| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 312/2025/00128/И |
| Дугаар | 207/ма2025/00058 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 207/ма2025/00058
2025 06 09 207/МА2025/00058
Г. ............ нэхэмжлэлтэй,
хариуцагч ............ ХХК-нд
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00487 шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Г............. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............ ХХК-нд холбогдох,
“Орон сууцны метр квадратын үнэд илүү тооцож авсан 3,72 м.кв талбайн үнэ 8,184,000 төгрөгийг буцаан гаргуулах” тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, С.Нансалмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мэндбаяр, Ц............. нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.............ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгч Ц.Буянжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц............., М.Мэндбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, Б.Мөнхбаяр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, С.Нансалмаа, өмгөөлөгч Ц............. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
............хаягт байрлах 2 өрөө бүхий 53 м2 орон сууцыг 1 м2 нь 2,200,000 төгрөг, нийт 116,600,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, орон сууцны үнийг бид бүрэн төлж, 2022 оны 09 сарын 28-ны өдөр орон сууцаа хүлээн авч, нүүж орсон. Бид тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь 53 м2 гэж гарсан, мөн орон сууцны талбайн хэмжээг шууд нүдээр хараад эсхүл шугам тавьж хэмжиж тогтоох боломжгүй учир ............ ХХК-ийн хэлснээр гэрээнд заасан 53 м2 орон сууцыг хүлээлгэж өгсөн гэж ойлгосон. Гэтэл ............ХХК-иар 2024 оны 07 сарын 27-ны өдөр талбайн хэмжилт хийлгэхэд орон сууцны нийт талбайн хэмжээ 49,28 м2 гэдгийг олж мэдсэн. Бид орон сууцны 1 м2 бүрийг 2,200,000 төгрөгөөр тооцож хөлсийг бүрэн төлсөн. Гэтэл биднээс 3,72 м2 талбайн үнийг илүү тооцож авсан байна. Үүнтэй холбоотойгоор уг компанид илүү тооцож авсан 3,72 м2 талбайн үнэ 8,184,000 төгрөгийг буцааж олгож өгөх талаар удаа дараа амаар хүсэлт тавьсан, мөн 2024 оны 09 сарын 24-ний өдөр бичгээр шаардлага хүргүүлсэн. ............ ХХК-ийн зүгээс миний хүргүүлсэн шаардлагад одоог хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй тул бид зөрчигдсөн эрхээ хамгаалуулж, учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Талууд гэрээндээ Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлийг баримталсан, мөн үгийн шууд утгаар тайлбарлах юм бол ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй. Хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тэгвэл яагаад худалдах, худалдан авах гэрээ гэж бичээгүй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулж худалдсан юм. Орон сууцны м2 дутуу гэдгийг шууд нүдээр хараад мэдэх боломжгүй учраас хэмжилт хийлгэсний үндсэн дээр энэ доголдлыг мэдэж, гомдол гаргаж байгаа. Барилга байшингийн талаар гомдол гаргах хугацаа нь 3 жил байна гэж заасан. Хариуцагч тал эд хөрөнгийн доголдолгүй гэж яриад байгаа боловч түүнийгээ нотолсон баримтаа гаргаж өгдөггүй. Бодит байдал дээр 3,72 м2 дутуу байна гэдгийг тусгай зөвшөөрөлтэй компаниар хэмжилт хийлгэсэн, үүнийг няцаах баримт мөн байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Эхлээд гэрээний хүчин төгөлдөр гэрээ байна уу, үгүй юу гэдгийг анхаарах ёстой. Хариуцагчийн төлөөлөгчөөс асуухаар м2 зөрүүтэй байж магадгүй, гэхдээ хэмжилт нь буруу гарсан байж магадгүй гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 58.3.2-т Хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн бол ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно гэсэн энэ заалт энэ маргаанд хэрэглэх заалт мөн гэж үзэж байна. Талууд хэлцлийн зүйл болох орон сууцны үнийг тодорхойлох буюу м2-ын хэмжээн дээр төөрөгдсөн. Талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан авч болдог учир нэхэмжлэл гаргасан. Энэ маргаан нь тусгайлан журмаар шийдэгдэх процессын дагуу явагдаж байгаа хэдий ч талуудын хооронд үүссэн үүрэг, хийсэн хэлцэл, үйл баримтын талаар дүгнэлт өгөхөд саад болохгүй байх. Хэрвээ энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна гэж үзэх юм бол Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч нар 10,230,000 төгрөгийг илүү шилжүүлсэн учир буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн шаардах эрх нь 10 жилийн хугацаатай байдаг. Гэрээнд заасан тоогоор мөнгө нэмж авч байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгийг харуулж байна гэжээ.
