Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 207/ма2025/00072

 

 

 

 

 

 

 

 2025        06          16                                          207/МА2025/00072

 

 

    ............ ХХК,

                     ............нарын  нэхэмжлэлтэй,

   хариуцагч ............ХХК, ............

     нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00609 шийдвэртэй,

Нэхэмжлэгч : ............ ХХК, ............нарын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............ХХК, ............ нарт холбогдох,

“Зээлээр худалдсан барааны үнэ болон алдангид 76,861,533 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

“Буцаасан буюу төлөгдсөн барааны үнэ 17,463,916 төгрөг, НӨАТ 10 хувь буюу 8,964,110 төгрөг, нийт 26,428,826 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, хариуцагч ............ нарын  шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д............., хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ............, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ............нь иргэн ............тай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу нэр бүхий 49 төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийт 104,932,620 төгрөгөөр худалдсан. Үүнээс одоо 38,361,328 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд гэрээний дагуу алданги төлбөр 0,3 хувиар тооцоход хоногийн алданги 115,083 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцоход нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь 19,180,664 төгрөг болж байна. Иймд хариуцагч ............ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн төлбөр 38,361,328 төгрөг, алданги төлбөр 19,180,664 төгрөг нийт 57,541,992 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Нэхэмжлэгч ............нь хариуцагч талтай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж ............ ХХК-ийн борлуулдаг 49 нэр төрлийн ............тоот зарлагын баримтаар жагсаагдсан бүтээгдэхүүнийг нийт 96,538,010 төгрөгөөр /8 хувь хөнгөлөлт тооцсон/ зээлээр худалдсан. Энэхүү гэрээ хийгдсэний дараа дахин 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 9,501,900 төгрөгийн барааг 29658709 тоот баримтаар, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 17,979,540 төгрөгийн барааг 29368134 тоот баримтаар, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 12,051,370 төгрөгийн барааг 30016879 тоот баримтаар, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 5,143,020 төгрөгийн барааг 30016549 тоот баримтаар, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 6,611,828 төгрөгийн барааг 31453359 тоот баримтуудаар тус тус хариуцагч тал хүлээн авсан болно. Эдгээр барааны нийт дүн нь 51,287,658 төгрөг болох бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагчид зээлээр худалдахаар шилжүүлсэн нийт барааны үнэ нь зарлагын баримт болон 2 талаас гарын үсэг зурж ............ХХК-ийн санхүүгийн тамга дарж баталгаажуулсан баримтаар тооцоход нийт 147,825,668 төгрөг болж байна. Үүнээс нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн ............ банкны ............ тоот дансаар дамжуулж "............ХХК-ийн шилжүүлсэн төлбөр 74,799,138 төгрөгийг хасахад 73,026,530 төгрөгийн үлдэгдэл төлбөр гарч байгаа бөгөөд ............ 2023 оны 7 сараас эхлэн утсаа авахгүй огт төлбөр төлөхгүй байсан тул ............миний бие өөрийн биеэр Орхон аймагт очиж уулзаад нийт 21,785,508 төгрөгийн 15 нэр төрлийн барааг буцаасан. Ингэхээр нийт үлдэгдэл 73,026.530 төгрөгөөс бараа буцаасан үнэ 21,785,508 төгрөгийг хасч 51,241,022 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжилж байгаа бөгөөд 0,3 хувиар алданги төлбөр тооцоход нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 25,620,511 төгрөг болж байна. Иймд хариуцагч талаас нийт 76,861,533 төгрөгийг гэрээний төлбөрт нэхэмжлэхээр шаардлагаа өөрчилж нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 

