Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 995

 

                                                                    

 

 

 

 

 

 

 

     

            

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/00991/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******, ****** дугаар хороо, ЦИС ****** гудамж, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар: УУ89070757, утас: 99182183, Хасай овогт Алтангэрэлийн Чойнхорын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ****** дүгээр байрны ******  тоотод оршин суух, регистрийн дугаар: ТБ79092806, утас: 99394891, 88345659, Боржигон овогт Чулуунбаатарын Мөнхтуяад холбогдох

 

“ 3 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Чойнхор нь  шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

            Хариуцагч Ч.Мөнхтуяа нь Дархан-Уул аймгийн 15 дугаар дунд сургуульд багшаар ажилладаг миний багш бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр надаас 3 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай хүүгүй зээлж авсан. Уг мөнгийг Хаан банкны 5045354429 тоот хариуцагчийн дансаар шилжүүлж өгсөн. Зээлүүлсэн мөнгөө удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй тул хариуцагчаас 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

.

Хариуцагч Ч.Мөнхтуяа нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Ч.Мөнхтуяа нь А.Чойнхороос 3 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Хүнээс хүнд хүүтэй мөнгө зээлж авч өгөөд, мөнгө авч өгсөн хүнээ алдчихаад өөрөө дунд нь хүү төлөх гэж дахин хүүтэй мөнгө зээлэх зэргээр их хэмжээний өрөнд орсон байгаа. Энэхүү асуудлаар 3 хүн 1 банк бус санхүүгийн байгууллагатай шүүхдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан цалингийн суутгал төлж байна. ( энэ нь сар бүр 275 000 төгрөг ) Мөн цалингийн зээл 457 000 төгрөг төлдөг. Нөхөр маань нэр дээрээ орон сууцны зээл 400 000 төгрөг, цалингийн зээл 167 000 төгрөг төлдөг. Төмөрлөгийн үйлдвэр зогссоны улмаас 2014 оны 10 дугаар сараас хойш 2 жил шахуу ажилгүй байснаас болж орон сууцны зээлээ төлж чадахгүй мөн шүүхдсэн. Одоо орон сууцны зээлийн хуримтлагдсан өрөө 2016 оны 08 дугаар сарын 31 нд төлж барагдуулах үүрэгтэй байна.   Ийм асуудлуудын улмаас А.Чойнхорт нэг ч төгрөг төлж чадаагүй маань үнэн. Орон сууцаа зарж өрнөөс гаръя гэхээр ханш унаснаас болж анх авсан 68 000 000 төгрөгөөр зарж чадахгүй зах зээлийн ханш 45 000 000 төгрөгөөр зарахаар банкандаа өр үлдэх болоод болохгүй байна. (Одоо миний орон сууцны зээлийн банкны үлдэгдэл 47 600 000 төгрөг байгаа )

Эдгээр шалтгаануудыг маань харгалзан үзэж 2016 оны 11 сараас эхлэн 2017 оны 11 сар хүртэл хуваан А.Чойнхорт өрийг нь төлж барагдуулах хүсэлтэй байна. Хэрэв 2017 оны 11 сараас өмнө боломж гарвал урьдчилан төлж барагдуулна.

А.Чойнхорыг мөнгөндөө хүү нэхэхгүй байгаад үнэхээр их баярлаж байна. Мөн энэ удаан хугацаанд өр барагдуулахгүй явсандаа уучлалт хүсэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч А.Чойнхор нь хариуцагч  Ч.Мөнхтуяад холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар А.Чойнхорын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Мөнхтуяад холбогдох 3 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.Чойнхорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Мөнхтуяагаас улсын тэмдэгтийн хураамж 31475  төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 31475  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Чойнхорт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                Д.АЛТАНТУЯА