| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00390/И |
| Дугаар | 181/ШШ2016/00413 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2016/00413
| 2016 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 181/ШШ2016/00413 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 33-361 тоотод оршин суух, 37 настай, эмэгтэй, Далхаа овогт Тогтохын Мөнхтуяа /РД:ХИ79070166/-гийн хүсэлттэй,
Д.Ганхуягтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Мөнхтуяа, нарийн бичгийн даргад Ц.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Т.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгаач Д.Ганхуягтай 2011 онд танилцан хамтран амьдарч эхэлсэн.
2015 онд Л.Ганхуягийн бие гэнэт өвдөж маш богинохон хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нас барж, би 5 сартай жирэмсэн үлдсэн. 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүү Мөнгөнбагана төрсөн.
Бидэнд гэрлэлтээ батлуулах боломж олдоогүй юм. Одоо хүү М.Мөнгөнбаганад тэжээгчээ алдсаны тэтгэмж авах шаардлагатай байна.
Иймд намайг Д.Ганхуягтай 2011 оноос 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Т.Мөнхтуяа нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Т.Мөнхтуяа Д.Ганхуягтай 2011 оноос хамтран амьдарч байгаад 2015 оны 11 дүгээр сарын 09-ний нас барж, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүү Мөнгөнбаганыг төрүүлж өсгөсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Д.Ганбүргэд, Т.Амгаланбаатар нарын мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 5-8, 12,13/
Т.Мөнхтуяа, Д.Ганхуяг /талийгаач/ нар гэрлэлтээ Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байсан байх ба Д.Ганхуяг нь 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нас барсны гэрчилгээний хуулбар, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна./х.х-ийн 5, 12,13/
Хүсэлт гаргагч нь 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Мөнхтуяагийн Мөнгөнбаганад тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор шүүхэд хүсэлт гаргаж байгааг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1- т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Т.Мөнхтуяа нь Д.Ганхуягтай 2011 оноос 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд хамтран амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Мөнхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО