| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1143/Э |
| Дугаар | 1217 |
| Огноо | 2019-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган , |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 1217
2019 08 01 2019/ШЦТ/1217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Б.Ганбулган ,
шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н д холбогдох эрүүгийн 1906 03098 1355 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.Н , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч С.Н нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ЛЖ” хүнсний дэлгүүрт иргэн О.Б тэй маргалдан улмаар түнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр эгчтэйгээ хамт нөөцийн мах авах гэтэл байхгүй гэж хэлсэн. Тэгээд цаана нь мах байна ш дээ гэтэл гуйлгачингуудад өгөхгүй гуанзны мах гэсэн. Тэгээд тв9 телевиз дуудна гэж байсан. Тооны машинаар толгой руу цохисон. Би сандраад эргэж хараад алгадсанаа санаж байна. Би уг нь холдоод явсан боловч араас ирээд дахин тооны машинаар цохисон. Би нэг удаа цохисон. Би өөрийн буруугаа ойлгож байгаа.......” гэв.
Шүүгдэгч С.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эгч Нямдуламын хамт гэрийнхээ ойролцоо байдаг ЛЖ дэлгүүрээс нөөцийн мах авахаар очсон юм тэгсэн хонины мах нь дуусчихсан үхрийн мах байсан бөгөөд худалдагчаас нь асуухад хонины мах дуусчихсан гэхээр нь би дөнгөж сая ирсэн мах яахаараа дуусдагийн гэхэд худалдагч нь гуйлгачин гэх мэтээр намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би гараад явчихсан. Тэгсэн манай хүүхэд зайрмаг авна гээд буцаад дэлгүүр орсон тэгсэн хонины мах гаргаад тавьчихсан байхаар нь би байхгүй гэсэн мах чинь яагаад гараад ирчихсэн байдаг юм гэхэд махаа аваад хурдан зайл гэж хэлсэн. Тэгээд би нэг уут мах авсан чинь миний гар руу шидэж өгсөн тэгээд мөнгөний хариултыг бас шидэж өгөөд зайл гээд тооны машин, пос машинаа над руу шидсэн тэгэхэд нь би цагдаа, телевиз дуудна гэж хэлчихээд дэлгүүрээс гараад явж байхад миний хойноос нөгөө худалдагч хүүхэн гарч ирээд тооны машинаар толгой руу цохисон тэгэхэд нь би эргэж хараад нүүр рүү нэг удаа цохичихсон тэгсэн намайг нөгөө хүүхэн үсдээд авсан тэгэхэд нөгөө хүүхний нөхөр гээд залуу хүрч ирээд дэлгүүр рүүгээ намайг оруулаад байж байхад цагдаа ирсэн..., Тэр эмэгтэйтэй нөөцийн махнаас болж маргалдсан бөгөөд тэр худалдагч эмэгтэй миний гар руу мах шидэж, миний хариулт мөнгийг над руу бас шидэж өгсөн тэгээд бас над руу тооны машин, пос машин шидсэн, миний толгой руу тооны машинаар цохисон хэл амаар их доромжилсон. Энэ бүхнээс болоод тэр эмэгтэйг цохих болсон..., Би эгчтэйгээ нэг шил 0.5 литрийн архи хувааж уусан бөгөөд эрүүлжүүлэхэд очиход 0.30 байсан би согтоогүй байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 26 дугаар хуудас/,
Хохирогч О.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ЖЛ хүнсний дэлгүүрт худалдагч хийгээд байж байхад 15 цагийн орчим танихгүй 40 орчим насны согтуу эмэгтэй, 60 орчим насны согтуу эмэгтэй нар дэлгүүрт орж ирсэн бөгөөд 40 орчим насны эмэгтэй буюу Нямсүрэн нь хонины мах авна гэж хэлсэн тухайн үед манай дэлгүүрт хонины мах зарагдаад дуусчихсан үхрийн мах байсан юм. Тэгээд хонины мах байхгүй гэснээс болж маргалдсан. Тэгээд тэр эмэгтэй нэг уут мах авсан бөгөөд би маргалдаж байхдаа хариулт мөнгийг нь шидээд өгчихсөн юм. Тэгсэн тэр эгч миний урд байсан тооны машиныг аваад миний толгой руу нэг удаа цохичихоод гараад зугтаачихсан. Тэгэхээр нь би тэр эгчийн араас гүйж гараад пос машинаа шидсэн оноогүй тэгэхээр нь хойноос нь тооны машинаа шидсэн чинь бас оноогүй. Тэгсэн Нямсүрэн эргэж хараад миний баруун нүд хавьцаа гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд Нямсүрэн зугтаах гэж байхад манай нөхөр ирж Нямсүрэнг дэлгүүр дотор байлгаж байгаад цагдаа дуудаж өгсөн..., Би Нямсүрэнг урьд өмнө харж байгаагүй тэр өдөр манай дэлгүүрт анх удаа орж ирсэн. Нямсүрэн архи уучихсан дунд зэргийн согтолттой байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан..., Манай дэлгүүр нөөцийн мах зардаг бөгөөд тухайн үед хонины мах нь бага ирээд дуусчихсан байсан юм. Тэгсэн Нямсүрэн согтуу хонины мах авна гэж маргаан үүсгэсэн юм..., Нямсүрэн тооны машинаар цохиход миний баруун нүдний дээд хэсэг хөхөрсөн байсан, гараараа зүүн нүд рүү цохиж гэмтэл учруулсан тэгэхэд миний хамраас цус гарчихсан байсан..., Би толгойн компьютерт 120.000 төгрөгөөр харуулсан. Энэ зардлаа нэхэмжилж байна. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би Нямсүрэнд ямар нэгэн гомдол байхгүй.” гэх мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч С.Нямдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би төрсөн дүү Нямсүрэнгийн хамт тэр өдөр ЖЛ хүнсний дэлгүүрээс нөөцийн мах авах гээд 14 цаг өнгөрч байхад очсон юм.Тэгсэн хонины мах байхгүй болохоор нь Нямсүрэн бид хоёр хонины мах авна гэснээс болж дэлгүүрийн худалдагчтай нь маргалдсан юм. Тэгээд Нямсүрэн бид хоёр мах авахаа болилоо гээд дэлгүүрээс гараад явж байсан чинь худалдагч нь махаа аваач гэхээр нь буцаж дэлгүүр орж мах авчхаад гарах гэж байхад худалдагч нь Нямсүрэн рүү махаа гар руу нь шидэж өгөөд тооны машин, карт уншдаг багажаа бас шидэж байсан тэгээд бид хоёр гараад би түрүүлээд махаа бариад Нямсүрэнгийн хүүхдийг хөтлөөд явж байхад Нямсүрэн байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь эргээд хартал Нямсүрэн байхгүй болчихсон Нямсүрэнг дэлгүүртээ оруулаад түгжчихсэн хэрэлдээд байсан. Тэгээд байж байхад цагдаа ирээд Нямсүрэнг аваад явсан тэгэхээр нь би гэртээ харьсан..., Би дэлгүүрээс түрүүлээд гараад явсан миний хойноос Нямсүрэнг гараад явж байхад нь нөгөө худалдагч гарч ирээд Нямсүрэнгийн толгой руу тооны машинаар цохисон тэгэхэд нь Нямсүрэн тэр худалдагчийг цохисон юм шиг байна лээ. Би түрүүлээд гарчихсан урд нь явж байсан болохоор тэрийг нь хараагүй. Дэлгүүр дотор ямар нэгэн зодоон болоогүй. Дэлгүүрийн худалдагч эмэгтэй Нямсүрэн рүү тооны машин, карт уншдаг багажаа шидсэн мөн Нямсүрэн бид хоёрыг хэл амаар их доромжилсон..., Нямсүрэн бид хоёр 1 шил 0.5 литрийн архи хувааж уусан байсан бөгөөд бид хоёр согтоогүй гайгүй байсан. Тэр дэлгүүрийн худалдагч архи уугаагүй байсан. Тэр дэлгүүрийн худалдагчтай нөөцийн махнаас болж маргалдсан юм...,Манай дүү Нямсүрэн хэлэмгий ам хэл нь түргэн болохоос биш ааш зангийн хувьд ямар нэгэн доголдолгүй хүн зодоод явах хүн биш л дээ. Урьд өмнө ийм хэрэг, зөрчилд миний мэдэхийн орж байгаагүй.” гэх мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн ¹6306 дүгнэлтэд “...О.Б ийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэжээ /хэргийн 14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч С.Н нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ЛЖ” хүнсний дэлгүүрт иргэн О.Б тэй маргалдан улмаар түнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч С.Н д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч С.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч О.Б нь нэхэмжлэх зүйлгүй,гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.