Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1192

 

2019         07         29                                         2019/ШЦТ/1192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч А.Ариунаа,

Хохирогч Д.М ,

шүүгдэгч Б.А , Н.Д , тэдгээрийн өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А , Н.Д  нарт холбогдох эрүүгийн 1806 05653 1401 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б.А , /РД:/,

2. Монгол Улсын иргэн,, Н.Д , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.А , Н.Д  нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Очир" төвийн гадна иргэн Д.М тай маргалдан зодож, улмаар баруун эгэмний далд хугарал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хэрэг 2018 оны 06 дугаар сарын 20 өдөр 16 цагийн үед болсон. Би Очир төвд зөөгчөөр ажилладаг байсан. Хохирогч хэрэг гарахын өмнөх өдөр нь буудалд хоноод маргааш өдөр нь буудлаас гарахдаа төлбөр тооцоо дутуу гээд зохион байгуулагчтай хамт явсан эрэгтэй нь маргалдсан. Бармен байсан Сайханжаргал эгчтэй гэрч гэх Энх-Учрал барьцалдаж аваад за болъё, тооцоог нь авахаа болъё гээд гурвууланг нь гаргасан. Буцаж хохирогч гэх Б.М  нь орж ирээд хэл амаар доромжилж “ буудалд ажилладаг хүүхнүүд угаасаа янхан байдаг” гэж доромжилсон.Тэгээд Долгормаа түрүүлж барьцалдаж аваад би салгаад сандал дээр суулгахад өөрөө дахиж босч ирээд намайг үсдсэн. Тэгээд газар унаад л буцаж босч ирсэн.  Бид хоёроос болж эгэм хугарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Учирсан хохирлыг барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Н.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Д.М   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай найз Энх-Улирал, найзын нөхөр Баяраа нар над руу Очир төвийн караокед байна гэж дуудахаар нь очоод 0.5 литрийн Соёрхол гээд архи, хоёр пиво уусан. Өдөр 12 цагаас гарах ёстой байсан юм байна, гэтэл 12 цаг нь 16 цаг болсон. 15.000 төгрөгийн тооцоо хий гэхээр нь хийнэ гэж хэлсэн. Тухайн үед би цалингаа авчихсан мөнгөтэй байсан. Зохион байгуулагч нь манай найз Энх-Улиралтай муудалцаад үсдэлцээд байхаар нь би мобайлаар мөнгийг нь төлчихье гээд салгаад гараад явсан. Тэгсэн манай найз Баяраа хамгаалагчтай нь зодолдоод эхлэнгүүт эдний менежер гэх хүн “за явцгаа, тооцоо мөнгөө авахгүй гэж хэлсэн. Тэгсэн хамгаалагч залуу нь манай найзын нөхөртэй маргалдаад шүдийг нь унагаасан. Тэгээд боль гэтэл миний халааснаас миний утас унасан. Нэг залуу байсан тэр миний утсыг аваад буцаад орчихоор нь утсаа авъя гээд хойноос нь ороод хэрүүл болсон. Тэгээд хэрүүл болоод хэн хэнийгээ муухай үгээр хэлсэн. Энэ хоёр ч бас намайг доромжилсон. Юу гээд байгаа юм бэ гээд буцаад очсон чинь энэ хоёр намайг үсдэж татаж унагаагаад өшиглөсөн. Өшиглүүлээд газар унаад босоход мөрөө дийлэхгүй байсан. Цагдаа дуудаад хэсэг дээр ирээд камерын бичлэгийг үзүүлсэн. Цагдаа түргэн дуудаад эгэм хугарсан гээд намайг аваад явсан. Би 6 дугаар сарын 20-нд эгэмээ хугалуулчихаад эмнэлэгээр эмчилгээ хийлгээд, наадам баяр дөхчихсөн гээд очер дараалал их байсан учраас 7 дугаар сарын 10-нд хагалгаанд орсон. Тэрнээс хойш би ажлаа хийгээгүй. Би хоёр хүүхэд, нөхрийн хамт 4-үүлээ амьдардаг. Би ажил төрөл, бие сэтгэлийн хувьд гомдолтой байна.” гэв.

  Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл. /хэргийн 14 дүгээр хуудас/,

            Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Г.Эрдэнэболд, цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б.Нарандаваа нарын илтгэх хуудас. /хэргийн 16 дугаар хуудас/,

Хохирогч Б.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би юу гээд байгаа юм гэж хэлээд тэр 2 эмэгтэй рүү ойртоод очтол нэг охин нь намайг үсдэж, татаж унагаад, харин нөгөө нь миний цээж рүү өшиглөж байсан. Тухайн үед тэр 2 нийлж байгаад миний үс гэзэгнээс зулгааж, үс туг тугаараа салж унасан...Цагдаа, түргэн дуудаж, түргэний эмчид үзүүлэхэд эгэмний яс хугарсан байна гээд намайг ГССҮТ-рүү аваад явсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/,

Гэрч Л.Энх-Улиралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Маргалдаж байгаад нэг мэдсэн караокений ажилтан эмэгтэй Б.М тай маргалдаад нэг эмэгтэйн үснээс нь зулгаагаад байж байхад цаанаас нь өөр нэг эмэгтэйн биерүү нь өшиглөж байсан... Тэмцэлдэж байгаад Б.М  газар унасан байсан. Дээрээс нь нөгөө хоёр ажилтан өшиглөөд бас гараараа цохиж байсан...Цагдаагийн хэсэг дээр байж байхад Б.М  миний эгэм өвдөөд байна гэж хэлээд байхаар нь цагдаа болон би шалгахад эгэм нь эвгүй болсон байсан. ...Караокений 2 эмэгтэй ажилтан учруулсан. Түүнээс бусад маргалдсан хүмүүс Б.М д огт гар хүрээгүй ...” гэх мэдүүлэг. /хэргийн 32 дугаар хуудас/,

Гэрч А.Сайнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний харсанаар бол Долгормаа, А  нар 1 согтуу хүүхэнтэй ноцолдоод үсдэлцээд хэрэлдээд байсан...Араас нь тэр хоёртой үсдэлцээд байсан согтуу эмэгтэй гараа унжуулчихсан гар өвдчихлөө гээд уйлаад ороод ирсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 102 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹8006 дүгнэлтэд “...Д.М гийн биед баруун эгэмний далд хугарал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэжээ /хэргийн 36 дугаар хуудас/,

            Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, /хэргийн 41-47 хуудас/,

            Хохирогч Д.М гаас гаргаж өгсөн эмчилгээ хийлгэсэн баримтууд. /хэргийн 49-51 хуудас/,

Шүүгдэгч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд тэр үсдэлцэж байгаад ажлын гадаах цементен шатан дээр хоёулаа унаад, хоёул үсдэлцчихээд хэн нь ч салахгүй байсан...Тэгээд би адилхан үсдэлцээд, үсдэлцсэн чигээрээ хоёулаа нааш цааш явсаар байгаад хоёулаа газар унасан.” гэх мэдүүлэг. /хэргийн 90 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь би түүнийг замд нь үснээс зулгааж байгаад газар унагасан. ...Тэр эмэгтэй уначихаад босоод ирэхэд нь манай зөөгч А  түүнтэй барилцаад авч зодолдож байсан. ...Зодоон нь Б.М , А  бид гурвын дунд л болсон юм. Хөндлөнгөөс өөр хэн нэгэн салгах юмуу, зодолдож оролцоогүй.” гэх мэдүүлэг. /хэргийн 91-92 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Д гийн жирэмсний хяналтын баримтууд. /хэргийн 125-127/,

Шүүгдэгч Н.Д гаас хохиролд 305.000 төгрөг тушаасан баримт. /хэргийн 128 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 61, 66 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 60, 65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.А , Н.Д  нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Очир" төвийн гадна иргэн Д.М тай маргалдан зодож, улмаар баруун эгэмний далд хугарал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.А , Н.Д , хохирогч Д.М  нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.Үүнд:

Хохирогч Б.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би юу гээд байгаа юм гэж хэлээд тэр 2 эмэгтэй рүү ойртоод очтол нэг охин нь намайг үсдэж, татаж унагаад, харин нөгөө нь миний цээж рүү өшиглөж байсан. Тухайн үед тэр 2 нийлж байгаад миний үс гэзэгнээс зулгааж, үс туг тугаараа салж унасан...Цагдаа, түргэн дуудаж, түргэний эмчид үзүүлэхэд эгэмний яс хугарсан байна гээд намайг ГССҮТ-рүү аваад явсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/,

Гэрч Л.Энх-Улиралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Маргалдаж байгаад нэг мэдсэн караокений ажилтан эмэгтэй Б.М тай маргалдаад нэг эмэгтэйн үснээс нь зулгаагаад байж байхад цаанаас нь өөр нэг эмэгтэйн биерүү нь өшиглөж байсан... Тэмцэлдэж байгаад Б.М  газар унасан байсан. Дээрээс нь нөгөө хоёр ажилтан өшиглөөд бас гараараа цохиж байсан...Цагдаагийн хэсэг дээр байж байхад Б.М  миний эгэм өвдөөд байна гэж хэлээд байхаар нь цагдаа болон би шалгахад эгэм нь эвгүй болсон байсан. ...Караокений 2 эмэгтэй ажилтан учруулсан. Түүнээс бусад маргалдсан хүмүүс Б.М д огт гар хүрээгүй ...” гэх мэдүүлэг. /хэргийн 32 дугаар хуудас/,

Гэрч А.Сайнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний харсанаар бол Долгормаа, А  нар 1 согтуу хүүхэнтэй ноцолдоод үсдэлцээд хэрэлдээд байсан...Араас нь тэр хоёртой үсдэлцээд байсан согтуу эмэгтэй гараа унжуулчихсан гар өвдчихлөө гээд уйлаад ороод ирсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 102 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹8006 дүгнэлт /хэргийн 36 дугаар хуудас/,

            Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, /хэргийн 41-47 хуудас/,

            Хохирогч Д.М гаас гаргаж өгсөн эмчилгээ хийлгэсэн баримтууд. /хэргийн 49-51 хуудас/,

Шүүгдэгч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд тэр үсдэлцэж байгаад ажлын гадаах цементен шатан дээр хоёулаа унаад, хоёул үсдэлцчихээд хэн нь ч салахгүй байсан...Тэгээд би адилхан үсдэлцээд, үсдэлцсэн чигээрээ хоёулаа нааш цааш явсаар байгаад хоёулаа газар унасан.” гэх мэдүүлэг. /хэргийн 90 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь би түүнийг замд нь үснээс зулгааж байгаад газар унагасан. ...Тэр эмэгтэй уначихаад босоод ирэхэд нь манай зөөгч А  түүнтэй барилцаад авч зодолдож байсан. ...Зодоон нь Б.М , А  бид гурвын дунд л болсон юм. Хөндлөнгөөс өөр хэн нэгэн салгах юмуу, зодолдож оролцоогүй.” гэх мэдүүлэг. /хэргийн 91-92 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Д гийн жирэмсний хяналтын баримтууд. /хэргийн 125-127/,

Шүүгдэгч Н.Д гаас хохиролд 305.000 төгрөг тушаасан баримт. /хэргийн 128 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.А , Н.Д  нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.А , Н.Д  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,шүүгдэгч Н.Д  нь учруулсан хохиролыг төлсөн,хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ .

Хохирогч Д.М  нь баримтаар 603.794 төгрөгийг шүүгдэгч Б.А , Н.Д  нараас нэхэмжилсэнээс шүүгдэгч Н.Д  нь хохиролд 305.000 төгрөг нөхөн төлсөн. Иргэний хуульд зааснаар шүүгдэгч Б.А гаас 300.000 төгрөг гаргуулж хохирогч Д.М д олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А , Н.Д  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.