Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1241

 

2019         08         06                                         2019/ШЦТ/1241

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Б.Долгион,

шүүгдэгч А.О , түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан,

шүүгдэгч Х.Б , түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б , А.О  нарт холбогдох эрүүгийн 1902 00418 0185 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Х.Б, /РД:/,

2.Монгол Улсын иргэн, А.О , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Х.Б , А.О  нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сард Дархан-Уул аймаг, Дархан сумын авто вокзал орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан "Делта 9 тетрагидроканнабинол" бодисын агууламжтай "өвс" гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Улмаар 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн За хэсгийн 10 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан "Делта 9 тетрагидроканнабинол" бодисын агууламжтай "өвс" гэх нэршилтэй 9.8251 грамм жинтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч А.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг
хүчинтэйд тооцох тухай 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаартай
прокурорын тогтоол. /хэргийн 12-14 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 15-19 дүгээр хуудас/,

            Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл. /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

            Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 27-28 дугаар хуудас/,

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол. /хэргийн 29 дүгээр хуудас/,

Гэрч Н.Золзаяагийн “...Билгүүн миний найз залуу, Оч-Эрдэнийг танихаас цаашгүй. ...Хаанаас авсан талаар мэдэхгүй, 21 хоногийн өмнө байхаа Оч-Эрдэнийн гэрт ирж хоноход сонинд ороосон нэг юм байсан, би тэрнээс нь нэг удаа татаж үзсэн” гэх мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн: “...Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс Дельта-9-тетрагидроканнабинолын агуулга илэрч байна. Дельта-9-тетрагидроканнабинол нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн жагсаалтад хамаарна.” гэх 3023 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 44-45 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн: "...А.О  2019.05.15", "Х.Б  2019.05.15" гэж хаягласан 2 ширхэг шээсний дээж тус бүрээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн жагсаалтад хамаарна.” гэх 3024 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 47-49 дүгээр хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 832 дугаартай дүгнэлт. /хэргийн 51-52 дугаар хуудас/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 833 дугаартай дүгнэлт. /хэргийн 54-55 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Б ий өгсөн: “...Тогтоолд тусгагдсан зүйлүүдийг болон надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 03-р сард найз Оч-Эрдэнэтэй хамт мансууруулах бодисыг ургадаг гэдгийг сонсоод Дархан хот руу явсан. Дархан хотод очоод авто вокзалаас нь урагшаа 2-3 км зайд алхаад явахад зам дагуу уг мансууруулах өвс ургаж байсан. Өмнө нь би нэг удаа уг мансууруулах өвснөөс хэрэглэж үзэж байсан болохоор тэнд ургаж байсан мансууруулах өвсийг хараад таньсан. Тэгээд Оч-Эрдэнэ бид 2 тэр өвснөөс түүгээд тэндээсээ шууд хот руу явсан. Хотод ирээд Оч-Эрдэнийн гэрт түүсэн өвсөө хадгалж байсан. Уг түүсэн өвсийг Оч-Эрдэнэ бид 2 өөрсдөө хэрэглэх гэж хадгалж байсан. Өөр ямар нэгэн санаа зорилго агуулаагүй.” гэх мэдүүлэг. /хэргийн 63 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.О ийн өгсөн: “...Тогтоолд тусгагдсан зүйлүүдийг болон надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 03-р сард Билгүүний хамт Дархан-Уул аймгийн Дархан хот руу хүнтэй уулзах гэж явсан юм. Тэгэхдээ Дархан хотын авто вокзалаас ертөнцийн зүгээр урагшаа тамхи татаад алхаж байхад замд мансууруулах өвс ургаж байхыг олж харсан.Тэгээд Билгүүн бид 2 тэр мансууруулах өвснөөс түүсэн юм. Билгүүн бид 2 түүсэн өвсөө уутанд хийж аваад хотод ирээд манай гэрт хадгалсан. Билгүүн бид 2 мансууруулах өвсийг өөрсдөө хэрэглэх гэж түүсэн, өвснөөсөө хэн нэгэнд өгөөгүй, зөвхөн өөрсдөө хэрэглэсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 68 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Х.Б , А.О  нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сард Дархан-Уул аймаг, Дархан сумын авто вокзал орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан "Делта 9 тетрагидроканнабинол" бодисын агууламжтай "өвс" гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

Улмаар 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн За хэсгийн 10 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан "Делта 9 тетрагидроканнабинол" бодисын агууламжтай "өвс" гэх нэршилтэй 9.8251 грамм жинтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг
хүчинтэйд тооцох тухай 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаартай
прокурорын тогтоол. /хэргийн 12-14 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 15-19 дүгээр хуудас/,

            Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл. /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

            Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 27-28 дугаар хуудас/,

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол. /хэргийн 29 дүгээр хуудас/,

Гэрч Н.Золзаяагийн “...Билгүүн миний найз залуу, Оч-Эрдэнийг танихаас цаашгүй. ...Хаанаас авсан талаар мэдэхгүй, 21 хоногийн өмнө байхаа Оч-Эрдэний гэрт ирж хоноход сонинд ороосон нэг юм байсан, би тэрнээс нь нэг удаа татаж үзсэн “ гэх мэдүүлэг. /хэргийн 39 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 44-45 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3024 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 47-49 дүгээр хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 832 дугаартай дүгнэлт. /хэргийн 51-52 дугаар хуудас/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 833 дугаартай дүгнэлт. /хэргийн 54-55 дугаар хуудас/, болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд зэрэг болно.

Шүүгдэгч Х.Б , А.О  нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

          Шүүх шүүгдэгч Х.Б , А.О  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б , А.О  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.