Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1265

 

  2019         08         12                                       2019/ШЦТ/1265

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Г т холбогдох эрүүгийн 1906 04485 1692 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Г , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Г  нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их Монгол хорооллын 901-39 тоот гэртээ эхнэр болох Д.А ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “цээжинд шарх, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хөдөөнөөс нэрмэл архи ирэхээр нь би сонирхоод уусан. Нэрмэл архиа ууж дууссаныхаа дараа дахиад пиво нэмж уусан. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ би эхнэрийнхээ цээжинд савх зоосон байсан. Манай эхнэрийн бие одоо зүгээр байгаа гэв.

Хохирогч Д.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр Ганзоригийн хамт хөдөөнөөс ирсэн нэрмэл архинаас уусан. Би тэр архинаас 50 грам уусан. Харин Ганзориг 500 грам хавьцаа уусан. Тэгээд 1 цагийн үед Ганзориг согтсон бөгөөд намайг хардаад над руу уурлан хэрүүл маргаан хийж эхэлсэн. Ингээд Ганзориг ширээн дээр хоол идээд үлдсэн байсан савхийг аваад хугалаад миний зүүн талын цээж рүү хатгасан. Тэгтэл миний цээжнээс бага хэмжээний цус гарсан бөгөөд удалгүй цус нь тогтчихсон. Ингээд бид 2 унтаж амарсан бөгөөд өглөө 06 цагийн үед сэрээд цээж өвдөөд байхаар нь Ганзоригийг түргэн дууд цээж өвдөөд байна гэж хэлтэл Ганзориг түргэн дуудсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Я.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 сарын 27-ний өдөр хөрш болох 39 тоотын эр, эм 2 хүн шөнийн 01 цагийн үед хэрэлдэж маргалдаж байсан. Нэг их удалгүй чимээгүй болсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-23 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн шинжээчийн №9240 дүгнэлтэд: “Д.А ийн биед цээжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна  гэжээ /хэргийн 24 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 29 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Г  нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их Монгол хорооллын 901-39 тоот гэртээ эхнэр болох Д.А ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “цээжинд шарх, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр Ганзоригийн хамт хөдөөнөөс ирсэн нэрмэл архинаас уусан. Би тэр архинаас 50 грам уусан. Харин Ганзориг 500 грам хавьцаа уусан. Тэгээд 1 цагийн үед Ганзориг согтсон бөгөөд намайг хардаад над руу уурлан хэрүүл маргаан хийж эхэлсэн. Ингээд Ганзориг ширээн дээр хоол идээд үлдсэн байсан савхийг аваад хугалаад миний зүүн талын цээж рүү хатгасан. Тэгтэл миний цээжнээс бага хэмжээний цус гарсан бөгөөд удалгүй цус нь тогтчихсон. Ингээд бид 2 унтаж амарсан бөгөөд өглөө 06 цагийн үед сэрээд цээж өвдөөд байхаар нь Ганзоригийг түргэн дууд цээж өвдөөд байна гэж хэлтэл Ганзориг түргэн дуудсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/, гэрч Я.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 сарын 27-ний өдөр хөрш болох 39 тоотын эр, эм 2 хүн шөнийн 01 цагийн үед хэрэлдэж маргалдаж байсан. Нэг их удалгүй чимээгүй болсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-23 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн шинжээчийн №9240 дүгнэлтэд: “Д.А ийн биед цээжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна  гэжээ /хэргийн 24 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 29 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Г т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Б.Г т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.