Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1251

 

  2019         08         07                                       2019/ШЦТ/1251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

хохирогч Г.Б ,

гэрч Э.Уранчимэг,

шүүгдэгч Э.Т , түүний өмгөөлөгч Н.Санчиндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Т д холбогдох эрүүгийн 2017 2501 0098 дугаартай хэргийг 2019 оны 06 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн О.Т  /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч О.Т  нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Хонхорт иргэн Батлаагийн эзэмшлийн хүнсний мухлаг дотор иргэн Болдбаатартай маргалдаж улмаар дэлгүүрээс түлхэн гаргасны улмаас цементэн шалан дээр дагз хэсгээрээ унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхнэр, бид хоёр ажилгүй. Тухайн өдөр хадам дүүгийн грүпийн мөнгө буусан учир тухайн дэлгүүрээс хүнсний зүйл авахаар орсон. Манай хүүхэд дэлгүүрийн хаалганы наана зайрмаг нэхээд зогсож байх үед хохирогч хаалгыг маш хүчтэй онгойлгосон. Хаалга гаднаасаа дотогш онгойдог байсан. Тэр үед манай хүүхэд хаалганд цохиулаад газарт унасан. Би “ахаа та яаж байгаа юм бэ, хүүхэд унагаачихлаа шүү дээ” гэж хэлэхэд “танай хүүхэд шиг шээс надад ч гэсэн байна” гэж агсарсан. Би “ахаа та дэлгүүрээс гарчих” гэж хэлэхэд над руу гар далайсан. Би хохирогчийг түлхэхэд хаалга дагаж унасан. Дэлгүүрийн хаалга хаагдаагүй байх үед хохирогчийг дагаж гараад хохирогчийг барьж аваад өвдгөлж суугаад өвдгөн дээрээ толгойг нь дэрлүүлсэн. Тэгээд хохирогчийн гэрийг асуухад нэг залуу “манай хороонд амьдардаг хүн байна” гэж хэлээд явсан. Би хохирогчийн гэрийн зүг явж байх үедээ гудамжид явж байсан хоёр эгчээс хохирогчийн гэрийг дахин асуухад “ээжийн нь бие муу байхад муу дурак чинь дахиад архи уучихсан уу” гэж хэлсэн. Би Багаа гэх хадам дүүгээрээ хохирогчийг гэрт нь хүргүүлсэн. Манай дүү надад “хохирогчийн гэрт ороход орон дээр нэг эмээ цаашаа харсан хэвтэж байсан. Нөгөө ахын гутлыг тайлаад орон дээр хэвтүүлээд ирлээ” гэж хэлсэн гэв.

Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед болсон асуудлыг санахгүй байна. Шүүгдэгч намайг гэмтээсэн мөртлөө нэг ч удаа ирж уулзаагүй. Одоо миний тархины зүүн тал онгорхой болсон. Дахин эмчилгээ хийлгэнэ. Эмчилгээний төлбөр нь 10.000.000 төгрөг болж байгаа. Хэрэг гарснаас хойш манай ээжийн бие тааруу байх үед шүүгдэгчийн эгч нар манай гэрт ирээд гэр бүлийн хүмүүсийг загнасан байсан. Би тухайн үед эмнэлэгт үзүүлэхээр явсан байсан. Би маш их гомдолтой байна гэв.

Шүүгдэгч О.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ч мөн уг согтуу хүнийг ахаа та гарчихаач гээд урдаас нь зүүн мөр рүү нь түлхсэн. Тэгтэл уг согтуу хүн хойшоогоо нэг алхаад, дахиж нэг гишгэхдээ дэлгүүрийн боржууранд тээгэлдээд хойш саваад уначихсан. Тухайн үед уг хүн дэлгүүрийн хаалгыг онгойлгоод мөрөөрөө тулаад зогсчихсон байсан юм. Тэгээд уг хүнийг унамагц би араас нь гүйгээд гартал уг хүнээс дуу гарахгүй, мөн хөдөлгөөн гарахгүй нүд нь аниастай газар дээшээ хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь би уг хүнийг “ахаа гайгүй юу” гээд толгойн дагз хэсгээс нь дээш өргөөд ахаа та гайгүй юу? Сэрээч гээд нүүр рүү нь алгадахад уг хүн сэрсэн ба надад хандаж би гэртээ харимаар байна гэж хэлсэн. Тухайн үед уг хүний хамарнаас бага зэрэг цус гарсан байсан. ...Уг хүн 2-3 минут ухаан алдаж унасан ба тухайн үед уг хүний хамарнаас нь бага зэрэг цус гарч байсан. ...эгц дээшээ харсан, хоёр хөл бага зэрэг алцайсан, хоёр гар биеэ дагасан шулуун байрлалтай байсан." гэх мэдүүлэг. /хэргийн 96-97 дугаар хуудас/,

