| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2016/00298/и |
| Дугаар | 407 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 407
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: “****” ХХК
Хариуцагч: **** /
Зээлийн гэрээний үүрэгт 39 930 791,97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 сарын 21-ний өдөр хүлээн авч 2016 оны 6 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “****” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **** нь 2015 оны 1 сарын 20-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан 41 000 000 төгрөгийг жилийн 20%-ийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд **** газрыг барьцаалуулсан. Зээлдэгч зээлийн төлбөрийг удаа дараалан хугацаа хэтрүүлэн зээлийг зориулалтын бусаар ашигласан цаашид зээл буцаан төлөх боломжгүй гэж үзэж байна. Иймд ****аас зээлийн гэрээний үүрэгт 39 930 791 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: хариуцагч Т**** нь “****” ХХК-ний нэхэмжилсэн 39 930 791,97 төгрөгийг 2016 оны 8 сарын 5-нд 5 000 000 төгрөг, 2016 оны 8 сарын 17-нд 34 930 791,97 төгрөгийг төлж барагдуулна. Зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох **** газрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “****” ХХК нь хариуцагч ****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 39 930 791,97 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид харилцан тохиролцож хариуцагч **** нь нэхэмжлэгч “****” ХХК-ний нэхэмжилсэн 39 930 791,97 төгрөгийг 2016 оны 8 сарын 5-нд 5 000 000 төгрөг, 2016 оны 8 сарын 17-нд 34 930 791,97 төгрөгөөр төлж барагдуулна. Зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд **** газрыг хамтад нь худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь зохигчдын шүүхэд гаргасан хүсэлт, эвлэрэлийн гэрээгээр нотлогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрэлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “****” ХХК нэхэмжлэлтэй ****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 39 930 791,97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “**** нь нэхэмжлэгч “****” ХХК-ний нэхэмжилсэн 39 930 791,97 төгрөгийг 2016 оны 8 сарын 5-нд 5 000 000 төгрөг, 2016 оны 8 сарын 17-нд 34 930 791,97 төгрөгөөр төлж барагдуулна. Зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох **** газрын хамт худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 604 төгрөгний 178 802 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэсийн **** тоот данснаас, 178 802 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