| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1181/Э |
| Дугаар | 1242 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Намуун, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 1242
2019 08 06 2019/ШЦТ/1242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч Э.Т , түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т од холбогдох эрүүгийн 1806 06115 1421 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Т /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 31 дүгээр байрны 1-р орцны 2 тоот Ч.П гийн орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, ЛЖ загварын гар утас, гар цүнх, үүргэвч, түрийвч зэргийг хулгайлан авч 201.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Т ын нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 7-12 дугаар хуудас/,
Хохирогч Ч.П гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 тоотод наадмын өмнө нүүж ирсэн. Төвхнөж амжаагүй байгаа, 23 цагийн үед унтсан. 3 цаг 30 минутын үед буйдан дуугарахад нь би сэрж харахад нэг хар хувцастай хүн поорчигоор гарч байгаа нь харагдсан. Тэгээд би араас нь хашгираад гарсан. ...орж ирсэн цонхны доор миний гар цүнх, саарал өнгийн үүрдэг жижиг цүнх, шаргал өнгийн түрийвч, түрийвчинд картууд, ойролцоогоор 3000 төгрөг байсан. ЛЖ маркийн хар өнгийн гар утас, үүрдэг цүнх дотор харааны шилний гэр байсан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 14-16 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ганцаараа такси бариад сансар ороод нэрийг нь мэдэхгүй бааранд орсон юм. Тэндээ нэг шил пиво уучихаад баарнаас пиво ууж дуусгачихаад явж байтал 5 давхар саарал өнгөтэй байрны нэг давхарт онгорхой цонх байхаар нь цонхоор нь ороход гэр нь харанхуй байсан бөгөөд орных нь хажууд байсан маркийг мэдэхгүй гар утас аваад гэр дотор хүн дугарах шиг болохоор нь буцаад цонхоороо гараад явсан юм. Тэгээд гараад явж байтал хөдөлгөөнт эргүүлийн 2 цагдаа ирээд намайг бариад авсан юм. ...Би өөрийн хийсэн үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ухаарч ойлгож байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 21-23, 52 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 25-27 дугаар хуудас/,
Эргүүлийн офцерийн илтгэх хуудас /хэргийн 32-33 дугаар хуудас/,
“Стандарт майнинг транс” ХХК-ийн тодорхойлолт, Э.Т ийн гэрлэлтийн баталгаа, Т.Үүрийнтуяа, Т.Түвшинбаяр, Т.Түвшинтөр нарын төрсний гэрчилгээний хуулбар, Б.Бямбадуламын эрүүл мэндийн бүртгэлийн маягт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 31 дүгээр байрны 1-р орцны 2 тоот Ч.П гийн орон сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, ЛЖ загварын гар утас, гар цүнх, үүргэвч, түрийвч зэргийг хулгайлан авч 201.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Э.Т од прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Э.Т од бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.