Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 996

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/00919/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ****** дүгээр хороо, Нисора цамхаг цогцолбор байр ****** тоотод байрлах, утас: 99112942, “Есөн шижир” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, Парк таун ****** дугаар байрны ****** тоотод оршин суух, регистрийн дугаар: ТЕ86112619, утас:99995234, Авга овогт Нямхүүгийн Эрболдод холбогдох

 

“ 306 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ Есөн шижир ” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Гантулга нь  шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

            Зээлдэгч Н.Эрболд 2014 оны 06 сарын 13-ны өдөр манай компаниас 494/1 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30 хоногийн 4%-ийн хүүтэй 30 хоногийн хугацаатай Toyota Harrier маркын 08-23 УБО улсын дугаартай автомашинаа гражид тавих нөхцөлтэйгээр барьцаалан 6 500 000 төгрөг зээлсэн.

            Зээлдэгч Н.Эрболдыг зээлээ төлөхийг манайх олон удаа дараа шаардахад зээлээ төлнө гэж хэлсээр гэрээний хугацааг олон сараар хэтрүүлсний дараа зээлээ төлөх чадваргүй болсон тул зээл хүү алдангийн төлбөрөө автомашинаа зарж төлж болох хүсэлтийг манайд гаргасан. Тухайн автомашиныг зарах үнийн дүн нь зээл хүү алдангид хүрэхгүй байсан ба хүсэлтийн дагуу хураан авсан.

            Н.Эрболдын автомашиныг зарах үед түүний эзэмшиж байх үеийн 4 жилийн автомашины татвар төлөгдөөгүй тул 306 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Эрболд нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Н.Эрболд нь “ Есөн шижир ”  ХХК-ийн нэхэмжилж байгаа 306 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүнд маргаан байхгүй, төлөх нь үнэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК нь  хариуцагч Н.Эрболдод холбогдуулан 306 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Есөн шижир” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Эрболдод холбогдох 306 000 төгрөг гаргуулах иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9830 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эрболдоос улсын тэмдэгтийн хураамж 4915  төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 4915  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                Д.АЛТАНТУЯА