Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1264

 

  2019         08         12                                       2019/ШЦТ/1264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа ,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч О.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Г д холбогдох эрүүгийн 1906 02588 1530 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , О.Г , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч О.Г  нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн орчим иргэн Ч.О ийг машин мөргөчихлөө гэж маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед энэ хүний өөрийнх нь буруу байсан байхад яагаад эмэгтэй хүнээр зодуулсан гэж хэлж байгааг ойлгохгүй байна. Хүний машины араас мөргөчихөөд, уучлаарай гэж хэлээгүй. Би машин мөргөчихлөө гэж хэлснийхээ төлөө ингээд дуудагдаад байж байна гэв.

Хохирогч Ч.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний нүүр рүү самардах гээд дайраад байсан.Тэгээд миний хөл гар руу өшиглөж,толгой руу цохиж байсан.Тэр үед нөхөр нь бууж ирээд цааш аваад явтал нөгөө талаар тойрч ирээд машины крилан руу өшиглөсөн.Тэгэхээр нь урдуур нь очоод дахин хориглотол нөхөр нь намайг заамдах үед нь заамдалцаж автал эхнэр нь ирээд нүүр самардчихсан ...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Ц.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрэлчулуун машинаас бууж ирээд тухайн залууд “чиний машиныг ингээд байвал яах юм вэ гээд машиных нь дугуй руу өшиглөтөл манай эхнэр Гэрэлчулууны нүүр рүү мангасдсан. Гэрэлчулуун “чи эмэгтэй хүн яахаараа мангасддаг юм” гээд мангасдсан. Тухайн үед их бухимдсан байсан учир зарим зүйлийг харж чадаагүй.. манай эхнэр нэг удаа нүүрэн дус газарт нь мангасдсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 4 сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹4289 дүгнэлтэд “...Ч.О ийн биед баруун хөмсөг, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 25 дугаар хуудас/,

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Ч.О ийн биед баруун хөмсөг, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ. Дээрхи гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл. Эдгээр нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь бүгд нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх мэдүүлэг. /хэргийн 27 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 40 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч О.Г  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний нүүр рүү самардах гээд дайраад байсан. Тэгээд миний хөл гар руу өшиглөж, толгой руу цохиж байсан. Тэр үед нөхөр нь бууж ирээд цааш аваад явтал нөгөө талаар тойрч ирээд машины крилан руу өшиглөсөн. Тэгэхээр нь урдуур нь очоод дахин хориглотол нөхөр нь намайг заамдах үед нь заамдалцаж автал эхнэр нь ирээд нүүр самардчихсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Ц.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрэлчулуун машинаас бууж ирээд тухайн залууд “чиний машиныг ингээд байвал яах юм вэ гээд машиных нь дугуй руу өшиглөтөл манай эхнэр Гэрэлчулууны нүүр рүү мангасдсан. Гэрэлчулуун “чи эмэгтэй хүн яахаараа мангасддаг юм” гээд мангасдсан. Тухайн үед их бухимдсан байсан учир зарим зүйлийг харж чадаагүй.. манай эхнэр нэг удаа нүүрэн дус газарт нь мангасдсан ...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 4 сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹4289 дүгнэлтэд “...Ч.О ийн биед баруун хөмсөг, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ” гэжээ /хэргийн 25 дугаар хуудас/,

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Ч.О ийн биед баруун хөмсөг, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ. Дээрхи гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл. Эдгээр нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь бүгд нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.” гэх мэдүүлэг. /хэргийн 27 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Г д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч О.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Хохирогч Ч.О д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй,шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул шүүгдэгч О.Г ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

 Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.