Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1223

 

2019         08         01                                         2019/ШЦТ/1223

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч О.М , О.М  тэдгээрийн өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.М , О.М  нарт холбогдох эрүүгийн 1906 02104 1566 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

1. О.М  /РД:/;

2. Монгол Улсын иргэн, О.М , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч О.М  нь О.М тай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 2а хэсэг Баатархайрханы 1123 тоотод оршин суух иргэн Х.Б тэй маргалдан хоёр гарыг нь барьж, мөн нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохин зодож биед тархи доргилт, мөчдөд цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл зэрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.М  нь О.М тай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 2а хэсэг Баатархайрханы 1123 тоотод оршин суух иргэн Х.Б тэй маргалдан миний хүүхдийг зандардаг хэн юм пизда минь гээд хөл рүү өшиглөж, хоёр гараараа толгой руу нь цохин мөн төмөр шанагаар толгой руу нь цохин зодож биед тархи доргилт, мөчдөд цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл зэрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч О.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Х.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эрэгтэй дүү болох О.М  босож ирээд шууд миний хоёр гарыг барьчихаад намайг хөдөлгөхгүй, тэр хооронд Мөнхзул миний толгой гар, хөл рүү цохиод байхаар нь би Мөнхбаяр ахыг та миний гарыг тавиач, намайг зодуулаад байна гэж хэлсэн чинь Мөнхбаяр би тавихгүй чи муу ямар даварсан пизда вэ? гээд хэлээд байхаар нь би уурандаа Мөнхбаяр ахын нүүр рүү нулимсан чинь Мөнхбаяр ах миний хоёр гарыг тавиад шууд миний нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохисон. ...Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Мөнхзул, Мөнхбаяр хоёр нийлэн зодож гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/,

"... Миний биед учирсан гэмтлийг 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ...манай хадам аав болох О.М ын гэрт ...дөрвөн мөчдөд учирсан цус хуралтыг О.М  эгч хөлөөрөө өшиглөж, гараараа цохисон, Тархи доргилт гэсэн гэмтлийг О.М  ах баруун гараар хоёр удаа цохиж учруулсан." гэх мэдүүлэг. /хэргийн 26 дугаар хуудас/,

Гэрч М.Одонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бэр эгч Х.Б  охиноо авах гэж манай гэрт орж ирээд нагац эгч О.М тай хүүхдүүдээсээ болж маргалдсан тэр үед О.М  эгч босож ирээд бэр Х.Б тэй барилцаж аваад хоёр биенээ гар хөлөөрөө цохилцоод байсан. О.М  эгч болохоор бэр эгч Х.Б гийн хөл рүү өшиглөөд байсан тэгэхээр нь О.М  ах бид хоёр салгах гээд дундуур нь орсон чинь бэр эгч Х.Б , О.М  ахтай маргалдаж эхэлсэн, тэгэхээр нь О.М  ах гэрээс гаргах гэж түлхсэн тэр үед бэр эгч Х.Б гийн биед хөхөрсөн гэмтэл гарсан байх. ...Хэрэг гардаг өдөр бол О.М , манай бэр эгч Х.Б  хоёр хоорондоо харилцан зодолдож хоёр биенээ цохиж зодолдсон, харин О.М  ах бэр Х.Б г гэрээс гаргах гэж хүчлээд гар хөлийг нь хөхрүүлсэн байх. Тэр үед Х.Б  эгч гэрээс гарах гэхэд О.М  эгч хэл амаар доромжлоод маргалдаад байсан мөн О.М  эгч манай гэрт байдаг шар өнгийн шанагаар бэр эгч Х.Б гийн нуруу хэсэг рүү нь нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч Б.Чулуунхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би ажил дээрээ байхад манай эхнэр Х.Б  залгаад Мөнхбаяр, Мөнхзул хоёр намайг зодоод алах нь чи ирж салгаач гэхээр нь би шууд ажлаас гараад гэртээ очиход манай Х.Б  гэртээ уйлчихсан хоёр гарын шуу хөхөрсөн зүүн нүдний доор жаахан хөхөрсөн байхаар нь би хэн цохисон талаар асуухад Мөнхбаяр цохисон гэж хэлсэн тэгэхээр нь би гэрээс гараад ээжийн гэрт ороход тараад явчихсан байсан” гэх мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹3205 дүгнэлтэд “Х.Б -н биед тархи доргилт, мөчдөд цус хуралт зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байж болно. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 33 дугаар хуудас/,

            Шүүгдэгч О.М ын мөрдан шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд өөрийн төрсөн ах Мөнхбатын гэрт миний төрсөн эгч О.М  болон бэр Баасанхүү нар хоорондоо маргалдаад байхаар нь би бэр Баасанхүүг гэрээс гаргах гээд ноцолдоод би хоёр гараас нь татсан тэр үед хохирогч Х.Б гийн гарт цус хуралт гэсэн гэмтлүүд учирсан байх. ...Би хохирогч Х.Б гийн биед ...гэмтэл учруулсан хэргээ хүлээж байна..." гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,

"... Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед манай ах Мөнхбатын бэр Баасанхүү манай эгч Мөнхзултай муудалцаад ах Мөнхбатын гэрийн бурхан тахилыг авч шидэх гээд байхаар нь би гарнаас нь татаж гэрээс гаргах гэж зууралдаж ноцолдсон үнэн. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг. /хэргийн 70-71 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна... ахын бэр Баасанхүү ахын гэрт их ууртай орж ирсэн. …Мөнхбаяр чи яаж байна аа гээд Баасанхүүгийн гарыг бариад автал ахын гэрийн бурхан тахилыг авч чулуудах гээд байхаар нь Мөнхбаяр Баасанхүүг чирч гулдраад ноцолдож зууралдаж гэрээс гаргахад нь Баасанхүү над руу нулимаад байхаар нь би зууралдаж байгаад ар нуруу, гар хэсэгт нь гараараа цохисон. Хэдэн удаа цохисоноо мэдэхгүй байна. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлт дээр бичигдсэн гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хэргийн 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч О.М  нь О.М тай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 2а хэсэг Баатархайрханы 1123 тоотод оршин суух иргэн Х.Б тэй маргалдан хоёр гарыг нь барьж, мөн нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохин зодож биед тархи доргилт, мөчдөд цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл зэрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.М  нь О.М тай бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 2а хэсэг Баатархайрханы 1123 тоотод оршин суух иргэн Х.Б тэй маргалдан миний хүүхдийг зандардаг хэн юм пизда минь гээд хөл рүү өшиглөж, хоёр гараараа толгой руу нь цохин мөн төмөр шанагаар толгой руу нь цохин зодож биед тархи доргилт, мөчдөд цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл зэрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.М , О.М  нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч О.М , О.М  нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч О.М , О.М  нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.М , О.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.