"…Тэгээд зогсож байхад хаалга онгойгоод танихгүй 30 гаруй насны эрэгтэй хүн орж ирэхдээ манай 2 настай охин Насанчимэгийг хаалгаар цохиод унагаасан. Би “ахаа яаж байгаа юм бэ” гээд охиноо татаад босгоход тухайн согтуу эрэгтэй над руу “чиний шээс шиг шээс надад байна” гэж хэлээд агсараад байсан. Тухайн эрэгтэй хүн хаалга тулаад зогсож байсан, над руу гараа далайхаар нь ...мөр рүү нь гараараа түлхэхэд хойшоо ...савж унасан. ...баруун гараараа зүүн мөрөн дээр нь түлхсэн. Тэгэхэд тухайн хүн дэлгүүрийн үүдний боржур, довжоон дээр унасан. ...Хамраас нь бага зэрэг цус гарсан. 3 минут орчим ухаангүй байсан." гэх мэдүүлэг. /хэргийн 158-159 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өдрийг нь санахгүй байна, урд өдөр нь архи уугаад архи гараагүй байсан тэгээд өглөө нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд гэрээсээ ганцаараа гарсан, гаpaaд шараа тайлаад ганцаараа ганц нэг шил архи уугаад согтоод тасарсан байсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны орой Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд ухаан орсон. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр уг эмнэлэгт тархины хагалгаанд ороод одоо гайгүй байгаа. Намайг эмнэлгээс гараад ирсэний дараа 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэсэн Батлаагийн хүнсний дэлгүүрт хүүхэдтэй хүнтэй маргаад түлхүүлэн унасан гэж манай эгч Билгээ болон Энхтүвшин хэлсэн. . ." гэх мэдүүлэг. /хэргийн 84-85 дугаар хуудас/,

"…Би яг хэдэн сарын хэдний өдөр гэмтэл авсанаа мэдэхгүй байна. Би гэмтэл аваад гэртээ 4 хоног гэртээ ухаангүй бөөлжиж байгаад Гэмтлийн эмнэлэгт ирээд 5 хоног эмчилгээ хийлгэж байгаад шинэ жилийн дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна тархины хагалгаанд орсон. ...Манай тэр хавьд байдаг Жижигээ, Төөгий гэдэг 2 залуу надад хэлэхдээ Тэгштөр гэдэг залуу намайг дэлгүүрт байхад түлхэж унагасан гэж хэлсэн. ...Тэгштөрөөс эмчилгээний зардлаа гаргуулж авна. Одоогоор хэдэн төгрөг болсоныг мэдэхгүй байна эргээд баримтаа гаргаж авчирч өгнө." гэх мэдүүлэг /хэргийн 86 дугаар тал/,

"…Байнгын толгой өвдөж, чих шуугиж, сонсохгүй байна, биеийн тал хэсгээр байнга өвддөг. Хөдөлмөрийн чадвараа эхлээд 70 хувиар алдсан байсан. Сүүлд 60 хувиар тогтоогдсон байна. Байнгын эмчилгээ хийлгэж байна. Одоо чихний 3-4 гол судас тасарсан. Чихний хагалгаанд орох шаардлагатай. Хиймэл тархи хийлгэх шаардлагатай гэж эмч хэлж байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардал 10 гаруй сая төгрөг болно гэсэн." гэх мэдүүлэг /хэргийн 162 дугаар хуудас/,

Гэрч Г.Наранболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 29-нд гэртээ байж байгаад гэнэт бие нь муудаад эгч ах 2 ирчихсэн байсан тул машинаар нь гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтэлд очоод үзүүлсэн чинь тархины зураг авахуул гээд, зураг авахуулаад тархиндаа 2 цус хуралттай байна гээд шууд хэвтүүлсэн ба тэрнээс хойш байнга сахиуртай бие нь муу байгаа. ...2016 оны 12 дугаар сарын 26-нд намайг гэрийн ойролцоох хүнсний мухлагт ороход худалдагч охин намайг хараад “Болдоо ах чинь бие нь гайгүй юу” гэж асуусан. Тэгэхээр нь яасан юм гэхэд өчигдөр энд нэг ах хүүхэд айлгачихлаа гээд түлхээд унагаачихсан ш дээ, аймаар хүчтэй унасан, толгой тархи нь гайгүй юу гэсэн юм. ...өглөө нь ахын байдаг жижиг өрөөний шал хөнжил зэрэг нь цус болчихсон байхаар нь хартал нүүр ам нь зүгээр байсан. .Батлаа гэх хүний мухлагт согтуу байж байхдаа хүүхэд айлгалаа гээд түлхүүлж унасныг нь худалдагч Урнаа буюу Батлаа ахын охин нь харсан байсан. Бас Эрдэнэсүх гэх залуу харсан гэсэн. ...Урнаа нь урд нь 2-3 удаа харж байсан одоо харвал танина гэсэн, Эрдэнэсүхээс нь асуухад хойно вагоноос нүүрс түүж байхдаа 2-3 удаа нүүрс түүж байхыг нь харсан, гэр нь малчдын хороонд байдаг юм шиг байна лээ, харвал танина гэж хэлсэн. Бас Улаакаа гэх залуу бас харсан юм шиг байгаа юм.” гэх мэдүүлэг. /хэргийн 89 дүгээр хуудас/,

Гэрч Т.Адъяабазарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны сүүлчээр яг хэдэнд гэдгийг нь мэдэхгүй байна, саяхан он гарахын өмнөхөн намайг Хонхорт гэрээсээ биллъярд тоглохоор гараад биллъярд цоожтой байхаар нь Батлаа ахын мухлагийн ойролцоо байдаг Цэцэгмаа эгчийн дэлгүүрийн үүдэнд зогсож байхад Батлаа ахын дэлгүүр рүү Болдоо ах орж байгаа харагдсан. Тэгээд хэсэг байж байгаад харсан чинь Батлаа ахын дэлгүүрийн хаалгаар хойшоо савж дагзаараа арагшаа газар савж унасан. Араас нь нэг хүүхэд дагуулсан ах гарч ирсэн. Тэр ах Болдоо ахыг ард нь гараад өргөж босгоод ард нь түшээд суулгаад байж байсан. Тэрийг нь харчихаад би гэр рүүгээ яваад өгсөн. ...Болдбаатар ах дэлгүүрийн хаалган дээр зогсож байгаад арагшаа саваад унахад нөгөө ах араас нь гарч ирээд Болдоо ахыг хэвтээд байсан чинь очиж толгойноос нь түшиж суулгаж байсан. ...Би Хонхорт багаасаа байсан болохоор Болдоо ахыг сайн таньж мэднэ. Уг нь гайгүй шдээ, саяхнаас л архи ууж эхэлсэн байх. ...тэгэхэд яг дагзаараа саваад эвгүй уначихсан юм, унахад нь так гээд дуугарсан ...” гэх мэдүүлэг. /хэргийн 90 дүгээр хуудас/,

"…Би тэр үед 20-иод метрийн зайнаас Болдбаатар ахыг ар дагзаараа газар савж унаж байгааг харсан, Батлаагийн дэлгүүрийн хаалганаас гадагшаа ар дагзаараа газар унасан, тэгтэл 1 танихгүй 30 орчим насны залуу гарч Болдбаатар ах дээр очиж байсан. Тэр залуу Батлаагийн дэлгүүрээс гарч ирсэн." гэх мэдүүлэг. /хэргийн 147-148 дугаар хуудас/,

            Гэрч Э.Эрдэнэсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын сүүлээр 25-26-ны үеэр үдээс хойш Хонхорын хүнсний мухлагаас нэгж авах гээд очиход мухлагийн гадаа нь нэг залуу хэвтэж байсан. Хажууд нь нэг залуу байсан ба унасан залууг түлхэж унагаасан гээд " чи энэний гэрийг нь мэдэх үү? Би түлхээд унагаачихсан гээд зогсож байсан. Тэгэхээр нь би наадах чинь манай гудамжны ах байна шүү дээ гэж хэлсэн. Түлхсэн залууд би Болдоо ахын гэрийг нь зааж өгчихөөд дэлгүүр рүү орж нэгжээ авчихаад гараад ирэхэд тэр хүн нь босож ирэхгүй ухаангүй хэвтэж байсан ба ямар ч байсан амьсгаатай байсан. Нөгөө залуу нь зүгээр зогсож байсан. ...Би тэр залууг хойно төмөр зам дээр вагоноос буусан нүүрс түүж байхад нь 2-3 удаа харж байсан. Одоо харвал танина. Өндөр намаараа над шиг 170 см орчим нуруутай, хар куртиктай 30 гаруй насны залуу байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 91 дүгээр хуудас/,

            “...Ямар ч байсан уг залуу “чи үүний гэрийг мэдэх үү” Би түлхээд унагаачихсан “ гээд хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 149 дүгээр хуудас/,

Гэрч Э.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр намайг дэлгүүрт сууж байхад Болдоо ах орж ирэхдээ манай дэлгүүрээр үйлчлүүлээд юм аваад зогсож байсан хүний хүүхдийг түлхээд нилээн согтуу ороод ирсэн юм. Тэгсэн чинь нөгөө ах "хөөе наад хүүхэд унагаалаа" гэж хэлсэн. Тэгсэн чинь Болдоо ах чиний хүүхэд надад ямар хамаатай юм, гээд янз бүрийн хараал хэлээд гараа далайсан, тэгтэл тэр ах хаалга онгойлгоод түлхэж гаргаад хаалга хаачихсан юм, тэгээд юмаа авч дуусчихаад хүүхдээ аваад араас нь гарсан. Түүний дараа Эрдэнэсүх гэж хүүхэд орж ирж нэгж аваад гарсан. Тэгээд нөгөө түлхэж унагасан ах буцаж орж ирээд нэгж аваад энэ хүүхдээс энэ хүний дүүгийнх нь дугаарыг аваадахъя гэж хэлээд гарсан. Тэгж байгаад хамгийн сүүлд эргэж орж ирэхдээ Болдоо ахыг гэрт нь хүргээд өгчихлөө гэлүү, хүргэж өгөхөөр явуулчихлаа ч гэлүү нэг юм хэлчихээд хүүхдээ аваад авсан юмаа аваад гарсан. ...Болдоо ахыг орилж хашгичаад агсан тавихад манай хүүхэд бас айгаад орилсон тул би тэрүүхэн хооронд анхаарал сарниад хаагуураа яаж унасаныг нь хараагүй, тэр ах түлхэж гаргачихаад хаалга хаачихсан юм. ...Дундаж нуруутай махлагдуу бордуу царайтай 30 гаруй насны ах байсан. 3 орчим насны эмэгтэй хүүхэд дагуулсан явж байсан. ...яг гэмтэл учруулсан юм байхгүй, гуйвж орж ирэхдээ хүүхдийг нь хаалгаар түлхээд орж ирсэн, түлхсэн ах руу гараа далайсан гэхдээ цохиогүй.” гэх мэдүүлэг. /хэргийн 92 дугаар хуудас/,

"...Би Наранболдоос Болдоо ахын биеийг асуусанаа санаж байна, гэхдээ яг хэзээ асууснаа санахгүй байна. ...Болдбаатар ахыг түлхсэн залуу эргэж орж ирж нэгж авахдаа "Болдбаатар ахыг газар унасан, гэрт нь хүргээд өгчихлөө гэж ярьсаныг би сонсоод Наранболд болон аав Энхбат нарт энэ талаар хэлсэн. ...түлхээд гаргасаны дараа Эрдэнэсүх орж ирээд нэгж аваад гарсан." гэх мэдүүлэг /хх-ийн 93 дугаар хуудас/,

Гэрч Д.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх жижиг хүнсний мухлаг болохоор камер байхгүй, тэр өдөр манай охин Уранчимэг дэлгүүртээ сууж байсан ба 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр худалдан авагч хүнтэй Болдоо ах гаднаас согтуу орж ирээд муудаад нөгөө хүн нь хүүхдийг нь айлгаж хашгичсан чинь нөгөө хүн нь түлхэж мухлагаас гаргахад цаана нь уначихаад босохгүй байсан гэж манай охин хэлсэн. ...Одоо эмнэлэгт бие нь муу байгаа гэсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 94 дүгээр хуудас/,

Гэрч М.Багахүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хүргэн О.Т  болон түүний бага насны жаахан охинтой гурвуулаа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Батлаагийн хүнсний дэлгүүр гэх газар орсон. Уг дэлгүүрт ороод хоол хүнсний зүйл авч байхад гаднаас үл таних 40 орчим насны согтуу хүн орж ирсэн ба орж ирэхдээ хаалга хүчтэй нээгээд хаалгаар Тэгштөр ахын охиныг түлхээд унагаачихсан. Тэгээд манай ах тэр хүнд хандаж хүүхэд цохичихлоо гэхэд “тэр хүн яадаг юм, надад ч гэсэн ийм шээс байна” гэж ярьсан. Би тэднийг нэг их анзаараагүй дэлгүүрт худалдан авалт хийж байгаад гарахад дэлгүүрийн гадна нөгөө согтуу хүн уначихсан, хоёр нүд нь аниастай, хамарнаас нь бага зэрэг цус гарчихсан байдалтай байсан ба тэр хүний толгойг О.Т  ах өвөр дээрээ тавьсан байдалтай газар сууж байсан. ...Тэгштөр ах намайг эмнэлэг дууд гэхээр нь би Хонхорын эмнэлэгт очоод хүн үзээд өгөөч гэтэл эмнэлэгт байсан үл таних махлаг биетэй эмч “өө наад согтуугаа гэрт нь хүргээд өгчих” гээд тоогоогүй. Тэгэхээр нь би буцаж ах дээрээ ирээд, гудамжинд явж байсан үл таних хоёр эгчээс тэр хүний гэрийг заалгаад нөгөө хүнээ үүрээд гэрт хүргээд, гэрт нь оруулж оронд нь хэвтүүлээд гарсан. Тухайн үед согтуу хүний гэрт нь нэг эмээ цааш хараад унтаж байсан, тэгээд би гараад явсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 99-100 дугаар хуудас/,

