Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 111/ШШ2017/0022

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Н.Дэчмаа, нэхэмжлэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******-с ******* аймгийн Засаг дарга *******-д холбогдуулан гаргасан “******* аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/358, Б/359 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болж сумын Засаг даргаар  нэр дэвшиж ялсан боловч Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянах боломжгүй гэсэн албан бичиг ирүүлсний дагуу аймгийн Засаг дарга *******атжаргал эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нь тогтоогдсон тул Засаг даргаар томилохоос татгалзаж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг яаралтай хуралдуулж дараагийн Засаг даргад нэр дэвшүүлж ирүүлнэ үү гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг. Тус албан бичгийн дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулийн хугацаанд ээлжит бус хуралдааныг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зарлан хуралдуулах болоход Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга  нь төлөөлөгчдөө албаар оролцуулаагүй учир хурлын ирц хүрээгүй тус хурал хойшилсон. Дараагийн хурал 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зарлагдаж, хэлэлцэх асуудалд нь сумын Засаг даргыг сонгох гэсэн асуудал орсон байхад аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалт, 26 дугаар зүйлийн 26.5.1 дэх заалт ( нь 2016 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг өдрийн ангиар төгссөн гэх хуурамч байж болох дипломтой)-ыг зөрчсөн. Мөн Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахгүйгээр *******ыг сумын Засаг даргаар шууд томилсон байна. Тиймээс дараах захирамжуудыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

1. Аймгийн Засаг даргын 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/359 тоот захирамж хүчингүй болгож өгнө үү.

2. Сумын Засаг даргаар ажиллаж байсан ************** чөлөөлсөн Б/358 тоот захирамж хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* аймгийн ******* сумын Засаг даргаар 2016 оны 09 дүгээр сараас 2017 оны 05 дугаар сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд ******* сумын ээлжит сонгуулийн хурал хуралдаж -ыг сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад санал хүргүүлсэн ба тус саналын дагуу аймгийн Засаг дарга Авлигатай тэмцэх газарт холбогдох материалыг хүргүүлэхэд -т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа тул хэрэг нь албан ёсоор шийдэгдээгүй байгаа учир урьдчилан хянан мэдүүлэх боломжгүй гэсэн албан бичиг ирсний дагуу аймгийн Засаг дарга сумын хуралд албан бичгээр -ыг томилохоос татгалзаж байна. Дахин хуралдаж, дараагийн Засаг даргаа ирүүлнэ үү гэсэн албан бичиг ирсэн. Үүний дагуу хурлыг 2 сард хуралдахаар зарласан боловч хурлын даргаас ирц бүрдээгүй тул дахин хойшлуулж, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хуралдахаар зарыг бүх төлөөлөгчид мэдэгдсэн боловч тухайн өдөр -т холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон гэсэн үндэслэлээр -ыг ******* сумын Засаг даргаар томилсон. Миний хувьд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа аймгийн Засаг даргаас холбогдох чиглэлээр сумын хуралд -ыг томилохоос татгалзсан, энэ нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар аймгийн Засаг дарга татгалзсан тохиолдолд дахин хурал хийж өрсөлдүүлэх журмаар хурал хийж аймгийн Засаг даргад хүргүүлэх ёстой байсан. Үүнийг зөрчиж сумын Засаг даргыг томилсон тул шүүхээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан гэв.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн *******-ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. ******* сумын ИТХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/03 дугаар тогтоолоор сумын Засаг даргаар -ыг нэр дэвшүүлэн томилуулахаар саналаа ирүүлсний дагуу -ын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтын дагуу Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн.

Тухайн үед -ыг эрүүгийн хэрэгт холбогдсон гэх мэдээллийг авч аймгийн Засаг даргаас сумын ИТХ-ыг дахин хуралдуулж, энэ талаар дахин хэлэлцэж шийдвэрлэх талаар албан бичиг хүргүүлсэн боловч хугацаанд нь хуралдуулж асуудлыг шийдвэрлээгүй. Гэтэл сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн  нь Эрүүгийн хэрэгт холбогдож шалгагдан ******* аймгийн Прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 51 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 Дээрх Прокурорын тогтоол гарсны дараа буюу *******т холбогдох зөрчил арилсан тул ******* сумын ИТХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/03 дугаар тогтоолоор ирүүлсэн саналын дагуу 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/359 дүгээр захирамжаар -ыг томилсон. Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтын дагуу ******* нь ******* сумын Засаг даргаар нөхөн томилогдсон байсан тул аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/358 дугаар захирамжийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд *******-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

******* аймгийн Засаг дарга 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/358 дугаар ******* сумын Засаг дарга *******-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргаж, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/359 дугаар -ыг засаг даргаар томилох тухай захирамжыг тус тус гаргажээ. Нэхэмжлэгч уг захирамжуудыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь анхдугаар хуралдаанаа хуралдуулж 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/03 дугаар “Засаг даргад уламжлах тухай” тогтоолоор Ж. Х-ыг 100 хувийн саналаар ******* сумын Засаг даргад нэрийг нь дэвшүүлсэн байна. Уг тогтоолыг үндэслэн ******* аймгийн Засаг дарга нь -ын хувийн ашиг сонирхолыг урьдчилан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байна. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комииссар Х.Х нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05/743 дугаар “******* аймгийн ******* сумын засаг даргаар томилогдохоор ирүүлсэн ******* нь тус газрын мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн 201705000010 тоот хэрэгт шалгагдаж байгаа тул уг хэргийг хянан шийдвэртэл хувийн ашиг сонирхолыг урьдчилан мэдүүлгийг хянах боломжгүй байна.” гэсэн албан бичгийг ирүүлсэн байна.

******* аймгийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1а/201 дугаар “Татгалзал хүргүүлэх” тухай “ нь “эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхолыг урьдчилан мэдүүлгийг хянах боломжгүй байна гэсэн албан бичиг ирсэн байх тул -ыг ******* сумын засаг даргаар томилох боломжгүй байна. ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаанаа яаралтай хуралдуулж, дараагийн засаг даргыг сонгож ирүүлнэ үү” гэсэн албан бичгийг ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн байна.

 ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар “Ээлжит бус хуралдаан хуралдуулах” тогтоол, Баяновоо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар “Ээлжит бус хуралдаан хуралдуулах” тухай тогтоол тус тус гаргасан боловч хуралдаан хуралдаагүй байна. Энэ нь ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/03 дугаар “Засаг даргад уламжлах тухай” тогтоол, ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаар тэмдэглэл, ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар “Ээлжит бус хуралдаан хуралдуулах” тогтоол, ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар “Ээлжит бус хуралдаан хуралдуулах” тухай тогтоол ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар “******* аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1а/201 дугаар албан бичгээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг яаралтай хуралдуулж дараагийн засаг даргыг Засаг даргад нэр дэвшүүлж ирүүлнэ үү гэсэн боловч 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хуралдаагүй болно.” гэсэн албан бичиг, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комииссар Х.Х-ын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05/743 дугаар “******* аймгийн ******* сумын засаг даргаар томилогдохоор ирүүлсэн  нь тус газрын мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн 201705000010 тоот хэрэгт шалгагдаж байгаа тул уг хэргийг хянан шийдвэртэл хувийн ашиг сонирхолыг урьдчилан мэдүүлгийг хянах боломжгүй байна.” гэсэн албан бичиг, ******* аймгийн Прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 51 дүгээр “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай тогтоолоор тогтоогдож байна .

******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дахин хуралдаж засаг даргад нэр дэвшүүлээгүй байхад ******* аймгийн Засаг дарга анхдугаар хуралдаан болох 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/03 дугаар “Засаг даргад уламжлах тухай” тогтоолоор -ыг 100 хувийн саналаар ******* сумын Засаг даргад нэрийг нь дэвшүүлэх тухай тогтоолыг үндэслэж, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/358 дугаар “******* сумын Засаг дарга *******-ыг ажлаас чөлөөлөх“ тухай захирамж гаргаж, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/359 дугаар “-ыг засаг даргаар томилох” тухай захирамжуудыг гаргасан нь Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт ...“Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална.”..., Монгол улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж түүний Удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт...” Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй.”... гэсэн хуулийн заалтуудыг зөрчжээ. ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь дахин хуралдаагүй, дахин засаг даргад нэрээ дэвшүүлээгүй байх тул өмнөх засаг дарга *******атбаатарын бүрэн эрх хэвээр хадгалагдаж байна гэж шүүх үзлээ.

******* аймгийн Засаг дарга 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/358 дугаар “******* сумын Засаг дарга *******-ыг ажлаас чөлөөлөх” тухай захирамж гаргаж чөлөөлөхдөө Монгол улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж түүний Удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 хэсэгт ...”Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.”...гэсэн хуулийн заалтыг баримталсан нь буруу байна.

******* аймгийн Засаг дарга 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/359 дугаар “-ыг засаг даргаар томилох” тухай захирамжийг гаргахдаа Монгол улсын Үндсэн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт ...”Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.”... ,Монгол улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж түүний Удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй.гэсэн заалтыг баримталсан байна. ******* сумын Иргэдийн төлөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан болох 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны тогтоолыг үндэслэн гаргасан байх тул нөхөн томилогдсон гэж үзэх боломжгүй байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн сонгуулийн хугацаа 4 жил байх бөгөөд 2016 онд сонгууль явагдаж дараагийн сонгуулийн хугацаа 2020 онд явагдах байтал 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ******* сумын засаг даргыг 4 жилийн хугацаатай томилсон нь буруу байна. ******* аймгийн засаг даргыг ******* сумын засаг даргыг томилохдоо баримтлах ёстой хуулийн заалтыг баримтлаагүй байна гэж үзлээ.

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6/907 дугаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч... ”******* аймгийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарч -т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас Ж. Х-т холбогдох зөрчил арилсан тул Баяновоо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/03 дугаар тогтоолыг үндэслэн -ыг ******* аймгийн Баяновоо сумын засаг даргаар томилсон.”... гэх тайлбар гаргасан боловч -т холбогдох Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гарснаар зөрчил арилсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэлээ. -т холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсонтой холбогдуулан -ын Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхолыг урьдчилан мэдүүлгийг хянуулаагүй болох нь Захиргааны хэргийн шүүхийн ...”2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн -ын хувийн ашиг сонирхолыг урьдчилан мэдүүлгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд Алилгатай тэмцэх газарт явуулсан эсэхийг ******* аймгийн Засаг даргын тамгын газрын архив бичиг “ Явуулсан баримт бичиг”-ийн бүртгэл дугаар 01 дэвтэрт үзлэг хийхэд байхгүй байв.”... гэсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт...” Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.”... 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт ...”Ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, мэдээлэл хүлээн авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэх шийдвэрийг нэн даруй бичгээр гаргана.”..гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товоо мэдээд ******* аймгийн хуульзүйн хэлтсийн ажилтанг тус шүүх хуралдаанд оролцуулахаар ирүүлсэн байсан бөгөөд шүүх хуралдааны ирц шалгах явцад итгэмжлэлээ шилжүүлээгүй байсныг, гуравдагч этгээд ... “Галуут суманд Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцох болсон”... тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч нотлох баримтаа ирүүлээгүй байсныг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг, Монгол улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж түүний Удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг ,Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4 дэх хэсэгт зааснаар ******* аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/358 дугаар “******* сумын Засаг дарга *******-ыг чөлөөлөх” тухай, Б/359 дүгээр “-ыг Засаг даргаар томилох” тухай захирамжуудыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, ******* аймгийн Засаг даргын тамгын газраас 70200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлав.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