| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1142/Э |
| Дугаар | 1216 |
| Огноо | 2019-08-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 1216
2019 08 01 2019/ШЦТ/1216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
өсвөр насны шүүгдэгч Н.Т , түүний хууль ёсны төлөөлөгч А.Нандинцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т т холбогдох эрүүгийн 1806 08293 1433 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Т , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Өсвөр насны шүүгдэгч Н.Т нь 2018 оны 10 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Монгол хорооллын 905 дугаар байрны Б1 давхарт байрлах автомашины зогсоолоос иргэн Д.Г ийн эзэмшлийн “CUBE” брэндийн 540.000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Н.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хар улаан өнгөтэй дугуй гинжээр паартай холбосон байсныг ломоор хөшиж гинжийг нь салгаад авсан ямар нэртэй ямар брэндийнх байсныг нь анзаараагүй. ...Би тэр дугуйг өөрөө унах гээд авсан зарах гээгүй. Би унах сонирхолтой л байсан. ...Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 26-27, 40-41 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Д.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн CUBE нэртэй унадаг дугуйтайгаа гадуур явж байгаад 19 цагийн орчим гэртээ харьж унадаг дугуйгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 905 дугаар байрны Б1 давхарын грашид ээжийнхээ машин тавьдаг зогсоолын ард паарнаас гинжээр бэхлээд Баянмонгол хорооллын эмээгийнхээ гэрт очоод буцаад 22 цаг өнгөрч байхад гэртээ орох замдаа дугуйныхаа суудлыг цоожилсон эсэхийг шалгахаар зогсоол дээр очиход миний дугуй алдагдсан гинж цоож мөн нэг жоотуу газарт хэвтэж байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 12-13 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 15 дугаар хуудас/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 17 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Өсвөр насны шүүгдэгч Н.Т нь 2018 оны 10 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Монгол хорооллын 905 дугаар байрны Б1 давхарт байрлах автомашины зогсоолоос иргэн Д.Г ийн эзэмшлийн “CUBE” брэндийн 540.000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Өсвөр насны шүүгдэгч Н.Т т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх өсвөр насны шүүгдэгч Н.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди нэг ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: