| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1202/Э |
| Дугаар | 1200 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 1200
2019 07 30 2019/ШЦТ/1200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч Б.Б , Н.Б , тэдгээрийн өмгөөлөнч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б , Н.Б нарт холбогдох эрүүгийн 1906 00000 1471 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, , Б.Б , //,
2. Монгол Улсын иргэн, Н.Б , //,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Б , Н.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг 15-593 тоотод байрлах иргэн П.Б ын эзэмшлийн 9 дугаартай байрны агуулахад хууль бусаар нэвтэрч скоч, ажлын бээлий зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 952.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө найз Баярлахыг дагуулж хуучин ажиллаж байсан агуулах дээр очсон. Ингээд хашааг нь давж ороод хаалгыг нь дотроос нь онгойлгоод Баялахыг оруулаад 9 дугаартай агуулахаас скоч болон бээлий авч гараад хаалга дотроос нь хааж байх хооронд Баярлах цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 30 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө найз Бүүвэйбаатарыг нэг газар руу яваад ирье гэхээр нь дагаад явсан. Ингээд 1 агуулахын гадаа очоод Бүүвэйбаатар хашааг нь давж ороод дотроос хаалга нээгээд намайг оруулсан. Ингээд агуулахын хаалгыг нугасаар нь онгойлгоод дотроос нь скоч, ажлын бээлий аваад хашааны гадна гаргаад цааш зөөж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 33 дугаар хуудас/,
Хохирогч П.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 9 цаг өнгөрч байхад дээрх хашаанд агуулах нь байдаг Наран над руу залгаад танай агуулахад хулгай орсон юм шиг байна. Хулгайлсан бараан дээр танай утасны дугаар байна гэж хэлсэн. Ингээд агуулах дээр ирээд үзсэн манай 4, 9 дугаартай агуулахуудын хаалга цоожтой бөгөөд онгойлгож үзхэд 9 номерийн агуулахад байдаг скоч болон ажлын бээлий алдагдсан байна. ...дээрх хулгай орсон агуулахад өмнө нь хятадууд бараагаа татаж хадгалдаг байсан бөгөөд дээрх хятадуудад энэ Бүүвэй гэгч нь грушиг хийдэг байсан юм ...” гэх мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/,
Гэрч Ву Шаодинг /Wu Xiaoding/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Бүүвэйбаатарыг танина. Өмнө нь Бүүвэйбаатар манай ах Ли Бин /Li Вin/-нд зах дээр юмийг нь зөөж өгч ажиллаж байсан. Тэрнээс хойш манай ах Хятад улсад буцаж би энд үлдэхэд миний бараануудыг зөөж өгдөг хүн болсон. Түр зуурын грушиг хийдэг байсан ...” гэх мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/,
2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 4-6 дугаар хуудас/, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б31-19-297 дугаартай Дамно ХХК-ий хөрөнгө үнэлгээний тайлан /хэргийн 19-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Б , Н.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15-593 тоотод байрлах иргэн П.Б ын эзэмшлийн 9 дугаартай агуулахад хууль бусаар нэвтэрч скоч, ажлын бээлий зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 952.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Б , Н.Б нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Б.Б , Н.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б , Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.