| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1211/Э |
| Дугаар | 1212 |
| Огноо | 2019-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 1212
2019 07 31 2019/ШЦТ/1212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Ч холбогдох эрүүгийн 1906 03610 1588 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Ч , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 15-аас 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчин хотхонд үйл ажиллагаа явуулах "Смайл" нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа иргэн Х.С ын нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч Х.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчим манай найз Чинзориг над руу халамцуу утсаар яриад өчигдөр орой чи надад архи авч өгөөгүй юм чинь одоо 1 архи аваад өгчих гэж хэлсэн. Тэгээд би яахаараа чамд архи авч өгдөг юм, боломжгүй гэж хэлээ биз дээ гээд хоорондоо маргалдсан. Өмнөх өдөр би дэлгүүр ажиллуулж байхад ирээд архи аваад өгчих гээд байсан. 40 минутын дараа Мөнхбаяр, Чинзориг нар БЗД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилчин хотхоны Смайл дэлгүүр дээр ирсэн. Тэгээд дэлгүүр дотор халамцуу орж ирээд үйлчлүүлэгч нарын дэргэд чанга чанга дуугаар дайраад байхаар нь гарч ярилцъя гээд дэлгүүрээс гарсан. Дэлгүүрээс гараад шатаар уруудаад нэг алхтал зүүн нүд рүү атгасан гар орж ирээд 1 удаа цохисон. Нүдний шил хагараад хагарсан шил нь нүүр зүсэгдсэн. Хамар болон нүдний дор зүсэгдсэн хэсгээс цус гарсан. Чинзориг газраас чулуу авчхаад цохих гээд дайраад байсан. Мөнхбаяр ойртуулахгүй салгаад байсан. Би дэлгүүр рүүгээ ороод нүүрээ угаасан. Манай эхнэр цагдаа дуудсан..., Зүүн нүдний доод хэсэгт зүсэгдсэн, нүд хөхөрч хавдсан..., Архи авч өгөөгүй гээд уурласан..., 2010-2011 оноос хойш таньдаг болсон. Найзууд..., Мөнхбаяр, Чинзориг бид гурав байсан..., Нүдний шилээ засуулж авмаар байна. Эмчилгээний зардал томографын зураг авахуулсан зардал гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч Н.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн орчим Чинзоригийн хамт Сайнбаярын дэлгүүрт очсон. Ойрд уулзаагүй Сайнбаяртай уулзаж юм ярьж сууя гээд очсон. Тэгээд Чинзориг бид хоёр бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Сайнбаяр Чинзориг нь чи үнэртүүлсэн байна дараа уулзъя гэж хэлсэн. Чинзориг чи яасан сонин зантай болсон юм гээд хоорондоо ярилцаад байсан. Тэгээд Чинзориг Сайнбаярын нүүрэн тус газар цохиход зовхинд нь язарсан. Сайнбаяр цагдаа дуудсан. Чинзориг үнэртүүлсэн байсан болохоор явчихсан. Би цагдаа ирсний дараа явсан. Сайнбаяр, Чинзориг бид гурав багын найзууд...” гэх мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹7417 дүгнэлтэд “…Х.С ын биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт шарх, зүүн хацар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 11 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14-15 цагийн орчим БЗД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сайнбаярын дэлгүүр дээр найз Мөнхбаярын хамт очсон. Тэгээд дэлгүүрээс нь гараад юм ярьж байгаад маргалдсан. Маргалдаж байгаад Сайнбаярын нүүрэн тус газар 1 удаа цохисон. Тэгээд Мөнхбаяр салгаад би гэр рүүгээ харьсан. Сайнбаярын хөмсөг орчмоос нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 15-аас 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчин хотхонд үйл ажиллагаа явуулах "Смайл" нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа иргэн Х.С ын нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.Ч т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Э.Ч т холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Э.Ч т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.