| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 312/2025/00246/И |
| Дугаар | 207/ма2025/00071 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 207/ма2025/00071
2025 06 16 207/МА2025/00071
Ж............. нэхэмжлэлтэй,
хариуцагч ............ ТӨҮГ-т
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00656 шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Ж............. нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............ ТӨҮГ-т холбогдох,
“7 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 16,341,045 төгрөгийн тэтгэмжийг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Ж............., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б............. нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б............., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэл, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие улсад нийт 35 жил үүнээс сүүлийн 10 жил 08 сар ............ТӨҮГ -т ажиллаж байгаад 2024-11-28-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Үйлдвэрт мөрдөгдөж байгаа хамтын гэрээний дагуу 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах ёстой байтал надад 3 сарын тэтгэмж олгосон. Ингээд би ............ сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч шүүхэд ханд гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд надад олгоогүй үлдсэн 7 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 16,341,045 төгрөгийн тэтгэмжийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хүсэлтийг минь хүлээн авч хохирлыг минь барагдуулна уу гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа:
Ж............. ............ ТӨҮГ-аас 7 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 16,341,045 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. ............ ТӨҮГ-ийн Геологи хайгуулын экспедицид манаачаар ажиллаж байсан Ж............. нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажил олгогчид хандаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг нь үндэслэн ............ ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/2714 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Мөн тушаалаар ............т 7 жил 08 сар ажилласан Ж.............д ............ ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2024-2025 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 7.12 Үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тус үйлдвэрийн газарт ажилласан жилийг нь үндэслэн тэтгэмж олгоно, 7.12.1 5-9 жил ажилласан бол 3 сарын үндсэн цалинтай дүйцэх тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нэг удаа олгоно гэсэн заалтуудыг үндэслэн 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь хууль тогтоомж зөрчөөгүй байна. Иймд Ж............. гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00656 шийдвэрээр:
Нэхэмжлэгч Ж............., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б............. нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Миний бие Ж............. нь “............" ТӨҮГ-т холбогдуулан 7 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 16.341.045 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, уг хэргийг хянан шийдвэрпэсэн Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 00656 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхээс хэргийг хянаад нэхэмжлэгч Ж............. намайг “............" ТӨҮГ-ын Max боловсруулах заводад 2010.02-2011.12 cap хүртэл хугацаанд 01 жил 10 cap хөдөлмөрийн гэрээгээр, Геологи хайгуулын ангид 2013 оны 05 сараас 2018 оны 05 cap хүртэл хугацаанд хөлсөөр ажиллах гэрээний дагуу геофизикийн туслах ажилчнаар ажиллаж байжээ” гэж /ШШ-ийн 3 хуудас 18-2Ү -.дугээр мер/ миний хөлсөөр ажилласан хугацааг зөв дүгнэсэнУ^............" ТӨҮГ-ын Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2024-2025 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 2024.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байхтул нэхэмжлэгчийн хөлсөер ажиллах гэрээгээр ажилласан хугацаа нь хөдөлмөрийн гэрээ байгуулан үйлдвэрт ажилласан хугацаанд хамаарах боломжгүй гэж дугнэсэн нь буруу болсон. Учир нь дээр дурдсан хамтын гэрээний 2.9-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан ажиллагч үйлдвэрийн газартай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан тохиолдолд үйлдвэрийн газарт ажилласан хугацааг журмын дагуу тооцож болно” гэж заасан. Миний бие Геологи хайгуулын ангид 2013 оны 05 сараас 2018 оны 05 cap хүртэл хугацаанд хөлсөөр ажиллах гэрээний дагуу геофизикийн туслах ажилчнаар ажиллаж байгаад 2018 оны 11 сард үйлдвэрийн газартай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан болно. Иймд дээрх хугацаа нь үйлдвэрийн газарт ажилласан хугацааг журмын дагуу тооцож олгох зохицуулалтын дагуу 10 жил 08 cap ажилу\асан тул хамтын гэрээнд заасны дагуу ажилласан жилтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг хариуцагчаас надад олгох ёстой байсан. Шүүхээс “............" ТӨҮГ-ын Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2024-2025 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 2024.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн гэж дүгнэж, миний нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь уг хамтын гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд буюу 2024.11.28-ны өдөр миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.3-т “салбарын болон ажил, мэргэжлийн онцпог, ажил олгогч болон ажилтны хөдөлмөр эрхлалтийн харилцаанд шууд \ нөлөөлөх бусад хүчин зүйлийг харгалзсан байх” гэж заасны дагуу хамтын гэрээний 2.9 дэх заалт нь ажилтны хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан хугацааг тоолох харилцааг тусгайлан зохицуулсан зохицуулалт юм. Нэгэнт хамтын гэрээгээр зохицуулсан харилцаа нь нийт ажилтанд хамаарах тул хамтын гэрээний 2.9-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан ажиллагч үйлдвэрийн газартай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан тохиолдолд үйлдвэрийн газарт ажилласан хугацааг журмын дагуу тооцож болно" гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 154 дүгээр зүйлийн 154.8,158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж............. гаргасан ............ ТӨҮГ-т холбогдох 16,341,045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Нэхэмжлэгч Ж............. нь ............ ХХК-ийн Мах боловсруулах заводад хөдөлмөрийн гэрээгээр 2011 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс харуулаар ажиллаж байгаад 2011 оны 11 дүгээр сарын 01 ний өдрөөс чөлөөлөгдөж, ............ ХХК-ийн Геологи хайгуулын ангид 2013 оны 05 дугаар сарын 06 ны өдрөөс эхлэн 2018 оны 05 дугаар сар хүртэл хөлсөөр ажиллах гэрээний дагуу геофизикийн туслах ажилчнаар, 2018 оны 11 дүгээр сарын 28 ны өдрөөс ............ ХХК-ийн Геологи хайгуулын ангид манаачаар ажиллаж байжээ.
Нэхэмжлэгч Ж............. нь улсад нийт 35 жил ажилласнаас сүүлийн 10 жил 08 сар “............”ТӨҮГ -т ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.
............ ТӨҮГ-ийн Геологи хайгуулын экспедицид манаачаар ажиллаж байсан Ж............. нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажил олгогчид хандаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, хүсэлтийг нь үндэслэн ............ ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/2714 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
Нэхэмжлэгч Ж............. нь 2025 оны 1 дүгээр сард тэтгэмжийн асуудлаар ............ сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба 2025 оны 01 дүгээр сарын 27 ны өдрийн хурлаар талууд харилцан тохиролцож чадаагүй тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д “ Энэ хуулийн 65.4.2., 80.1.1., 80.1.3.-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3.-д тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно...” гэж заажээ.
Хамтын гэрээний 2.9.-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан ажиллагч үйлдвэрийн газартай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан тохиолдолд үйлдвэрийн газарт ажилласан хугацааг журмын дагуу тооцож болно” гэжээ.
“............ “ ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2024-2025 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байх тул нэхэмжлэгчийн хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан хугацаа нь хөдөлмөрийн гэрээ байгуулан үйлдвэрт ажилласан хугацаанд хамаарах боломжгүй, хамтын гэрээний 2.9. дэх заалт хамтын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хугацаанаас хойш хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан иргэнд хамаарахаар байна.
“............“ ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2024-2025 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 7.12.-т “үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тус үйлдвэрийн газар ажилласан жилийг нь үндэслэн тэтгэмж олгоно “, 7.12.1.-д “ 5-9 жил ажилласан бол 3 сарын үндсэн цалинтай дүйцэх тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нэг удаа олгоно” гэсэн заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ж.............д 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон тушаал нь үндэслэлтэй болно.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгч Ж............. хариуцагч “............” ТӨҮГ-т холбогдуулан 7 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 16,341,045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх ба Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ.
Нэхэмжлэгч Ж............., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б............. нар “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Ж............., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б............. нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Ж............., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б............., давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 239.655 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00656 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж............., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б............. нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Ж............., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б............. нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 239.655 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР