| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2016/01250/и |
| Дугаар | 928 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 928
2016 оны 10 сарын 11 өдөр Дугаар 181/ШШ2016/00928 Улаанбаатар хот
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, бага тойруу, 33 байр, 38 тоотод байрлах, “Буман дусал ББСБ” ХХК /РД:5476658/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хуурай мухар гудамж, 1 тоотод оршин суух, Сартуул овогт Ядамсүрэнгийн Нарантуяа /РД:ХБ62032001/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хуурай мухар гудамж, 1 тоотод оршин суух, Боржигон овогт Гомбосүрэнгийн Сүхбаатар /РД:ХБ61031810/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 18 дугаар байр, 54 тоотод оршин суух, Боржигон овогт Отгонжаргалын Нарангоо /РД:УШ92081546/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 14,404,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Я.Нарантуяа нь нөхөр Г.Сүхбаатар, дүү О.Нарангоогийн хамт манай байгууллагад 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хандаж нөхөр Г.Сүхбаатарын эрхэлдэг гэрэл зургийн лабораторийн бизнест нэмэлт тоног төхөөрөмж авах хөрөнгө шаардлагатай байгаа тул 24 сарын хугацаатай 35,000,000 төгрөгийн зээл олгохыг хүссэн.
Я.Нарантуяа, Г.Сүхбаатар, О.Нарангоо нарын зээлийн хүсэлт, холбогдох бичиг баримттай танилцаад Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, 018 байр, 54 тоот орон сууцыг барьцаалж, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр 35,000,000 төгрөгийг бэлнээр олгосон болно.
Зээл олгосноос хойш үндсэн зээлийн төлбөрт 21,082,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 23,209,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,058,600 төгрөг нийт 48,350,000 төгрөг төлсөн болно.
Я.Нарантуяа, Г.Сүхбаатар, О.Нарангоо нар нь зээлийн гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаандаа биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 13,918,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 486,400 төгрөг, нийт 14,404,400 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
“Буман дусал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Я.Нарантуяа, Г.Сүхбаатар, О.Нарангоо нарт холбогдох иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: “Буман дусал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 14,404,400 төгрөгийг
- 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,
- 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,
- 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөр болох 10,404,400 төгрөгийг эцсийн байдлаар төлж барагдуулна.
Зээлдэгч буюу хариуцагч нарын зүгээс дээрх хугацаанд төлбөрөө барагдуулаагүй болвол барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахаас татгалзах зүйлгүй болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. /Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг ойлгосон/ гэжээ.
Шүүх зохигч талуудын эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК нь хариуцагч Я.Нарантуяа, Г.Сүхбаатар, О.Нарангоо нарт холбогдуулан 14,404,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлга гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, хариуцагч Я.Нарантуяа, Г.Сүхбаатар, О.Нарангоо нар нь “Буман дусал ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 14,404,400 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 10,404,400 төгрөгөөр тус тус төлж барагдуулах, дээрх хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцсон байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, Я.Нарантуяа, Г.Сүхбаатар, О.Нарангоо нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Зээлийн барьцаанд Я.Нарантуяа, О.Нарангоо нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009700 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 018 дугаар байрны 54 тоот хаягт байршилтай 21 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг бариулсан байгааг дурдах нь зүйтэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,000 төгрөгөөс 115,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 115,000 төгрөгийг, хариуцагч Я.Нарантуяа, Г.Сүхбаатар, О.Нарангоо нараас 115,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ө.УЯНГА