Гэрч Г.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз Тэмүүжин бид хоёр Батлаа ахын дэлгүүрт ороод тамхи авч байхад Болдбаатар ах согтуу орж ирсэн. Тэмүүжин бид 2-оос өмнө Хонхорт байдаг Тэгшээ бүтэн нэрийг нь мэдэхгүй ах ойролцоогоор 2 насны хүүхэдтэй байж байсан, худалдагч нь Батлаа ахын охин байсан /нэрийг нь мэдэхгүй/. Болдбаатар ах гаднаас орж ирсэн ба 2 тооны жаахан хүүхэд хаалганы ойролцоо байж байсан чинь Болдбаатар ах хаалга түлхээд орж ирэхдээ 2 настай хүүхдийг унагаасан. Хаалга нь гаднаасаа дотогш түлхэж орж ирдэг хаалга байсан. Хүүхдийг нь Болдбаатар ах санаандгүй хаалга онгойлгохдоо унагаасан чинь хүүхдийн аав Тэгшээ нь уурлаад хүүхэд унагаачихлаа гээд цээжрүү нь гараараа түлхсэн чинь довжооноос цааш гадагшаа цементэн дээр ар дагзаараа савж унасан. Болдбаатар ах дэлгүүрийн модон цэнхэрдүү хаалгыг гаднаас түлхэж ороод, хаалгаа хаагаагүй дэлгээтэй чигээр нь дэлгүүрийн үүдэнд дотор талд нь зогсож байсан ба яг довжооны дотор талд Болдбаатарыг зогсож байхад Тэгшээ ах түлхсэн юм. ...Тэгшээ ах Болдбаатар ахыг ...цээжрүү нь түлхэж унагасан. Тэгтэл Болдбаатар ах дагзаараа газар унасан чинь хамарнаас нь цус гарсан. Болдбаатар ах жаахан гуйвж байсан, согтуу байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 145-146 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹2775 дүгнэлтэд “1.Г.Б ын биед зүүн чамархай, дагз ясны далд хугарал, тархины баруун, зүүн дух, зүүн чамархайн хэсгийн тархины эдийн цус хуралт, тархины хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэжээ /хэргийн 105 дугаар хуудас/,

Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Уг гэмтлийг авсан хүн толгой өвдөх, дотор муухайрах, огих, бөөлжих, ухаан алдах шинж илэрнэ. /Уг гэмтэл учирсан даруйдаа/ Тархинд үүссэн цусан хураа аажмаар нэмэгдэж тархи дарагдах хүртэл үйл хөдлөл, үг яриа хэлэх боломжтой. Энэ нь тархины хатуу бүрхүүлийн гэмтсэн судасны хэмжээнээс хамаардаг бөгөөд 3-7 хоног хүртэл явах тохиолдол байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 108-109 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч О.Т  нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Батлаагийн эзэмшлийн хүнсний мухлаг дотор иргэн Болдбаатартай маргалдаж улмаар дэлгүүрээс түлхэн гаргасны улмаас цементэн шалан дээр дагз хэсгээрээ унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Шүүгдэгч О.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ч мөн уг согтуу хүнийг ахаа та гарчихаач гээд урдаас нь зүүн мөр рүү нь түлхсэн. Тэгтэл уг согтуу хүн хойшоогоо нэг алхаад, дахиж нэг гишгэхдээ дэлгүүрийн боржууранд тээгэлдээд хойш саваад уначихсан...Тэгээд уг хүнийг унамагц би араас нь гүйгээд гартал уг хүнээс дуу гарахгүй, мөн хөдөлгөөн гарахгүй нүд нь аниастай газар дээшээ хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь би уг хүнийг “ахаа гайгүй юу” гээд толгойн дагз хэсгээс нь дээш өргөөд ахаа та гайгүй юу? Сэрээч гээд нүүр рүү нь алгадахад уг хүн сэрсэн ба надад хандаж би гэртээ харимаар байна гэж хэлсэн. Тухайн үед уг хүний хамарнаас бага зэрэг цус гарсан байсан. ...Уг хүн 2-3 минут ухаан алдаж унасан ба тухайн үед уг хүний хамарнаас нь бага зэрэг цус гарч байсан. ...эгц дээшээ харсан, хоёр хөл бага зэрэг алцайсан, хоёр гар биеэ дагасан шулуун байрлалтай байсан." гэх мэдүүлэг. /хэргийн 96-97 дугаар хуудас/,

"… Би “ахаа яаж байгаа юм бэ” гээд охиноо татаад босгоход тухайн согтуу эрэгтэй над руу “чиний шээс шиг шээс надад байна” гэж хэлээд агсараад байсан. Тухайн эрэгтэй хүн хаалга тулаад зогсож байсан, над руу гараа далайхаар нь ...мөр рүү нь гараараа түлхэхэд хойшоо ...савж унасан. ...баруун гараараа зүүн мөрөн дээр нь түлхсэн. Тэгэхэд тухайн хүн дэлгүүрийн үүдний боржур, довжоон дээр унасан. ...Хамраас нь бага зэрэг цус гарсан. 3 минут орчим ухаангүй байсан." гэх мэдүүлэг. /хэргийн 158-159 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг эмнэлгээс гараад ирсэний дараа 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэсэн Батлаагийн хүнсний дэлгүүрт хүүхэдтэй хүнтэй маргаад түлхүүлэн унасан гэж манай эгч Билгээ болон Энхтүвшин хэлсэн. . ." гэх мэдүүлэг. /хэргийн 84-85 дугаар хуудас/,

"…Би яг хэдэн сарын хэдний өдөр гэмтэл авсанаа мэдэхгүй байна. Би гэмтэл аваад 4 хоног гэртээ ухаангүй бөөлжиж байгаад Гэмтлийн эмнэлэгт ирээд 5 хоног эмчилгээ хийлгэж байгаад шинэ жилийн дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна тархины хагалгаанд орсон. ...Манай тэр хавьд байдаг Жижигээ, Төөгий гэдэг 2 залуу надад хэлэхдээ Тэгштөр гэдэг залуу намайг дэлгүүрт байхад түлхэж унагасан гэж хэлсэн. ...Тэгштөрөөс эмчилгээний зардлаа гаргуулж авна. Одоогоор хэдэн төгрөг болсоныг мэдэхгүй байна эргээд баримтаа гаргаж авчирч өгнө." гэх мэдүүлэг /хэргийн 86 дугаар тал/,

"…Байнгын толгой өвдөж, чих шуугиж, сонсохгүй байна, биеийн тал хэсгээр байнга өвддөг. Хөдөлмөрийн чадвараа эхлээд 70 хувиар алдсан байсан. Сүүлд 60 хувиар тогтоогдсон байна. Байнгын эмчилгээ хийлгэж байна. Одоо чихний 3-4 гол судас тасарсан. Чихний хагалгаанд орох шаардлагатай. Хиймэл тархи хийлгэх шаардлагатай гэж эмч хэлж байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардал 10 гаруй сая төгрөг болно гэсэн." гэх мэдүүлэг /хэргийн 162 дугаар хуудас/,

Гэрч Г.Наранболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 26-нд намайг гэрийн ойролцоох хүнсний мухлагт ороход худалдагч охин намайг хараад “Болдоо ах чинь бие нь гайгүй юу” гэж асуусан. Тэгэхээр нь яасан юм гэхэд өчигдөр энд нэг ах хүүхэд айлгачихлаа гээд түлхээд унагаачихсан ш дээ, аймаар хүчтэй унасан, толгой тархи нь гайгүй юу гэсэн юм. ...өглөө нь ахын байдаг жижиг өрөөний шал хөнжил зэрэг нь цус болчихсон байхаар нь хартал нүүр ам нь зүгээр байсан. Батлаа гэх хүний мухлагт согтуу байж байхдаа хүүхэд айлгалаа гээд түлхүүлж унасныг нь худалдагч Урнаа буюу Батлаа ахын охин нь харсан байсан. Бас Эрдэнэсүх гэх залуу харсан гэсэн. ...Урнаа нь урд нь 2-3 удаа харж байсан одоо харвал танина гэсэн, Эрдэнэсүхээс нь асуухад хойно вагоноос нүүрс түүж байхдаа 2-3 удаа нүүрс түүж байхыг нь харсан, гэр нь малчдын хороонд байдаг юм шиг байна лээ, харвал танина гэж хэлсэн. Бас Улаакаа гэх залуу бас харсан юм шиг байгаа юм.” гэх мэдүүлэг. /хэргийн 89 дүгээр хуудас/,

Гэрч Т.Адъяабазарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд хэсэг байж байгаад харсан чинь Батлаа ахын дэлгүүрийн хаалгаар хойшоо савж дагзаараа арагшаа газар савж унасан. Араас нь нэг хүүхэд дагуулсан ах гарч ирсэн. Тэр ах Болдоо ахыг ард нь гараад өргөж босгоод ард нь түшээд суулгаад байж байсан. Тэрийг нь харчихаад би гэр рүүгээ яваад өгсөн. ...Болдбаатар ах дэлгүүрийн хаалган дээр зогсож байгаад арагшаа саваад унахад нөгөө ах араас нь гарч ирээд Болдоо ахыг хэвтээд байсан чинь очиж толгойноос нь түшиж суулгаж байсан. ...Би Хонхорт багаасаа байсан болохоор Болдоо ахыг сайн таньж мэднэ. ...тэгэхэд яг дагзаараа саваад эвгүй уначихсан юм, унахад нь так гээд дуугарсан ...” гэх мэдүүлэг. /хэргийн 90 дүгээр хуудас/,

"…Би тэр үед 20-иод метрийн зайнаас Болдбаатар ахыг ар дагзаараа газар савж унаж байгааг харсан, Батлаагийн дэлгүүрийн хаалганаас гадагшаа ар дагзаараа газар унасан, тэгтэл 1 танихгүй 30 орчим насны залуу гарч Болдбаатар ах дээр очиж байсан. Тэр залуу Батлаагийн дэлгүүрээс гарч ирсэн." гэх мэдүүлэг. /хэргийн 147-148 дугаар хуудас/,

            Гэрч Э.Эрдэнэсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын сүүлээр 25-26-ны үеэр үдээс хойш Хонхорын хүнсний мухлагаас нэгж авах гээд очиход мухлагийн гадаа нь нэг залуу хэвтэж байсан. Хажууд нь нэг залуу байсан ба унасан залууг түлхэж унагаасан гээд " чи энэний гэрийг нь мэдэх үү? Би түлхээд унагаачихсан гээд зогсож байсан. Тэгэхээр нь би наадах чинь манай гудамжны ах байна шүү дээ гэж хэлсэн. Түлхсэн залууд би Болдоо ахын гэрийг нь зааж өгчихөөд дэлгүүр рүү орж нэгжээ авчихаад гараад ирэхэд тэр хүн нь босож ирэхгүй ухаангүй хэвтэж байсан ба ямар ч байсан амьсгаатай байсан. Нөгөө залуу нь зүгээр зогсож байсан. ...Би тэр залууг хойно төмөр зам дээр вагоноос буусан нүүрс түүж байхад нь 2-3 удаа харж байсан. Одоо харвал танина. Өндөр намаараа над шиг 170 см орчим нуруутай, хар куртиктай 30 гаруй насны залуу байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 91 дүгээр хуудас/,

            “...Ямар ч байсан уг залуу “чи үүний гэрийг мэдэх үү” Би түлхээд унагаачихсан “ гээд хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 149 дүгээр хуудас/,

Гэрч Э.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр намайг дэлгүүрт сууж байхад Болдоо ах орж ирэхдээ манай дэлгүүрээр үйлчлүүлээд юм аваад зогсож байсан хүний хүүхдийг түлхээд нилээн согтуу ороод ирсэн юм. Тэгсэн чинь нөгөө ах "хөөе наад хүүхэд унагаалаа" гэж хэлсэн. Тэгсэн чинь Болдоо ах чиний хүүхэд надад ямар хамаатай юм, гээд янз бүрийн хараал хэлээд гараа далайсан, тэгтэл тэр ах хаалга онгойлгоод түлхэж гаргаад хаалга хаачихсан юм, тэгээд юмаа авч дуусчихаад хүүхдээ аваад араас нь гарсан. Түүний дараа Эрдэнэсүх гэж хүүхэд орж ирж нэгж аваад гарсан. Тэгээд нөгөө түлхэж унагасан ах буцаж орж ирээд нэгж аваад энэ хүүхдээс энэ хүний дүүгийнх нь дугаарыг аваадахъя гэж хэлээд гарсан. Тэгж байгаад хамгийн сүүлд эргэж орж ирэхдээ Болдоо ахыг гэрт нь хүргээд өгчихлөө гэлүү, хүргэж өгөхөөр явуулчихлаа ч гэлүү нэг юм хэлчихээд хүүхдээ аваад авсан юмаа аваад гарсан. ...Болдоо ахыг орилж хашгичаад агсан тавихад манай хүүхэд бас айгаад орилсон тул би тэрүүхэн хооронд анхаарал сарниад хаагуураа яаж унасаныг нь хараагүй, тэр ах түлхэж гаргачихаад хаалга хаачихсан юм. ...Дундаж нуруутай махлагдуу бордуу царайтай 30 гаруй насны ах байсан. 3 орчим насны эмэгтэй хүүхэд дагуулсан явж байсан. ...яг гэмтэл учруулсан юм байхгүй, гуйвж орж ирэхдээ хүүхдийг нь хаалгаар түлхээд орж ирсэн, түлхсэн ах руу гараа далайсан гэхдээ цохиогүй.” гэх мэдүүлэг. /хэргийн 92 дугаар хуудас/,

"...Би Наранболдоос Болдоо ахын биеийг асуусанаа санаж байна, гэхдээ яг хэзээ асууснаа санахгүй байна. ...Болдбаатар ахыг түлхсэн залуу эргэж орж ирж нэгж авахдаа "Болдбаатар ахыг газар унасан, гэрт нь хүргээд өгчихлөө гэж ярьсаныг би сонсоод Наранболд болон аав Энхбат нарт энэ талаар хэлсэн. ...түлхээд гаргасаны дараа Эрдэнэсүх орж ирээд нэгж аваад гарсан." гэх мэдүүлэг /хх-ийн 93 дугаар хуудас/,

Гэрч Д.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх жижиг хүнсний мухлаг болохоор камер байхгүй, тэр өдөр манай охин Уранчимэг дэлгүүртээ сууж байсан ба 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр худалдан авагч хүнтэй Болдоо ах гаднаас согтуу орж ирээд муудаад нөгөө хүн нь хүүхдийг нь айлгаж хашгичсан чинь нөгөө хүн нь түлхэж мухлагаас гаргахад цаана нь уначихаад босохгүй байсан гэж манай охин хэлсэн. ...Одоо эмнэлэгт бие нь муу байгаа гэсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 94 дүгээр хуудас/,

Гэрч М.Багахүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хүргэн О.Т  болон түүний бага насны жаахан охинтой гурвуулаа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Батлаагийн хүнсний дэлгүүр гэх газар орсон. Уг дэлгүүрт ороод хоол хүнсний зүйл авч байхад гаднаас үл таних 40 орчим насны согтуу хүн орж ирсэн ба орж ирэхдээ хаалга хүчтэй нээгээд хаалгаар Тэгштөр ахын охиныг түлхээд унагаачихсан. Тэгээд манай ах тэр хүнд хандаж хүүхэд цохичихлоо гэхэд “тэр хүн яадаг юм, надад ч гэсэн ийм шээс байна” гэж ярьсан. Би тэднийг нэг их анзаараагүй дэлгүүрт худалдан авалт хийж байгаад гарахад дэлгүүрийн гадна нөгөө согтуу хүн уначихсан, хоёр нүд нь аниастай, хамарнаас нь бага зэрэг цус гарчихсан байдалтай байсан ба тэр хүний толгойг О.Т  ах өвөр дээрээ тавьсан байдалтай газар сууж байсан. ...Тэгштөр ах намайг эмнэлэг дууд гэхээр нь би Хонхорын эмнэлэгт очоод хүн үзээд өгөөч гэтэл эмнэлэгт байсан үл таних махлаг биетэй эмч “өө наад согтуугаа гэрт нь хүргээд өгчих” гээд тоогоогүй. Тэгэхээр нь би буцаж ах дээрээ ирээд, гудамжинд явж байсан үл таних хоёр эгчээс тэр хүний гэрийг заалгаад нөгөө хүнээ үүрээд гэрт хүргээд, гэрт нь оруулж оронд нь хэвтүүлээд гарсан. Тухайн үед согтуу хүний гэрт нь нэг эмээ цааш хараад унтаж байсан, тэгээд би гараад явсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 99-100 дугаар хуудас/,

Гэрч Г.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз Тэмүүжин бид хоёр Батлаа ахын дэлгүүрт ороод тамхи авч байхад Болдбаатар ах согтуу орж ирсэн. Тэмүүжин бид 2-оос өмнө Хонхорт байдаг Тэгшээ бүтэн нэрийг нь мэдэхгүй ах ойролцоогоор 2 насны хүүхэдтэй байж байсан, худалдагч нь Батлаа ахын охин байсан /нэрийг нь мэдэхгүй/. Болдбаатар ах гаднаас орж ирсэн ба  жаахан хүүхэд хаалганы ойролцоо байж байсан чинь Болдбаатар ах хаалга түлхээд орж ирэхдээ 2 настай хүүхдийг унагаасан. Хаалга нь гаднаасаа дотогш түлхэж орж ирдэг хаалга байсан. Хүүхдийг нь Болдбаатар ах санаандгүй хаалга онгойлгохдоо унагаасан чинь хүүхдийн аав Тэгшээ нь уурлаад хүүхэд унагаачихлаа гээд цээжрүү нь гараараа түлхсэн чинь довжооноос цааш гадагшаа цементэн дээр ар дагзаараа савж унасан. Болдбаатар ах дэлгүүрийн модон цэнхэрдүү хаалгыг гаднаас түлхэж ороод, хаалгаа хаагаагүй дэлгээтэй чигээр нь дэлгүүрийн үүдэнд дотор талд нь зогсож байсан ба яг довжооны дотор талд Болдбаатарыг зогсож байхад Тэгшээ ах түлхсэн юм. ...Тэгшээ ах Болдбаатар ахыг ...цээжрүү нь түлхэж унагасан. Тэгтэл Болдбаатар ах дагзаараа газар унасан чинь хамарнаас нь цус гарсан. Болдбаатар ах жаахан гуйвж байсан, согтуу байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 145-146 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹2775 дүгнэлт /хэргийн 105 дугаар хуудас/,

Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: /хэргийн 108-109 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Т д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч О.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэрч Уранчимэгийн мэдүүлэгт дэлгүүр дотор Тэгштөр,хохирогч нараас өөр хүн байхгүй байсан юм шиг мэдүүлдэг,гэтэл Төгөлдөр гэгч байсан талаар мэдүүлсэн байгаа нь эргэлзээтэй байна” гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Уранчимэг “...хүмүүс орж гараад байнгын хөдөлгөөнтэй байдаг тул яг хэн хэн байсан талаар мэдэхгүй “гэж мэдүүлсэн болно.

Шүүгдэгч нь хохирогчид 592.000 төгрөгний хохирол төлсөн бөгөөд хохирогч бусад нотлох баримтаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.