Хариуцагч ............ ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Талуудын хооронд 2021 оны 07 сарын 23-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. 2022 оны 09 сарын 28-ны өдөр талууд гэрээний дагуу орон сууц хүлээлцэх акт үйлдэж, тайлбарлаж өгөхөд нөгөө тал асуудалгүй гээд гэрээнд гарын үсэг зурж орон сууцыг хүлээж авсан. Тухайн актын 2.4.3-т мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэх боломжтой талаар дурдаж өгсөн ба үүнийг гэрээний нөгөө тал мэдэж байсан. Нэхэмжлэгч тал орон сууцыг хүлээж авсан гэдэг дээр маргадаггүй. 2022 оны 10 сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан ба гэрчилгээн дээр 53 м2 2 өрөө орон сууц гэж бичигдсэн, энэ гэрчилгээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний гол агуулга нь ажлын үр дүн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь нэршлийн хувьд орон сууц захиалгын гэрээ нэртэй боловч гэрээний үндсэн шинжээр нь авч үзвэл худалдах, худалдан авах гэрээ юм.
Бид өөрсдийнхөө газар дээр, өөрсдийнхөө хөрөнгөөр барьсан байсан орон сууцыг нэхэмжлэгч нар ирж үзэж хараад, таалагдаж байна гээд худалдаж авахаар болсон. Өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн учир энэ гэрээ нь худалдах, худалдан авах гэрээнд хамаарна. Нэхэмжлэгч тал гомдлын шаардлага гаргах хугацаа буюу 6 сарын хугацааг хэтрүүлээгүй гэдгээ нотолж чадаагүй. Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтаар ямар нэгэн эд хөрөнгө хүлээж авахдаа шалгаж хүлээж авах ёстой. Гэтэл шалгаж хүлээж аваагүйгээс болоод шаардах эрхээ алдсан учир нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00487 шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ............ ХХК-аас 8,184,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г............. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г............. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,894 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, С.Нансалмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мэндбаяр, Ц............. нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Г............. нэхэмжлэлтэй “............”ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр тус тус оролцож байна. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 312/ШШ2025/00487 дугаартай шийдвэртэй танилцаад бүхэлд эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “............” ХХК-тай 2021 оны 07 дүгээр сарын 23-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч “............” ХХК нь надад ............, ............хаягт байрлах, 2 өрөө 53 м.кв талбай бүхий орон сууц хүлээлгэн өгөх ёстой байсан боловч бидэнд 49,28 м.кв байр хүлээлгэн өгсөн. Гэрээгээр тохиролцсон хэмжээнээс 3,72 м.кв дутуу байр хүлээлгэж өгч биднээс 8,184,000 төгрөгийг илүү авсан байна. Иймд илүү авсан 8,184,000 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн. Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 -д заасан шаардлагад нийцсэнхудапдах-худалдан авах гэрээ байна гэж дүгнэж, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 1. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг дүгнэсэн талаарх:
Нэхэмжлэгч Г............. хариуцагч “............” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, улмаар биет байдлын доголдолтой буюу гэрээгээр тохирсон хэмжээнээс бага талбайтай орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн тул илүү төлсөн мөнгөө буцаан авах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. “Орон сууц захиалгын” нэртэй 2021 оны 07 дүгээр сарын 29-ны өдрийн 1/505 дугаар гэрээнд талууд “Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлийг үндэслэн” гэж зааж, гэрээний 1,2-д нэхэмжлэгчийн төлсөн хөлсөөр орон сууцанд санхүүжилт хийж шинээр бий болгож “............”ХХК нь ............тоот 2 өрөө 53 м.кв талбай бүхий орон сууцыгДгтьж, ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь 1 м.кв талбайн үнийг 2,200,000 төгрөгөөр тооцон нийт 116,600,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх, орон сууцыг хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ. Захиалагч нь гэрээ байгуулсан өдөр орон сууцны үнэ 34,980,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх, үлдэгдэл төлбөр болох 81,620,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, ажил гүйцэтгэгч нь орон сууцны барилгыг 2021 оны 4-р улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр гэрээнд тохиролцсон. Гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2022 оны 10 дүгээр сарын 05-ны өдөр гарч, нэхэмжлэгч тал 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр буюу тохиролцсон хугацаанаас хойш 1 жилийн дараа орон сууцыг эзэмшилдээ авч, нүүж орсон. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн эрх зүйн харилцааг ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэдэг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,-д зааснаар худалдах-худалдан авах гзрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар “гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд” зөвлөмжид “...Талууд гэрээгээ орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн хэдий ч уг гэрээ худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан бол орон сууц худалдах-худалдан авах гэрээ, эсвэл ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан бол тухайн гэрээний харилцааг үүссэн гэж үзнэ. Гэрээний зорилго, талууд юу тохиролцсон, гэрээний гол нөхцөл, талуудын хүсэл зориг гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж нь болдог. Үүнээс үүдэн шүүх гэрээний төрлийг зөв тодорхойлох нь хууль хэрэглэх эхний алхам болно. Зохигчид маргаагүй ч гэрээний харилцаа өөрөөр тодорхойлогдох бол пгүүх тодруулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх үүрэгтэй.
Нэг тал нь тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулга тогтоогдвол энэ нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж юм. Харин нэгэнт бий болсон орон сууцыг санал болгох, нөгөө тал нь тохирсон үнийгтөлөх тохиролцоо нь худалдах-худалдан авах гэрээ байна...” гэж заажээ. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар Эрх зүйн харилцааг тодорхойлоход анхаарах асуудал хэсэгт “...шүүхүүд эрх зүйн харилцааг тодорхойлохдоо баригдаад дууссан, ашиглалтад орсон, эсхүл ороогүй боловч богино хугацааны дараа орох нь тодорхой барилгын орон сууцын талаар илүүтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар нэг мөр дүгнэлтэд хүрсэн байна. Харин ирээдүйд баригдах, эсвэл дөнгөж баригдаж эхэлж буй барилгаас орон сууц авахаар тохирсон талуудын тохиролцоог өөр өөрөөр тодорхойлжээ. Ирээдүйд баригдах, эсвэл дөнгөж баригдаж эхэлж буй барилгаас орон сууц авахаар сонгож, ямар материалаар, ямар загвар, хэмжээтэй барих зэргээр эд хөрөнгийг бий болгох талаар харилцан тохирсон бол ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй болно...” гэж заажээ. Ажил гүйцэтгэх гэрээний хуульд заасан дээрх тодорхойлолтоос үзвэл ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх үйл ажиллагаа өөрөө бус харин түүний үр дүн байдаг боловч тухайн эд хөрөнгө бий болох үйл явц нь гэрээний харилцааны нэг хэсэг болдог. Худалдах-худалдан авах гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх гэрээний зүйлийн адил тодорхой эд хөрөнгө байдаг боловч уг эд хөрөнгө бий болсон ажиллагаа худалдах-худалдан авах гэрээний агуулгад хамаардаггүй.
Ажил гүйцэтгэх гэрээний харилцааг ойролцоо төрлийн гэрээний, тухайлбал, худалдах- худалдан авах гэрээний харилцаанаас зааглан ялгахын тулд гэрээний гол нөхцлүүдийг тодорхой анхаарах шаардлагатай. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,-д заасан тодорхойлолтод ажил гүйцэтгэх гэрээний агуулга буюу талуудын эрх, үүрэг, гэрээний гол нөхцөл тусгагдсан байна. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын биежсэн буюу материалжсан хэлбэртэй үр дүн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээ нь аливаа эд зүйлийг шинээр үйлдвэрлэн нийлүүлэх, эсхүл эд зүйлийг өөрчлөн, өөр шинж чанар бүхий эд зүйл бий болгоход чиглэгдсэн байдаг онцлогтой. Худалдах-худалдан авах гэрээний хувьд гэрээний зүйл болж буй эд хөрөнгө нь гэрээ байгуулагдахаас өмнө бий болсон, улмаар өөртөө буюу үнэдээ ийнхүү бий болоход шингэсэн хөдөлмөр, хөрөнгийг агуулсан байдаг байна. Өөрөөр хэлбэл, тухайн эд хөрөнгийг бий болоход худалдан авагч талын ямар нэг оролцоо байдаггүй болно. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн боловч энэ үр дүн хэзээ хэрхэн бий болсои нь тодорхой бус зөвхөн биет эд хөрөнгө гэж үзэж болохгүй, түүнийг бий болгоход ажил гүйцэтгэгчийн хөдөлмөр, үйл ажиллагаа орсон байдагт ажил гүйцэтгэх гэрээний онцлог оршдог. Ажлын хөлс нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн өртөг, энэхүү үр дүнд хүрэхэд зарцуулсан ажлын цаг зэргийг өөртөө агуулдаг. Ажил гүйцэтгэх гэрээний хөлс нь хөлсөөр ажиллах гэрээний хөлс, худалдах-худалдан авах гэрээний үнэ зэргээс агуулгын ялгаатай байдаг тул энэ шинж тэмдгээр нь гэрээний зааг ялгааг мөн гаргана. Гэрээ нь “орон сууц захиалгын” гэж нэрлэгдсэн боловч баригдаад дууссан, ашиглалтад орсон, эсхүл ороогүй боловч богино хугацааны дараа орох нь тодорхой барилгын орон сууцын талаар гэрээ илүүтэй худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байдаг бол “худалдах-худалдан авах” гэж нэрлэгдсэн боловч ирээдүйд баригдах, дөнгөж баригдаж эхэлж буй барилгын талаарх гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлдог. Мөн гэрээгээр захиалагч нар баригдах орон сууцнаас байршил, давхар, өрөөний тоо, талбайн хэмжээ, цонх ертенцийн аль зүг рүү харсан, м.кв-ын нэг бүрийн үнэ, урьдчилгаа төлбөр, үлдэгдэл төлбөр төлөх хугацаа зэргийг тохиролцож, гүйцэтгэгч тал орон сууц хүлээлгэж өгөх хугацааг зааж, захиалагч орон сууцыг хүлээж авах үүрэг хүлээсэн.
Дээрх шинжээр уг гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг илүү агуулсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худапдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч тал уг орон сууцыг захиалга авагдах үед баригдаад дуусах дөхөж байсан тапаар тайлбарладаг боловч, уг тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. 2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл талаарх: Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэггэй. Аливаа эд хөрөнгийн доголдол гэдэгт эрхийн болон биет байдлын доголдлыг хамааруулан ойлгоно. Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Ажил гүйцэтгэх гэрээний төрлийг тодорхойлох зүйл нь ажлын үр дүн байдаг тул тухайн үр дүн нь ямар шинж чанар, тоо хэмжээтэй байх талаар талууд харилцан тохиролцсон байх ёстой. Захиалагч орон сууц захиалгын гэрээгээр 53 м.кв талбайтай байр захиалсан. Гэтэл гүйцэтгэгч орон сууц захиалгын гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй буюу 49,28 м.кв талбайтай байр хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч нар орон сууцыг эзэмшилдээ авснаас хойш орон сууцныхаа талбайн хэмжилтийг 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдер “............” ХХК-иар хийлгүүлж 49,28 м.кв болохыг тогтоолгосон. Энэ нь талуудын хоорондох гэрээнд заасан хэмжээнээс 3,72 м.кв-аар бага байсан тул 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гүйцэтгэгч компанид гомдлын шаардлага хүргүүлж, гүйцэтгэгч компани ямар нэгэн хариу ирүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт “гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж заажээ. Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах захиалагчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлд заасан. Орон сууцны захиалгын гэрээний тухайд гэрээнд заасан ажлын үр дүнгийн доголдол буюу талбайн хэмжээ дутуу тохиолдолд уг доголдлыг арилгуулахаар ажлыг шинээр гүйцэтгүүлэх боломжгүй, хэрэгжих ч бололцоогүй билээ. Иймд зохигчдын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээнд 2 өрөө орон сууц нь 53 м.кв талбайтай байхаар тусгагдсан боловч орон сууцыг хүлээн авснаас хойш хийсэн хэмжилтээр орон сууцны талбай энэ хэмжээнд хүрээгүй тул нэхэмжлэгч нар хариуцагч “............” ХХК-д төлөгдсөн төлбөрөөс талбайн зөрүүд ногдох хэсгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. 3. Гомдлын шаардлага гаргах эрх, хугацааны тухайд: Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.4-т ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдльгг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан. Гүйцэтгэгч орон сууцыг захиалагчид хүлээлгэж өгөхдөө акт үйлдэж хүлээлгэж өгсөн бөгөөд уг акт хавтаст хэргийн 51-52 дугаар талд авагдсан. Гүйцэтгэгч уг актдаа зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг дүгнэж, орон сууцыг хүлээлгэн өгч байгааг дурдаж, орон сууцны эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал буюу хүлээлцэх эд хөрөнгөө жагсаан бичиж гарын үсэг зуруулсан. Энэ актад орон сууцны талбайн талаар огт дурдаагүй бөгөөд нэхэмжлэгч нар гэрээнд заасан хэмжээтэй орон сууцыг хүлээлгэн өгч байна гэж итгэж хүлээн авсан. Нэхэмжлэгч нар орон сууцыг хүлээн авахдаа талбайн хэмжээ дутуу гэдгийг огт мэдээгүй.
Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч ажлын үр дүнг хүлээж авах үедээ доголдлын талаар мэдсэн боловч гомдол гаргаагүй бол шаардах эрхээ алдах, худалдах-худалдан авах гэрээнээс ялгаатай нь доголдлыг мэдэх боломжтой байсан гэх нөхцөлийг ажил гүйцэтгэх гэрээнд хуулиар хамааруулаагүй тул уг доголдлыг мэдээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын тапаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заажээ. Хариуцагч тал байрны талбайы хэмжээг хэмжсэн компаиийн дүгнэлтийн талаар огт маргадаггүй бөгөөд анхан шатны шүүх хуралдааны эхлэх үед нэхэмжлэгч талаас тус орон сууцны талбайг хүн нүдээр хараад эсхүл шугам, метр тавьж хэмжих боломжтой эсэх, хэрэв хэмжих боломжтой гэж үзвэл талуудыг байлцуулан шүүхээр үзлэг хийлгэх хүсэлт гаргахад хариуцагчийн төлөөлөгч нар орон сууцны талбайн хэмжээг тусгай зөвшөөрөл бүхий компани хэмждэг, хүн нүдээр хараад эсхүл шугам барьж, алхах байдлаар хэмжих боломжгүй талаар тайлбар гарган мэтгэлцэж, нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах саналыг игүүхэд гаргаж байсан. Өөрөөр хэлбэл: 1 .Орон сууцны талбайн хэмжээг дутуу хүлээлгэж өгсөн. 2. Орон сууцяьг талбайн хэмжээг хүн нүдээр харж, эсхүл шугам хэмжих хэрэгсэл ажиглан хэмжих боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Орон сууцны талбайн хэмжээ дутуу, зөрүүтэй байгаа гэдгийг хүн нүдээр харж, шугам барьж хэмжих боломжгүй тул уг гэрээний доголдол нь барилгын далд дутагдалд хамаарахаар байна. Иймд нэхэмжлэгч нарын тухайд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар барилга, байшингийн талаарх гомдлын шаардлага гаргах 3 жилийн хугацаа дуусаагүй, хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагад ямар нэгэн хариу өгөхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн энэ гэрээний зүйл нь орон сууцыг нэгжийн үнээр тодорхойлсон. Тодруулбал нэг м.кв талбай бүрийн үнэ 2 200 000 төгрөг тохиролцож, нийт 53 м.кв талбай орон сууцыг 116 600 000 төгрөгөөр санхүүжилт хийж авахаар болсон. Хариуцагч нь тухайн орон сууцыг зургийн дагуу баригддаг тул бид хэмжиж үздэггүй м.кв зөрүүтэй байж магадгүй, гэхдээ хэмжилт нь буруу гарсан байж магадгүй гэж тайлбарладаг. Үүнээс харах нэхэмжлэгч хариуцагч нь гэрээ байгуулах үед орон сууцны м.кв хэмжээ дээр төөрөгдсөн байна. Тодруулбал Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2- т “хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн” бол ноцтой гэж үзнэ. Үүний дагуу нэхэмжлэгч хариуцагч нь орон сууцны м.кв хэмжээ нь дээр хэн хэн нь ноцтой төөрөгдөж нэхэмжлэгч нар нь үнийг бүрэн төлсөн. Энэхүү мөнгөн шилжүүлгийн зарим хэсэг нь хүчин төгөлдөр бус байх тул талууд хэлцэлээр шилжүүлсэн зүйлээ буцаан авч болдог учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,184,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.
Тус шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь 10 жилийн хутацаатай болно. 4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлсэн талаар. Хавтаст хэргийн 51-52 дугаар талд хариуцагч талаар гаргасан “Гранд гарден хотхоны гэрээ дүгнэсэн акт болон хүлээлцсэн протокол” нэртэй орон сууц хүлээлцэх актыг хариуцагч нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг актын талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...талууд актад гарынрын үсэг зурсан...” гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх 2 хуудас баримт нь эхний хуудас нь дээр нэхэмжлэгч нарын гарын үсэг байхгүй ба түүнд уншиж танилцуулж байгаагүй. Харин 2 дахь хуудас болох “байр хүлээлцсэн проткол”-д дээр Г............. гарын үсэг зурж танилцаж байсан буюу тухайн үед зөвхөн нэг хуудас баримттай танилцуулж байсан. Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх учиртай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Галбадрах, түүний өмгөөлөгч нар давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:
Г............. нэхэмжлэлтэй ............ ХХК-д холбогдох хэрэгт ............ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч бид тус шүүхэд гаргасан Г............. итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд: 1. Анхан шатны шүүх зохигчдын хооронд уүссэн гэрээний харилцааг дүгнэсэн талаар: Нэхэмжлэгч болон ............ ХХК нарын хооронд байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ” нь нэршлийн хувьд орон сууц захиалгын гэрээ нэртэй боловч гэрээний үндсэн шинжээр нь авч үзвэл худалдах, худалдан авах гэрээ юм. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь орон сууцны захиалгын гэрээ нэртэй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 д заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгатай, гүйцэтгэсэн ажлын үр дүн нь хүлээн авах орон сууц байх ба энэхүү хөрөнгийг бий болгож байгаа барилгын үйл явцад хяналт тавих, зохих дэмжлэг үзүүлэх зэрэг нэмэлт эрх, үүрэг нэхэмжлэгчид үүсээгүй байх тул талуудын хооронд үүссэн харилцааг худалдах, худалдан авах гэрээний шинжид илүү нийцсзн гэж үзнэ. Энэ талаар ижил төсөвтэй маргаануудыг хянан шийдвэрлэсэн шат шатны шүүхүүдийн хууль хэрэглээний жишиг тогтсон болно. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт,"шүүхийн практик, анхаарах асуудал”-ын талаарх зөвлөмжид “Шүүхүүд эрх зүйн харилцааг тодорхойлохдоо баригдаад дууссан, ашиглалтад орсон, эсхүл ороогүй боловч богино хугацааны дараа орох нь тодорхой барилгын орон сууцын талаар илүүтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар нэг мөр дүгнэлтэд хүрсэн байна” хэмээн тодорхой тайлбарласан.
Мөн тус зөвлөмжид “Ирээдүйд баригдах, эсвэл дөнгөж баригдаж эхэлж буй барилгаас орон сууц авахаар сонгож, ямар материалаар, ямар загвар, хэмжээтэй барих зэргээр эд хөрөнгийг бий болгох талаар харилцан тохирсон бол ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй болно. Харин орон сууц авах этгээд барилгыг хэрхэн барих, яаж барих талаар сонирхож, оролцохгүйгээр баригдах орон сууцнаас ... өрөө байрыг авахаар тохирсон бол худалдах, худалдан авах гэрээ байж болох талаар тусгасан бөгөөд худалдах, худалдан авах гэрээний зүйл нь ирээдуйд бий болох хөрөнгө байж болох талаар тусгасанаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 243-р зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Урьдчилсан борлуулалт буюу захиалга өгч буй талуудын тохиролцоо нь худалдах, худалдан авах гэрээний шинжид хамаарах бөгөөд анхан шатны шүүх орон сууцыг бий болгоход ............ ХХК нь нийтийн зориулалттай орон сууцны зураг төслийг гаргаж, эрх бүхий байгууллагаар батлуулан, орон сууцыг барихдаа нэхэмжлэгч нарын оролцоо, дэмжлэг, хяналтгүйгээр бие даан барилгыг барьж ашиглалтад оруулсан, бэлэн орон сууцыг үлдэгдэл төлбөрийг телсний дараа нэхэмжлзгч нарт хүлээлгэн өгсен зэрэг үйл баримтуудыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэж, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бус худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Орон сууцны загвар, баригдах материалыг захиалагч сонгож, барилгын ажлын явцад хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх үүрэг нэхэмжлэгч нарт үүсээгүй тул тус гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй. 2.Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар: Иргэний хуулийн 248-р зүйлийн 248.2 дахь хэсэгт “Худалдан авагч эд хөрөнгийг ,, хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийеэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заасан бөгөөд “Гранд гарден резиденс” төслийн орон сууц захиалгын гэрээг дүгнэж, байр хүлээлцсэн актыг үйлдэж талууд 2022 оны 10 сарын 18-ны өдөр орон сууцыг хүлээлцэж, уг хугацаанаас хойш нэхэмжлэгч уг орон сууцанд амьдарч байгаа бөгөөд 2023 оны 01 сарын 25-ны өдөр үл хөдлөх зд хөрөмгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авахдаа талбайн хэмжээг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдолтой байсан бол түүнийг мэдэх боломжтой байсан ба Иргэний хуулийн 255-р зүйлийн 255.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Барилгын талбайн хэмжээний зөрүү нь тоо хэмжээний доголдол ба энэ нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд хэлбэрийн доголдол биш тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байсан. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна. 3.Гомдлын шаардлага гаргах эрх, хугацааны тухайд: Нэгэнт анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг хүлээлцсэн уг хугацаанаас хойш даруй 2 жил гаруйн дараа гомдол гаргасан нөхцөл байдалд дүгнэлт хийж, анхнаасаа Иргэний хуулийн 255-р зүйлийн 255.