Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 207/ма2025/00075

 

 

 

 

 

 

 

 

 

2025        06          19                                          207/МА2025/00075

 

 

    Д.”““““““““, Д.”““““““““ нарын нэхэмжлэлтэй,

 хариуцагч Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““ нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

“““““““““ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

“““““““““ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00591 шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Д.”““““““““, Д.”““““““““ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““ нарт холбогдох,

““““““““““ аймаг “““““““““тоот 1 өрөө орон сууцны ногдох хэсэг болох 54,000,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Д.”““““““““, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.”““““““““, Д.”““““““““, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Д.”““““““““, Д.”““““““““, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.”““““““““, Д.”““““““““ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Бидний аав Н.”““““““““ нь 2014 оны 1 сард нас барж, түүний өмчлөлд байсан “““““““““тоот орон сууцны хууль ёсны өвлөгчөөр Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““ нарыг тогтоосон. Гэрчилгээ гаргаж өгөх үүргийг эгч Д.”““““““““ хариуцсан. Энэхүү асуудлыг шийдвэрлэсний дараа Д.”““““““““ миний бие амьдралын шаардлагаар “““““““““ аймагт ажиллах болж, бусад нь “““““““““ аймагт байх болсон. Тухайн орон сууцыг Д.”““““““““ анх 2 500 000 төгрөгийг Солонгос улсаас шилжүүлж худалдан авсан бөгөөд авах үед нь Д.”““““““““ өөрөө Солонгост байхгүй гэх шалтгаанаар аав Н.”““““““““ын нэр дээр авсан байсан. П.”““““““““ын авсан орон сууц гэдэгт маргадаггүй боловч аав ээждээ авч өгсөн гэх утгаар Д.”““““““““, Д.”““““““““ нар нь өөрсдийгөө хууль ёсны өвлөгч болохоор шүүхэд хандсныг мэдээд, бид орон сууцны жинхэнэ өмчлөгч хэн болох талаар маргалгүй, хууль ёсны өвлөгч болохоор шүүхэд хандаж, “““““““““ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.09.17-ны өдрийн 947 тоот шийдвэр гарсан. Д.”““““““““ нь орон сууцны жинхэнэ өмчлөгч мөн боловч энэ талаар маргадаггүй бөгөөд орон гэргүй гэх шалтгаанаар ах Д.”““““““““ыг амьдрахыг зөвшөөрч үлдээсэн бөгөөд сүүлдээ Д.”““““““““, Д.”““““““““ нар нь тухайн орон сууцны өмчлөгч дангаар болох гэж биднийг нэрээ хасахыг шаардах болсон. Уг асуудлаас болж бид хоорондоо маргалдаж, улмаар харьцахгүй болсон. Д.”““““““““ тухайн байрыг авч өгснийг зөвшөөрдөг атлаа орон сууцыг Д.”““““““““, Д.”““““““““ нар авах гэж хүсдэг. Д.”““““““““ нь ах Д.”““““““““ад 2002 онд 2000 доллар өгч, мужааны иж бүрэн тоног төхөөрөмжтэй үйлдвэрийг авч өгч байсан. Амьдралаа сайжруулаагүй үрээд дуусгасан. Гэсэн атлаа одоо орон сууцыг нь дангаар өмчилнө гэж хэлж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд “““““““““ аймаг “““““““““тоот 2 өрөө орон сууц одоогийн зах зээлд 13500000 төгрөг байх тул бид хоёрт ногдох хэсэг болох 54,000,000 төгрөгийг Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““ нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Д.”““““““““ шүүхэд гаргасан  хариу тайлбартаа:

Би “““““““““ аймгийн “““““““““сумын “““““““““ багийн “““““““““ тоотод эцэг эхтэйгээ арван гурван жил хамт амьдарсан. Эх маань 2004 онд, эцэг минь 2014 онд нас барсан. Энэ байрыг би дангаар өмчилж болох хуулийн гаргалгаа, боломж бол байсан. Гэвч би дангаар өмчлөхийг бодоогүй ядарсан бай, өвдөж зовсон нэгэн ч байсан ирж амьдарч болох юм гэж бодож байсан. Нэхэмжлэгч дүү “““““““““ нь байрны талаар ямар ч маргаан хийхгүй гээд надаас 12,500,000 төгрөг авч байсан. Би эхнэр хүүхэдгүй ган бие хүн. Энэ байрнаас өөр орох орон өмч хөрөнгө байхгүй. Эцэг эхийн үлдээсэн энэ байрыг зармааргүй байна. Эцэст нь нэмж бичихэд 2000 доллар надад өгч байгаагүй. Эцэг эхийнхээ 2 өрөө байрыг зараад Солонгос явсан нь үнэн шүү. Дахин хэлэхэд энэ байрыг дангаар өмчлөх зорилго надад байхгүй гэжээ.

Хариуцагч Д.”““““““““ шүүхэд гаргасан  хариу тайлбартаа:

Миний бие Д.”““““““““ нь Д.”““““““““, Д.”““““““““ нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Учир нь миний эх 2004 онд, эцэг 2014 онд нас барсан. Эцэг, эх маань “““““““““ хотын нэгдсэн эмнэлэгт их эмчээр ажиллаж байхад нь аймгаас 3 өрөө байр олгосныг хувьчилж авсан байдаг Д.”““““““““ нь 2000 оны үеэр Солонгос улсад ажиллаж, амьдарна хэмээн 3 өрөө байраа заруулж Солонгост ажиллаж мөнгөө буцаана хэмээн явсан. 2 жил гаруй хугацааны дараа 1 өрөө ч байрны мөнгө хүрэхгүй мөнгө явуулсныг бид мөнгө нэмэрлэн “““““““““тоот 1 өрөө байр авч аав, ээж 2 байрандаа орсон байдаг. Уг орон сууцны гэрчилгээ нь аав “““““““““ын нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд нас эцэслэсний дараа Д.”““““““““ нь дур мэдэн бусдад залж мөнгө авч, улмаар банкны барьцаанд тавьсан тул хуульд заасан 1 жилийн хугацаа өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ нь хойшлогдсон тул бид шүүхэд хандсан өвлөгчөөр тогтоолгох, өвлөх эрхийг сэргээх шаардлагыг бусад 5 ах дүүсийн хамт тодорхой хэмжээнд эвлэрэл зөвшилцөлд хүрснээр “““““““““ аймгийн сум дундын шүүхийн 947-р шийдвэр гарсан. Тухайн шийдвэрт “““““““““тооот орон сууцыг бидний 6 ахан дүүс өвлөх эрхтэй болохыг тогтоож, өвлөх эрх сэргээх хүсэлтээ гарга, шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар зөвшилцөв гэж заасан нь бидний 6 тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэйг тогтоосон гэж үзэж байна. Энэ орон сууц нь Иргэний хуулийн 531-д зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгох ажиллагаа нь “““““““““гийн хууль бус үйлдэх үүдэл хийгдээгүй, шүүхэд бусад хүүхдүүд нь хандаснаар өвлөх эрх сэргэсэн. Одоо тус байранд эх “““““““““ амьдардаг захиран зарцуулах аливаа үйлдэл хийгээгүй, тийм боломж ч байхгүй. Д.”““““““““ өнөөдрийн байдлаар 62 настай, тэтгэвэр тогтоолгоогүй. Ганц бие сахарын өвчтэй бөгөөд түүний амьдрах эрх зөрчигдөж орон гэргүй болохдоо тулаад байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.”““““““““ шүүхэд гаргасан  хариу тайлбартаа:

Д.”““““““““ миний бие эцэг, эхээс зургуулаа бага дүү Д.”““““““““ 1997 онд Солонгос улс руу ажиллахаар явахдаа /хараар гарах гэдэг, зардал өндөртэй байсан/ аав, ээжийн байрыг заруулж явсан. Ингэж явахдаа Солонгост ажлаад аав, ээжид эргэж байр авч өгөх тохироотой явсан ба хэсэг хуагцаанд аав, ээж 2 маань хашаа байшинд амьдарч байгаад хашаа байшингаа зарсан мөнгөө эгч Д.”““““““““, хүргэн ах Д.Бямбадоржийн нэмэрлэсэн мөнгөөр “““““““““тоот 1 өрөө байрыг авсан. Одоо уг байрны өмчлөгчөөр хүүхдүүд бид нар байдаг. Том ах Д.”““““““““ аав, ээж хоёрыг амьд ахуй үеэс цуг амьдарч ирсэн. Ах Д.”““““““““ыг уг байранд ах Д.”““““““““тай цуг амьдар гэж хэлж байсан боловч өөрөө татгалзсаар ирсэн. Дүү Д.”““““““““ миний биеийг тухайн байрны өмчлөлөөс татгалз гэж удаа дараа заналхийлж байсан. Одоо том ах Д.”““““““““ 62 настай. Иймд уг байрыг миний бие худалдах сонирхол байхгүй. гэжээ.

“““““““““ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00591 шийдвэрээр:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1,532 дугаар зүйлийн 532.1-д заасныг баримтлан өвлөгдөх эд хөрөнгө болох “““““““““ аймгийн “““““““““сумын “““““““““ багийн “““““““““тоот орон сууцыг хариуцагч Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““ нарын өмчлөлд үлдээж, Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““ нараас нийт 39,499,536 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.”““““““““ад 19,749,768 төгрөг, нэхэмжлэгч Д.”““““““““ад 19,749,768 төгрөг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 355,448 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.”““““““““ шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

“““““““““байр нь эцэг Н.”““““““““ын  нэр дээр байж байгаад 2014 онд нас барахад бид өвлөх эрхээ авч чадаагүй. Учир нь дүү Д.”““““““““ байрны гэрчилгээг гаргаж өгөхгүй, хүнд хуурамчаар зарсныг мэдэж шүүхэд хандсанаар 5 хүнийг өвлөгч болохыг шүүх тогтоосон. Өөрөөр хэлбэл бидний хүссэнээр өвлөх эрхийн гэрчилгээ авах хугацааг сунгасан. Д.”““““““““ нь  шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул 5 хүнийг өвлөгчөөр тогтоосон. Бид 5 өвлөх эрхийн гэрчилгээ авах гэсэн боловч 1 дор тавуулаа цуглахгүй байсаар авч чадаагүй. Иймд уг байр нь /”““““““““тоот/ эцэг “““““““““ дээр байсаар байсан. Энэ тухай шүүх хурал дээр ярьж тайлбарласан боловч дүгнэлт хийж, үүнийг харгалзан үзсэнгүй. “““““““““тоот 18 м2 1 өрөө байрыг шүүхээс томилсон шинжээч нь хэт өндрөөр бодит бусаар үнэлсэн гэж үзэж байна. Уг байр нь ашиглалтанд ороод  30 гаруй жил болсон, м2 -ийг 5 саяар үнэлсэн нь үнэлгээ хийхдээ зар тавигдсан үнийг баримтлаад яг зарагдсан үнэтэй нь харьцуулаагүй байсан нь бодит бус үнэлгээ хийсэн гэж үзэж байна. Үнэлгээчинд хууль сануулах, эрх үүргийг танилцуулсан баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Шүүх хурал дээр энэ тухай яриахад нэхэмжлэгч талын өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн байхад шүүх авч үзсэнгүй. Уг үнэлгээг хуульд зааснаар зөвшөөрөгдсөн нотлох баримт гэж үззэхгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Д.”““““““““, Д.”““““““““ нар “““““““““тоот орон сууцнаас өөрсдийн ноогдох хэсэг болох 54,000,000 төгөрг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Уг шаардпагаа Д.”““““““““, Д.”““““““““ нар тухайн орон сууцны өмчлөгч дангаар болох гэж биднийг нэрээ хасахыг шаардах боломжгүй гэж үндэслэсэн. “““““““““тоот 2 өрөө орон сууц одоо зах зээлд 135,000,000 байгаа тул 54,000,000-ийг гаргуулж өгнө үү гэсэн. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ 2015.09.16-нд “““““““““ аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд “““““““““тоот байрны өмчлөгч “““““““““ын хууль ёсны өмчлөгч Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““ нар болохыг тогтоож хууль ёсны өвлөгч нарын өв хүлээн авах хугацааг сунгаж шийдвэрлэсэн байх тул ИХ-ийн 532.1-д заасны дагуу ... хоорондоо хэлэлцэж зөвшөөрөлцөөгүй байх тул хуульд заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй байна. Шинжээч “““““““““-”““““““““ХХК-ийн дүгнэлтээр “““““““““тоот 2 өрөө орон сууцыг 98,748,842 төгрөгөөр үнэлсэн байх тул 5 өв залгамжлагчил хуваахад 19,749,768 оногдож байх тул 39,499,536 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасангүй. Зохигчдын хооронд үүссэн харилцаа нь өвийн эрх зүйн харилцаа бөгөөд уг харилцааг зохицуулсан иргэний хуулийн хэм хэмжээ, тэдгээрийн агуулгыг шүүхээс зөв хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл ИХ-ийн 520, 527, 531, 532-г шүүх зөв хэрэглээгүй. Өв нээгдпээ, өвлөгчид өвийг хүлээн авах хүсэлтээ нотариат буюу сумын ЗД-д гаргах, эс гаргаваас өвийг хүлээн авах хугацааг сунгуулах. Өвлөх эрхийн гэрчилгээ авч, тухайн хөрөнгийн өмчлөгч болох өвлөгч нар хоорондоо өвлөн авсан хөрөнгөө тохиролцон хуваах, дээрх ИХ-ийн зүйл заалтуудад зохицуулж өгсөн байна. Гэтэл шүүх 2015-09-16-ны 947 тоот шийдвэрийг үндэслэн өвлөгч нар байна. ИХ-ийн 532.1-р оногдох хувь хэсгийг шүүх шийдвэрлэнэ гэсэн заалтыг үндэслэн шийдсэн.Шийдвэрийн тогтоох хэсэгт маргааны хэсэг болсон “““““““““тоот орон сууцыг Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““ нарын өмчлөлд үлдээж гэж заасан. Хэргийн материалд 2- 27-18 тоот орон сууцны өмчлөгч өнөөдрийг хүртэл “““““““““ын өвлүүлэгчийн нэр дээр улсын бүртгэлийн бүртгэл хэвээр байгаа.Энэ талаархи баримтыг хэрхэн яаж үнэлсэн талаар шүүгчээс эрх зүйн дүгнэлт хийгээгүй.  Мөн “““““““““тоот орон сууцны үнэлсэн шинжээчийн үнэлгээний тайлан нь ИХШХШтХ-ийн 37-рзүйлийн 37.1.-д болон 47-р зүйлийн 47.2.-тзаасан журмын дагуу хийгдэн баримт гэж үзэх үндэслэлгүй байгаа талаар шүүх хуралдаанд хариуцагч талаас тайлбарласан, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч үүнийг зөвшөөрсөн тайлбар гаргахад энэ талаар шүүгч шийдвэртээ уг нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн талаар дурьдсангүй. Эдгээр нь шүүхийн шийдвэрээр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэс болсон нотлох баримтыг хууль зүйн болон бодит үндэслэл түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн (118.4-ИХШХШТХ) журмыг зөрчиж буй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Мөн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахдаа ИХШХШТХ-ийн 65.1.3.-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой байвал гэсэн тохиолдол 65.1.6-д заасан тохиолдол байхад эдгээр үндэслэлийн тапаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй гарсан гэж үзэх боломжгүй байгаа тул анхан шатны шүүхийн 00591 тоот шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.”““““““““, Д.”““““““““ нар нь хариуцагч  Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““ нарт холбогдуулан  “““““““““ аймгийн “““““““““сумын  “““““““““ багийн “““““““““тоот 1 өрөө орон сууцны ногдох хэсэг болох 54,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1,532 дугаар зүйлийн 532.1-д заасныг баримтлан өвлөгдөх эд хөрөнгө болох “““““““““ аймгийн “““““““““сумын “““““““““ багийн “““““““““тоот орон сууцыг хариуцагч Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““ нарын өмчлөлд үлдээж, Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““ нараас нийт 39,499,536 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.”““““““““ад 19,749,768 төгрөг, нэхэмжлэгч Д.”““““““““ад 19,749,768 төгрөг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 355,448 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон  байна.

 

 “““““““““ аймгийн “““““““““сумын  “““““““““ багийн “““““““““тоот 1 өрөө орон сууцанд амьдарч байсан эцэг Н.”““““““““ нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр  нас барснаар  нэхэмжлэгч   Д.”““““““““, Д.”““““““““, хариуцагч  Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““ нарт Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1.-д зааснаар өв нээгджээ.

“““““““““ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 947 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““, Д.”““““““““ нарыг нас барагч Н.”““““““““ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-д зааснаар нэхэмжлэгч нарын өв хүлээн авах хугацааг сунгаж шийдвэрлэжээ.

“““““““““-”““““““““ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №Ш/00015/15 дугаартай дүгнэлтээр: Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судалж, дахин боловсруулалт хийж, зах зээлийн судалгаа, мэдээ мэдээллийг харьцуулан үнэлгээний дүгнэлтийг шинжээч “““““““““сумын “““““““““ багийн “““““““““тоот 1 өрөө орон сууцны зах зээлийн үнийн баримжааг 98,748,842 төгрөг гэж тогтоолоо гэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж “““““““““ аймгийн  “““““““““сумын “““““““““ багийн “““““““““тоот 1 өрөө орон сууцыг 98,748,842 төгрөгөөр үнэлсэн байх ба 5-н өв залгамжлагч нарт хуваахад нэг хүнд 19,749,768 төгрөг оногдож байх тул Д.”““““““““, Д.”““““““““ нарт оногдох хэсэг болох 39,499,536 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хуульд нийцсэн байна. 

Хариуцагч Д.”““““““““, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул нар нь “...шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна. 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар “““““““““ аймгийн  “““““““““сумын “““““““““ багийн “““““““““тоот 1 өрөө орон сууц нь талийгаач Н.”““““““““ын өмчлөлд байгаа хэдий ч “““““““““ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 947 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарыг хууль ёсны өвлөгч болохыг тогтоож шийдвэрлэсэн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д .”““““““““, Д.”““““““““ нарт оногдох хэсэг болох 39,499,536 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн хууль зөрчөөгүй байна.  

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 12 ны өдрийн 4468 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шинжээч томилсноор  “““““““““-”““““““““ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №Ш/00015/15 дугаартай дүгнэлт гаргасан ба 2024 оны 12 дугаар сарын 03 ны өдрийн 6728 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хариуцагч нарт дүгнэлтийг 2024 оны 12 дугаар сарын 09 ний өдөр танилцуулжээ .

2025 оны 04 дүгээр сарын 08 ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болтол хариуцагч нараас шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Хариуцагч Д.”““““““““, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул  нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Д.”““““““““, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 355,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.”““““““““ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр  сарын 08-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00591 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.”““““““““, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул  нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар   зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Д.”““““““““, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 355,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.ҮҮРИЙНТУЯА

 

                                              ШҮҮГЧ                                        Л.ХИШИГДЭЛГЭР

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.БАТТӨР