............тай 2022 оны 12 сарын 13-ны өдөр бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. ............ ХХК-ийн 49 нэр төрлийн ............тоот зарлагын баримт үйлдэж нийт 96,538,010 төгрөгийн бараа зээлээр худалдсан. Гэрээг нотариатаар батлахдаа 104,932,620 төгрөгийн барааг харилцан тохиролцож нийт үнийн дүнгээс 8 хувийг хасаж 96,538,010 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Энэ гэрээ байгуулагдсаны дараа буюу 2023 оны 03 сарын 03-ны өдөр 9,501,900 төгрөг, 2023 оны 03 сарын 03-ны өдөр 17,979,540 төгрөг,2023 оны 03 сарын 30-нд 12,051,370 мөн өдөр 5,143,020 төгрөг, 2023 оны 06 сарын 28-нд 6,611,828 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нэмж өгсөн. Энэ баримт дээр ............ ХХК-ийн захирал ........................ХХК-ийн захирал ............ нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Сүүлийн баримтын нийт дүн 51,287,658 төгрөг болж байна. Ингээд нийт 147,825,668 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж хариуцагчид өгсөн. ............ХХК-аас шилжүүлсэн ............ банкны дансны хуулгаас харахад 74,799,138 төгрөгийг ............ ХХК-д төлсөн гэдэг нь тогтоогдож байна. Төлөөгүй үлдэгдэл нь 73,265,030 төгрөг. 2023 оны 07 сараас хойш хариуцагч үлдэгдэл төлбөрөө төлөхгүй, утсаа авахгүй байсан тул ............ өөрийн биеэр Орхон аймагт очиж ............тай уулзаж нийт 21,785,508 төгрөгийн 15 нэр төрлийн барааг буцаасан авсан. Буцаасан барааны үнийн дүнг төлөгдөөгүй үлдсэн төлбөрөөс хасахад 51,271,022 төгрөг болж байсан. Энэ гэрээний дагуу 0,3 хувийн алданги тооцсон буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 25,620,511 төгрөгийг нэмж нийт 76,861,533 төгрөгийг гэрээний төлбөрт нэхэмжилж байна. 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд тайлбарыг өгсөн. Манай талаас 74,799,138 төгрөгийг шилжүүлсэн гэсэн баримтыг шүүхэд өгсөн. Хариуцагч талаас 89,649,138 төгрөгийг ............ банкны дансаар дамжуулан шилжүүлсэн гэх гүйлгээний баримтыг гарган өгсөн. Энэ хоёр дансны хуулгыг харьцуулахад хоёр гүйлгээ зөрж байна. Нэг гүйлгээ нь ............ХХК руу 14,800,000 төгрөгийг шилжүүлсэн, энэ нь нэхэмжлэгч байгууллага руу шилжүүлээгүй гүйлгээний баримт өгсөн тул энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дараагийн гүйлгээ болох 50,000 төгрөгийн баримт нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийхэд гарсан нотариатын хөлс юм. Энэ хөлсийг ............ урьдчилж төлөөд дараагаар нь ............ ............д буцаан өгсөн төлбөр юм барааны үнийн дүнгээс хасуулсан төлбөр биш. Энэ хоёр гүйлгээн дээр л тооцоо зөрж байгаа. Өгсөн, буцаасан, төлсөн баримтаар хоорондоо хэдэн төгрөгийн өглөг авлагатай байна гэдэг тогтоогдоно. 2023 оны 09 сарын 11-ний өдрийн тооцоогоор нийт 51,241,000 төгрөгийн өр төлбөрөөс хоорондоо тохироод 38,361,328 төгрөгөөр эцсийн өр төлбөрийг тохирсон. Тухайн үед яагаад энэ гэрээг хийсэн талаар ............ас асуухад 2023 оны 09 сард ............тай уулзаад 38,361,328 төгрөгийг тохирсон хуваарийн дагуу төлбөл бусдыг нь авахгүй гэж амаар тохирсон гэж хэлдэг. Бараа буцаасан энэ баримтыг янз бүрээр гаргаж өгч байгаа. 15 нэр төрлийн бараа буцаасан энэ баримтыг хариуцагч талаас янз бүрээр гаргаж өгч байгаа манай талаас хоёр талаасаа гарын үсэг зурж баталгаажуулсан, тамгатай баримтыг хүчин төгөлдөр гэж бодож байна. Энэ баримтаас харахад 21,785,508 төгрөгийн 15 нэр төрлийн барааг буцаасан гэдэг нь харагдана. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь бичгээр байгуулагддаг. Энэ гэрээний шаардлагыг 2022 онд байгуулсан гэрээ хангаж байгаа тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Энэ гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Өр барагдуулах гэрээнд өмнөх гэрээг хүчингүй болгосон нөхцөл байхгүй. 38,000,000 төгрөгийг яагаад нэхэмжилж байгаа нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Талуудын 2 гүйлгээ хоорондоо таарахгүй байна. Бараа буцаасан баримт дээр хоёр талаасаа гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг бодит гэж үзэж байгаа тул үндсэн гэрээний дагуу алданги тооцож нэхэмжлэлээ гаргасан гэв.

Хариуцагч ............ХХК-ийн төлөөлөгч ............, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа :

Нэхэмжлэгч ............нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: ............ би иргэн Д.............ас хүнсний болон ахуйн хэрэглээний бараа зээлээр худалдан авч байсан бөгөөд түүний барааны үнийг борлуулагдсан хэмжээгээр өөрийнх нь данс руу шилжүүлж байсан. Надаас үндэслэлгүйгээр 57,541,992 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь нэхэмжилж байгаа буюу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг би түүнд өгсөн байтал алданги бараа бүтээгдэхүүний үнийг нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ............ХХК болон ............ нар нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа

