Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1157

 

  2019         07         24                                       2019/ШЦТ/1157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

улсын яллагч Ш.Нямдорж,

шүүгдэгч С.Ц , түүний өмгөөлөгч Т.Баярдалай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц д холбогдох эрүүгийн 1902 00224 0104 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Ц , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.Ц  нь 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртлэх хугацаанд өөрийн биедээ куртикны халаасанд болон Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо 73 хотхоны 8-37 тоот гэртээ, 2019 оны 03 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 байрны 12 давхарт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан өвс гэх нэршилтэй 13.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн шөнө байсан хувинд бид нар пиво хийчихсэн байсан. Яагаад гэвэл Чинзориг, Билгүүнтэй байр түрээсэлдэг байсан бөгөөд Чинзоригийн эхнэр нь уурлаад байдаг гээд бид 3 пивоо хувинд хийчихсэн ууж байсан юм. Тэгээд ууж дуусаад тамхилчихаад явъя гэж байхад чамд тамхи байгаа, надаа тамхи байгаа гэж яриад би куртканы кармаагаа ухаад үзэхэд миний куртканы кармаанаас өвс гэх ургамал гарч ирсэн. Үүнийг би анх дүүгээсээ хурааж авсан байгаа. Манай дүү Япон явах гэж байгаа гээд над дээр ирэхэд нь би нэгжлэг хийгээд явах гэж байгаа хүн ийм юм авч явж болохгүй гэж хэлээд би хурааж авсан. Тэгээд би үүнийг хар тамхи гэж мэдээд балмагдаад дүүдээ аваачиж өгөх гэтэл дүүгээ хэрэгт орчих болов уу гэж бодоод өөрийн улаан куртканд хадгалж байсан юм. Тэгээд би хэрэг гардаг шөнө улаан куртканыхаа карманд хийчихсэн явж байгаад тэрийгээ хар тамхи гэдгийг мэдэж яах ийхээ мэдэхгүй байж байхад доороос орцны жижүүр гарч ирэхээр нь сандраад хаясан юм. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Гэрч Т.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 3 залуугийн сууж байсан шатны доор очиход хувин байсан газрын хэсэгт ногоон өнгийн ургамал асгарсан байхаар нь хогийн шүүрээр хамаад цэвэрхэн цаасан аяганд хийсэн. Ингээд өглөө Дэвшил СӨХ-ийн дарга Баттөрд цахилгаан шат болон 12 давхарт асгарсан байсан ногоон өнгийн сонин үнэртэй ургамлыг үзүүлэхэд “хар тамхи юм шиг байна, цагдаад хэлье” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Бат-одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Билгүүний  түрээслэж байсан байранд байх үедээ бид нар гарч тамхи татаж байх үед Цэрэнлхам өөрийнхөө куртикний халааснаас гялгар ууттай нунтагласан өвс мэт зүйлийг гаргаж ирээд “энэ нөгөө өвс гээд байдаг, татаж хэрэглэхээр мансуурдаг зүйл чинь байна, ийм юм байдаг юм байна ш дээ гэж хэлэхээр нь тухайн үед бид бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас сонирхож тэр талаар хоорондоо ярилцаж байсан. Орцны жижүүр эгч ирээд явцгаа гэхээр нь орцноос гараад явсан .Тухайн үед Цэрэнлхам гаргаж ирсэн өвс мэт зүйлээ байрны орцонд хаяад гарсан...Цэрэнлхам өвс гэх зүйлээ хаанаас ямар байдлаар олж авсан талаараа хэлээгүй   ...” гэх мэдүүлэг. /хэргийн 149 дугаар хуудас/,

Гэрч Э.Чинзоригийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай оюутан найз Билгүүний төрсөн өдрөөр уулзахад Цэрэнлхам “...би дүүгээсээ нэг юм хураагаад авчихсан байсан юм, тэрний талаар бид нараас мэдүүлэг авсан, нэг их онц зүйл бишээ,тамхилах үедээ сонирхож үзээд сууж байхад жижүүр эгч гэнэт бид нарын сууж байсан давхарт гараад ирэхээр нь сандарсандаа хаячихсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь Цэрэнлхамын дүүгээсээ авсан зүйл нь хар тамхи байсан юм байна гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 148 дугаар хуудас/,

Шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 02 –ны өдрийн 1931 дугаартай дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн дээж шинжилгээнд тэнцэнэ, код А гэж хаягласан бор өнгийн хатаасан ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнибинол нь илэрч байна. Дельта 9  тетрагидроканнибинол нь 1971 оны НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна...” гэжээ /хэргийн 63-64 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 132 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 136 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Ц  нь 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн биедээ куртикны халаас болон гэртээ 1971 оны НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан өвс гэх нэршилтэй 13.5 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд : Гэрч Т.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 3 залуугийн сууж байсан шатны доор очиход хувин байсан газрын хэсэгт ногоон өнгийн ургамал асгарсан байхаар нь хогийн шүүрээр хамаад цэвэрхэн цаасан аяганд хийсэн. Ингээд өглөө Дэвшил СӨХ-ийн дарга Баттөрд цахилгаан шат болон 12 давхарт асгарсан байсан ногоо өнгийн сонин үнэртэй ургамлыг үзүүлэхэд “хар тамхи юм шиг байна,цагдаад хэлье” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Б.Бат-одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Билгүүний т түрээслэж байсан байранд байх үедээ бид нар гарч тамхи татаж байх үед Цэрэнлхам өөрийнхөө куртикний халааснаас гялгар ууттай нунтагласан өвс мэт зүйлийг гаргаж ирээд “энэ нөгөө өвс гээд байдаг, татаж хэрэглэхээр мансуурдаг зүйл чинь байна,ийм байдаг юм байна ш дээ гэж хэлэхээр нь тухайн үед бид бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас сонирхож тэр талаар хоорондоо ярилцаж байсан. Орцны жижүүр эгч ирээд явцгаа гэхээр нь орцноос гараад явсан,Тухайн үед Цэрэнлхам гаргаж ирсэн өвс мэт зүйлээ байрны орцонд хаяад гарсан...Цэрэнлхам өвс гэх зүйлээ хаанаас ямар байдлаар олж авсан талаараа хэлээгүй   ...” гэх мэдүүлэг. /хэргийн 149 дугаар хуудас/,

Гэрч Э.Чинзоригийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай оюутан найз Билгүүний төрсөн өдрөөр уулзахад Цэрэнлхам “...би дүүгээсээ нэг юм хураагаад авчихсан байсан юм,тэрний талаар бид нараас мэдүүлэг авсан,нэг их онц зүйл бишээ,тамхилах үедээ сонирхож үзээд сууж байхад жижүүр эгч гэнэт бид нарын сууж байсан давхарт гараад ирэхээр нь сандарсандаа хаячихсан юм гэж хэлсэн.Тэгэхээр нь Цэрэнлхамын дүүгээсээ авсан зүйл нь хар тамхи байсан юм байна гэдгийг мэдсэн  ...” гэх мэдүүлэг. /хэргийн 148 дугаар хуудас/,

Шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 1931 дугаартай дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн дээж шинжилгээнд тэнцэнэ, код А гэж хаягласан бор өнгийн хатаасан ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнибинол нь илэрч байна. Дельта 9  тетрагидроканнибинол нь 1971 оны НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна...” гэжээ /хэргийн 63-64 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 3-7 дугар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хэргийн 15,142 дугаар хуудас /

Шүүгдэгч С.Ц д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Ц  нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдлыг нь харгалзан үзэж  хуульд заасан хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 6 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа кока коланы савтай, ногоон өнгийн 13.5 грамм жинтэй каннабис өвсийг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, 4 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв..