Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 409

 

 

 

 

 

 

 

 

     

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: ****

 

Хариуцагч: “****” ХХК /

 

Ажилласан хугацааны цалин болох 1 420 952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 сарын 30-ны өдөр хүлээн авч 2016 оны 7 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **** миний бие 2016 оны 4 сарын 18-наас эхлэн 2016 оны 6 сарын 28 хүртэл маркетингийн менежирээр нэг сарын 800 000 төгрөгний цалинтай “****” ХХК-д ажилласан нийт 3 сарын цалинг минь өгөөгүй. **** миний бие 53 хоног ажилласан үндсэн цалин 800 000 төгрөгний нийт 1 980 952 төгрөгний цалин бодогдсоноос 560 000 төгрөгний урьдчилгаа авсан. Үлдэх 1 420 952 төгрөгийг “****” ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

Зохигчоос шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 1 420 952 төгрөгний 180 952 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 1 240 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ****нь хариуцагч “****” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин болох 1 420 952 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 1 420 952 төгрөгний 180 952 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 1 240 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн зохигчдын шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна. 

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрэлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ****н нэхэмжлэлтэй “****” ХХК-д холбогдох ажилласан хугацааны цалин болох 1 420 952 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 1 420 952 төгрөгний 180 952 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 1 240 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн” зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 690  төгрөгний 18 845 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэсийн**** тоот данснаас, 18 845 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрйн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай..

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Т.БАТСҮХ