............ХХК-ийн захирал ............надтай 2022 оны 12 сарын 23-ны өдөр гэрээ хийж бараа нийлүүлсэн бөгөөд барааны үлдэгдэл болон санхүүгийн тооцоог 2023 оны 09 сарын 11-ний өдөр ............ тоотод байрлах манай агуулахад өөрийн биеэр болон өөрийн ажилтантай хамт ирж эцсийн байдлаар тооцоо нийлэн үлдсэн нийт төлбөр болох 38,361,328 төгрөг дээрээ өр барагдуулах талаар гэрээ хийгээд явсан. Үүнтэй холбоотой нотлох баримт болон хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлээ би гарган өгсөн билээ. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хавсарган өгсөн баримтуудыг судлан үзэхэд тухайн баримтууд нь бид хоёрын тооцоо нийлэхээс өмнөх ирсэн хугацаанд хийгдсэн бөгөөд эдгээр баримттай холбоотой тооцоог нийлсэн бараанууд байна. Нэхэмжлэгч анх нэхэмжлэлээ өгөхдөө эцсийн байдлаар тооллого хийн борлуулж болох боломжит барааг үлдээлгүй бүх барааг аваад явсан байдлаар өгсөн. Манай агуулахад борлуулах боломж бүхий нэг ч барааг үлдээгээгүй. Харин нэхэмжлэлд нь би тооцоог хийн хариу тайлбар гаргаж надад алдагдал хохиролтой нөхцөл гарч ирсэн тул сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Тэрээр сөрөг нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ тухайн үедээ тээврийн хөлс төлөхгүй нэмэлт зардал гарна гэж орхисон хугацаа дууссан буюу устгалд оруулах бараагаа нэхэмжилсэн байна. Үүнийг нь манайх хариуцахгүй. Түүнчлэн манай ............ХХК-ийн буцаалтаар явуулсан баримтуудтай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ өгсөн баримтууд нь давхцаж буцаан авсан бараа, түүний үнийг давхардуулж нэг тооцоог хоёр болгон нэхэмжилж байна. Иймд ............буюу ............ХХК-аас иргэн ............ надад буюу ............ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ............ХХК-ийн төлөөлөгч ............ шүүх хуралдаанд өгсөн  тайлбартаа: 

2022 оны 12 сард ............тай гэрээ хийсэн. Гэрээ хийсэн гэхээсээ илүүтэй бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авсан үйлдлийг нотариатаар гэрчлүүлсэн гэж ойлгох нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан тайлбар хэлэхэд 7 сараас хойш утсаа авахгүй байсан тул ............ өөрөө ирж уулзсан гэж ярьж байна. ............ санхүү хариуцсан хүнтэйгээ хамт хоёулаа манайд ирээд эцсийн байдлаар төлбөр тооцоо нийлээд, буцаан авч болох бараа материалыг аваад, хугацаа нь дуусаад ашиглах боломжгүй болсон бараагаа тээврийн зардал өндөр гарна гэх шалтгаанаар агуулахад үлдээгээд устгалд оруулах эсэх талаар тодорхойгүй юм яриад явсан. Нэхэмжлэгч талаас сүүлд гаргаж өгч буй 2023 оны 03 сарын 3-ны өдрийн баримт, 2023 оны 03 сарын 30-ны өдрийн баримт, 2023 оны 06 сарын 28-ны өдрийн баримтууд нь тухайн үед буюу 2023 оны 09 сарын 11-ний өдөр буцаагаад авч явсан болон агуулахад хугацаа нь дуусаад үлдээсэн барааны баримт гэж ойлгож болно. ............ гэж хүн нэг тооцоогоо хоёр болгож нэхэж байгаа нь тухайн баримтаас тодорхой харагдана. Хоёр талын санхүүгийн тооцоо хийгдээд эцсийн байдлаар өр барагдуулах гэрээг 2023 оны 09 сарын 11-ний өдөр үйлдсэн. Энэ гэрээн дээр ............ миний бие эцсийн байдлаар үлдэгдэл төлбөр болох 38,361,328 төгрөгийг ийм шатлалаар хуваан барагдуулна гэсэн гэрээг байгуулаад хоёр талаас гарын үсэг зурсан. Эцсийн байдлаар ингэж үнийн дүнгээ тодорхойлж гэрээ хийсэн мөртлөө 3 сард, 6 сард авсан барааны үнийн дүнг нэмээд нэг тооцоогоо хоёр дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн ............компанид өр төлбөртэй байсан, тэрийгээ манай компаниар төлүүлсэн мөртлөө тийм юм байхгүй гэж үгүйсгээд төлсөн төлбөрийг төлөөгүй гэж гүтгээд байгаа нь хууль бус байна. Талуудын хувьд 2 тооцоон дээр зөрүү байна гэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээрээ 50,000 төгрөгийг үнийн дүнд оруулаагүй. Нэхэмжлэгч талын гаргаж байгаа баримтууд нь тооцоо нийлээгүй, барааны хугацаа дууссан зүйлээ нэмж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Эдний байгууллагыг өрөнд оруулна гэсэн төлөвлөгөөтэй байна гэж харагдаж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа : 

2022 оны 12 сарын 23-ны өдөр гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 189.1 гэсэн зүйл заалтыг баримталсан. Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан юм шиг боловч Иргэний хуулийн зохицуулалтыг харахад Иргэний хуулийн 262 зүйлд зааснаар талууд харилцан тохиролцож хийсэн гэрээ. Гэтэл уг гэрээг хийхдээ Иргэний хуулийн 199, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн. 104,932,620 төгрөгийн барааг харилцан тохиролцож нийт үнийн дүнгээс 8 хувийг хасаж 96,538,010 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан гэж байна. 2022 оны 12 сарын 23-ны өдөр гэрээ хийчихээд тухайн цаг үед нь шууд барааг хүлээлгэж өгөөгүй буюу 2024 оны 03 сар хүртэл хэсэгчилсэн байдлаар барааг нийлүүлсэн. Бараа нийлүүлэгдээгүй байхад үлдэгдэл мөнгө төлөх боломжгүй Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчиж гэрээ байгуулсан. Мөн тус хуулийн 202 дугаар зүйлд гэрээний стандартыг зааж өгсөн. Стандарт нөхцөлийг тусгасан уг нөхцөл нь шударга ёсны зарчимд харш бол уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж заасан. Иргэний хуулийн 262 дугаар зүйлээ баримталбал хуулийн дагуу хийгдээд бараагаа тухайн цаг үед нь хүлээлгэж өгсөн бол өөр, анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ хийчихээд алданги нэхэж байгаа нь хууль бус юм. Хүчин төгөлдөр бус гэрээ хийгээд бараа бүтээгдэхүүнийг тухайн цаг үед өгөөгүй. 2023 оны 09 сарын 11-ний өдрийн 38,000,000 төгрөгийн гэрээнээс хойш огт бараа нийлүүлээгүй. Иймд хариуцагчийн дансыг битүүмжилсэн асуудлыг зогсоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ............, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун нар шүүхэд гаргасан  сөрөг нэхэмжлэлдээ:

Хариуцагч ............ нь нэхэмжлэгч Д.............д холбогдуулан Буцаасан буюу төлөгдсөн барааны үнэ 17,463,916 төгрөг, НӨАТ 10 хувь буюу 8,964,110 төгрөг, нийт 26,428,826 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. . Үүнд: Хариуцагч ............ нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ............ би иргэн Д.............тай 2022 оны 12 сарын 23-ны өдөр бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийж тэрээр надад 104,932,620 төгрөгийн барааг нийлүүлсэн бөгөөд үүнээс би борлуулалтын 8% буюу 8,394,610 төгрөгийг хасаад 96,538,010 төгрөгийг төлөх байсан юм. Үүнээс би Д.............д дансаар 89,649,138 төгрөгийг шилжүүлсэн. Мөн манайхыг төлбөр тооцоо хийхгүй удаад байна гэсэн шалтгаанаар 2023 оны 09 сарын 11-ний өдөр тооллого хийж 22,483,788 төгрөгийн барааг буцаан авсан юм. Шилжүүлсэн мөнгө буцаан өгсөн бараа, НӨАТ 10 %-ийг бодоход би ............ас 26,428,826 төгрөг авах ёстой юм. Учир нь би барааг буцаан өгөхөөс өмнөх үлдэгдэл тооцоо 5,019,872 төгрөг төлөх ёстой байснаас 22,483,788 төгрөгийн барааг надаас аваад явсан. Надад 17,496,916 төгрөгийн дутагдал зүй ёсоор гарч байгаа. Иймд Би Д.............ас буцаасан буюу төлөгдсөн барааны үнэ 17,463,916 төгрөг, НӨАТ 10 % буюу 8,964,110 төгрөг, нийт 26,428,826 төгрөгийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ............ шүүх хуралдаанд өгсөн сөрөг нэхэмжлэлийн  тайлбартаа: 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2,564,910 төгрөг болгон багасгаж байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд эцсийн байдлаар тооцоо нийлсэн өдрөөс хойш манай компани 17 сая гаруй төгрөгийн төлөлт хийсэн. Мөн ............ХХК- д (............ХХК-аас) ............ компанийн өмнөөс 14,800,000 төгрөг төлсөн. Мөн барааны үнийн дүнгийн НӨАТ-ын 10 хувиа хасаад ............ ХХК-аас 2,564,910 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээний дагуу л баримт гаргаж өгч байгаа. Авсан, төлсөн гэрээний дагуу л явж байна. НӨАТ-ын хувьд өнгөрсөн оны НӨАТ-ыг нөхөж шивэх боломжгүй тул энэ тооцооноос хасуулах саналтай байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа : 

Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийн 7 зүйлийн 1 дэх хэсэгт Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх бараа, ажил үйлчилгээнд татвар төлнө гэж заасан. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 10 хувийн татвар төлнө гэдгийг хуульчилсан. Иймд нэхэмжлэгч тал бараа нийлүүлж өгсөн цагаасаа эхлээд НӨАТ-ын баримтыг өгөх ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өмнө татварын системээс баримт авч хэрэгт нотлох баримтаар хавсаргасан, үүн дээр ............т татварын буцаан олголтын нэг ч төгрөг орж ирээгүй гэдэг нь харагдана. 2023 оны 9 сарын 11-ны өдрийн тооцоогоор 26 сая төгрөгийн алдагдалтай байна гэж сөрөг нэхэмжлэлийг гаргаж байсан. Гэвч нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбар гаргаж тодорхой нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Үүн дээр үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. НӨАТ-ын тухай хуульд зааснаар 50,000,000 төгрөгөөс дээш ажил үүргээ явуулсан бол НӨАТ төлнө гэж заасан. Татварын байгууллага маргаан шийдэхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр сөрөг нэхэмжлэлийн талаар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 

Тус шүүхэд гаргасан хариуцагч ............ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй тул дараахь хариу тайлбарыг гаргаж байна. ............нь хариуцагчтай байгуулсан 2022 оны 12 сарын 23-ны өдрийн Бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу ............ ХХК-ийн борлуулдаг 49 нэр төрлийн ............тоот зарлагын баримтаар жагсаагдсан бүтээгдэхүүнийг нийт 96,538,010 төгрөгөөр /8 хувь хөнгөлөлг тооцсон/ зээлээр худалдсан бөгөөд энэхүү гэрээ болон хавсралт ............тоот зарлагын баримтыг зохигч талууд 2022 оны 12 сарын 23-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Мөн нэхэмжлэгч талаас дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэний дараа дахин нэмж авсан 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 9,501,900 төгрөгийн бараа ачуулж хүлээн авсан 29658709 тоот баримт, 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 17,979,540 төгрөгийн бараа ачуулж хүлээн авсан 29368134 тоот баримт, 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 12,051,370 төгрөгийн барааны 30016879 тоот баримт, 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 5,143,020 төгрөгийн барааны 30016549 тоот баримт, 2023 оны 06 сарын 28-ны өдрийн 6,611,828 төгрөгийн барааны 31453359 тоот баримтуудыг нотариатчаар гэрчлүүлж нотлох баримтаар хэрэгт өгсөн бөгөөд нийт дүн нь 51,287,658 төгрөг болно. Иймд нэхэмжлэгч талаас хариуцагч нарт зээлээр худалдахаар шилжүүлсэн нийт барааны үнэ нь зарлагын баримт болон 2 талаас гарын үсэг зурж ............ХХК-ийн санхүүгийн тамга дарж баталгаажуулсан баримтаар тооцоход нийт 147,825,668 төгрөг болох бөгөөд үүнээс ............ банкны ............ тоот дансаар дамжуулж ............ХХК-ийн шилжүүлсэн төлбөр 74,799,138 төгрөгийг хасахад 73,026,530 төгрөгийн үлдэгдэл төлбөр гарна. Гэвч ............ 2023 оны 7 сараас эхлэн утсаа авахгүй огт төлбөр төлөхгүй байсан тул ............миний бие өөрийн биеэр Орхон аймагт очиж уулзаад нийт 21,785,508 төгрөгийн 15 нэр төрлийн барааг буцаасан бөгөөд мөн тухайн үедээ 2023 оны 09 сарын 11-ний өдөр Өр барагдуулах гэрээг мөн тусдаа байгуулсан болно. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн нийт 89,649,138 төгрөгийн гүйлгээ бүхий ............ банкны хуулгыг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн банкны хуулгуудтай харьцуулахад 2 гүйлгээ зөрж хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 2023 оны 01 сарын 03-ний өдрийн 50,000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримт нь барааны төлбөр биш 2022 оны 12 сарын 23-ны өдрийн нотариатчийн ажлын хөлсийг ............би урьдчилан төлөөд дараа нь ............аас над руу шилжүүлсэн нотариатчийн ажлын хөлс юм. 2023 оны 01 сарын 26-ны өдөр ............гэсэн нэртэй байгууллага руу 14,800,000 төгрөг шилжүүлсэн баримт нь нэхэмжлэгч талд хамааралгүй баримт байна. Иймд хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нэхэмжлэгчийн 96,538,010 төгрөгийн төлбөрөөс хариуцагч тал 89,649,138 төгрөгийг төлж барагдуулсан байхад 21,785,508 төгрөгийн барааг буцаагаад аваад явсан тул зөрүү 17,496,916 төгрөгийг буцаан авах ёстой гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд харин нэхэмжлэгч тал хариуцагчид нийт 147,825,668 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлснээс ............ банкны ............ тоот дансаар дамжуулж хариуцагч 74,799,138 төгрөгийг төлж 21,785,508 төгрөгийн барааг буцааснаар нийт 51,241,022 төгрөгийн өртэй байна. Хариуцагч талаас огт үндэслэлгүй барааны үнэ болон НӨАТ гэх мэт төлбөрүүдийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлэх хүсэлтийг өгөх болж байна. ............ын хувьд гарын үсэггүй хэд хэдэн баримт гаргаж өгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хэд хэд хувирч байгаа нь харагдаж байгаа тул хариу тайлбараа дээрх гарын үсэгтэй баримтыг үндэслэн гаргасан. 21,785,000 төгрөгийн барааг буцаан авсан үлдсэн 17,000,000 төгрөгийн барааг илүү аваад явсан мэтээр тайлбарлаад энийгээ нэхэмжилнэ гэж байна. Энэ бодитоо зүйл биш. Анхны өдрийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээнээс хойш дахиад нэмж бараа авсан. Мөн НӨАТ-ын 10 хувь нэхэмжилж байна гэсний үндсэн дээр ............ нийт нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тооцооноос төлөгдөөгүй үлдсэн дүнгээ нэмээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. НӨАТ-ын хувьд зээлээр худалдах худалдан авах гэрээнд төлсөн мөнгөнд баримт гаргаж өгнө гэсэн ойлголт байхгүй ба авсан барааныхаа нийт үнийг төлсөн тохиолдолд НӨАТ-ын баримтыг өгөх боломжтой. Шүүхийн шийдвэр гараад төлбөр мөнгө нь төлөгдсөн хойно НӨАТ-ын асуудал яригдана. Эсвэл Татварын байгууллагадаа өөрөө гомдлоо гаргаад шийдвэрлүүлэх боломжтой. Сөрөг нэхэмжлэлийн тухайд үндэслэлгүй гэж үзэж байна. НӨАТ-ын асуудлаа татварын байгууллагад хандаарай гэсэн саналтай байна гэв.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00609 шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч ............ХХК, ............ нараас худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 9,600,000 /есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............ ХХК, ............нарт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 67,261,153 төгрөгийг, хариуцагч ............аас нэхэмжлэгч Д.............д холбогдуулан гаргасан 26,428,826 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ............улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700,208 төгрөг, хариуцагч ............ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,100 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ХХК, ............ нараас улсын тэмдэгтийн хураамжид 168,550 /нэг зуун жаран найман мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ............ ХХК, ............нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч ............ /РД: ............/-ын нэр дээрх эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 57,541,992 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 312/ШЗ2025/01625 дугаартай захирамж нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр  шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагын үндэслэл нь зохигч Д............., ............ нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдөр хийгдсэн 3822 тоот бүртгэлийн дугаартай нотариатчийн гэрчилсэн үйлдэлтэй “Бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” бөгөөд харин хэрэгт авагдсан 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Өр барагдуулах гэрээ” нь 2 хуулийн этгээдийн хооронд хийгдсэн тодорхой өр төлбөр дээр тохирсон нэхэмжпэлийн шаардлага, үндэслэлийг дэмжсэн боловч шууд үндэслэлээ болгоогүй хэрэгт гаргаж өгсөн баримт. Энэхүү “Өр барагдуулах гэрээ”-гээр 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн “Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний зүйл, заалт, төлбөрийн хэмжээг хүчингүй болгоогүй тул Бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжпэлийн шаардлагын үндэслэл болсон “Бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээг хүү тооцоогүй, алданги тооцсон тул зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулахгүй, худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэхүү гэрээний дагуу төлөх ёстой төлбөр нь 51,241,022 төгрөг болж байна гэж шүүхэд нэхэмжилсэн байхад өөр 2 хуулийн этгээдийн хооронд байгуулсан “Өр төлбөр барагдуулах” гэрээний дагуу 38,361,328 төгрөгийг төлөх ёстой гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэхүү 2 гэрээ хоорондоо яаж холбогдсон, өр төлбөрийг хооронд нь яаж тооцсон талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэг “Шийдвэр хууль ёсны бөгөед үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжпэгч тал 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдрийи “Бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээний байгуулснаас хойш 2023 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 9,501,900 төгрөгийн бараа ачуулж хүлээн авсан 29658709 тоот баримт, 2023 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 17,979,540 төгрөгийн бараа ачуулж хүлээн авсан 29368134 дугаартай баримт, 2023 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 12,051,370 төгрөгийн барааны 30016879 тоот баримгаар гэх мэтээр нийт 51,287,658 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн нэмж нийлүүлсэнийг шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцож өгөөч гэсэн атал анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар ерөөсеө дүгнэлт хийгээгүй шууд “Өр барагдуулах” гэрээний дагуу 38,361,328 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гэж дүгнэж нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хариуцагч ............ нь дээрх бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авснаа шүүх хуралд хүлээн зөвшөөрсөн атал энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт байхгүй, нэхэмжлэлийн шаардлагад оруулж шийдвэрлэсэн нь тодорхойгүй үлдээсэн. “Өр барагдуулах” гэрээг 2023 оны 09 дүгээр сарыи 11-ний өдөр байгуулснаас хойш нийт 17,161,328 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна гээд ер төлбөрөөс хассан боловч гэрээ байгуулахаас өмнө буюу 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ............аас ............ХХК руу шилжүүлсэн 14,800,000 төгрөгийг мөн хассан нь ойлгомжгүй, энэ талаар зохигч нар маргадаггүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх “Бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээний дагуу үүссэн өр төлбөрийг яагаад Өр барагдуулах гэрээний дагуу 38, 361,328 тогрөг гэж дүгнэснээ зохигч нарт тайлбарлаагүй атлаа хаа хамаагүй өр барагдуулах гэрээ байгуулснаас өмнөх төлбөрийг шууд хасч тооцож байгаа нь үндэслэлгүй шударга бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зохигч нарын хооронд байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдөр хийгдсэн 3822 тоот бүртгэлийн дугаартай нотариатчийн гэрчилсэн үйлдэлтэй “Бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу нийлүүлсэн бараа болох нийт 147,496,668 төгрөгөөс гэрээнд заагдсан нөхцөл болох ........................ банкны 5031336868 тоот дансанд шилжүүлсэн 74,799,138 төгрөгийг хасч 21,785,508 төгрөгийн бараа буцаасныг тооцож үлдсэн 51,241,022 төгрөгийг гэрээнд заасны дагуу 0,3 хувийи алданги тооцсон дүн буюу 25,620,511 төгрөг нийт 76,861,533 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ............ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ цугласан нотлох баримтыг судлан үзэж нэхэмжпэлийн шаардлага болон сөрөг нэхэмжпэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд миний хууль ёсны эрх ашигийг илтэд хохироосон шийдвэрийг гаргалаа.Нэхэмжлэгч “............ ............” ХХК нь надаас буюу “............” ХХК-аас 76,861,533 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд би буцаасан буюу төлөгдсөн барааны үнэ 17,463,916 төгрөг, НӨАТ-ын 10% буюу 8,964,110, нийт 26,428,826 төгрөгийн сөрөг нэхэмжпэлийг гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэгдэхээс өмнө би дахин тооцоог хийж сөрөг нэхэмжпэлийн шаардпагаа 2,564,910 төгрөг болгон багасгасан. Гэрээний дагуух баримтаа гарган өгсөн юм. Гэтэл үүн дээр бодит дүгнэлтийг хийсэнгүй. Дээрх компани буюу ............бид 2022 оны 12 сарын 23- ны өдөр өдөр гэрээг хийсэн боловч барааг ............цаг тухайд нь надад нийлүүлээгүй атал энэ байдлыг дүгнэлгүй надад буюу “............”ХХК-д 9,600,000 төгрөгийн алданги тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн иргэний хэрэг үүсэх явцад шүүхээс 2025 оны 02 сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлёгчийн гаргасан хүсэлтийг үнздэслэн манай “............” ХХК-ийн буюу ............ миний /РД: ............/ нэр дээрх эд хөрөнгө буюу мөнгийг болон байнгийн харицах дансыг үндсэн нэхэмжлэл болох 57,541,992 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж 312/Ш32025/01625 дугаартай захирамийг гаргасан боловч тухайн захирамж нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсан нь миний эрхийг дэндүү хохироосон шийдвэр боллоо. Манай “............”ХХК нь 2021 оноос эхлэн тогтовртой үйл ажилллагаа явуулсаар ирсэн. Ганцхан “............”ХХК-тай харилцдаггүй олон байгууллагатай харилцдаг. Ажилчдийн хөдөлмөрийн хөлс болон үйл ажиллагааны зарлага орлогын гүйлгээ хийх ямарч боломжгүй болгож байгаад гомдолтой байна. Шүүх үндсэндээ нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжпэлийн шаардпагаас гадна манай үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон шийдвэрийг гаргалаа гэж би үзэж байна/Ййм^ -Өрхбн аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 00609 дугаартай шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                             ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д............., “............” ХХК нь  хариуцагч ............, “............” ХХК-нд холбогдуулан “Зээлээр худалдсан барааны төлбөрт  51,241,022 төгрөг, алдангид 25,620,511 төгрөг, нийт 76,861,533 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч ............ нь нэхэмжлэгч Д.............д холбогдуулан 26,428,826 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд  гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч ............ХХК, ............ нараас худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 9,600,000 /есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............ ХХК, ............нарт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 67,261,153 төгрөгийг, хариуцагч ............аас нэхэмжлэгч Д.............д холбогдуулан гаргасан 26,428,826 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон  байна.

Зохигчдын хооронд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3822 дугаартай Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, тус гэрээгээр нэхэмжлэгч нь “............” ХХК-ийн борлуулдаг 49 нэр төрлийн ............тоот зарлагын баримтаар бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид зээлээр худалдах үүргийг, хариуцагч нь барааны үнэ 96,538,010 /104,932,620 ₮-өөс 8 хувийн хөнгөлөлт хассан дүн/ төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг,  2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 26,538,010 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Нэхэмжлэгч “............” ХХК нь хариуцагч “............” ХХК-нд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зарлагын ............дугаар  баримтаар 49 нэр төрлийн 96,538,010 /104,932,620 ₮-өөс 8 хувийн хөнгөлөлт хассан дүн/ төгрөгийн үнэтэй барааг, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зарлагын 29658709 дугаар  баримтаар 2 нэр төрлийн  9,501,900 төгрөгийн үнэтэй барааг, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зарлагын 29368134 дугаар  баримтаар 17 нэр төрлийн 17,979,540 төгрөгийн үнэтэй барааг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зарлагын 30016879 дугаар  баримтаар 19 нэр төрлийн 12,051,370 төгрөгийн үнэтэй барааг 2023 оны 03 дугаар 30-ны өдөр зарлагын 30016549 дугаар  баримтаар 2 нэр төрлийн 5,143,020 төгрөгийн үнэтэй барааг 2023.06.28-ны өдөр зарлагын 31453359 тоот баримтаар 12 нэр төрлийн, 6,611,828 /7,186,770 ₮-өөс 8 хувийн хөнгөлөлт хассан дүн/ нийт 147,825,668 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгчээ.

Хариуцагч ............ нь өөрийн ............ банк дахь харилцах ............ дугаар данснаас нэхэмжлэгч ........................ банк дахь харилцах 5031336868 дугаар  дансанд дээрх бараа бүтээгдэхүүний үнэ болох  2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 50,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4,003,800 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 6,538,010 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2,096,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 561,328 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,400,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2,400,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,500,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,400,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 74,849,138 төгрөгийг буцаан шилжүүлжээ.

Нэхэмжлэгч Д............., хариуцагч ............ нар нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч “............” ХХК-ийн агуулахад тооллого хийж 15 нэр төрлийн нийт 21,785,508 /23,679,900 төгрөгөөс 8 хувийн хөнгөлөлт хассан дүн/ төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчид  буцаан өгч, энэ тухай “Агуулахын тооллого” нэртэй баримтыг  үйлдэж, талууд гарын үсгээ зурж, тамга, тэмдгээ дарж баталгаажуулжээ.

Зохигчдын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Өр барагдуулах гэрээ” байгуулагдаж, тус гэрээгээр хариуцагч “............” ХХК нь нэхэмжлэгч нь “............” ХХК-нд бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрт 38,361,328 төгрөгийн үлдэгдлийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 561,328 төгрөг, 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 04 дүгээр  сарын хооронд сар бүрийн 10-ны өдөр 5,400,000 төгрөг 7 удаагийн гүйлгээгээр төлж барагдуулах үүргийг хүлээж, энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 %-ийн алданги тооцохоор харилцан тохиролцож, тэд гэрээнд гарын үсэг зурж, тамга, тэмдгээ дарж баталгаажуулсан энэ гэрээгэр хариуцагч “............” ХХК, ............ нар нь  2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нэхэмжлэгчид 38,361,328 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан харин  тухайн үед тооцоо нийлэхэд 51,241,000 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байснаас 38,361,328 төгрөгт тохирсон талаараа бичгээр байгуулсан гэрээндээ тусгаагүй байх тул хариуцагчийг 51,241,000 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш хариуцагч нь  нэхэмжлэгчид  10 удаагийн гүйлгээгээр нийт 17,161,328 төгрөгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч  ............нь “............” ХХК-нд төлөх ёстой байсан тооцооноосоо 14,800,000 төгрөгийг хариуцагч Д.............ар 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1.-д  заасан “Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхээс үзсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж  хариуцагч “............” ХХК, ............ нараас “худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 9,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “............” ХХК, ............нарт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 67,261,153 төгрөгийг, хариуцагч ............ын нэхэмжлэгч Д.............ас шүүх хуралдаанд гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлага 2,564,910 төгрөг, мөн шүүх хуралдааны шатанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан дүн болох 23,863,916 төгрөг, нийт 26,428,826 төгрөгийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хуульд нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр  нь “... анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү ...” хариуцагч ............ нь  “...нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ зохигчид  биелүүлээгүй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр  болон  хариуцагч ............ нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаярын шүүхэд давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 495.000 төгрөг   хариуцагч ............ын төлсөн 209.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр  сарын 10-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00609 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр  болон  хариуцагч ............ нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар   зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  495.000 төгрөг, хариуцагч ............ын төлсөн 209.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.ҮҮРИЙНТУЯА

 

                                                      ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР