Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1201

 

  2019         07         30                                       2019/ШЦТ/1201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Н.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Б т холбогдох эрүүгийн 1906 03925 1599 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , Н.Б , РД:,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "LM" нэртэй авто угаалгын газарт хамт ажилладаг Н.Б атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргапдаж түүний толгойн тус газар тогооны тагаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө манайд ажилладаг угаагч охин Баяржаргал 05 цагийн орчимд ирээд миний хажуугаар унтсан. Тэгээд өглөө босоод байж байтал Баяраа ах орж ирээд манай угаагч охиныг янхан юм уу гээд намайг бөгс рүү өшиглөөд байхаар нь яаж байгаа юм бэ гээд босоод иртэл баруун талын чихний ард тал руу баруун гараараа 1 удаа цохихоор нь би зугтах гэтэл тогооны тагаар баруун чихний ард тал руу 1 удаа цохиод намайг барьж аваад зүүн хацар луу 1 удаа алгадсан. ...Тогооны тагаар цохиход миний баруун чихний ар хэсэг язарч ангайсан. Өгзөг рүү өшиглөөд босч ирээд баруун шанаа руу шанаадаад зугтах гэтэл тогооны таг барьж байгаад цохиход чих гэмтсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 6, 8 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹8187 дүгнэлтэд “Н.Б а-н биед зүүн чихний ар хөхлөг сэртэнгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Манай хүргэн ах урд өдөр нь хөдөөнөөс ирсэн байсан. Тэгээд би ор засч өгөөд манаачийн байрандаа унтаад өглөө ороод ирэхэд хогийн сав руу доошоо харуулаад унтуулчихсан байхаар нь Гантулгад хандаж чи даварчихсан юм бэ хөгшин хүнийг хог руу толгойг нь харуулаад унтуулаад байхдаа яадаг юм гэхэд өөрөө доошоо хараад хэвтсэн гэсэн. Тэгээд миний хөнжлөөр хучаад унтаж байхаар нь яахаараа чи миний хөнжилд унтдаг юм бэ гэхэд юм хэлээгүй. Тэгээд Гантулга босоод нөгөө охиныг нь би хөөж явуулсан тэгээд Гантулгын нүүрэн тус газар нь алгадаад төмөр тогооны таг аваад түүн рүү шидтэл Гантулгын зүүн чихийг оноод цус гарсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "LM" нэртэй авто угаалгын газарт хамт ажилладаг Н.Б атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргапдаж түүний толгойн тус газар тогооны тагаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Б т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Н.Б т холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Н.Б т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.