Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1240

 

  2019         08         06                                       2019/ШЦТ/1240

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

хохирогч Ч.Д ,

шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б д холбогдох эрүүгийн 1806 09355 1291 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь “Шинэ Арцат” ХХК-ний харуул хамгаалалтын даргаар ажиллаж байх хугацаандаа 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар сургуулийн урд талын хашаанд байрлуулсан байсан иргэн Ч.Д ийн эзэмшлийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох нэг ширхэг контейнерийг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөн нэг ширхэг контейнерийг тус тус завшиж бусдад зарж борлуулан 6.718.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хоёр контейнерийг би хоёр удаа нэг нэгээр нь цувуулж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Аваад зарсан нь үнэн. Би тухайн үед “Шинэ арц” компанид хоёр дахь жилдээ хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан. Цалингаа өгдөггүй байсан.  Пүрэвдорж, Ядам, Отгонболд, Дашдэлэг нарыг хамт барилгын асуудлыг хариуцаж явж байсан гэж ойлгож байсан. Ингээд энэ барилгыг Пүрэвдорж хариуцаж байгаа гэсэн. Тэгээд бид нар хамгаалалтын цалинг өгөхгүй болохоор өөрөө мөнгө гаргаад ажилчдынхаа цалинг өгсөн. Би нэг тэмцээнд явж ирчихээд цалин өгөх гэхэд цалин байхгүй байсан. Намжилаас асуухад хэн цалин өгөх нь мэдэхгүй. Ингээд 2018 он гарахад 2017 оны цалин ч бас байхгүй. Ажилчид цалингаа нэхнэ, гэр бүлийнхэн нь нэхнэ. Дандаа миний удирдлаганд байсан хүмүүс байсан. Ажилчид та ийм зальтай болсон юм уу гээд надад байнга хэлж байсан. Би контейнерийг зараад хүмүүст мөнгө өгсөн нь үнэн...” гэв.

Хохирогч Я.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үнэлгээн дээр л гомдолтой байна. Мөрдөн шалгах ажиллагаанд байхад үнэлгээг зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Гринс парк гээд компанийн захирал Батсайхан гээд залуугаас хоёр контейнерийг аваад Шинэ арцадтай хийсэн гэрээн дээр байгаа. Би тэр барилгаа хариуцаад угсрахаар үлдсэн. Батсайханаас 20 гаран сая төгрөгийн авлагатай. Би 2 контейнероо 14-15 сая төгрөгөнд бодоод авна гэж тухайн үедээ ярьж байсан. Намайг хохиролгүй болговол би гомдолгүй. Гэхдээ 6.700.000 төгрөг гэдэг үнэлгээг би зөвшөөрөхгүй байна. Би дахиад контейнер авъя гэхээр үнэлгээ нь зөрүүтэй байгаа. Цахилгаан бараагаа дотор талд хийе гэхээр нэг контейнер 6 сая гэж байгаа. Надад 12 сая төгрөг өгч чадахгүй юм бол надад буцаагаад хоёр хуучин контейнерийг маань буцаагаад өгчих гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сард Шинэ Арцат ХХК-д хамгаалалтын албаны даргаар томилогдон ажиллах болсон. Тэгээд Ч.Д  нь 2 контейнер, нэг амбаар багаж хэрэгсэл зэргийг авчирсан... 2017 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 2.500.000 төгрөгийн цалинтай гэрээ байгуулсан. Тэгээд өдийг хүртэл хамгаалалтын ажил хэвийн явагдсан байсан боловч цалин огт өгөөгүй. Тэгээд хашаанд байсан 2 ширхэг контейнерийг зар хайж байгаад Н.Уламбаяр гэх хүн контейнер тус бүрийг 3.000.000 төгрөгөөр гэхээр нийт 6.000.000 төгрөгөөр худалдсан ...үлдсэн мөнгийг өөрөө зарцуулсан ...контейнерийн дотор байсан 2 шуудайтай хог хаягдал эд зүйлс байхаар нь би хашаанд тавьчихсан. Одоо хаана байгааг мэдэхгүй байна. Тухайн үед хуучин дуран, хөрөө, уртасгагч, тэгш ус, цахилгааны утас зэргийг байсан байхаа би одоо сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 76-77 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 55 дугаар сургуулийн урд талд байдаг хашаанд өөрийн эзэмшлийн 20 тоннын 2 ширхэг контейнерийг үйл ажиллагаа явуулах зорилгоор байрлуулж тавьсан юм ...тэгээд миний 2 контейнер тухайн газраа байсан бөгөөд би Шинэ Арцат ХХК-тай харуул хамгаалалтын гэрээ байгуулаад тавьсан байсан. Тэгээд тухайн харуулын албаны дарга Баатархүү гэх хүн над руу утаар ярихдаа миний контейнерийг 1 жил харсан төлбөртөө авсан гэх зүйл яриад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд миний 2 контейнерийг ачуулаад аваад явсан байна ...тухайн 2 контейнерийг ачуулж байхад нь мэдсэн. Өнөөдөр би контейнерээ авах гээд ирсэн чинь байхгүй байхаар нь Лхагвадорж гэх манаач өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баатархүү гэх хүн ачаад аваад явсан гэж хэлсэн...тухайн контейнер дотор барилга угсралтад ашиглагддаг багжнууд байсан...тухайн контейнер дотор барилгын тэгш далийг хардаг дуран 1 ширхэг 500.000 төгрөгөөр үнэлж байна, хэрэглэж байсан 2014 онд гурвалжин гүүрний дэлгүүрээс 480.000 төгрөгөөр худалдаж авсан, жижиг цахилгаан хөрөө 150.000 төгрөгөөр 2014 онд худалдан авч байсан, ямар ч байсан 4 ширхэг уртасгагч /2-3 метртэй/ мөн 3 ширхэг тэгш ус байсан нийлүүлээд 100.000 төгрөгөөр үнэлж байна, цахилгааны утас 50-60 метр урттай /220 вольт/ үнэлж мэдэхгүй байна дээрх зүйлс нэг контейнерт нь байсан бөгөөд доторх зүйлсийг нь гаргасан байсан. Тэр гаргасан зүйлүүдийг үзэхэд миний дээрх багаж, эд зүйлс байхгүй байна ...2-3 удаа маргаан болж байсан тэгэхэд нь би Баатархүүд энэ 2 контейнер миний өмч та нар үүнийг хамгаалж ажиллаад цалингаа Шинэ Арцат компаниасаа авах ёстой гэдгийг нь удаа дараа хэлж байсан. Тэгэхээр миний өмч гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-10 дугаар хуудас/,

Гэрч П.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед Дашдэлэг нь барилгын гүйцэтгэгчээр орсон бөгөөд "Шинэ Арцат" компани нь захиалагчаар орсон уг компани харуул хамгаалалтын тусгай зөвшөөрөлтөй өөрсдөө харуул хамгаалалтаа гаргасан ...2017 оны 08 дугаар сард Дашдэлэг ах өөрөө 2 ширхэг контейнер, 1 дугуйтай чиргүүлтэй гал тогоог авчирсан бөгөөд эдгээр нь бүгд Дашдэлэг ахын өөрийнх нь эзэмшлийнх байгаа юм. Тухайн үед контейнеруудыг оффис ажилчдын байр, складаар ашиглаж байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Б.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 16-нд би сахиулаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 55 дугаар сургуулийн урд ажилд орсон юм. Тухайн үед Баатархүү гэдэг хүн намайг ажилд авсан бөгөөд "Шинэ Арцат" нэртэй компани байсан. Тухайн үед би ухсан газартай хажууд нь 2 ширхэг контейнер, 1 ширхэг вагончиг байсан ...тухайн газрын яг хажуу дэргэд манай хүүгийнх байдаг бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 9, 10-ны үед Баатархүү нэг машин дагуулж ирээд нэг контейнерийг нь ачаад аваад явсан. Тухайн үед би тааралдаад уулзаад эд нарыг яагаад авч явж байгаа талаар асуухад энэ 2 контейнерийг зарж байж цалин мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан. Тухайн үед орой харанхуй болж байхад ачиж авч явсан ...эхний контейнерийг Баатархүү Жаргалантын тийшээ аваачсан гэж байсан, нөгөө контейнерийг хаашаа авч явсаныг мэдэхгүй байна. Том крантай машинаар зөөвөрлөсөн бөгөөд улсын дугаарыг нь би санахгүй байна хараагүй юм. Тухайн 2 контейнерийг нэг машин зөөсөн байх жолооч нь урьд ирж байсан хүн шиг байсан...нэг нь хоосон байсан, нөгөө контейнерт нь компрессор, дуулган малгайнууд, хадаас, хувин сав, гэрлийн кабел, хүрз зэрэг зүйлс гаргаж тавьсан байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/,

Гэрч Н.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд 2018 оны сүүлээр зарын дагуу над руу нэг хүн холбогдож ах нь контейнероо зарах гэсэн юм гэхээр нь би очиж үзэж харж байж авна гэж хэлсэн. Тэгээд маргааш орой нь би шууд том машинтай шөнө Баянзүрх дүүргийн тамгын газрын урд сургуулийн урд ирж үзээд нэг цонхтой ногоон өнгөтөй тохижуулсан хэрнээ хуучирсан контейнер байсан. Тэгээд тухайн контейнерийг үзээд би авахаар болж тохироод хөлсний машин хөлсөлж ачуулан аваад Баянгол дүүрэгт гэмтлийн эмнэлэгийн зүүн урд ажил дээрээ аваачсан. Би тухайн контейнерийг 3.000.000 төгрөгөөр Баатархүү гэх хүнээс аваад данс руу нь шилжүүлсэн...тэгээд сарын дараа нөгөө хүн дахин над руу залгаад бас нэг контейнер зарах хэрэгтэй байна цалин тавих хэрэгтэй байна гэсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/,

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн "Дамно" ххк-ийн гаргасан хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/,

2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Барилгын карказ угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ /хх-ийн 58-64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Б  нь “Шинэ Арцат” ХХК-ний харуул хамгаалалтын даргаар ажиллаж байх хугацаандаа 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар сургуулийн урд талын хашаанд байрлуулсан байсан иргэн Ч.Д ийн эзэмшлийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох нэг ширхэг контейнерийг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөн нэг ширхэг контейнерийг тус тус завшиж бусдад зарж борлуулан 6.718.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.Үүнд:

Шүүгдэгч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сард Шинэ Арцат ХХК-д хамгаалалтын албаны даргаар томилогдон ажиллах болсон. Тэгээд Ч.Д  нь 2 контейнер, нэг амбаар багаж хэрэгсэл зэргийг авчирсан... 2017 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 2.500.000 төгрөгийн цалинтай гэрээ байгуулсан. Тэгээд өдийг хүртэл хамгаалалтын ажил хэвийн явагдсан байсан боловч цалин огт өгөөгүй. Тэгээд хашаанд байсан 2 ширхэг контейнерийг зар хайж байгаад Н.Уламбаяр гэх хүн контейнер тус бүрийг 3.000.000 төгрөгөөр гэхээр нийт 6.000.000 төгрөгөөр худалдсан...үлдсэн мөнгийг өөрөө зарцуулсан...контейнерийн дотор байсан 2 шуудайтай хог хаягдал эд зүйлс байхаар нь би хашаанд тавьчихсан. Одоо хаана байгааг мэдэхгүй байна. Тухайн үед хуучин дуран, хөрөө, уртасгагч, тэгш ус, цахилгааны утас зэргийг байсан байхаа” гэх мэдүүлэг. /хэргийн 76-77 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний 2 контейнер тухайн газраа байсан бөгөөд би Шинэ Арцат ХХК-тай харуул хамгаалалтын гэрээ байгуулаад тавьсан байсан. Тэгээд тухайн харуулын албаны дарга Баатархүү гэх хүн над руу утаар ярихдаа миний контейнерийг 1 жил харсан төлбөртөө авсан гэх зүйл яриад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд миний 2 контейнерийг ачуулаад аваад явсан байна... Өнөөдөр би контейнерээ авах гээд ирсэн чинь байхгүй байхаар нь Лхагвадорж гэх манаач өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баатархүү гэх хүн ачаад аваад явсан гэж хэлсэн ...тухайн контейнер дотор барилга угсралтад ашиглагддаг багжнууд байсан ...тухайн контейнер дотор барилгын тэгш далийг хардаг дуран 1 ширхэг 500.000 төгрөгөөр үнэлж байна, хэрэглэж байсан 2014 онд гурвалжин гүүрний дэлгүүрээс 480.000 төгрөгөөр худалдаж авсан, жижиг цахилгаан хөрөө 150.000 төгрөгөөр 2014 онд худалдан авч байсан, ямар ч байсан 4 ширхэг уртасгагч /2-3 метртэй/ мөн 3 ширхэг тэгш ус байсан нийлүүлээд 100.000 төгрөгөөр үнэлж байна, цахилгааны утас 50-60 метр урттай /220 вольт/ үнэлж мэдэхгүй байна дээрх зүйлс нэг контейнерт нь байсан бөгөөд доторх зүйлсийг нь гаргасан байсан. Тэр гаргасан зүйлүүдийг үзэхэд миний дээрх багаж, эд зүйлс байхгүй байна...2-3 удаа маргаан болж байсан тэгэхэд нь би Баатархүүд энэ 2 контейнер миний өмч та нар үүнийг хамгаалж ажиллаад цалингаа Шинэ Арцат компаниасаа авах ёстой гэдгийг нь удаа дараа хэлж байсан. Тэгэхээр миний өмч гэдгийг мэдэж байсан. ...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-10 дугаар хуудас/,

Гэрч П.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед Дашдэлэг нь барилгын гүйцэтгэгчээр орсон бөгөөд "Шинэ Арцат" компани нь захиалагчаар орсон уг компани харуул хамгаалалтын тусгай зөвшөөрөлтөй өөрсдөө харуул хамгаалалтаа гаргасан...2017 оны 08 дугаар сард Дашдэлэг ах өөрөө 2 ширхэг контейнер, 1 дугуйтай чиргүүлтэй гал тогоог авчирсан бөгөөд эдгээр нь бүгд Дашдэлэг ахын өөрийнх нь эзэмшлийнх байгаа юм. Тухайн үед контейнеруудыг оффис ажилчдын байр, складаар ашиглаж байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Б.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Баатархүү гэдэг хүн намайг ажилд авсан бөгөөд "Шинэ Арцат" нэртэй компани байсан. … 2 ширхэг контейнер, 1 ширхэг вагончиг байсан...тухайн газрын яг хажуу дэргэд манай хүүгийнх байдаг бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 9, 10-ны үед Баатархүү нэг машин дагуулж ирээд нэг контейнерийг нь ачаад аваад явсан. Тухайн үед би тааралдаад уулзаад эд нарыг яагаад авч явж байгаа талаар асуухад энэ 2 контейнерийг зарж байж цалин мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан. Тухайн үед орой харанхуй болж байхад ачиж авч явсан ...эхний контейнерийг Баатархүү Жаргалантын тийшээ аваачсан гэж байсан, нөгөө контейнерийг хаашаа авч явсаныг мэдэхгүй байна. Том крантай машинаар зөөвөрлөсөн бөгөөд улсын дугаарыг нь би санахгүй байна хараагүй юм. Тухайн 2 контейнерийг нэг машин зөөсөн байх жолооч нь урьд ирж байсан хүн шиг байсан...нэг нь хоосон байсан, нөгөө контейнерт нь компрессор, дуулган малгайнууд, хадаас, хувин сав, гэрлийн кабел, хүрз зэрэг зүйлс гаргаж тавьсан байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/,

Гэрч Н.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд 2018 оны сүүлээр зарын дагуу над руу нэг хүн холбогдож ах нь контейнероо зарах гэсэн юм гэхээр нь би очиж үзэж харж байж авна гэж хэлсэн. Тэгээд маргааш орой нь би шууд том машинтай шөнө Баянзүрх дүүргийн тамгын газрын урд сургуулийн урд ирж үзээд нэг цонхтой ногоон өнгөтөй тохижуулсан хэрнээ хуучирсан контейнер байсан. Тэгээд тухайн контейнерийг үзээд би авахаар болж тохироод хөлсний машин хөлсөлж ачуулан аваад Баянгол дүүрэгт гэмтлийн эмнэлэгийн зүүн урд ажил дээрээ аваачсан. Би тухайн контейнерийг 3.000.000 төгрөгөөр Баатархүү гэх хүнээс аваад данс руу нь шилжүүлсэн...тэгээд сарын дараа нөгөө хүн дахин над руу залгаад бас нэг контейнер зарах хэрэгтэй байна цалин тавих хэрэгтэй байна гэсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/,

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн "Дамно" ххк-ийн гаргасан хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/,

2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Барилгын карказ угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ /хх-ийн 58-64/

Шүүгдэгч Д.Б г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Баатархүү нь Шинэ Арцат компанид харуул хамгаалалтын дарга гэсэн тушаал байхгүй гэх боловч шүүгдэгч нь тухайн комданийг хариуцан харуул хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан болохоо мэдүүлж байгаа бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Б.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Баатархүү гэдэг хүн намайг ажилд авсан бөгөөд "Шинэ Арцат" нэртэй компани байсан” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний 2 контейнер тухайн газраа байсан бөгөөд би Шинэ Арцат ХХК-тай харуул хамгаалалтын гэрээ байгуулаад тавьсан байсан. Тэгээд тухайн харуулын албаны дарга Баатархүү гэх хүн над руу утаар ярихдаа миний контейнерийг 1 жил харсан төлбөртөө авсан гэх зүйл яриад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд миний 2 контейнерийг ачуулаад аваад явсан байна” гэх мэдүүлэгүүдээр нотлогдож байна.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар мэдүүлсэн боловч хэргийн 56 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлттэй танилцсан тэмдэглэл байх бөгөөд уг тэмдэглэлд “Үнэлгээтэй танилцлаа” гэсэн байх бөгөөд үнэлгээг зөвшөөрөхгүй талаар хүсэлт гаргаагүй байна.Мөн хэргийн 80 дугаар хуудсанд хавтаст хэргийн материалтай танилцахдаа мөн үнэлгээний талаар хүсэлт гаргаагүйгээс гадна шүүхийн хэлэлцүүлэгээс өмнө ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул хөрөнгийн үнэлгээний Дамно компанийн үнэлгээг үндэслэн Д.Б гээс 6.718.400 төгрөгийн хохирлыг гаргуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.