Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1248

 

  2019         08         07                                       2019/ШЦТ/1248

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Д.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Г д холбогдох эрүүгийн 1906 03894 1591 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Г  /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Г  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гурванбулаг амралтын газар иргэн О.Х тай маргалдан зодож биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, чих, хөмсөг, хацар, хамарт зулгаралт, зовхи уруулд цус хуралт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч О.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..."... 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр... Гурванбулаг амралтын газарт ...нагац ах Бат-Эрдэнийн ангийн 2 залуу болох Гантогоо, Дамдинванжил нартай 21:00 цагийн орчим очсон. Тухайн амралтын газарт бид гурав 0.75 литрийн хэмжээтэй... архи 2 ширхэгийг, лаазтай сэнгүр хувааж уусан... Гантогоо нь намайг ямар нэгэн учир шалтгаангүйгээр цохиж, унагааж байгаад толгой дагз, нүүрэн хэсэг рүү цохиж зодсон ба ах Бат-Эрдэнийг утсаар дуудах гэтэл миний самсунг Эс-7 эджи маркийн цэнхэр өнгийн гар утсыг хана руу савж, нугалж хугалсан. Одоо миний баруун нүдний хөмсөг сэтэрсэн, нүд хөхөрч хавдсан, уруул сэтэрсэн, дагзны хэсэг овоож хавдсан байдалтай байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 6дугаар хуудас/,

"... Гантогоо найз болох 3 хүүхнээ надаас харамлаад намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд гэрт сууж байтал Гантогоо миний баруун хацар руу цохиод байхаар нь би "За за ингэж цохиулж зодуулаад байж чадахгүй, ахыгаа дуудъя" гэж хэлээд утсаа халааснаасаа гаргатал утсыг маань булааж аваад хана руу саваад эвдэлсэн. Тэгэхэд би тус гэрээс гараад явтал Гантогоо хойноос гүйж ирээд намайг газар унагааж байгаад, миний нүүр хэсэгт маш олон удаа цохиж зодсон. Тэгээд би "Одоо болъё" гэж хэлээд зугтаахад хойноос гүйж ирээд нүүр, нүд рүү цохиж зодоод байсан." гэх мэдүүлэг. /хэргийн 09 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹8124 дүгнэлтэд “Хишигбатын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, чих, хөмсөг, хацар, хамарт зулгаралт, зовхи, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Г  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гурванбулаг амралтын газар иргэн О.Х тай маргалдан зодож биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, чих, хөмсөг, хацар, хамарт зулгаралт, зовхи уруулд цус хуралт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Г д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Д.Г д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Д.Г д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.