна. Үүнд маш их гомдолтой байна. Хүү Г.............ыг орон сууцтай болох гэж байна гэхээр нь хашаа байшингаа зарахыг зөвшөөрсөн болохоос миний олон жил цуглуулсан хөрөнгөөр би болсон хөрөнгийг ............, Г............. нар гэр бүлийн дундын хөрөнгө болгон эд хөрөнгө булаацалд гэж би өгөөгүй. Маш их гомдолтой байна.
Би өөрийн хүү Г.............т энэхүү хөрөнгийг өгөхдөө хуваарьт хөрөнгөө болгог гэж ганцхан түүний нэр дээр шилжүүлэн өгсөн бөгөөд энэхүү хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгө болго гэж өгөөгүй. Өөрсдийн орон байр байхгүй гэх шалтгаанаар хоёр газарт тус тусдаа амьдардаг, хамтын амьдрал байгаа гэж үзэхэд хэцүү байгаад байсан учраас би хүүгээ гэр бүлтэй болог, гэр орондоо эхнэр хүүхдүүдээ авчирч хамт амьдраг гэж өгсөн болохоос гэр бүл сал гэж өгөөгүй. Би өнөөдөр өөрөө ч орох оронгүй шахуу яваа атлаа хүү Ш.............т зориулж, хуваарьт хөрөнгө болгон бэлэглэж өгсөн хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгийн үнэ болгон хуваах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хашаа байшингийн үнэд төлж байсан 15,000,000 төгрөгийг гаргуулах бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 312/ШШ2025/00448 дугаар шийдвэрээр:
............сумын 22-р баг ............ тоот хашаа байшингийн 22,500,000 төгрөгийг Н............., Г............., Г............. нарт оногдох хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.............ийн 15,000,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.............ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, гуравдагч этгээд Н.............ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэд шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Гүнэн овогтой Сайзанбүтэд миний бие нь ............ овогтой ............ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд бид Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр болох 2025.03.13-ны өдрийн 312/1ШП2025/00448 тоот ............сумын ............тоот хашаа байшингийн 22,500,000 (хорин хоёр сая таван зуун мянга)-н төгрөгийг Н............., Г............., Г............. нарт оногдох хөрөнгө болохыг тоггоолгох, хамтран амьдралтай болохыг тогтоолгох гомдлыг тус тус гаргаж байиа. Гомдол гаргаж буй шалтгааныг дор дурьдав. Үүнд: Хүүхдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 4-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд хангахыг эрхэмлэх зарчмыг хэрэгжүүлэх үүрэггэй байдаг. Иргэний хуулийн 126-р зүйлийн 3 дахь зүйлд анх гэр бүл болоход зориулагдсан орон сууц, гэр, хашаа байшин зэрэг бол хамтран өмчлөх дундын хөрөнгө болгож тогтоож болно. Хүүхдийг зөв боловсон өсгөж хүмүүжүүлэхэд тэдний эрүүл энх, тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршдог. Гэрлэлт цуцлалт буюу гэрлэлтийг хүчингүй тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тоггоохдоо гэрлэгсдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөө тогтоож болно. Гэр бүлийн хөдөлмөрийн чадвартай гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг бүрдүүлэхэд оролцсон түүний хөдөлмөрийн оролцоонд Н............. нь 19.000.000 (арван есөн сая) төгрөгийг хамтран амьдрах хугацаандаа үр хүүхэд хань ижилдээ зарцуулсан байдаг учраас шүүх харгалзан үзэх хүсэлтийг гаргаж байна. 2024.06.13-ны өдрийн Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2024/00911 тоот шийдвэрийг бүхэлд нь дэмжиж байна. Н............. нь Г.............тай хамтран амьдрагч болохыг 2024.06.13 өдрийн Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2024/00911 тоот шийдвэрээр хамтын амьдралтай болохыг нь тогтоосон. .Н............. нь Г............. 2017.11.16 өдрөөс эхлэн танилцаж, хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2018.08.03-ны өдөр охин Г............., 2022.02.07-ны өдөр охин Г............. нарыг тээн төрүүлсэн. Нөхөр Г.............тай хамтын амьдралаа үргэлжлүүлэн амьдрахыг хүсэж, өнөөдрийн өдрийг хүртэл 2 охинтойгоо бид 3 ирэхийг хүлээсэн. Г............. нь өөрийн ээжтэйгээ харьцаа муутай байсан бөгөөд ээж нь хүүтэйгээ ирж уулзахаар ирэх үед гэрийнхээ аль нэг нуугдаж уулздаггүй зугтаадаг байсан. Г............. нь гэнэт өөр хүүхнүүдтэй уулзаж хүүхдээ анхаарч хайхрахгүй, бид нартай харьцах харьцаа нь холдож алга болсон. ............ыг өөр хүүхнүүдтэй уулзаж, мөнгөөр бэлгийн харьцаа үүсгэж байсныг нь мэдсэнээс хойш ............ нь 2024.01.26-ны өдрийн Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2024/00214 тоот шийдвэрээр гөрсөн охин болох Г............., Г............. нарыг Н.............ийн асрамжид үлдээсэн. Г............. нь 2 охиныхоо хүүхдийн тэтгэмжийн мөнгийг өгдөггүй байсан. Иймд 2024.02.21-ний өдрийн Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 142/11132024/0157 тоот шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан. Н............. нь Г.............ын төрсөн 2 охины тээж төрүүлэн, эсэн мэнд өсгөн цэцэрлэгт хүмүүжүүлж байна. Төрсөн эцэг болох Г............. нь төрсөн алаг үрээ алагчилж үзэн Г.............ийг миний хүүхэд биш гэсэн учраас ............ нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. 2023.12.25-ны 5854 тоот Монгол улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр Г............. нь Г.............ийн төрсөн эцэг болох 99.9 хувиар тоггоогдсон шинжээчийн дүгнэлт гарсан. Н............. нь Г.............тай хамтран амьдрахдаа гэрлэлтийн баталгаа хийлгэж амжаагүй, гэрлэлтээ батлуулах, бэр гуйх санаачилгыг Г............. нь огт гаргаагүй. Н............. төрсөн ээж П.............ы гэрт /Орхон аймаг, ............, 5 тоот/ Г............. болон Н............. нар нь хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Зуны 3 сард Г............. болон Н............. нар нь хүүхдүүдийн хамт өөрсдийн гэрт /Орхон аймаг, ............, ............/ очиж амьдардаг байсан. Энэ хувийн орон сууц нь дулаалга байхгүй зуны орон сууц байсан болно. Орхон аймаг, ............, ............-т байх хашаа байшинд Н.............ийн нэрийг оруулаагүй. Гэвч Н.............т нь хамтран амьдах хугацаандаа цэцэрлэгийн багшийн ажлыг хийж, амьдрал ахуйдаа тусалж, амьдралаа цуг босголцсон. Энэ хаягтаа хамт амьдарч байсан нь үнэн болно. Г............. болон Н............. нь хадам ээжээсээ асууж хашаа байшингаа зарж, байраа томруулж шинэ байранд орж, амьдралаа дээшлүүлэх хүсэлт тавьж хашаа байшингаа 30,000,000 /гучин сая/ төгрөгөөр зарсан.
Г............. нь өөрийн төрсөн эгчдээ Н.............т мэдэгдэхгүйгээр өөрийн нэр дээр зээл авч өгсөн байсан. Нөхөр Г............. нь эгчдээ зээлж авсан мөнгөө төлөхөөр хашаа байшин зарсан 30,000,000 /гучин сая/ төгрөгөөс 6 /зургаа/-н сая төгрөгийг авч явсан. Энэ байшинг зарагдсан хугацаанаас хойш ааш зан нь өөрчлөгдөж ............ болон үр хүүхэдтэйгээ харьцахгүй гэрлүүгээ яваад ирээгүй. Г............. нь 2023.04.17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/, 2023.04.17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ /өмчлөлийн газар/-нд тус тус гарын үсэг зурсан. 2024.06.13-ны өдрийн Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2024/00911 тоот шийдвэрээр иргэний хуулийн 126 зүйлийн 126.2.4, 129-р зүйлийн 129.2-т заасныг баримтлан хариуцагч Г.............аас 22.500.000 (хорин хоёр сая таван зуун мянга)-н төгрөгийг нэхэмжлэгч Н.............т олгосугай гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэр нь 2 нялх хүүхэдтэй эхийн амьдралд нь маш ихээр тусалж үр хүүхдээ амгалан тайван өсгөх, амьдрахад нь эцэг хүний үүргээ биелүүлж байна гэж бодож байсан. Энэ мөнгө нь хүүхдүүдэд нь ногдох хувь гэж үзэж байна. 2024.07.16-ны өдрийн ............багийн засаг даргын тодорхойлолтоор Н............. нь ам бүл 3-лаа /2 охины хамт/ амьдардаг болох нь нотлогдсон байгаа. Н............. нь ............баг, ............2 өрөө 44.1 м кв байрыг ипотекийн зээлээр 88.200,000 /наян найман сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр худалдан авч охин Г............., Г............. нартай хамтран амьдарч, ............багшийн ажил хийж 2 хүүхдээ цэцэрлэгт нь явуулж өгсөн хүмүүжүүлж байна. 2024.04.23-ний өдөр Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхэд тодорхойлолт гаргасан П............., Б............. нарын годорхойлолтоор Н............., Г............., Г............., Г............. нарыг гэр бүл гэдгийг нь нотолж байгаа. Н............., Г.............. Г.............. Г............. нарын гэр бүлийн зураг бас нотлох баримт болж байна гэж үзэж байна. 2024.03.13-ны өдрийн Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 142/Ш32024/01720 тоот захирамж иргэний хэрэг үүсгэх Г.............д 2.000.000 (Хоёр сая) төгрөг гаргуулах захирамж гарсан. 2024.05.14-ний өдрийн Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрээр 142/ШШ2024/00751 тоот шийдвэрээр охин Г.............д 2.000.000 (Хоёр сая) төгрөг хүүхдийн мөнгийг олгуулахаар шийдвэрлэсэн.
Гэвч Г............. нь өөрийн сайн дураар шийдвэрийг гүйцэтгээгүй учраас 2024.06.19 өдөр Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 142/Ш32024/03711 тоот захирамж шийдвэрээр албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан. №513 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсаар 2 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн болно. Иймд Г.............аас охин Г............., Г............., эхнэр Н............. нар нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэх болно. Мөн Г............. нь хүүхдийн тэтгэвэр төлөөд болно гэж бүү буруу ойлгоорой, та эцгийн хувьд асран хамгаалах, хүүхдийг сургах, төлбөртэй боловсрол, сургалтад хамруулах, чанартай боловсрол эзэмшүүлэхэд гарах зардлыг шүүхээр нэхэмжлэх хүсэлтэй гэдгийг сануулмаар байна. Г............. нь өөрийн санаачилгаар төрсөн охин Г............., Г............. нартай уулзаж, баяр ёслолоор нэг ч бэлэг өгдөггүй байж худлаа хэлж, жүжиглэж байгаад харамсаж байна. Н............. миний бие Г.............ыг төрсөн 2 охинтойгоо уулзахад татгалзах зүйлгүй байдаг болно. Бид итгэмжлэгдсэн төлөөлөгчөөреө дамжуулж Г.............ыг гэртээ ирэх хүсэлтийг дамжуулсан болно гэжээ.
ХЯНАВАЛ:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ............гудамжны 2526-105 дугаар хаягт байрлах хашаа, байшингийн үнэ 22,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Н............., охин Г............., Г............. нарт оногдох хөрөнгө болохыг тогтоолгох тухай болгож нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Гуравдагч этгээд Н............. нь нэхэмжлэгч Н.............т холбогдуулан ............гудамжны 2526-105 хаягт байрлах хашаа,байшинд оруулсан 15,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.
Шүүх хэргийг ............сумын 22-р баг ............ тоот хашаа байшингийн 22,500,000 төгрөгийг Н............., Г............., Г............. нарт оногдох хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.............ийн 15,000,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Нэхэмжлэгч Н............., хариуцагч Г............. нар нь 2017 оноос эхлэн хамтран амьдарч 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр охин Г............., 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр охин Г............. нар төрсөн ба нэхэмжлэгч Н............. нь шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаснаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар 142/ШШ2024/00214 шийдвэрээр охин Г............., Г............. нарыг эх Н.............ийн асрамжинд үлдээж, охин Г............., Г............. нарыг эцэг Г.............аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н............., хариуцагч Г............. нар хамтран амьдарч байх хугацаандаа 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ............сум 22 дугаар багийн ............оотод байрлах 798 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 105 м2 талбайтай хувийн сууцыг 25,000,000 төгрөгөөр худалдан авч хариуцагч Г............. өмчлөгчөөр бүртгүүлжээ.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.............ын аав нь 15,000,000 төгрөг, Г............. банкнаас 10,000,000 төгрөгийн цалингийн зээл авч худалдаж авчээ. 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгөө иргэн Б.............т 30,000,000 төгрөгөөр худалдсанаас хариуцагч Г............. нь 5,308,630 төгрөгөөр нь цалингийн зээлийн үлдэгдлээ хааж, үлдсэн 24,300,000 төгрөгийг нэхэмжлэгч Н............. нь өөрийн ээжийн дансаар шилжүүлэн авчээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын дүгнэлт хийж нэхэмжлэгч Н.............ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд Н.............ийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэд шүүхэд давж заалдсан гаргасан боловч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэдийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00448 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэдийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сайзанбүтэдийнн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 270,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.............
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР