Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 225/МА2025/00025

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 225/МА2025/00025

 

 

 

 

 

 

 

2025 06 04 225/МА2025/00025

 

 

Т.Б, Э.С нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 155/ШШ2025/00374 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.Б, Э.С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Дт холбогдох

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хөвсгөл Д авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь нэхэмжлэгч Т.Бын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 0 дүгээр гудамжны 0атоотод байрлах газар руу хойд талаараа 0.26 сантиметр, урд булангаараа 0.22 сантиметр буюу 6.2 квм орж баригдсан болохыг,

Хөвсгөл аймгийн Хөвсгөл Д авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь хөршийн эрхийг зөрчсөн болохыг тус тус тогтоолгох,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод баригдсан Д авто худалдааны гражийн барилгаас нэхэмжлэгч Т.Бын газар руу орж баригдсан 6.2 квм газрыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод байрлах нэгж талбарын 000дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан болохыг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод байрлах нэгж талбарын 000 дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан байдал нь хөршийн эрх зөрчсөн болохыг тус тус тогтоолгох,

Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод байрлах 000газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, Э.С, тэдний өмгөөлөгч П.Жамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б, Э.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Т.Б, Э.С бид хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мерөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 0атоот өөрсдийн эзэмшлийн хашаанд өөрийн өмчлөлийн хоёр давхар сууцанд амьдардаг.

Гэтэл 2024 оны 4 дүгээр сарын 15-ны орчим манай зүүн талын хашааг Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа гэх Хөвсгөл Д авто худалдааны төвийг ажиллуулахаар худалдаж авсан хүн утсаар холбогдож өөрсдийн хашааны хойно байсан 380-ын хүчдэл бүхий цахилгааны шонг зайлуулж манай хашааны болон өөрсдийн хашааны харалдаа дунд хэсэгт байрлуулъя гэхэд бид өөрсдөө гэрээсээ хол байсан тул аавыгаа явуулж үзүүлтэл уг шонг голлуулаагүй манай хашаа тал уруу 20 см орчим оруулж зоосон байсан.

...Ингэхдээ манай камерыг ажиллахгүй болгосон байсан юм.

...Бид кадастрын мэргэжилтэй хүнээр цэг тавиулж үзүүлэхэд манай газар руу оруулж хундаам цутгалтын ажлаа хийсэн байсан тул энэ талаар шаардлага тавихад нөгөө хариуцагч талын хүмүүс хэл амаар доромжилж ийм хэмжээтэй оруулж барихад ямар ч хамаагүй гэх байдлаар дураараа аашилсан.

...Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж,

Иргэний хуульд хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй, мөн зөрчсөн үйлдлийг зогсоолгох, барилга байгууламж нь нөгөө хөршийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах зайлуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ. Иймд:

1.Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хөвсгөл Д авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь нэхэмжлэгч Тын Б миний эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 0атоотод байрлах газрын тодорхой хэсэгт оруулж баригдсан болохыг тогтоолгох,

2.Дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох барилга нь хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох,

3.Нэхэмжлэгч Т.Бын эзэмшлийн газрын хэсэг рүү орж баригдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 000 тоотод баригдсан Хөвсгөл Д авто худалдааны төвийн гражийн барилгаас Т.Бын эзэмшил газрыг албадан чөлөөлүүлэх гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2024 оны 4 сард өөрийн эзэмшлийн хашаандаа барилгын зураг төслөө батлуулаад Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын алба байгууллагуудад зураг төслөө танилцуулан гарын үсэг зурж батлуулан барилгын ажлаа эхэлсэн.

Барилгын ажил эхлэх үед хажуу айл Бын цэвэр ус, дулааны худаг манай хашаан дотор гаргасан байсан учир худгаа холдуул гэж Дулаан ХХК-нд гомдол гаргаж миний гомдлын дагуу Хөвсгөл дулаан ХХК-аас Быг худгаа өөрийн зардлаар зөөвөрлө гэсэн чиглэл өгсөн.

Гэтэл Б нь айл хүний амь нэг ахын дүү байшингаа манай шугамаас хойш бариач гуйж байна ах нь шугамаа зөөхөд 15 сая төгрөг гаргах болох юм байна хашаагаа буулгалцъя барилгын ажилчдаа 00 той болтлоо манай 00 ашиглуулж болно гэж өөрөө хэлсэн юм. Ингээд манайх барилгаа бүрэн барьж дуусаад үйл ажиллагаа эхэлтэл танайх энэ их мөнгө олж байгаа хүмүүс манай хашаа руу хойд хэсгээр 15 см газар урд хэсгээр 10 см газар руу барилга орсон байна 23 сая төгрөг өгчих гэж Бын хадам ах Ү гэж хүн манай аав М Баас нэхсэн. Баз Б нь 30 саяыг өг гэж өөрийн амаар нэхсэн. Манайх тийм зүйл байхгүй ээ шалгуулна гээд кадастр хийлгэхэд зөрчилгүй гэж гараад миний бие үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулан улсдаа татвараа төлөн ажиллаж байна.

...Б нь худал материал бүрдүүлж чи гадны аймгийн хүн гэж удаа дараа дээрэлхэж мөн хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс бага учир газрын дүгнэлт гарган улсын бүртгэл бүртгэгдсэн байхад 23 сая, 30 сая төгрөг өгчих гэж дарамталж байгаа нь миний хувьд амьдрахад айдастай маш их хэцүү байна. Уг Бын увайгүй үйлдлийг харгалзан үзэж надад холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Т.Б, Э.С нар нь эзэмшил газар руу оруулж барилга барьсан, хөршийн эрх зөрчсөн, газар чөлөөлүүлнэ үү гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Харин ч бид газрын хойд хэсэгт барилгаа барьснаар одоо авто худалдааны төвийн барилга баригдсан газрынхаа урд хэсгийг ашиглах боломжгүй болсон. Тухайн хэсэгт өөрсдөө оршин суух болон манаач байрлах байшин барих төлөвлөгөөтэй боловч ямар нэг барилга, байшин нэмж барих боломжгүй байдал үүсээд байна. Учир нь Б.Дын эзэмшлийн тус газрын хэсэг дээр Т.Б, Э.С нарын хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугамын худаг хоолой байрлаж байгаа болно. Иймд Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод байрлах нэгж талбарын 000дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан болохыг тогтоолгох, дээрх байдал нь хөршийн эрх зөрчигдсөн болохыг тогтоолгох, Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод байрлах нэгж талбарын 000дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгч Т.Б, Э.С нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Б.Д нь сөрөг нэхэмжлэлдээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 000а тоотод байрлах нэгж талбарын 000 дугаартай Т.Б, Э.С бидний эзэмшлийн газар руу авто худалдааны төвөө 20-25 см оруулж барьсан болохоо хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна.

Бидний тухайд ... дахин зөөж байрлуулахад эдийн засгийн хувьд их төсөв орохоор байна. Харин танайх барих гэж байгаа барилгаа манай байшингийн тэнд, газрын хойд хэсэг руу болгоод барьчих гэсэн санал тавьсан зүйл огт байхгүй харин ч манай хамар хашааг буулгах үед нь хашаагаа буцааж барихыг удаа дараа шаардаж байсан. Дулааны шугам, цэвэр усны худгийн хувьд тус шугам сүлжээг татах үед дулаан болон цэвэр усны шугам сүлжээ татсан газар нь нийтийн эзэмшилд байсан байдаг. Харин 2024 оны 05 дугаар сарын 06 өдрийн дугаар А/224 Хөвсгөл аймгийн засаг даргын захирамжаар газрын талбайн хэмжээнд өөрчлөлт орж бидний хашааны урд хэсгийн эзэмшил газар сунгагдсан. Тухайн үед тус гудамжны айлууд хашаагаа урт тал руугаа сунгах үед дулаан болон цэвэр усны шугам сүлжээ болон цооног айлуудын хашаан дотор орсон байдаг. Энэ үед одоогийн Б.Дын эзэмшиж байгаа газрыг Б гэдэг хүн эзэмшиж байх үедээ сунгасан юм.

Энэ нь Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 03 дугаар сарын 06 өдрийн 110 дугаар Шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийн дүгнэлтийн тав дахь хэсэгт Аймгийн Засаг даргын 2008-05-02 ны өдрийн А/62 тоот захирамжаар иргэн Б эзэмшиж байсан газраа аймгийн засаг даргын 2023-10-11 өдрийн А/519 захирамжаар хэсэгчлэн шилжүүлэхдээ талбайн хэмжээг нэмэгдүүлж иргэн Т.Б, Э.С нарын эзэмшил дулааны худаг, шугамыг оруулсан байна гэсэн шинжээчийн дүгнэлтэд мөн бичигджээ.

Мөн Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид Б.Д нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өргөдөл гаргасан байдаг. Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компани иргэн Б.Дт хариу хүргүүлэхдээ ...шугам сүлжээг шилжүүлэх, түүнд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлыг хүсэлт тавьсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хариуцаж, шугам сүлжээг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлийг авч түүний хяналтын дор гүйцэтгэнэ. Иймд шинээр барилга байгууламж барьж байгаа иргэн, хуулийн этгээд нь дулааны шугам хоолойг зөөх, шилжүүлэх зардлыг өөрийн хөрөнгөөр мэргэжлийн байгууллагаар хамгаалалтын зурвас бүсийг хангаж гүйцэтгүүлэх болохыг мэдэгдэж байна гэсэн хариу өгсөн байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод байрлах нэгж талбарын 000дугаартай газрыг хариуцагч Б.Доос өмнө эзэмшиж байсан эзэмшигч нь өөрийн эзэмшил газрын хэмжээг сунгаж нэмэгдүүлэхдээ хашааны гадна хэсэгт нийтийн эзэмшил газарт байрлаж байсан дулааны шугамын худгийг оруулсан нь өөрөө тухайн худгийг манайх гэдгийг мэдсээр байж өөрийн газрыг сунгах зорилгоор зөвшөөрч оруулсан явдал. Дараагийн эзэмшигч болох Б.Д нь тухайн худгийг харсан, мэдсээр байж газар эзэмших эрхийг худалдан авч өөрт шилжүүлсэн байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийг байгаа байдлаар нь тохирч шилжүүлэн авсан гэж үзнэ.

...Анхнаасаа бид бусдын эзэмшил газар дээр дулааны шугамын худгийг байрлуулаагүй тул худгийг зайлуулах нэхэмжлэлийн шаардлагыг бидэнд холбогдуулан гаргах ёсгүй гэж үзэж байна. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 155/ШШ2025/00374 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зуйлийн 106.1, 135 дугаар зүйлийн 135.3-т тус тус зааснаар Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хөвсгөл Д авто худалдааны төв үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь нэхэмжпэгч Т.Бын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 0атоотод байрлах газар руу хойд талаараа 0.26 сантиметр, урд булангаараа 0.22 сантиметр буюу 6.2 квм орж баригдсан болохыг тогтоолгох тухай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр гудамжны 04 тоотод баригдсан Д авто худалдааны гражийн барилгаас нэхэмжлэгч Т.Бын газар руу орж баригдсан 6.2 квм газрыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг, хариуцагч Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод байрлах нэгж талбарын 000дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Хөвсгөл аймгийн Хөвсгөл Д авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь хөршийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод байрлах нэгж талбарын 000дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан байдал нь хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох тухай, Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод байрлах 000газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Доос 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б, Э.С нарт, нэхэмжлэгч Т.Б, Э.С нараас 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Дт тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Б, Э.С нар давж заалдах гомдолдоо: ...шүүх миний эзэмшил газарт хариуцагч барилгаа оруулж барьсан болохыг тогтоож, миний эзэмшил газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд бодит байдалд дүгнэлт хийхдээ хуульд нийцэхгүй, хүний эрхийн мэдрэмжгүй хандаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч бид тухайн хувийн орон сууцны байшинд гэр бүлээрээ үр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг бол хариуцагчийн авто худалдааны төв нь аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг хүн амьдрах нөхцөлийг хангах нь хамааралгүй барилга байдаг. Манайх нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд бидний үндсэн хуулиар хамгаалагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдал тухайн авто худалдааны төвийн барилгаас болж алдагдаж зөрчигдөж байгаа талаар тайлбарлаж ярьсан боловч энэ талаар шүүх шийдвэртээ тусгалгүй бидний тайлбарыг орхигдуулжээ.

...Үүнээс гадна галын аюулгүй байдлын үндсэн дүрэм мөн хот, тосгоны төлөвлөлт, барилгын норм ба дүрэм зөрчсөн, олон машины дуу чимээ утаа, бензин тосны үнэр гарах гэх зэргээр бидний эрүүл амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байгаа нь тодорхой зүйл. Шүүх шийдвэртээ тухайн барилга нь нэхэмжлэгч нарын эд хөрөнгөө ашиглахад саад болоогүй ба хариуцагч тал зайлшгүй шаардлагын улмаас өөрөөр хэлбэл барилгыг зориулалтын дагуу холбогдох байгууллагуудын зөвшөөрлийн үндсэн дээр барьсан байх тул нэхэмжлэгч нар тухайн нөлөөллийг хориглосон хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй гэж багахан дүгнэлт хийгээд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүх зөвхөн бидний орон байшиндаа орж болж байна уу, байшингаасаа гарч болж байна уу гэсэн ганцхан зүйлд л дүгнэлт хийгээд биднийг тухайн орон сууцны байшиндаа байнга оршин сууж амьдардаг гэдгийг мартсан, бодолцсонгүй гэж бодож байна.

...Шүүх холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд зөвшөөрөл авч барьсан гэж тайлбар гаргаснаас өөрөөр энэ талаар хэрэгт ямар ч баримт авагдаагүй, байхгүй юм.

...Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ байхгүй нотлох баримтыг байгаа мэтээр дүгнэж, бодит байдлыг нотлох баримтад тулгуурлан тал бүрээс нь харьцуулан үзэлгүйгээр шийдвэрлэн, нэхэмжлэгч талын Үндсэн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлжээ. Хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгосноор цаашид Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135 дугаар зүйлд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх үр дагаврыг бий болгох үндэслэл болох юм.

...Иймд анхан шатны шүүх хөршийн эрх зөрчсөн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан буюу хөрш залгаа эд хөрөнгөө ашиглахад саад болоогүй гэж тайлбарлан шийдвэрлэсэн тул Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн 320/ШШ2025/00374 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан үзэж, Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хөвсгөл Д авто худалдааны төвийн барьсан гражийн барилга нь хөрш болох нэхэмжлэгч Т.Б, Э.С бидний хөршийн эрхийг зөрчсөн болохыг тогтоож өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Т.Б, Э.С нар нь Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хөвсгөл Д авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь нэхэмжлэгч Т.Бын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 0атоотод байрлах газар руу хойд талаараа 0.26 сантиметр, урд булангаараа 0.22 сантиметр буюу 6.2 квм орж баригдсан болохыг,

Хөвсгөл аймгийн Хөвсгөл Д авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь хөршийн эрхийг зөрчсөн болохыг тус тус тогтоолгох,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод баригдсан Д авто худалдааны гражийн барилгаас нэхэмжлэгч Т.Бын газар руу орж баригдсан 6.2 квм газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод байрлах нэгж талбарын 000дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан болохыг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод байрлах нэгж талбарын 000дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан байдал нь хөршийн эрх зөрчсөн болохыг тус тус тогтоолгох,

Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод байрлах 000газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Т.Б, Э.С нар тус тус бүхэлд нь эс зөвшөөрсөн.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хөвсгөл Д авто худалдааны төв үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь нэхэмжлэгч Т.Бын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 0атоотод байрлах газар руу хойд талаараа 0.26 сантиметр, урд булангаараа 0.22 сантиметр буюу 6.2 квм орж баригдсан болохыг тогтоолгох тухай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр гудамжны 04 тоотод баригдсан Д авто худалдааны гражийн барилгаас нэхэмжлэгч Т.Бын газар руу орж баригдсан 6.2 квм газрыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг, хариуцагч Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод байрлах нэгж талбарын 000дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод байрлах нэгж талбарын 000дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан байдал нь хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох тухай, Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод байрлах 000газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон байх ба энэ талаар зохигч гомдол гаргаагүй тул дүгнэлт хийхгүй орхив.

Харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Хөвсгөл аймгийн Хөвсгөл Д авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь хөршийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч Т.Б, Э.С нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба тэдний гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх ...барилгыг зориулалтын дагуу, холбогдох байгууллагуудын зөвшөөрлийн үндсэн дээр барьсан байх тул нэхэмжлэгч нар тухайн нөлөөллийг хориглон хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн зохигчид барилга барихдаа хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн барих үүрэгтэй бөгөөд зохигчийн хэн аль нь барилга хоорондын зай 6 метр байх стандартыг хангасан байх үүрэгтэй болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна... гэсэн дүгнэлт хийж, дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзнэ. Учир нь:

Хөвсгөл Д авто худалдааны төвийн барилгыг нэхэмжлэгч нарын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 0атоотод байрлах газар руу оруулж, тэдний амьдарч буй хувийн орон сууцтай 1 хүн явж багтахгүй хэмжээний зайтай барьсан нь үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 74-81 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 132, 151-154-р хуудас/, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Хариуцагч бусдын газар руу оруулж, нэхэмжлэгч нарын хувийн сууцтай хэт ойр авто худалдааны төвийн барилга барьсан нь нэхэмжлэгч нарын гадаад орчны дуу чимээний нөлөөлөл, галын эрсдлээс хамгаалагдсан, аюулгүй, тайван орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Тодруулбал, хариуцагч авто худалдааны төвийн барилга барихдаа Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 130 дугаар тушаалын хавсралтаар баталсан Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтаар баталсан шаардлагаар тогтоосон норм, дүрэм, Монгол Улсын Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын сайдын Барилгын норм ба дүрэм батлах тухай /Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт/ 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Авто зогсоол-д тавигдах үндсэн шаардлага, Монгол Улсын Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын ашиглалтад тавих ерөнхий шаардлага MNS 6877:2020 стандартаар амины орон сууц, бусад туслах барилга байгууламж хоорондын зай 6 метрээс багагүй байхаар тогтоосныг зөрчжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан ...барилгыг зориулалтын дагуу, холбогдох байгууллагуудын зөвшөөрлийн үндсэн дээр барьсан гэх байдал нь дээр дурдсан стандарт, норм, дүрмээр тодорхойлсон шаардлагыг зөрчсөн хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Иймд Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаарзүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 155/ШШ2025/00374 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг 1. Иргэний хуулийн 106 дугаар зуйлийн 106.1, 135 дугаар зүйлийн 135.3-т тус тус зааснаар Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Хөвсгөл Д авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь нэхэмжлэгч Т.Бын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 0атоотод байрлах газар руу хойд талаараа 0.26 сантиметр, урд булангаараа 0.22 сантиметр буюу 6.2 квм орж баригдсан болохыг тогтоолгох тухай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод баригдсан Д авто худалдааны гражийн барилгаас нэхэмжлэгч Т.Бын газар руу орж баригдсан 6.2 квм газрыг албадан чөлөөлүүлэх тухай, Хөвсгөл аймгийн Хөвсгөл Д авто худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахаар 2024 оны 5 дугаар сард барьсан гражийн барилга нь хөршийн эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг, хариуцагч Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод байрлах нэгж талбарын 000дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод байрлах нэгж талбарын 000дугаартай газрын хэсэгт нэхэмжлэгч Т.Б, Э.С нарын эзэмшлийн хувийн сууц руу холбосон цэвэр ус, дулааны шугам, худаг байрласан байдал нь хөршийн эрх зөрчсөн болохыг тогтоолгох тухай, Б.Дын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 дүгээр гудамжны 04 тоотод байрлах 000газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч Т.Бын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаарзүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД  Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