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” гэх үндэслэлээр гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гаж дүгнэсэн нь хуульд нийцнэ. 4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлсэн талаар: “Гранд гарден резиденэс” төслийн орон сууцны гэрээ дугнэсэн акт нь нийт 3 нуүр бөгөөд гэрээ дүгнэсэн актын сүүлийн 3-р нүүрэнд актын дэд бүлэг буюу байр хүлээлцсэн протокол байгаа бөгөөд уг хуудсанд худалдан авагч талыг төлөөлж нэхэмжлэгч нар, ............ ХХК-ийг төлөөж холбогдох албан тушаалтнууд гарын үсгээ зурсан бөгөөд байр хүлээлцсэн протокол нь хүснэгт хэлбэртэй 2 дахь хуудсанд багтахгүй тул 3 дахь нүүрэнд хэвлэж улмаар талууд хамгийн сүүлийн хуудсанд гарын үсэг зурсныг гуйвуулан тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Уг баримт нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой баримт тул тухайн баримтыг үнэлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Түүнчлэн зөвхөн уг баримтад үндэслэж шийдвэрлээгүй нэхэмжлэгч нэхэмжпэлдээ орон сууцыг хүлээн авсан талаар маргадаггүй тул хүлээн авахдаа мэдэх боломжтой доголдол тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Г............. нь хариуцагч “............” ХХК-нд холбогдуулан орон сууцны метр квадратын үнэд илүү тооцож авсан 3,72 м2 талбайн үнэ 8,184,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ............ ХХК-аас 8,184,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г............. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Зохигчдын хооронд 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1/505 дугаартай Орон сууц захиалгын гэрээ бичгээр байгуулагдаж, гэрээгээр хариуцагч ............ ХХК нь нэхэмжлэгч Г.............д ............ дугаар хаягт байрлах 53 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Г............. нь орон сууцны нийт үнэ 116,600,000 төгрөгийн урьдчилгаа болох 34,980,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 1 өдрийн дотор төлөх, үлдэгдэл 81,620,000 төгрөгийг орон сууц ашиглалтад орох өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө төлөх үүргийг тус тус хүлээжээ.
2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохигчид нь ............төслийн орон сууцны гэрээ дүгнэсэн актыг бичгээр үйлдэж, уг актад гарын үсэг зурж, мөн өдөр орон сууцыг хүлээн авч, хүлээлгэн өгчээ.
Нэхэмжлэгч Г............. нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр орон сууцны үнэд 13,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 21,980,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 81,620,000 төгрөг нийт 116,600,000 төгрөгийг хариуцагчид төлсөн байна.
Эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт нэхэмжлэгч Г............. ............дугаар хаягт байршилтай, 53 м2 талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001024495 дугаартай гэрчилгээг авчээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж анхан шатны шүүхээс үзсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч Г............. нь “............” ХХК-иар 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийлгэжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч “............” ХХК-иас 8,184,000 төгрөгийг буцаан гаргуулах тухайн нэхэмжлэгч Г............. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна .
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг,С.Нансалмаа, өмгөөлөгч Д.Мэндбаяр, Ц............. нар нь “...анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг,С.Нансалмаа, өмгөөлөгч Д.Мэндбаяр, Ц............. нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 145,894 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 312/ШШ2025/00487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, С.Нансалмаа, өмгөөлөгч Д.Мэндбаяр, Ц............. нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, С.Нансалмаа, өмгөөлөгч Д.Мэндбаяр, Ц............. нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 145,894 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР