| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2024/00734/И |
| Дугаар | 207/ма2025/00065 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 207/ма2025/00065
2025 06 12 207/МА2025/00065
............ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч ............ ТӨҮГ-т холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 312/ШШ2025/00277 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : ............ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............ ТӨҮГ-т холбогдох,
............ ТӨҮГ-тай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ............дугаартай Худалдах-худалдан авах гэрээний бодит гүйцэтгэлээс үндсэн тоноглолын үнийн зөрүү 632,251,448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д............. нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д............., өмгөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүшиг, Б.Баярмаа, Б.Хулан /цахим/, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ............ ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Манай компани нь ............ ТӨҮГ-ийн 2021 онд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр худалдан авах ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлийн иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелын хамт шинээр суурилуулах 4,759,500,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээний ............дугаартай тендер шалгаруулалтад оролцсон. Уг тендер шалгаруулалт нь ............ дэх Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлд иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабель шинээр нийлүүлэх, түүнийг суурилуулах тендер байсан бөгөөд манай компанийн хувьд холбогдох судалгаа тооцоог хийж, үйлдвэрийн байранд очиж хэмжилт судалгаа хийн, тендерийн төсвийг тооцож 4,540,000,000 төгрөгөөр нийлүүлж суурилуулах тухай үнийн саналыг илгээсэн бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тендерийг нээсэн. Улмаар тендерийн үнэлгээ хийгдэж, манай компанид 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл ирүүлсэн. Үүний дагуу ............ ТӨҮГ-тай ............дугаартай Худалдах-худалдан авах гэрээ-г 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулж, бараа нийлүүлэх, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, тохируулга хийж дуусах хугацаа нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг дуустал буюу хуанлийн 60 хоногийн хугацаатай гэрээ байгуулсан. Бидний хувьд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тендер нээхээс өмнө трансформаторыг 310,000,000 төгрөгөөр, хуваарилах байгууламжийг 1,084,245,242 төгрөгөөр, зэс кабелийг 110,082,798 төгрөгөөр нийлүүлэхээр тооцоолж үнийн санал өгсөн. Ингээд тендер шалгаруулалт явагдаж дуусан, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан. Гэрээ байгуулагдсаны дараа манай компани тоног төхөөрөмжүүдийн захиалгыг өгч эхлэхэд тендерт шалгарахаас өмнө өгч байсан үнийн саналаас өөрчлөгдөж эхэлсэн. Энэ өөрчлөлт нь дэлхийн зах зээлд түүхий эдийн хомсдол, түүний улмаас үнэ нэмэгдсэнтэй холбоотой байсан. Гэвч дэлхий дахинд Ковид-19 цар тахлын тархалт эрчимжиж, хил, гааль хаагдаж, валютын ханш тогтворгүй болж, дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүний түүхий эдийн хомсдол бий болсны улмаас бараа бүтээгдэхүүний үнэ болон олон улсын тээврийн үйлчилгээний үнэ зэрэг нь тендерт үнийн санал илгээж гэрээ байгуулагдсан үеэс хойш огцом нэмэгдсэн тул бодит гүйцэтгэлээр дээрх ажил нь гэрээ байгуулсан үнийн дүнд багтахгүй байх, түүнээс нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Энэ талаар захиалагч байгууллага болох ............ ТӨҮГ-т удаа дараа мэдэгдэж, төсвийг нэмэгдүүлэх талаар хүсэлт гаргаж байсан хэдий ч захиалагч байгууллагын зүгээс тус ажил нь маш яаралтай, ач холбогдол өндөртэй ажил учраас танай байгууллага өөрийн нөөц боломжоо ашиглаад хурдан дуусга гэх байдлаар хандаж байсан. Гэвч энэ талаар ямар нэг шийдвэр гаргаж байгаагүй. Нөгөөтэйгүүр бидний хувьд гэрээний үүргээ биелүүлэх, захиалагч байгууллагын саналыг харгалзан улсын томоохон үйлдвэрийн ажпыг боломжит хугацаанд өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан гэрээнд зааснаас илүү өртгөөр ажпыг гүйцэтгэж 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дууссан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр захиалагч байгууллагаас гэрээг дүгнэж, өөрсдийн ашиглалтдаа хүлээн авч, ажпын акт гарсан. Гэрээ байгуулсанаас хойш Ковид-19 цар тахлын хөл хорио, хил гаалийн асуудал болон биднийг ажлаа хийж гүйцэтгэхээс өмнө хийгдэж дууссан байх ёстой суурийн ажпууд дуусаагүй байсан зэрэг шалтгааны улмаас гэрээний дуусах хугацааг сунгах талаар хүсэлт гаргаж захиалагчтай харилцан тохиролцож 3 удаа буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус сунгаж, ажпыг хүлээлгэж өгөхөөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Манай компанийн зүгээс нэмэлт санхүүжилт хүсэх тухай дараах албан бичгээр захиалагч ............ ТӨҮГ-т хандаж байсан. Үүнд: 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 326 дугаартай албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 016 дугаартай албан бичиг. Гэвч энэ хугацаанд ямар нэг хариу албан бичиг, шийдвэр гаргаж өгөөгүй байсаар 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрээнд заасан ажлыг хийж дуусгасан. Захиалагч байгууллагаас 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ерөнхий захирлын А/268 дугаартай тушаалаар Төсөл хөтөлбөрүүдийн ажлыг гүйцэтгэгчидтэй хэлэлцээ хийж, гэрээнд холбогдох өөрчлөлтийг оруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай компанитай хурал зохион байгуулсан. Уг хуралд бидний зүгээс тулгамдаад буй асуудал, үнийн өсөлт, санхүүжилтийг нэмэгдүүлэх болон гэрээний хугацааг сунгах талаар хүсэлтээ илэрхийлж баримт материалуудыг гаргаж өгсөн. Уг хурлын үеэр захиалагч байгууллагын зүгээс уг ажлыг гүйцэтгэх явцад ковид-19 цар тахлын нөлөөгөөр материал, тоног төхөөрөмж, тээвэр, логистикийн үнэ огцом өсөх талаар захиалагч, гүйцэтгэгч талууд аль аль нь урьдчилан харах боломжгүй байсныгхүлээн зөвшөөрч байсан. Мөн үүссэн нөхцөл байдал болон хэрэгжээгүй үлдсэн гүйцэтгэх ажпын хэмжээ зэргийг судлан гэрээний хүчинтэй хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэх боломжтой, харин материалын үнийн өсөлтийг манай компанийн зүгээс захиалагчид хүргүүлсэн баримтыг үндэслэн гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах боломжгүй, харин материалын үнийн өсөлтийг холбогдох хууль, журамд үндэслэн төсвийг эрх бүхий байгууллагаар магадлал хийлгэсний үндсэн дээр хэлцэлийг үргэжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Бидний зүгээс гэрээт ажпын зураг төсвийг магадлалаар баталгаажуулах асуудлаар Барилгын хөгжпийн төвд 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 044 дугаартай албан бичгээр хандсан байсан бөгөөд зураг төсөвт магадлал хийлгэхэд захиалагчийн хүсэлт, ажлын зураг, хяналтын төсвийг ирүүлэх шаардлагатай гэсэн хариуг өгч байсан талаар хурлын үеэр ажпын хэсгийн гишүүдэд хэлсэн. Уг хурлаас гарсан шийдвэрийн дагуу ............ ТӨҮГ-аас Барилгын хөгжпийн төвд дээрх төсөл, арга хэмжээний төсөвт магадлал хийлгэхээр хүсэлт гаргасан боловч уг ажпын зураг төслийг ............ ТӨҮГ-ын Зураг төслийн хүрээлэн боловсруулсан бөгөөд уг зураг төслийг магадлалаар баталгаажуулаагүй байсан тул төсөвт магадлал хийх боломжгүй тухай Барилгын хөгжпийн төвөөс хариу өгсөн. Гэвч энэ хугацаанд манай байгууллага нь гэрээт ажпаа хугацаанд хүлээлгэж өгөхөд анхаарч ажилласаар байсан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрээнд заасан барааг нийлүүлж, угсарч суурилуулж дууссан. Үүний дараа дахин захиалагч ............ ТӨҮГ-т 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 087, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 061 дугаартай албан бичгээр тус тус санхүүжилтийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж хандсан. ............ ТӨҮГ-аас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 131/792 дугаартай албан бичгээр танай компаниас гэрээт ажпын явцад барилгын материалын үнэ болон ханшийн өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлсний дагуу үүссэн нөхцөл байдлыг судалж, холбогдох хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэсэн хариу ирсэн. ............ ТӨҮГ нь төсөвт магадлал хийлгэх боломжгүй болсон тул ............ ХХК-иар манай компанийн хийж гүйцэтгэсэн ажилд хөндлөнгийн аудит хийлгэсэн бөгөөд уг аудитын байгууллага нь Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар тушаалаар батлагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам-ын хүрээнд хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргасан. Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар тушаалаар батлагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам-ын 1.1 дэх хэсэгт Монгол Улсын Их Хурлын2021 оны 88 дугаар тогтоолд заасны дагуу Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж буй барилга байгууламжийн төсөвт өртөгт Барилгын тухай хуулийн 24.4-т заасны дагуу өөрчлөлтийг тооцох үндэслэлийг хянаж, тогтоох, магадлал хийх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулна. 2.2 дахь хэсэгт Энэ журмыг хэрэглэх хугацаа нь журмын 3.2.1-д заасан жагсаалтын хүрээнд барилга байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох, магадлалын үйл ажиллагаа хийгдсэнээр дуусгавар болно. 2.4 дэх хэсэгт Энэ журмын дагуу хийгдэх магадлалын үйл ажиллагаанд Төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан төсөл, арга хэмжээг хамруулахгүй. 3.2.1 дэх заалтад барилга байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох төсөл, арга хэмжээний жагсаалт гаргах, 3.2.2 дахь заалтад барилга байгууламжийн төсөвт өртгийг тооцоход хэрэглэгдэх барилгын материалын дундаж үнийг мэргэжлийн байгууллагын гаргасан судалгааг үндэслэн тогтоосны дагуу тооцоололд ашиглахыг чиглэл болгох. гэжтус тус заасан байна. Гэтэл бидний оролцсон тендер шалгаруулалтын баримт бичгийн ТОӨЗ 2.1-т Санхүүжилтийн эх үүсвэр: ............ ТӨҮГ-ын өөрийн хөрөнгө гэж заасан байхад дээрх журмын үйлчлэлд хамааруулан аудитын дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр аудитын компанийн үнийн өсөлтийг тооцохдоо үндэслэл болгосон Барилга, хот байгуулалтын сайдын 75 дугаар тушаалын дагуу баталсан Барилгын материалын үйлдвэрлэгч, борлуулагч нарын зах зээлийн дундаж үнийн судалгаа-нд манай компанийн нийлүүлж, суурилуулсан үндсэн тоноглол болох трансформатор, хуваарилах байгууламж, хүчний зэс кабель зэрэг нь тендер шалгаруулалтын баримт бичиг, техникийн тодорхойлолтод заасны дагуу ............ ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөл-д зориулж, техникийн тусгай шаардлагын дагуу захиалгаар үйлдвэрлүүлсэн, өндөр чадлын, том хэмжээтэй, түгээмэл бус тоног төхөөрөмж учраас дээрх үнийн судалгааг үндэслэл болгож, үнийн өсөлтийг тооцож чадаагүй юм. ............ ТӨҮГ-аас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан хурлын үеэр аудитын дүгнэлт болон Барилга, хот байгуулалтын сайдын 75 дугаар тушаалыг үндэслэн манай компанид 42,000,000 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох боломжтой тухай мэдэгдсэн. Гэвч манай компанийн нийлүүлж, суурилуулсан үндсэн тоноглол болох трансформатор, хуваарилах байгууламж, хүчний зэс кабель зэргийн үнийн өсөлтийг тооцоогүй бөгөөд бусад туслах материалд холбогдох үнийн өсөлтийн зөрүүг тооцсон дүн нь л 42,000,000 төгрөг байгаа юм. Бидний хувьд аль хэдийн өөрсдийн санхүүгийн нөөц боломжоо ашиглан, санхүүгийн алдагдалд орж энэхүү гэрээнд заасан үүрэгт ажлаа компанийн нөөц боломжийг шавхаж, амжилттай хийж гүйцэтгэн чанар стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулан захиалагчид хүлээлгэн өгсөн. Захиалагч байгууллагын хувьд ч мөн гэрээг дүгнэж хүлээн авсан бөгөөд хэвийн ажиллагаатай байгаа. Гэрээт ажпыг хийж гүйцэтгэх хугацаанд дараах байдлаар манай компанид гүйцэтгэлийн санхүүжилт олгогдсон. Үүнд:
| Огноо | Утга | Санхүүжилтийн хэмжээ (төгрөг) |
| Урьдчилгаа төлбөр | 2,270,000,000 | |
| 2022.02.11 | Санхүүжилт 2 | 928,241,935 |
| 2022.06.22 | Санхүүжилт 3 | 697,140,766 |
| 2022.10.10 | Санхүүжилт 4 | 155,280,089 |
| 2022.10.18 | Санхүүжилт 5 | 150,000,000 |
| 2023.12.11 | Чанарын барьцаа | 213,992,532 |
| Нийт | 4,414,655,322 |
Бидний хувьд гэрээний үнийн дүнгээс хэтэрсэн дүнгээр уг ажлыг хийж дуусгасан бөгөөд нийлүүлсэн бараа, хийж гүйцэтгэсэн ажпуудаасаа зөвхөн үндсэн тоноглол болох трансформатор, хуваарилах байгууламж болон хүчний зэс кабелийн үнийн өсөлтийг бодит гарсан зардлын баримтыг үндэслэн зөрүү болох 441,655,691 төгрөг, түүний ашиг 66,248,354 төгрөг, эдгээр дүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар 50,790,404 төгрөг нийт 558,694,449 төгрөгийг захиалагч ............ ТӨҮГ-аас нэхэмжилж байна. Үүнд:
Гэрээ байгуулах үеийн үнийн санал:
| № | Тоноглолын нэр | Үнэ | Тээвэр | Гаалийн татвар | нийт |
| 1 | Хуваарилах байгууламж | 996,809,385 | 35,742,800 | 51,627,609 | 1,084,179,794 |
| 2 | Хүчний трансформатор | 260,296,300 | 34,302,300 | 14,729,930 | 309,328,530 |
| 3 | Кабель | 99,848,343 | 4,992,417 | 5,242,038 | 110,082,798 |
| ниит | 1,503,591,122 |
Бодит гарсан гүйцэтгэлээрх үнэ:
| № | Тоноглолын нэр | Үнэ | Тээвэр | Гаалийн татвар | нийт |
| 1 | Хуваарилах байгууламж | 1,103,371,982 | 39,579,002 | 55,712,888 | 1,198,663,872 |
| 2 | Хүчний трансформатор | 343,440,306 | 116,377,530 | 16,676,081 | 476,493,917 |
| 3 | Кабель | 243,989,347 | 9,972,907 | 16,126,770 | 270,089,024 |
| нийт | 1,945,246,813 |
Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын задаргаа:
| № | Үндсэн тоноглолын нэр | Өмнө ирсэн үнийн санал | Гүйцэтгэл | Зөрүү төлбөр |
| 1 | Хуваарилах байгууламж | 1,084,179,794 | 1,198,663,872 | 114,484,077 |
| 2 | Трансформатор | 309,328,530 | 476,493,917 | 167,165,387 |
| 3 | Кабель | 110,082,798 | 270,089,024 | 160,006,226 |
| 1,503,591,122 | 1,945,246,813 | 441,655,691 | ||
| Ашиг /15%/ | 66,248,354 | |||
| Хэсгийн дүн | 507,904,045 | |||
| НӨАТ /10%/ | 50,790,404 | |||
| НИИТ | 558,694,449 | |||
............ ТӨҮГ-тай байгуулсан энэхүү гэрээний хувьд гүйцэтгэлийн явцад захиалагч болон гүйцэтгэгч талуудын урьдчилан харах боломжгүй нөхцөл байдлууд нь аль нэг талын буруутай үйлдлээс шалтгаалж бий болоогүй, дэлхий нийтээрээ гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, нөхцөл байдалтай тулгарсан. Гүйцэтгэгч бидний хувьд тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтод нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхээр тендерт санал илгээж, түүнийхээ дагуу тоног төхөөрөмжийн захиалгыг хийж, угсарч суурилуулсан. Бараа материал, түүхий эд, тоног төхөөрөмжийн үнэ өссөнтэй холбоотойгоор гэрээний дүнд багтаах зорилгоор тендерт санал болгосноос өөр хямд тоног төхөөрөмж нийлүүлэх нь хууль, журамд үл нийцэх тул бид өөрсдийн тендерт санал болгосон тусгай техникийн нөхцлийн дагуу ............ ТӨҮГ-т зориулж захиалгаар үйлдвэрлэгдсэн чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмжийг санхүүгийн алдагдалтайгаар нийлүүлж, угсарч суурилуулсан. Иймд манай компанийн нэхэмжлэлийн шаардлага болох нийт 558,694,449 төгрөгийг хариуцагч ............ ТӨҮГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ............ ХХК-ийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын агуулга:
Манай компанийн нэхэмжлэлтэй, ............ ТӨҮГ-т холбогдох 558,694,449 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийн оролцогч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.............би нэхэмжлэлийн шаардлагаа 132,299,502 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагчаас 690,922,502 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна.
Хариуцагчтай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ............дугаартай "Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлийн иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелын хамт шинээр суурилуулах" гэрээг 4,540,000,000 төгрөгөөр нийлүүлж, суурилуулах гэрээ байгуулсан. Гэрээний 11.1 дэх хэсэгт зааснаар "Ковид-19" цар тахлын үеийн түүхий эдийн хомсдол болон хорио цээр, гадаад тээвэрлэлтийн саатал зэрэг гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Худалдаа аж үйлдвэрийн тэнхэмийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02/389 дугаарай гэрчилгээг үндэслэн гэрээний хугацааг 3 удаа сунгасан. Давагдашгүй хүчний зүйлийн улмаас материал, тоног төхөөрөмжийн үнэ нэмэгдсэн, тооцоолоогүй гадаад тээврийн зардал гарсан үндэслэлээр нийт 690,922,502 төгрөг гаргуулахаар шаардлагаа өөрчилж байна. Үүнд: 1. Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 24/0049 дугаартай дүгнэлтээр "материалын зардал"-д 379,019,555 төгрөг,
2. Тоног төхөөрөмж буюу трансформотарын нэмэгдсэн зардалд 167,164,367 төгрөг,
3. Ашиг 15%- 81,927,588 төгрөг
4. НӨАТ 10%-62,811,151 төгрөг болно.
Трансформотарын нэмэгдсэн зардалд:
| № | Зардлын нэр | Гэрээний үнэ | Нэмэгдсэн өртөг | ||
| Тоног төхөөрөмж | Тээвэр | Нийт | |||
| 1 | Тоног төхөөрөмж | 309,328,530 | 83,144,006 | 84,020,361 | 167,164,367 |
Хариуцагч "............" ТӨҮГ-ын татгалзал, тайлбарын агуулга:
Тус үйлдвэрийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21- ний өдрийн 102 дугаар тогтоолоор 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болон өөрчлөн байгуулагдсан. "............" нь төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьд аливаа худалдан авах бараа, ажил, үйлчилгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулдаг. Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд тус үйлдвэрийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлд иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелийн хамт шинээр суурилуулах" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 4,759,500,000 (Дөрвөн тэрбум долоон зуун тавин есөн сая таван зуун мянга) төгрөгийн төсөвт өртөпгэй тендер шалгаруулалтыг зарласан. Тус тендерийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 4,540,000,000 (Дөрвөн тэрбум таван зуун дөчин сая) төгрөгөөр нийлүүлэх саналыг ирүүлсэн ............ ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ............дугаартай гэрээ байгуулсан. Тус гэрээний 1.1-т Худалдагч нь "............ ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелийг гэрээний Хавсралт №1, Хавсралт №2-т заасан үнэ, тоо ширхэгийн дагуу нийлүүлэх ба угсралт, суурилуулалт, сургалт хийнэ.",2.1-т "Гэрээний нийт үнийн дүн НӨАТ тооцсон 4,540,000,000 төгрөг", 3.2-т "бараа нийлүүлэх, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, тохируулга хийх хугацаа нь хуанлийн 60 хоног байна." гэж талууд харилцан тохиролцсон. Мөн талууд гэрээний 11 дүгээр зүйлд Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсэх нөхцөлийг хэрхэн зохицуулах тухай харилцан тохиролцсон. "............" ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02/389 дугаартай Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг ирүүлсэн тул талууд гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг 2021 оны 06 сарын 08- ны өдрийн №1 дугаар нэмэлт гэрээгээр 2021 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл, 2022 оны 02 сарын 10-ны өдрийн №2 дугаар нэмэлт гэрээгээр 2022 оны 06 сарын 01-ны өдөр хүртэл, 2022 оны 08 сарын 02-ны өдрийн №3 дугаар нэмэлт гэрээгээр 2022 оны 09 сарын 01 -ны өдөр хүртэл болгон тус тус өөрчилсөн. "............" ХХК-иас цар тахлын улмаас бараа, тээврийн зардлын үнэ дэлхийн зах зээлд огцом нэмэгдсэн тул гэрээний үнийг нэмэгдүүлэх хүсэлтийг ирүүлсэнтэй холбогдуулан, мөн ижил нөхцөл байдалтай компаниудын асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор "............ ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 02 сарын 09-ны өдрийн А/70 дугаар тушаалаар дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь олон улсын аудитын байгууллага болох "............" ХХК-иар "............" ТӨҮГ болон "............ ХХК хооронд байгуулагдсан ............дугаартай гэрээний төсөвтэй холбогдуулан үнийн өсөлт, зах зээлийн ханштай уялдуулан тооцоолол хийлгүүлэн, дүгнэлт гаргуулсан. Хөндпөнгийн аудитын дүгнэлтээр үнийн өсөлтийн зөрүү 42,725,349 төгрөг гарсан. Тиймээс ажлын хэсэг "............ ХХК-ийн удирдлагатай 2023 оны 10 сарын 26ны өдөр уулзалт зохион байгуулж "............" ХХК-ийн тооцооллын дүнг танилцуулж 42,725,349 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох саналыг тавьсан боловч тус компани эс зөвшөөрсөн. Талууд хооронд байгуулагдсан гэрээнд Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан гэрээтэй холбогдуулан худалдагчийн гаргасан бодит зардлыг ............ ТӨҮГ-аас гаргуулах тухай нөхцөлийг огт харилцан тохиролцоогүй, худалдагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гарах эрсдлийг худалдан авагч хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ..."............" ХХК-ийн ............ ТӨҮГ-т холбогдох иргэний хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. "............ ТӨҮГ болон Г ............" ХХК хооронд 4,540,000,000 (Дөрвөн тэрбум таван зуун дөчин сая) төгрөгөөр тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч суурилуулах гэрээ 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ............дугаартай байгуулагдсан. Гэрээний талууд гэрээний 11 дүгээр зүйлд Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсэх нөхцөлийг хэрхэн зохицуулах тухай тухайлан харилцан тохиролцсон байсан. "............" ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02/389 дугаартай Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг ирүүлсэн тул талууд гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг 2021 оны 06 сарын 08- ны өдрийн №1 дугаар нэмэлт гэрээгээр 2021 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл, 2022 оны 02 сарын 10-ны өдрийн №2 дугаар нэмэлт гэрээгээр 2022 оны 06 сарын 01-ны өдөр хүртэл, 2022 оны 08 сарын 02-ны өдрийн №3 дугаар нэмэлт гэрээгээр 2022 оны 09 сарын 01-ны өдөр хүртэл болгон тус тус өөрчилсөн. Учир нь Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд Монгол Улсын 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хамаарч байгаа тул гэрчилгээг олгосон байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд үнийг тохируулах тухай зохицуулалт байгаагүй тул гэрээний үнийн дүнд өөрчлөлт ороогүй болно. Гүйцэтгэгч ............ ХХК нь тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтод нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхээр санал илгээсний улмаас түүнийхээ дагуу тоног төхөөрөмжийг нийлүүлж, угсарч суурилуулсан. Гэрээний талууд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас худалдагчийн гаргасан бодит зардлыг худалдан авагчаас гаргуулах тухай нөхцөлийг огт харилцан тохиролцоогүй, худалдагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гарах эрсдлийг худалдан авагч хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 312/ШШ2025/00277 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2, 40.3.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч ............ ХХК-ийн хариуцагч ............ ТӨҮГ-т холбогдуулан гаргасан 690,922,502 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,770,521 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
............ ХХК-ийн нэхэмжлэлтэй ............ ТӨҮГ-т холбогдох иргэний хэргийн оролцогч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл би Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 321/ШШ2025/00277 дугаартай шийдвэрийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12:13 цагт [email protected] хаягнаас өөрийн [email protected] хаягаар, шүүх шуудангийн салбарт 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгч Улаанбаатар хотын Монгол шуудангийн 38-2 дугаар салбар 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр авч надад гардуулсныг танилцаад шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт цуглареан нотлох баримтуудад хууль зүйн бодит үндэслэлийг хэрхэн тодорхойлж, үнэлж байгаа талаар тодорхойлолт, дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 118 дугаар зүйлийн 118.3, 118.4,- т заасныг тус тус зөрчжээ. Тодруулбал шүүх нэхэмжпэлийг үндэслэлтэй, үндэслэлгүй гэж үзсэн бодит болон хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн байдал, эрх зүйн хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгаж гаргасан шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр л үндэслэл бүхий байх Иргэний хзрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 116.3.-Т заасан шаардлагыг хангах юм. Гэтэл: 1. Анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгтээ /шийдвэрийн 1-5 дахь талд/ нэхэмжлэгчийн анх 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага 558,694,449 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэлийн үндэслэл өөрчилж, шаардлагаа 690,922,502 төгрөг болгож нэмэгдүүлснийг бичээд тогтоох хэсэгтээ 690,922,502 төгрөг гэж тусгажээ. Харин 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийн үндэслэл өөрчилж, шаардлагаа багасган 632,251,448 төгрөг болгосон тухай тодорхойлох хэсэгт огт дурьдалгүй орхисон нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн ач холбогдол нь шийдвэрийн үндэслэх хэсгийн суурь болдог ач холбогдолтойг харгалзаж үзсэнгүй, шүүхээс шийдвэрлэх гэж буй нэхэмжпэлийн шаардлагын талаар зөв ойлгоогүй гэдгийг илэрхийлж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж, шаардлагаа багасгасан хэсгийг огт дурьдаагүйгээс шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, дүгнэсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр, бодит нөхцөлд тулгуурласан нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн хэмжээ хязгаар болох 632,251,448 төгрөгөөс 58,671,054 төгрөгөөр илүү 690,922,502 төгрөг гэж буруу тодорхойлж шүүхийн эрх хэмжээг хэтрүүлсэн гэж үзлээ. 2.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нзхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ нотлон гаргаж өгсөн төсөв, хариуцагчид төсөв нэмэгдүүлэхээр албан бичгээр гаргасан хүсэлтүүд, хариуцагч хүсэлтүүдэд бичгээр өгсөн хариу, ажлын хэсгийн 2 удаагийг хурлын тэмдэглэл, хариуцагчийн татгалзлын үндэслэлээ нотлож гарган өгсөн баримтууд, төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга, шүүхийн журмаар шинжээч томилж гаргасан дүгнэлт зэргээр ямар үйл баримт тоггоогдож, үгүйсгэгдсэн талаар бодитой дүгнэлт хийгээгүй байна. Тухайлбал: Талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжих хугацаанд нэхэмжлэгчээс ажлын төсвийг нэмэгдүүлэх тухай удаа дараа бичгээр гаргасан хүсэлтүүд, хариуцагч энэ саналыг шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулан хуралдаж хэлэлцсэн байдал, Барилгын хөгжлийн төвд ажлын төсвийг магадлуулахаар өгсөн хүсэлт, түүний хариу, шүүхийн журмаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үнэлж, зааж, иш татан дурьдаж байгаа шалтгааныг огт тусгааж тэмдэглээгүй орхигдуулсан. 3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Сарангэрэл би талуудын хооронд байгуулсан гэрээ /хавтаст хэргийн 9-15-р тал/ Худалдах-худалдан авах гэрээ гэж нэрлэдсэн боловч агуулгаараа ажил гүйцэтгэх гэрээ юм, манайх энэ ажлыг тусгай зөвшөөрөлөөр олгосон эрхтэйгээр явуулдаг мэргэжлийн байгууллага болохтс?й хариуцагч маргаагүй, нэхэмжлэгчийн анх тендерт өгсөн үнийн саналын үндэслэл болсон төсвийн төсөвт өртгийн нэгдсэн товчоо /хавтаст хэргийн 22-р тал/хүснэгтийн барилга угсралтын ажлын дүн хэсэгт 2,547,411,295 төгрөг, уг хүснэгтийн 7-д тоног төхөөрөмж хэсэгт 1,394,245,242 төгрөг, шинжээчийн 2024.11.28-ны 24/0049 дугаартай дүгнэлтийн хавсралт 1 ............ ХХК-ийн үнийн өсөлтийн тооцоолол хүснэгтийн барилга угсралтын ажлын дүн, бодит гүйцэтгэлээр... 2,999,988,917 төгрөг, хүснэгтийн 7-д тоног төрөөрөмж бодит гүйцэтгэлээр 1,394,245,242 төгрөг гэж зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөг буюу үнэ тоног төхөөрөмжийн үнээс их байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11. дүгээр хэсэгт зааснаар ажил, 5.1.12 дугаар зүйлд заасан барилга байгууламжийн ажил тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх хэсэгт заасан харилцаа үүссэн, хариуцагч хяналтын төсвөө гэрээний үнэ 4,540,000,000 төгрөгийн хэмжээнд гаргаж өгөөгүй, Иргэний хуулийн 345.1-д заасан ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно гэснээр нэхэмжлэгч төсөв зохиож тендер өгсөн, Иргэний хуулийн 345.2-д зааснаар гэрээ байгуулах үед урьдчилан тооцоолох боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэнэ гэснээр хавтаст хэргийн 69-71 дүгээр талд байгаа 326 дугаартай албан бичигт ...гэрээний үнийн дүнг 20 хувиар нэмэгдүүлж өгнө үү, 016 дугаартай албан бичигт ...Төрийн болон орон нутгийн өмгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, 40.4.2 дахь хэсгийг үндэслэн гэрээний үнийн дүнг 30 хувиар нэмэгдүүлж өгнө үү, 087 дугаартай албан бичигт ...үнийн өсөлтийн зөрүү 355,009,027 төгрөгийг олгохыг хүсье гэж үнэ нэмэгдүүлэх тухай хүсэлт өгч, харицагч хэргийн 73 дугаар талд байгаа 792 дугаартай албан бичгээр танай компаниас гэрээт ажлын явцад барилгын материалын үнэ болон ханшийн өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлсний дагуу үүссэн нөхцөл байдлыг судалж, холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна гэж мэдэгдэж байсан, хариуцагчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн А/268 дугаартай тушаалаар байгуулсан ажпын хэсгийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл /хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулсан баримт/, 2023 оны 02 дугаар сарын 09-ны А/70 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 90-98-р тал/, Кэй пи зм жи аудитийн гаргасан дүгнэлт /хэргийн 99-124-р тал/, Барилгын төсөвчдийн холбооны шинжээч нарын гаргасан 24/0049 дугаартай дүгнэлтэнд нэг дугаартай асуултын хариулт Барилга хот байгуулалтын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дүгээр тушаалаар баталсан үнийн өсөлтийн индексээр 2021 оноос 2022 онд улсын дунджаар барилгын материал 1.16, барилгын нийт өртөг 1.09 хувиар тус тус өссөн байна. Зэс голтой цахилгааны утас, трансформаторууд хэд дахин өссөн, мөн зарим материалын тоо хэмжээ нэмэгдэж ............ ХХК-ийн гэрээний төсвийн үнэд маш багаар туссан байна, хариулт 4-д ...материапын үнийн өсөлтийн зөрүү 379,019,555 төгрөг, НӨАТ 37,801,955 төгрөг, нийт 416,921,510 төгрөг болое. Тооцоог Хавсралт №2-д харуулав гэдгээс тус тус үзвэл талуудын хооронд үүссэн гэрээний харилцаанд тэдний байгуулсан гэрээний 11.1-д заасаи давагдашгүй хүчин зүйл болох хорио цээр, гадаад дотоод тээвэрлэлтийн саатал зэрэг бодит хүчин зүйл нөлөөлсөн болохыг талууд зөвшөөрч гэрээний хугацааг 3 удаа сунгаж байснаар гэрээ анхны хугацаандаа хэрэгжээгүй, хэн алиных нь тооцоолж байгаагүй урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулж гэрээний нөхцлийг өөрчилж байсан нь баримтаар тогтоогдож байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 2005 оны хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид худалдан авах гэрээ гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна гэсний дагуу Иргэний хуулийн 345.3,-д зааснаар төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөслсийг төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй гэдгийг үндэслэн анхны төсөв дээр нэмэгдсэн 632,251,448 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж, Харицагчийн төлөөлөгч Б.Хулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар гэрээ байгуулсан учир талуудын хооронд байгуулсан гэрээ худалдах-худалдан авах гэрээ, гэрээний дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмж, материал нь ажлаасаа илүү өртөгтэй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт заасан харилцаа, гэрээний үнэд тохируулга хийхгүй байхаар гэрээнд тусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж мэтгэлцсэн юм. Гэтэл шүүх зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл, хэрэгт авагдаж шинжлэн судалсан нотлох баримтыг хэрхэн үзэж байгаа талаарх тайлбар, байр сууриа илэрхийлсэн тайлбарын агуулгыг тодорхойлох хэсэгтээ огт дурьдаагүй, үндэслэх хэсэгтээ тэдгээрт огт дүгнэлт хийлгүй орхиж, эрх зүйн хэм хэмжээ үндэслэл дээр маргаж байгаа талуудын маргаанд дүгнэлт өгөөгүй, яагаад талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дүгээр зүйлд заасан харилцаа хэм хэмжээг тохирсон гэж үзсэн үндэслэлээ бичээгүйг шийдвэр хууль ёсны байх шаардпагад нийцээгүй гэж үзнэ. 4.Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Б.Хулан талуудын байгуулсан гэрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, 40.4.2"-т зааснаар тохируулга хийхгүй байхаар тохирсон тул гэрээний үнийг нэмэх боломжгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Сарангэрэл талуудын байгуулсан гэрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасанаар захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой байсан учир нэхэмжлэгч хариуцагчид удаа дараа бичгээр хүсэлт гаргаж, хариуцагч ч үүнийг хүлээн зөвшөөрч гэрээний үнийг нэмзгдүүлэх арга хэмжээ авч ............аар дүгнэлт гаргуулаад нэхэмжлэгчийг хүлээн зөвшөөрөхгүй болохоор Барилгын хөгжлийн төвд 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ............дугаартай албан бичгээр хандаж байсан зэрэг нь хариуцагч гэрээний үнийг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй болох нь энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тоггоогдож байна гэж тайлбарлан мэтгэлцсэн байхад бидний энэ тайлбарийг үндэслэлтэй, үндэслэлгүй эсэх талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй мөртлөө шийдвэрийн 10 дугаар талд, үндэслэх хэсэгтээ хууль хэрэглээг огт өөрөөр буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 2005 оных уу, эсвэл 2023 оны шинэчилсэн найруулга хууль уу чухам аль хуулийн 40.1.1, 40.1.2, 11.11, 40.2 заалтыг иш татаж тайлбарласан нь хуулийн нэршил 2005 оныхоор хэрэглэж /зүй нь шинэчилсэн найруулга 2023 он гэх/ болно гэсэн 40.1.1., 40.1.2. заалтыг, хориглоно" гэсэн 40.2. заалтыг хэрэглэхдээ гэрээний үнийг тохируулах, бусад үндэслэлээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон байна гэж дүгнэлт хийсэн тогтоох хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 гэж хуульд байхгүй /2023 оны шинэчилсэн найруулгад өөр агуулгаар, 2005 оны хуульд ийм заалт огт байхгүй/ заалтыг хэрэглэсэн хэрэг маргааны талаар материаллаг эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдах шаардлагад нийцэх юм. Мөн шийдвэрийн 10-р тал, 5-6-р мөрөнд Мөн гэрээнд талууд гэрээний үнэд тохируулга хийхгүй байхаар анхнаасаа тохиролцжээ гэж дүгнэсэн үндэслэл, баримтыг заагаагүй нь бас алдаатай байна. Шүүх хууль ёсоор үндэслэл бүхий дүгнэлт хийвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн талуудын хооронд байгуулсан /хэргийн 9-15-р талд авагдсан/ гэрээний аль заалтыг иш татаж дүгнэлт хийснээ тодорхой заагаагүй. Харин хариуцагчаас гаргаж өгсөн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт-ийн ТОӨЗ 15.10-ын тохируулахгүй тогтмол байна гэснийг үндэслэл болгоод байгаа бол анх тендер шалгаруулалт хийсэн цаг хугацаа, гэрээ хэрэгжсэн цаг хугацаанд талуудын хооронд төсөвт өртийг нэмэх тухай хүсэлтийн дагуу үйл явдал хэрхэн яаж өрнөсөн тухай үйл баримтыг үнэлэн дүгнэсэн дүгнэлтийг хийж байж л шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхээр, үүнийг орхигдуулсан байгааг анхаарч үзэхийг хүсье. 5. Мөн тоггоох хэсгийн 3 дахь заалтад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарлаж эрхгүй гэж тогтоосон нь зохигчдын эрхийг шийдвэрээр хязгаарласан шийдвэр нэхэмжлэгчийн төлөөлөгч би анх үзсэн, гэтэл цахим шуудангаар илгээж танилцуулсан уг шийдвэрийг бичгээр хүргүүлэхдээ шийдвэрийн 10-р хуудсыг сольсон байсан. Хэдийгээр үүнийг техникийн шинжтэй гэж үзэж болох ч оролцогчийн эрхийг хязгаарласан байсан, албажуулж танилцуулсан учир хуульч хүний хувьд жижиг алдаа гэж үзэж болохгүй, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулах, эргэлзэхэд хүргэж байгаа тул гомдолд дурьдах нь зүйтэй гэж үзэв. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж ИХШХШТ хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч би биечлэн оролцох хүсэлтэй тул хуралдааны товыг урьдчилан мэдэгдэхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д............. давж заалдсан гомдолдоо:
............ ХХК-ийн нэхэмжлэлтэй ............ ТӨҮГ-т холбогдох иргэний хэргийн оролцогч, нэхэмжлэгч ............ ХХК-ийн захирал Д............. би Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 321/ШШ2025/0277 дугаартай шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцаад шийдвэрийг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрт тодорхойлж, үндэслэсэн байдлаас шүүх хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбарыг бүрэн гүйцэд үнэлж, дүгнэж чадаагүй байна. Үүнд: Нэг. Манай байгууллага ............ ТӨҮГ-тай 2021.06.08-ны өдөр Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлийн иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелийн хамт шинээр суурилуулах ............дугаартай гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Гэрээт ажпыг гүйцэтгэх хугацаанд ковидын цар тахал нэн хүндэрч, үүссэн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал нь гэрээний үүргийн гүйцэтгэлд шууд нөлөөлж, бараа, тээврийн зардлын үнэ дэлхийн зах зээлд огцом нэмэгдсэн тул ажпыг бүрэн дуусгахад төсөвт өртөг хүрэлцэхгүй болсон. Энэ тухай ............ ТӨҮГ-т удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, төсөвт өртөг нэмэгдүүлэх тухай хүсэлт гаргаж байсан. Хэргийн материалын 69-72 дугаар хуудас. ............ ТӨҮГ-аас танай компаниас гэрээт барилгын материалын үнэ болон ханшийн өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлсний дагуу үүссэн нөхцөл байдлыг судалж, холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна гэж хариуг бичгээр өгч байсан. Хэргийн материалын 73 дугаар хуудас. Иймээс энэхүү байдлыг ............ ХХК, ............ ТӨҮГ талууд гэрээний 11.1 Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргийн гүйцэтгэлд шууд нөлөөлсөнийг удаа дараа мэдэгдэж, харилцан тохиролцоог тухай бүр хийж ажлаа үргэлжлүүлж, дуусга, харин төсөв нэмэх асуудлыг засгийн газраас гарсан шийдвэр, журмаар зохицуулж шийдэж болно гэсээр ирсэн. Худалдах худалдан авах гэрээний 11.2- т заасан гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаар баталгаажуулж ............т өгсөн, гэрчилгээний баталгаат хуулбарыг хэрэгт гаргаж өгсөн. Талууд энэхүү гэрээний 11 Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл-ийг харилцан хүлээн зөвшөөрч энэхүү гэрээнийн 13.1-т заасан маргаан шийдвэрлэх харилцан тохиролцох заалтын дагуу төсөвт өөрчлөлт оруулах талаар өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийсэн баримтууд болох харилцсан албан бичгүүд, ажлын хэсгийн 2 удаагийн хурлын тэмдэглэл байгаа. Тухайлбал: Төсөвт өртөг нэмэгдүүлэх тухай манай удаа дараагийн хүсэлтийн дагуу ............ ТӨҮГ хууль эрх зүйн хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулсан. Үүнд: 1............. ТӨҮГ-ийн Ерөнхий захирлын 2022.05.09-ний өдрийн А/268 дугаар тушаалаар Төсөл хөтөлбөрүүдийн ажлыг гүйцэтгэгчидтэй хэлэлцээ хийж, гэрээнд холбогдох өөрчлөлтийг оруулах ажлын хэсэг байгуулсан ба энэ ажлын хэсгээс манай компаний төлөөлөл болох захирал, нягтлан бодогч, инженер оролцсон хуралдаан 2022.05.27-нд хийгдэж, төсөвт магадлал хийлгэж баталгаажуулсны дараа хэлцлийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу Эрдэнэт ТӨҮГ-аас Барилгын хөгжлийн төвд хандан төсвийг магадлан баталгаажуулах хүсэлт гаргасан боловч ............ ТӨҮГ-ийн зураг төслийн товчооны хийсэн ажлын зураг нь Барилга хөгжлийн төвөөр хянагдан магадлал хийгдээгүй байсан тул төсөвт магадлал хийх боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд бид, ковид цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас улс орон даяар үнэ нэмэгдиэнийг засгийн газар хүлээн зөвшөөрч, мөрдүүлэхээр гаргасан Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 04 сарын 04-ний өдрийн 75-р тушаалаар батлагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн (барилгын материалын үнэ) өөрчлөлтийг тооцох журам баримт бичгийн дагуу үнийн өсөл iee авах боломжгүй болсон. Дээр дурьдсан хурлын тэмдэглэл болон ............ ТӨҮГ-ээс Барилгын хөгжпийн төвд хандан төсөвт магадлал хийлгэх тухай хүсэлт Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн хариу, ажлын зураг болон хяналтын төсөв шаардлага хангах байдлаар хэргийн материалд байгаа. Эдгээр баримтуудыг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулсан. 2.Барилга Хөгжлийн Төвөөр магадлал хийх ажил боломжгүй болсон тул ............ ТӨҮГ нь асуудлыг дотооддоо шийднэ хэмээн бидэнд хариу өгсөн. Асуудлыг шийдэхийн тулд ............ ХХК байгууллагаар манай ажилд аудит хийлгэсэн ба ............ ХХК нь манай ажлыг 42,725,349төгрөгийн өсөлттэй байхаар дүгнэлт гаргасны дагуу ............ ТӨҮГ-ийн ЕЗ-ын 2023.02.09-ны өдрийн А/70 тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг дахин биднийг дуудан 2023.10.26-нд хурал зохион байгуулж, дээр дурьдсан дүнгээр гэрээ дүгнэх хэлцэлд орох санал тавьсан. Энэ дүгнэлт нь манай үндсэн тоноглол болон зэс голтой кабелийн үнийг тооцоогүй тул бид дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй. ............ ХХК-аас ............ ТӨҮГ-т гаргаж өгсөн аудитын үр дүнгийн тайлан (хэргийн материалын 100-123 дугаар хуудас), ............ ТӨҮГ-ийн Ерөнхий захирлын 2023.02.09-ний өдрийн А/70 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023.10.26-ний өдрийн хурлын тэмдэглэл хэргийн материалд бий. (90-98 дугаар хуудас) Дээр дурьдсан арга хэмжээнүүд нь ............ ТӨҮГ үнийн тохируулга хийхээр хууль эрх зүйн хүрээнд арга хэмжээ авахыг оролдож байсныг харуулж байгаа бөгөөд ............ ТӨҮГ болон ............ ХХК талууд гэрээний үнэд тохируулга хийх эсэх асуудлаар биш, үнийн тохируулгын хэмжээн дээр л маргаантай байгааг гэрчилж байна.Энэ байдлыг шүүхийн шийдвэрт үнэлж, дүгнээгүй орхисон байна. ............ ТӨҮГ-тай манай байгуулсан дээрх гэрээ нь 15 зүйлтэй бөгөөд уг гэрээнд үнийн тохируулга хийхгүй буюу гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй гэсэн талуудын харилцан тохирч баталгаажуулсан зүйл заалт байхгүй болно. Хоёр. 2024.07.22-ны өдрийн шүүх хуралдаан дээр ............ ТӨҮГ-аас энэхүү ажилд хөндлөнгийн шинжилгээ хийлгэе, шинжээчээр Барилгын төсөвчдийн холбоо ТББ-г томилуулах тухай хүсэлт гаргасны дагуу шүүхээс 2024.07.22-ны өдөр 142/шз2024/04177 тоот захирамж гаргаж, тооцоо, тоо бүртгэлийн тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах шинжээчээр Барилгын төсөвчдийн холбоо ТББ-г томилж, шинжээчид шүүхийн зүгээс 5 асуулт тавьсан. ............ ТӨҮГ хөндлөнгийн шинжээчийн ажлын хөлсийг төлснөөр шинжээчид ажилласан. Шинжээч нарын баг 2024.11.08-ны өдөр Эрдэнэт хотод очиж төслийн газар дээр манай хийсэн ажилтай танилцсан ба Барилгын тухай хуулийн 24-р зүйлийн 24.4 дэх заалт, Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 04 сарын 04-ний өдрийн 75-р тушаалаар батлагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн (барилгын мстериалын үнэ) өөрчлөлтийг тооцох журам-ыг баримтлан 2024.11.28-ны өдөр 24/0049 дугаартай дүгнэлт гаргаж, шүүгчийн асуултуудад хариулсан. Дүгнэлтэнд Манай төсөв зохиох журамд Монгол улсад үйлдэгдсэн ажил үйлчилгээгээр төсөвт өртгийг тооцдог. Энэхүү журмыг баримтлаад хоёр байгууллага гэрээний үнээр санхүүжилт хийсэн байна. Харин энэ хугацаанд улс орон даяар хөрөнгө оруулалтын үнийн өсөлтийн зөрүү гарсны дагуу ............ ХХК үнийн зөрүүд 558,694,449 төгрөгийг нэхэмжилсний дагуу ............ ТӨҮГ нь ............ ХХК- аар дүгнэлт гаргуулж тус компани 42,725,349 төгрөгийн үнийн өсөлт гарсан гэж тогтоожээ. Тус компаний гаргасан дүгнэлтээс үзэхэд Барилга хот байгуулалтын яамнаас баталсан материалын үнийн өсөлтийн жагсаалтанд байхгүй барилгын хийц материалын үнийг авахдаа гадаадаас авсан материалын үнийн өсөлтийн индексээр өсгөсөн үнэ дээр гааль, худалдааны татвар нэмсэн үнээр тооцсон боловч Монголд тухайн үед борлогдож байсан зах зээлийн үнээр аваагүй байна. Мөн Барилга хот байгуулалтын сайдын 2022.04.04-ний өдрийн 75-р тушаалаар батлагдсан үнийн жагсаалтын 2-р хавсралтанд байгаа зэс голтой кабелиудын үнийг тооцоогүй орхисон байна гэсэн. Түүнчлэн, шүүгчийн тавьсан 1-р асуулт: Талуудын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийн явцад Гүйцэтгэлийн төсөв нэмэгдсэн эсэх. Хэрэв нэмэгдсэн бол хэрхэн нэмэгдсэн, холбогдох нотлох баримт байгаа эсэх гэсэн асуултад шинжээч: Барилга хот байгуулалтын сайдын 2024 оны 09-р сарын 12-ны өдрийн 44 дүгээр тушаалаар баталсан үнийн өсөлтийн индексээр 2021 оноос2022 онд улсын дунджаар барилгын материал 1.16, барилгын нийт өртөг 1.09 хувиар тус тус өссөн байна. Зэс голтой цахилгааны утас, трансформаторууд хэд дахин өссөн, мөн зарим материалын тоо хэмжээ нэмэгдэж, ............ ХХК-ны гэрээний төсвийн үнэнд маш багаар тусгасан байна. Дараагийн асуултуудад хариулагдах гүйцэтгэлийн төсвөөр нотлогдох болно гэж хариулсан байна. Шүүгчийн 4-р асуулт Дээрх хугацаанд ажиллах хүч, материал, тээвэр, машин ашиглалтын зардлын жишиг үнэ өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдсөн бол нэхэмжлэгчийн төсвийн 2021.05.09-ны үнэд гарсан өсөлт, бууралтын зөрүү хэдэн төгрөг болох вэ? гэсэн асуултанд доорх байдлаар хариулсан: ...УИХ-ын шийдвэр болон орон нутгийн төсвөөр санхүүжих барилгад зөвхөн материалын үнийн зөрүү, НӨАТ-ыг санхүүжүүлэхээр заасан. Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан материалын үнэ НӨАТ-гүй үнэ болно. Бусад аж ахуйн нэгжүүдэд хоорондоо тохиролцож цалин, бусад зардлын зөрүүг өгөхийг зөвшөөрдөг. ............ ТӨҮГ нь төрийн өмчит үйлдвэрийн газар учир дээрх улсын төсвийн ангилалд багтаж зөвхөн материалын зардлаар үнийн өсөлтийн тооцоо хийнэ. ............ ХХК-ийн материалын үнийн өсөлтийн зөрүү 379,019,555 төгрөг, НӨАТ 37,801,955төгрөг, нийт 416,921,510 төгрөг болов. Тооцоог хавсралт №2-т харуулав гэж хариулсан. Шинжээчийн дүгнэлт Нэхэмжлэгч ............ ХХК-ийн шүүхэд нэхэмжилсэн ажлын нэмэгдсэн зөрүү нь 416,921,510 төгрөг болов гэж гарсан байна. Шинжээчийн дүгнэлтийг ............ ТӨҮГ эсэргүүцээгүй болно. Шүүхийн шийдвэрт шинжээчийн дүгнэлтийг огт авч үзэлгүй орхигдуулсан. Шинжээчийн дүгнэлтийг манайх бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэхүү дүгнэлтийг үндэслэн 2024.01.15-нд нэхэмжлэлээ дараахь байдлаар шинэчилсэн. Шинжээчийн хийсэн бодит гүйцэтгэлээрх төсвийн нийт дүн 5,061,278,904 төг болсон ба манай гэрээний дүн 4,540,000,000төг. Зөрүү нь 521,694,449төг болж байгаа. Шинжээчийн дүгнэлтийн дүн 416,921,510 төгрөг дээр нормчлолын сан, захиалагчийн хяналтын зардал 2%, зохиогчийн хяналтын зардал, магадлашгүй ажлын зардал гээд шууд суутгагдах дүнгүүд нэмэгдэж 521,694,449төг болж байгаа (Шинжээчийн дүгнэлт, Хавсралт 1, Бодит гүйцэтгэлээр, БХБ-ын сайдын 75-р тушаалын хавсралт материалын үнээр тооцсон төсвийн товчоо). Үүн дээр шинжээч дүрэм ёсоор тооцоондоо оруулах боломжгүй гэж дүгнэсэн, Монгол улсын гадна гарсан тээврийн зардал болох 33,411 евро, үүнийг тухайн үед мөрдөж байсан ханш 3,309 төгрөгөөр тооцож 110,556,999төгрөг, нийт 632,251,448 төгрөг (521,694,449+110,556,999) хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Шинжээчийн 2024.11.28-ны өдрийн №24/0049 дүгнэлт хэргийн материалд байгаа. Трансформатор авчрах гадаад тээвэртэй холбоотой нэхэмжлэх, төлбөрийн баримт, гаалийн мэдүүлгийн хуудас хэргийн материалын 58, 61-63-р хуудаснуудад бий. Ковидын нөхцөл байдлын улмаас болон Орос Украйны дайн, Энэтхэг-Хятадын улс төрийн нөхцөл байдал хямарсан зэргээс үүдэн манай төхөөрөмжийн гадаад тээврийн үнэ анх тооцоолсноос даруй 3 дахин нэмэгдсэн юм. Гурав. Шийдвэрийн 10-р хуудсанд .... Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 -д зааснаар захиалагч урьдчилан харах боломжгүй гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас болон гэрээнд заасан үндэслэлээр гэрээний хугацааг сунгах, 40.1.2, 11.11-д заасан аргачлалын дагуу гэрээний үнийг тохируулах, 40 дүгээр зүйлийн 40.2-д худалдан авах гэрээ болон ерөнхий гэрээний үүргийн гүйцэтгэлийн явцад дараахь зүйлийг хориглоно гээд 40.1-д зааснаас бусад үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч ............ ТӨҮГазар нь төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд дээрх хуулийн заалтаар гэрээний үнийг тохируулах, бусад үндэслээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон байна. гэжээ. Тухайн үед хэрэгжиж байсан Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд 11.11, 40.1.1, 40.1.2 гэдэг заалтууд ерөөсөө байхгүй, 40.1, 40.2 гэдэг заалтуудад дээр дурьдсан агуулга байхгүй байна. Дөрөв. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40.4-т Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч дараахь тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно гээд 40.4.1. хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн; 40.4.2 суурь үнэ огцом өөрчлөгдсөн гэсэн байна. Шүүхийн шинжээчийн дүгнэлтэнд гэрээ хэрэгжих хугацаанд хэрэглээний үнийн индекс, суурь үнэ огцом өөрчлөгдсөн тухай дурьдсан бий. Шинжээчийн дүгнэлт, хуудас 2, 1-р асуултын хариулт. Мөн хуулийн 41.1.-д Худалдан авах гэрээнд дараахь өөрчлөлт хийхийг хориглоно гээд 41.1.1. захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөх; 41.1.2. энэ хуулийн 40.4, 40.6-д зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх гэсэн байна. Нөгөө талаас нь харвал эдгээр заалт нь урьдчилан хярах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас болон 40.4, 40.6-д заасан тохиолдол бий болсон бол гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулж болно гэсэн утга гэж би ойлгож байна. Бидний тохиолдолд нэгдүгээрт захиалагч гүйцэтгэгч талууд байтугай бүх дэлхий урьдчилан хараагүй давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн, энэ тухай нотлох гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ бидэнд бий, хоёрдугаарт гэрээт ажпыг гүйцзтгэх явцад суурь үнэ огцом өөрчлөгдсөнийг хөндлөнгийн шинжээч дүгнэлтэндээ дурьдсан. Иймд гэрээний дүнд нэмэлт, өөрчлөлт хийх боломжтой байна. 2021.08.11 -ний өдөр ҮХАҮТ-аас олгосон Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ шаардлага хангах хэлбэрээр, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт (Шинжээчийн дүгнэлт, хуудас 2, 1-р асуултын хариулт) хэргийн материалд байгаа. Tав. Иргэний хуулийн 255.1-д Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гээд 255.1.3. тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн. гэж заасан байна. Энэ заалтын дагуу, гэнэтийн буюу давагдашгүй хүчний онцгой нөхцөл байдал улс орон даяар үүссэн тул ............ ТӨҮГ зөвхөн гэрээний дүнд өөрчлөлт оруулахгүй гэж шаардах эрхээ алдана гэж бид үзэж байна. Эцэст нь, манай компаний хамт олон дэлхий дахинд ковидын цар тахлын улмаас үүссэн хүнд нөхцөл байдалд төслөө чанартай сайн хийсэн. Бид ............ ТӨҮГ- тэй гэрээ байгуулж маш урам зоригтой ажиллаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдэг итгэл найдвараар санхүүгийн их хэмжээний алдагдал хүлээн байж ажлаа чанартай хийж дуусгасан. Манай хийсэн ажил ............т, цаашлаад Монгол улсад ч өгөөжөө өгсөөр байгаа гэж бид итгэж байна. Шүүх шударга хууль ёсны, эрх тэгш, оновчтой шийдвэр гаргана гэдэгт гүнээ итгэж байна. Дээр дурьдсан нөхцөл байдлыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Шүүх хуралдаанд Д............. би биечлэн оролцох тул хурлын товыг мэдэгдэхийг хүсье гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:
............ ХХК-ийн нэхэмжлэлтэй ............ ТӨҮГ-т холбогдох иргэний хэргийн оролцогч, нэхэмжлэгч Д............., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл нараас Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163.3-т заасны дагуу дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн 2024.03.25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн 4 дүгээр хуудсанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үйлдвэрийн газар нь улсын төсвийн байгууллага биш учраас Барилга, хот байгуулалтын сайдын 75 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу үнийн судалгааг үндэслэл болгож, үнийн өсөлтийг тооцох боломжгүй гэж үзэж байсан хэдий ч тус журмын хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, мөн багасган өөрчилсөн юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3- т заасны дагуу шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж тухайлан заасан тул Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг хөдөлбөргүй үнэн гэж үзэлгүй хэрэг маргааныг нарийвчлан зохицуулсан хуулийг үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэрлэсэн. Үүнд: 1. ............ ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг тул худалдан авах ажиллагаандаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 4.1.1-т заасны дагуу зохион байгуулдаг. Тус хуулиар зохицуулсан журмын хүрээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулсны үндсэн дээр ............ ТӨҮГ болон ............ ХХК хооронд 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ............дугаартай Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн (2005 оны) 52 дугаар зүйлийн 52.1.3-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын худалдан авах ажиллагаатай холбоотой журам, заавар, аргачлал, жишиг баримт бичгийг батладаг ба тус жишиг баримтын дагуу боловсруулсан тендер шалгаруулалтын баримт бичгийн 24 дэх хуудсанд (2 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал) тендерт оролцогчид өгөх зааварчилгаа 15.10 Тендерт оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад Тохируулахгүй тогтмол байна гэж заасны дагуу тендерт оролцогч ............ ХХК тус нөхцөлийг хүлээн зөвшөөрч тендерийн 89, 90, 97 дугаар хуудас буюу ............ ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр 175,180,197 дугаартай албан бичгүүдийг ирүүлж, шалгарсны улмаас гэрээ байгуулагдсан. (1 дүгээр хавтаст хэргийн 243, 244, 245 дахь тал) Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс 2024 оны 12 дугаар сарын 25- ны өдрийн шүүх хуралдаанд tender.gov.mn цахим хаягт тендер шалгаруулалтын баримт бичигт үзлэг хийлгэх хүсэлт гаргахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний хэрэгжилтийн явцад үнэ тохируулахгүй тогтмол байна гэсэндээр маргахгүй (1 дүгээр хавтаст хэргийн 232 дахь тал) гэж тайлбарласнаар ............ ХХК нь тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ болон хугацаанд багтаан чанарын шаардлага хангасан барааг захиалагчид нийлүүлэхээр, компанийн санал болгосон үнэ гэрээний хэрэгжилтийн явцад тохируулахгүй тогтмол байна' гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Маргаантай харилцааг зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн (2005 оны) 40 дүгээр зүйлийн 40.1-т Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээтэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна, 40.3.8-т Худалдан авах гэрээнд гэрээний үнэ болон гэрээний үнэд тохируулга хийх бол тохируулга хийх нөхцөл, аргачлалыг заавал тусгахаар заасан. Гэтэл талууд гэрээ байгуулахаас өмнө буюу тендер шалгаруулалтын шатанд гэрээний үнэд тохируулга хийхгүй байх нөхцөлийг харилцан тохиролцож гэрээний 2.1-т ............дугаар гэрээний нийт үнийн дүн 4,540,000,000 (Дөрвөн тэрбум таван зуун дөчин сая) төгрөг байхаар тусгасан. Энэ үнэд баглаа боодол, ачилтын зардал, хүрэх цэг хүртэлх тээвэрлэлт, гааль, татвар, бусад холбогдох зардал багтана гэж заасан. Иймд хуулийн 40.4.2-т суурь үнэ огцом өөрчлөгдсөн тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно, 41.1,2-т энэ хуулийн 40.4. -т зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх-ийг хориглосон тул үйлдвэрийн газар хууль зөрчин хуулиар заасан хязгаарлалтыг зөрчих боломжгүй юм. Тиймээс ............ ТӨҮГ нь гэрээний үнийн дүнг өөрчлөн нэмэгдүүлж, худалдагчийн нэхэмжилсэн дүнгээр төлбөр тооцох үүргийг хууль, гэрээнд зааснаар хүлээгээгүй. 2. Ирээдүйд үүсэж болзошгүй эрсдлийг талууд гэрээний 11 дүгээр зүйлээр зохицуулсан. Гэрээний зохицуулалтын дагуу ............ ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02/389 дугаартай Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг ирүүлсэн. Тус гэрчилгээнд Shneider electric overseas asia компани үйлдвэрлэлийн түүхий ч эдийн хомсдолд орсноос шалтгаалж захиалсан бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлтийн шинэчлэгдсэн хуваарийг 2021 оны 7 сарын 30-ны өдрийн "Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хугацааг хойшлуулах тухай" ............ ХХК-д хандсан. Энэ нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл мөн, Иргэний хуулийн 222.2- дахь хэсэгт хамаарах тул гэрчилгээг олгов гэсэн. (Хавтаст хэргийн 246 дахь тал) Иргэний хуулийн 222.2-т заасны дагуу хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, мөн гэрээгээр тохирсон зохицуулалтын дагуу талууд гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг талууд 2021 оны 09 сарын 14-ны өдрийн №1 дугаар нэмэлт гэрээгээр 2021 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл, 2022 оны 02 сарын 10-ны өдрийн №2 дугаар нэмэлт гэрээгээр 2022 оны 06 сарын 01-ны өдөр хүртэл, 2022 оны 08 сарын 02-ны өдрийн №3 дугаар нэмэлт гэрээгээр 2022 оны 09 сарын 01-ны өдөр хүртэл болгон тус тус өөрчилсөн. Ийнхүү талууд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гарах үр дагаврыг гэрээгээр зохицуулсан, гэрээний үнэд өөрчлөлт оруулж, тохируулга хийх тухай талууд харилцан тохиролцоогүй байхад үнийн өсөлттэй холбоотой эрсдлийг үйлдвэрийн газар хүлээх, эсхүл хариуцахыг тулгах нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй. 3.Нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтыг өөрөө гаргах үүрэгтэй. Гэтэл Худалдан авагч тал буюу ............ ТӨҮГ нь гэрээний үнийн дүнгээс зөрүүтэй бодит гүйцэтгэлийн зөрүүг тооцож олгох үүрэг хүлээсэн ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй тул Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын үндсэн дээр шийдвэр гаргасан нь мөн үндэслэлтэй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 321/шш2025/0277 дугаартай шүүхийн шийдвэрийг ИХШХШТ хуулийн 167.1.1-т зааснаар хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ............ ХХК хариуцагч ............ ТӨҮГ холбогдуулан ............ ТӨҮГ-тай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ............дугаартай Худалдах-худалдан авах гэрээний бодит гүйцэтгэлээс үндсэн тоноглолын үнийн зөрүү 521,694,449 төгрөг, тээврийн зардлын зөрүү 110,556,999 төгрөг, нийт 632,251,448 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан./2хх 35х/
Хариуцагч ............ ТӨҮГ ...Талууд хооронд байгуулагдсан гэрээнд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан гэрээтэй холбогдуулан гаргасан бодит зардлыг ............ ТӨҮГ-с гаргуулах тухай нөхцлийг огт харилцан тохиролцоогүй, худалдагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гарах эрсдлийг худалдан авагч хариуцах үндэслэлгүй....талуудын хооронд байгуулсан гэрээнд үнийг тохируулах тухай зохицуулалт байгаагүй тул гэрээний үнийн дүнд өөрчлөлт ороогүй гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан./хх87-89х/
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
3.1. ............ ХХК ............ ТӨҮГ-ийн Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлийн иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж, тоноглол, кабелын хамт шинээр суурилуулах 4,759,500,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээний ............дугаартай тендер шалгаруулалтад оролцож, тендерийн төсвийг тооцож 4,540,000,000 төгрөгөөр нийлүүлж суурилуулах тухай үнийн саналыг илгээсэн,/хх21-39х/
3.2 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тендерийг нээсэн, улмаар тендерийн үнэлгээ хийгдэж, ............ ХХК-нд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэл ирж, үүний дагуу ............ ТӨҮГ-тай ............дугаартай Худалдах-худалдан авах гэрээ-г 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулж, бараа нийлүүлэх, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, тохируулга хийж дуусах хугацаа нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг дуустал буюу хуанлийн 60 хоногийн хугацаатай гэрээ байгуулсан, /хх9-20х/
3.3 Гэрээ байгуулагдсаны дараа ............ ХХК тоног төхөөрөмжүүдийн захиалгыг өгч эхлэхтэй зэрэгцэн дэлхий дахинд Ковид-19 цар тахлын тархалт нэмэгдсэнээс бараа бүтээгдэхүүний үнэ тендерт шалгарахаас өмнө өгч байсан үнийн саналаас өөрчлөгдөж эхэлсэн тул энэ талаар захиалагч байгууллага болох ............ ТӨҮГ-т 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 326 тоот ...Одоогийн байдлаар үе шатны хуваарийн дагуу ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа ба МС-501, 502, 503, 504 хуваарилах шитнээс хөдөлгүүр хүртэлх трасс, удирдлагын кабель татаж холболт хийх ажил /нийт ажлын 20%/ үлдсэн. Энэхүү ажил нь ............ХХК-ийн гүйцэтгэх 5-р цехийн суурийн ажлаас хамаарч хүлээгдэж байна. Тендерт орж байсан үетэй харьцуулбал өнөөдөр дэлхий дахинд зэсийн үнэ 12 хувь, төмрийн үнэ 2 дахин, тээврийн үнэ 6-8 дахин өссөн зэргээс үүдсэн үнийн хэт өсөлтийн нөлөөн дор бидний хувьд дээр дурдсан дутуу ажлыг гүйцэтгэхэд дараах тулгамдсан асуудлууд тулгарч байна. Үүнд: ажил 80%-тай байхад түүний дүн гэрээний төсөвт өртгөөс хэтэрсэн. Дутуу ажилд хамаарах удирдлагын болон хүчний нийт 9685 м зэс кабелийн зах зээлийн үнэ тендерт орж байх үеэс маш өндөр болсон. Эдгээр асуудлууд улмаас төслийг амжилттай бүрэн дуусгахад гэрээт төсөв хүрэлцэхгүй байдал үүслээ. Иймд бидний хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж, ажлыг хугацаанд нь чанартай дуусгхын тулд гэрээний үнийн дүнг 20%-иар нэмэгдүүлж өгнө үү гэсэн, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 016 тоот ...2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ............ ТӨҮГ-тай Баяжуулах үйлдвэр, Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлийн иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж тоноглол кабелийн хамт шинээр суурьлуулах ............дугаартай ажлын гэрээ байгуулсан. Уг гэрээний үнийн дүнг нэмэгдүүлэх хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүргүүлсэн ба одоог хүртэл хариу ирүүлсээгүй байна. Тендерт орж байсан үетэй харьцуулбал ховор металл, зэсийн үнэ 10-12 хувь, төмрийн үнэ 2-2,5 хувь, барилга тоног төхөөрөмжийн угсралтын ажил 30 хувь, тээврийн үнэ 6-8 дахин өссөн зэргээс үүдэн бидний хувьд ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байхад түүний үнийн дүн гэрээний төсөвт өртгөөс хэтэрсэн, дутуу ажилд хамаарах удирдлагын болон хүчний нийт 9685 м зэс кабелийн зах зээлийн үнэ 2,5 дахин нэмэгдсэн. Эдгээр асуудлаас болоод гэрээт төсөв хүрэлцэхгүй байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчинй хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1., 40.4.2. дахь хэсгийг үндэслэн гэрээний үнийн дүнг 30 хувиар нэмэгдүүлж өгнө үү гэсэн, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 087 тоот ...Зах зээлийн үнийн өөрчлөлтийг төсөв тооцоонд хэррэглэх зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан Бараа, материалын үйлдвэрлэгч, борлуулагч нарын зах зээлийн дундаж үнийн судалгаа-нд тус төслийн үндсэн тоноглол Хүчний трансформатор болон хуваарилах шит хамаарагдаагүй байна. Эдгээр тоноглолыг танай үйлдвэрийн техникийн шаардлагад нийцүүлэн захиалгаар үйлдвэрлүүлж авчирсан тул хэрэглээний материалын жагсаалтанд ороогүй, дүйцүүлэн тооцох боломжгүй тул үнийн өсөлтийн зөрүү 355,009,027 төгрөгийг олгохыг хүсье гэсэн албан бичгээр нэмэлт санхүүжилт хүссэн буюу гэрээнд өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн байна./хх40-68х, хх/69-71х/
3.4 "............" ХХК-иас гэрээний үнийг нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулан, мөн ижил нөхцөл байдалтай компаниудын асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор "............ ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/70 дугаар тушаалаар дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдсан, тус ажлын хэсэг нь олон улсын аудитын байгууллага болох "............" ХХК-иар "............ ТӨҮГ болон "............ ХХК хооронд байгуулагдсан ............дугаартай гэрээний төсөвтэй холбогдуулан үнийн өсөлт, зах зээлийн ханштай уялдуулан тооцоолол хийлгүүлэн, дүгнэлт гаргуулсан, аудитын дүгнэлтээр үнийн өсөлтийн зөрүү 42,725,349 төгрөг гарсан, ажлын хэсэг "............ ХХК-ийн удирдлагатай 2023 оны 10 дугаар сарын 26ны өдөр уулзалт зохион байгуулж "............" ХХК-ийн тооцооллын дүнг танилцуулж 42,725,349 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох саналыг тавьсныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, ./хх73х, хх90-151х
3.5 "............" ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02/389 дугаартай Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг ирүүлсэн тул талууд гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №1 дугаар нэмэлт гэрээгээр 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №2 дугаар нэмэлт гэрээгээр 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №3 дугаар нэмэлт гэрээгээр 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл болгон тус тус өөрчилсөн үйл баримт тогтоогдсон/1хх246-249/
4.Анхан шатны шүүх маргааны дээрх үйл баримтыг зөв тогтоосон хэдий ч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Тодруулбал:
4.1 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11.-д Захиалагч гэрээний хэрэгжилтийн явцад гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаанаар бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээний үнийг тохируулах бол тохируулга хийх нөхцөл, аргачлалыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана гэж заасан.
4.2 Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээнд гэрээний үнийг тохируулга хийхгүйгээр тохиролцсон боловч 2019-2022 оны хооронд дэлхий дахинд Ковид-19 цар тахлын тархалт эрчимжиж, хил, гааль хаагдаж, хорио тавигдаж, валютын ханш тогтворгүй болж, дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн хомсдол бий болсны улмаас бараа бүтээгдэхүүний үнэ болон олон улсын тээврийн үйлчилгээний үнийн огцом өсөлт бий болсон нь нийтэд илэрхий үйл баримт юм.
4.3 Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1.-д Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж заасан.
4.4 Гэрээ байгуулагдсаны дараа гэрээг ямар нэгэн өөрчлөлтгүйгээр мөрдөж, хэрэгжүүлэх нь шударга бус байх нөхцөл байдал үүсэх тохиолдол гарна.Эрх ашиг нь сөргөөр хөндөгдөж, хохирсон тал ийм тохиолдолд өөрт нь ашиггүй энэ гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтэй байдаг.
Гэрээнд оролцогч аль ч тал урьдчилан харах боломжгүй байсан, иймээс ч гэрээнд тусгалаа олоогүй /Ковид-19 цар тахлын тархалт эрчимжиж, хил, гааль хаагдаж, хорио тавигдаж, валютын ханш тогтворгүй болж, дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн хомсдол бий болсны улмаас бараа бүтээгдэхүүний үнэ болон олон улсын тээврийн үйлчилгээний үнийн огцом өсөлт бий болсон/ нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд үнийн тохируулга хийхгүйгээр тохиролцсон гэрээг ягштал баримтлахыг тулгах нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д тусгасан итгэл, үнэмшлийн зарчимд үл нийцнэ.
4.5 Нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах боломжтой байсан боловч нэмэлт зардал гаргаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, барааг нийлүүлж, доголдолгүй хүлээлгэн өгсөн, одоо уг Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөл хэвийн ажиллаж байгаа, түүнчлэн гэрээнд үнийн өөрчлөлт оруулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хариуцагч хүлээн авч ...танай компаниас гэрээт ажлын явцад барилгын материалын үнэ болон ханшийн өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлсний дагуу үүссэн нөхцөл байдлыг судалж, холбогдох хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэсэн хариуг 2022 оны 10 дугаар сарын 20-ны 131/792 албан бичгээр өгсөн, "............" ХХК-ийн 42,725,349 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон.
4.6 Нэхэмжлэгч нэмэлт зардал гаргасан нь санхүүгийн баримтаар тогтоогдож байх тул эрсдлийг дан ганц гэрээний нэг талд ногдуулж болохгүй, 2 тал үүрэх нь шударга ёсонд нийцнэ.
5. "............" ХХК-ийн дүгнэлт нь төслийн үндсэн тоног төхөөрөмж болон хүчний зэс кабелийн зардлыг тооцоолоогүй, зөвхөн туслах материалтай холбоотой зардлыг тооцсон тул зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг "............ ХХК ............ ТӨҮГ-т гаргаж байсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ............ ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ............мөн ...нэхэмжлэгч нь "............" ХХК-ийн дүгнэлтийг зөвшөөрдөггүй, маргаантай байх тул энэхүү асуудлаар хөндлөнгийн шинжээч, Барилгын төсөвчдийн холбоо ТББ-ыг шинжээчээр томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан./хх72х, 176х/
5.1 Шүүх хүсэлтийг хүлээн авч шинжээч томилсон ба Барилгын төсөвчдийн холбооноос 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 98/02 дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн./хх179-181, 188-215х/
5.2 Шинжээч Барилгын төсөвчдийн холбооноос 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 98/02 дүгнэлтээр ............... ТӨҮГ, ............ ХХК-ийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ............тоот Худалдах, худалдан авах гэрээний дагуу Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлийн иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж тоноглол, кабелийн хамт шинээр суурьлуулах ажил бүрэн хийгдсэн байна. Шинжээч Тэргүүлэх төсөвчин, цахилгааны инженер ............, мэргэшсэн төсөвчин ............нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хавтаст хэрэгтэй танилцсан болно. ............ ХХК нь 558,694,449 төгрөг нэхэмжлэлдээ үнэ тооцох аргачлалаас өөр үнээр, хилийн гадна дамжин тээвэрлэсэнтэй холбоотой бүх зардлыг оруулж нэхэмжилсэнийг манай тооцоогоор залруулж багасгасан дүн гарсан. Тус хоёр байгууллагын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ............тоот Худалдах-худалдан авах гэрээгээр Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөлийн иж бүрэн трансформаторын пункт, цахилгаан байгууламж тоноглол, кабелийн хамт шинээр суурилуулах ажпыг 4,540,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон байна. Гэрээнд материал нийлүүлэх нөхцөл, хугацаа, төлбөрийн нөхцөлийг тодорхой заажээ. Мөн гэрээний 11-ийн 1.-д гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл (гал түймэр, үер, газар хөдлөлт, дайн, ахлл хаялт, хорио цээр, гадаад дотоод тээвэрлэлтийн саатал, онц байдал, сонгуулыай холбоотой)-ийн улмаас гэрээний үүргийн гүйцэтгэлд шууд нөлөөлсөн бол хүлээсэн үүргээ биелүүлээгүй хариуцлагаас бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөгдөнө гэжээ. Энэ үед гэрээний үүргийн биелүүлэх хугацаа, давагдашгүй хүчин зүйлсийн үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно гэжээ. Гэхдээ үүнээс гарах зардлын өсөлтийг нөхөх талаар гэрээнд тусгаагүй байна. Иймд Монголын хилийн гадна гарсан тээврийн болон бусад зардлыг нэмж тооцох боломжгүй. Мөн манай төсөв зохиох журамд Монголд үйлдэгдсэн ажил үйлчилгээгээр төсөвт өртгийг тооцдог. Энэнхүү журмыг баримтлаад хоёр байгууллага гэрээний үнээр санхүүжилт хийсэн байна. Харин энэ хугацаанд улс орон даяар хөрөнгө оруулалтын үнийн өсөлтийн зөрүү гарсны дагуу ............ ХХК-ийн үнийн зөрүүд 558,694,449 төгрөгийг нэхэмжилсэний дагуу ............ ТӨҮГ ............ ХХК-иар дүгнэлт гаргуулж тус компани 42,725,349 төгрөгийн үнийн өсөлт гарсан гэж тогтоожээ. Тус компаний гаргасан дүгнэлтээс үзэхэд Барилга хот байгуулалтын яамнаас баталсан материалын үнийн өсөлтийн жагсаалтад байхгүй барилгын хийц материалын үнийг авахдаа гадаадаас авсан материалын үнийн өсөлтийн индексээр өсгөсөн үнэ дээр гааль, худалдааны татвар нэмсэн үнээр тооцсон боловч Монголд тухайн үед борлогдож байсан зах зээлийн үнээр аваагүй байна. Мөн Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 04-р сарын 04-ний 75 дугаар тушаалаар батлагдсан үнийн жагсаалтын 2-р хавсралтад байгаа цэс голтой кабелуудын үнийг тооцоогүй орхисон байна. Бид Барилгын тухай хуулийн 24-р зүйлийн 24.4 дэх заалт, Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 04-р сарын 04-ний өдрийн 75 дугаар тушаалаар батлагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн (барилгын материалын үнэ) өөрчлөлтийг тооцох журмыг баримтлан шинжээчийн дүгнэлтийг гаргалаа. Барилга хот байгуулалтын сайдын 2024 оны 09-р сарын 12-ны өдрийн 44 дүгээр тушаалаар баталсан үнийн өсөлтийн индексээр 2021 оноос 2022 онд улсын дунджаар барилгын материал 1,16 барилгын нийт өртөг 1.09 хувиар тус тус өссөн байна. Зэс голтой цахилгаан утас, трансформаторууд хэд дахин өссөн, мөн зарим материалын тоо хэмжээ нэмэгдэж ............ ХХК-ны гэрээний төсвийн үнэнд маш багаар тусгасан байна. Дараагийн асуултуудад хариулагдах гүйцэтгэлийн төсвөөр нотлогдох болно. Хүчний болон хяналтын зэс кабелиудын үнийг Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 04-р сарын 04-ний өдрийн 75 дугаар тушаалаар батлагдсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн (барилгын материалын үнэ) өөрчлөлтийг тооцох журмыг баримтлан төсөвт өртөгийг тооцон гаргалаа. Тооцоог Хавсралт №1-т харуулав. Барилга хот байгуулалтын сайдын 2024 оны 09-р сарын 12-ны өдрийн 44 дүгээр тушаалд заасан хэмжээгээр хувиарлах байгууламж, трансформатор, кабелийн үндсэн үнэ нэмэгдсэн боловч үүнийг дагаад гаалийн татвар, тээврийн зардал мөн өссөн. 4-р асуултын хариултад тодорхой хариулт өгснийг үзнэ үү. Хавсралт №1, Хавсралт №2-оор тус тус харуулав.Үнийн өсөлтийг 1-р асуултад маш тодорхой хариулсан. УИХ-ын шийдвэр болон Барилга хот байгуулалтын сайдын тушаалуудаар улсын болон орон нутгийн төсвөөр санхүүжих барилгад зөвхөн материалын үнийн зөрүү, НӨАТ-ийг санхүүжүүлэхээр заасан. Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан материалын үнэ НӨАТ-гүй үнэ болно. Бусад аж ахуйн нэгжүүдэд хоорондоо тохиролцож цалин, бусад зардлын зөрүүг өгөхийг зөвшөөрдөг. ............ ТӨҮГ нь төрийн өмчит үйлдвэрийн газар учир дээрх улсын төсвийн ангилалд багтаж зөвхөн материалын зардлаар үнийн өсөлтийн тооцоо хийнэ. ............ ХХК-ийн материалын үнийн өсөлтийн зөрүү 379,019,555 төгрөг, НӨАТ 37,801,955 төгрөг, нийт 416,921,510 төгрөг болов. Тооцоог Хавсралт №2-д харуулав. Зах зээлийн, өртгийн хандлагаар тооцох боломжгүй. Зах зээлийн болон өртгийн хандлагын арга нь үл хөдлөх хөрөнгө үнэлэх хөрөнгийн үнэлгээний арга юм. Тоног төхөөрөмжийг зах зээлийн, өртгийн хандлагаар бус худалдан авсан бодит үнэ буюу төрөөс зөвшөөрсөн үнээр тооцно. БХБСайдын 2020 оны 30 дугаар тушаалаар баталсан Барилгын төсөв зохиох дүрэм (БНбД 81-95, 12/2020)-ийн 3.2-т барилгын ажлын төсөвт өртөг нь хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох, барилгын бүтээгдэхүүний (бэлэн болон барилга) гэрээний үнийг тогтоох, гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажлын тооцоо хийх, тоног төхөөрөмжийг авах, түүнийг барилгад хүргэх, зардлыг төлөх, түүнчлэн барилгын нэгдсэн төсөвт тусгагдсан бусад зардлыг санхүүжүүлэх баримт бичиг болно гэж заасныг мөрдөнө. Нэхэмжпэгч ............ ХХК-ийн шүүхэд нэхэмжилсэн ажлын нэмэгдсэн зөрүү нь 416,921,510 /Дөрвөн зуун арван зургаан сая есөн зуун хорин нэгэн мянга таван зуун арван/ төгрөг болов... гэж дүгнэсэн.
6. "............" ХХК-ийн дүгнэлтэд төслийн үндсэн тоног төхөөрөмж болон хүчний зэс кабелийн зардлыг тооцоолоогүй, зөвхөн туслах материалтай холбоотой зардлыг тооцсон гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, хариуцагч ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан, Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлт нь шүүхээс томилогдсон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас шинжээчид хууль сануулан гаргасан дүгнэлт бөгөөд хэрэгт авагдсан меморал, гадаад гуйвуулгын болон шилжүүлгийн даалгавар, депозит дансны хуулга, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, нэхэмжлэх, шилжүүлгийн мэдэгдэл, Schneider компанийн тодорхойлолт, Sales contract гэрээ, шилжүүлгийн мэдээлэл /хх-40-68х/ зэрэг баримтаар давхар нотлогдсон байна.
6.1 Иймд Барилгын төсөвчдийн холбооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 98/02 тоот дүгнэлтээр тогтоосон материалын үнийн өсөлтийн зөрүү 379,019,555 төгрөгийн 50 хувь 189,509,778 төгрөгийг хариуцагч ............ ТӨҮГ-с гаргуулж, нэхэмжлэгч "............ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 442,741,670 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 312/ШШ2025/00277 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтад ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 220 дугаар зүйлийн 220.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч ............ ТӨҮГ-с 189,509,778 / нэг зуун наян есөн сая таван зуун есөн мянга долоон зуун далан найм/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "............ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 442,741,670 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,770,521 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 1,105,499 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д............. нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 3,770,521 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА