Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1194

 

  2019         07         29                                       2019/ШЦТ/1194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч А.О , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О т холбогдох эрүүгийн 1906 03510 1473 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А.О , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.О  нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20-204 тоотод оршин суух иргэн Б.Н н гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн грунд загварын зурагт хулгайлж, 220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч А.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2 давхарт нэг цоожтой айл байхаар нь хаалганы завсраар харахад зурагт харагдсан, тэгэхээр нь хаалганых нь цоожийг эвдэж ороход цаасан хайрцаган дээр Грудинг гэсэн бичигтэй хар өнгийн LCD  зурагт байхаар нь тэрийг аваад гарсан. ...барьцаат зээлийн газарт 140.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьж орхисон. ...би ломбардны мөнгийг төлж зурагтыг нь аваад хохирогчид нь бүрэн бүтэн өгсөн байгаа.” гэх мэдүүлэг. /хэргийн 41-42 дугаар хуудас/,

Хохирогч Б.Н н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Консулын 20-204 тоотод оршин суух гэрээсээ 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед гарсан, тухайн үед хаалгаа түгжээд гарсан тэгээд орой 18 цаг 40 минутын үед гэртээ иртэл гэрийн хаалга эвдэлсэн, гэр дотор байсан зурагт алдагдсан байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 13 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-10 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 19 дүгээр хуудас/,

Барьцаалан зээлдүүлэх газрын баримт бичиг түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 22 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 27 дугаар хуудас/,

Гэрч Н.Золбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би нөхөртэйгөө 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр танилцаж байсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Усны гудамжны нийтийн байрны 23 тоотод хамт амьдарч байгаа. Манай аав ээж болон Оргилбулагийн аав ээж бид хоёрыг хамт амьдарч байгааг мэддэг, ирэх хавар сүй тавихаар болсон юм. ...Ял эдэлж байгаад гарч ирсэн гэхэд зан нь эвдрээгүй, эмэгтэй хүнийг их хүндэлдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг боловч надтай хамт байхдаа зөвшөөрөл авч гадаа гарч татдаг. Бусадтай харилцах харилцаа сайн, зөв боловсон, хүнлэг харьцдаг, манай хамаатнууд, найзууд Оргилбулагийг бас их хүндэлдэг, сайн залуу гэж ярьдаг. 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байх цагдаагаас Оргилбулагийг асуухад нь Оргилбулаг цагдаатай утсаар яриад цагдаагийн хэлтэс рүү явсан. Тэгээд орой нь гэртээ ирэхээр нь би юу болсон талаар асуухад “намайг уучлаарай” гээд уйлаад байсан. Тэгээд яасан юм гэхэд би айлаас зурагт хулгай хийчихсэн юм, миний буруу гэж хэлсэн. Яагаад ийм зүйл хийснийг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.О  нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20-204 тоотод оршин суух иргэн Б.Н н гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн грунд загварын зурагт хулгайлж, 220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.О т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч А.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон,гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой байна.

Хохирогч Б.Н д хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан тэмдэглэлээр зурагтыг нь хүлээлгэн өгсөн,хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.