Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 408

 

 

 

 

 

 

 

 

 

     

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: ****

Хариуцагч: ****/РД:

Гэм хорын хохиролд 883 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, ажиллагаа хийгээд

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэм хорын хохиролд 883 000 төгрөгийг ****аас гаргуулж өгнө үү.

 Хариуцагч**** шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлага болох 883 000 төгрөгийг 2016 оны 8 сарын 27-нд 295 000 төгрөг, 2016 оны 9 сарын 15-нд 295 000 төгрөг, 2016 оны 10 сарын 05-нд 293 000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч ****т холбогдуулж гэм хорын хохиролд 883 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “883 000 төгрөгийг 2016 оны 8 сарын 27-нд 295 000 төгрөг, 2016 оны 9 сарын 15-нд 295 000 төгрөг, 2016 оны 10 сарын 05-нд 293 000 төгрөгөөр төлж барагдуулна” гэсэн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон  

                                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. З.Чимэдцогын нэхэмжлэлтэй ****т холбогдох гэм хорын хохиролд 883 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт 883 000 төгрөгийг 2016 оны 8 сарын 27-нд 295 000 төгрөг, 2016 оны 9 сарын 15-нд 295 000 төгрөг, 2016 оны 10 сарын 05-нд 293 000 төгрөгөөр төлж барагдуулна” гэсэн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 742  төгрөгийн тал хувь болох  12 871 төгрөгийг улсын төсвөөс, 12 871 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Т.БАТСҮХ

 

 

 

 

 

 

 

 

З